Categories
мэдээ улс-төр

МАХН-аас дахиад л мэдэгдэл гаргав

МАХН-аас энэ долоо хоногт гурван мэдэгдэл гаргасан. Улс орны өнөөгийн нөхцөл байдал болон өөрсдийн дотоод байдлаар гурван удаа мэдэгдэл гаргалаа. Хамгийн сүүлийн дараахь мэдэгдлийг гаргаад байна. 

    УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуульд МАХН-Шударга ёс эвсэл амжилттай оролцсоны үр дүнгээр Засгийн газрыг хамтран байгуулж, Монголоо аврах Таван хувьсгалын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ.

Гэтэл 2016 оны сонгууль улам ойртож, улс орны эдийн засгийн өсөлт буурч, байгаа өнөө үед шударга ёсны зарчим алдагдаж, шударга ёс тогтоохоор МАХН-ын нэрээр гарч ирсэн та нарын хуурамч төрхийг хараад сууж тэвчихгүй боллоо.

Шударга дүр эсгэн, үргэлж жүжиг тавьж явдаг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар, намын гүйцэтгэх товчоог хуралдуулахгүй, үйл ажиллагааг нь тасалдуулж байна. Д.Тэрбишдагва манай намыг хов залгуулагчид, албан тушаал горилогчид, ашиг хонжоо хайгчдын үүр, уурхай болгож, МАХН-ын дарга Н.Энхбаярын итгэл найдварыг хөсөрдүүлж, намын гишүүд, дэмжигчдийг худал мэдээллээр үймүүлж, намын эв нэгдлийг бусниулж байна.

Д.Тэрбишдагва МАХН-ын нэрийг сэргээн авахад анхнаас нь тэмцэж явсан журмын үнэнч нөхдийн урмыг хугалж, намын гишүүд, дэмжигчид, намаасаа нүүр буруулж, дайжиж байгаад дүгнэлт хийх цаг болжээ.

Манай нам 2012. оны УИХ-ын сонгуульд 23.5 хувийн санал авч байсан бол Н.Энхбаяр даргын эзгүйд Орон нутгийн сонгуульд 16.2 хувь, Еренхийлөгчийн сонгуульд 6.5 хувь болтлоо буурлаа.

Д.Тэрбишдагва нь өөрийн намын сурталчилгааны цагт МАН-аас нэр дэвшигч Б.Бат- Эрдэнийн тухай хар пиарыг явулахыг зөвшөөрсөндөө бантахдаа Б.Бат-Эрдэнэд тал засч, түүнд үнэнч гэдгээ батлахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа дуусахаас хоёрхон хоногийн өмнө намын сонгуулийн штабаа татан буулгасан нь зөвхөн намдаа хариуцлага тооцсон рейтингийг нь бууруулсан үйлдэл болж, шударга дүр эсгэсэн Д.Тэрбишдагва өөрөө ямарч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм.

Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Оюу- Толгой” ХХК-ийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд авахуулна, Эрдэнэс-Таван толгой ХХК-ийг ард түмэнд авч өгнө”, Иргэний хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар тодорхой ажил хийхгүй хугацаа алдаж байна. “Хяналт шалгалтын тухай хууль”-ийг дутуу дулимаг боловсруулсанаас УИХ-аас хоёр удаа буцлаа.

МАН удаа дараагийн сонгуулийн үр дүндээ бодит дүгнэлт хийж, ач холбогдол өгч, удирдах зөвлөл нь улс төрийн хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

Иймд намын рейтингийг 17 хувиар бууруулсан, намын үнэнч гишүүд, дэмжигчдийг хутган үймүүлж, хагалан бутаргасан, хууль боловсруулах чадамжгүй, шударга ёсны баг өмсөж хоосон дүр эсгэдэг намын дэд дарга Д.Тэрбишдагва, намын адар тутмын үйл ажиллагааг удирдах нь битгийхэл удаа дараагийн сонгуулийн компанит-хариуцлагатай ажиллагааны үед архи ууж, ажлаа хаяж явсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг улс төрийн хариуцлага хүлээж, өөрсдийн санаачлагаар сайн дураараа албан тушаалаасаа огцрохыг УРИАЛЖ байна.

Хувийг, Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 

Аймаг, Нийслэлийн МАХН-ын Мянгатын дарга нарт 

Уриалга гаргасан, ШУДАРГА ЁС-АНХДАГЧДЫН ХОЛБОО

2014 оны 8 дугаар сарын 14 ны өдөр

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар ийм асуудлууд хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцлээ 

Монгол Улс, БНХАУ хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжээд тус протоколд гарын үзэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хоёр улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийг тодорхой болгох нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны тасралтгүй, тогтвортой хөгжилд эрх зүйн талаас онцгой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээг эмхлэн цэгцэх асуудлыг 2006 оноос ярьж эхэлж, хоёр тал хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээний жагсаалтыг өөрсдийн архив, хадгалагдаж буй баримт бичиг, бусад яам газраасаа авсан саналыг үндэслэн нийт гэрээний жагсаалтыг гаргаж харилцан солилцож, тулгалт хийж иржээ.

Энэ сард зохион байгуулах өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр протоколд гарын үзэг зурахаар төлөвлөж байна.

 “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулна

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулж боловсруулжээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган холбогдох хуулийн дагуу уг хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгалаа. 

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар

-Хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх эрх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоосноор салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.

-Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амын өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон стандарт, дүрэм, журмыг шинэчилж, боловсронгуй болгох нөхцөл бүрдэнэ.

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын харицлага дээшилнэ зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.  

 Орон сууцны санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр нь хийнэ

  “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж буй. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гэрээний дагуу санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2014 онд орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулаагүй 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Буянт-Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх саналаа ТОСК илэрхийлсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ орон сууцны ажлын гүйцэтгэлийг нь харгалзан хөдөө орон нутаг, Улаанбаатар хот хооронд санхүүжилтийн зохицуулалт хийх эрхийг ТОСК-ийн захирал А.Гантулгад өгч, хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. 

Концессоор хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад байгаа концессын  төслүүдийн уралдаант шалгаруулалт болон концессын гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

Засгийн газрын “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолоор нийт 51 төсөл хөтөлбөрийг баталсан. Үүнээс:

•      Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн автозам

•      Тэлмэний дулааны цахилгаан станц

•      Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд хурдны автозам

•      Туул-Сонгино усны нөөцийн цолгцолбор

•      Дулааны V цахилгаан станц гэсэн нийт 6 төслийн концессын гэрээг байгуулаад байна. 

 Автозамын 14 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 4 сарын 30-ны өдөр зарлаж, төслийн саналыг долдугаар сарын 1, 2, 3-нд хүлээж авч үнэлжээ. Уралдаант шалгаруулалтад тэнцсэн оролцогч шалгараагүй байна.  Иймд Концессийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар болж, шалгаруулалтад оролцсон болон бусад сонирхлоо илэрхийсэн хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна.

Эрчим хүчний концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 6 дугаар сарын 13-ны өдөр зарласан бөгөөд төслийн саналыг энэ сарын 20-ны өдөр хүлээж авах юм. Одоогоор 27 компани шалгаруулалтын баримт бичгийг авчээ. 

              Товч мэдээ

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.УИХ-д хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэг заалт, хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын зуух, түлш, тээврийн хэрэгсэл зэрэг асуудлуудыг багтаасан найман заалт бүхий энэхүү зөвлөмжийн төслийг боловсруулсан байна.

• Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Categories
мэдээ улс-төр

Автомашинаас авах татварын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ

Түгжрэл ихтэй тодорхой бүсүүдэд автомашиныг төлбөртэйгээр зорчуулах талаар яригдаж эхэлсэн. Эхний ээлжинд мэргэжлийн байгууллагуудын өгсөн чиг хандлагаар бол Баруун дөрвөн зам-Бөхийн өргөө, Чингис зочид буудал-Гэсэр сүм гэсэн хэсгүүд дээр хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Тогтмол бус орж гардаг тээврийн хэрэгслийн сарын хураамж нь 40-50 мянган төгрөг байхаар  төлөвлөж байгаа.  Харин  өдрийн хураамжийн тухайд 1000-1500 төгрөг байхаар ярьж байгаа юм.  Үүнийг НИТХ-д танилцуулж хэлэлцүүлэхээр болсон ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хэлэлцэх хугацааг нь хойшлуулжээ. Тодруулбал,  ирэх есөн сард энэ асуудлыг дахин шийдэхээр тогтжээ. Харин тэр болтол иргэдээс санал асуулга авч, зөвшилцөлд хүрэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын хангайн бүсийн “Шударга ёсны хуралдай” болжээ

Энэ амралтын өдрүүдээр МАХН “Шударга ёсны хуралдай”-гаа хангайн бүсийнхний дунд зохион байгуулжээ. Тус зөвлөгөөн Архангай аймгийн Өгийн нуурын хөвөөнд болсон юм байна. Зөвлөгөөнөөр МАХН-ынхан социал-демократ үзэл баримтлалын талаарх ойлголт, энэ үзэл баримтлалын давуу талуудын талаар хангайн бүсийнхэнд сурталчлан таниулсан гэнэ. Түүнчлэн  МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэр, тогтоол түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч тус намд өнөөгийн байдлаар тулгамдаад буй асуудлын талаар харилцан санал бодлоо солилцсон гэнэ. МАХН-ынхан дараагаар нь баруун, зүүн болон говийн бүсийн зөвлөгөөнийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва  баасан гаригт ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. Шадар сайд “Халх голын байлдааны ялалтын 75 жилийн  ойг манай улс өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Бид бүгдийн энэхүү түүхэн хамтын ялалтын ойн баярт ОХУ-аас ихээхэн ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ. Түүнчлэн ирэх есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины  Монгол Улсад хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг  ханган ажиллаж байна. Айлчлалын үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг  хөгжүүлэх дунд  хугацааны  хөтөлбөрийг байгуулахаар  ажиллаж байгааг дуулгасан юм. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской “Халх голын 75 жилийн ойг  манай улс өндрөөр үнэлж байгаа. Үүний илрэл нь  манай Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад өндөр дээд хэмжээний айлчлалыг ирэх сарын гурванд хийхээр боллоо. Энэ айлчлалын үеэр хоёр улсын хооронд  хамтран ажиллах талаарх олон баримт бичигт  гарын үсэг зурахаар албажуулна гэдгээ дурдаад, цаашид Засгийн газар хоорондын комиссын өмнөх хуралдаанаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд өсөхгүй буурч байгааг онцлоод,  уламжлалт харилцаан дээр  тулгуурласан  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах саналтай байна” гэв. 

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд Ардчилсан хүчний холбооны хуралд оролцов

УИХ-ын дарга З.Энхболд Дорнод аймгийг зориод байгаа билээ. Түүний хувьд энэ сарын 8-9-нд тус аймгийн Халхгол сумын нутаг Буйр нуурнаа Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн чуулга уулзалтад оролцсон аж.  Түүнчлэн С.Эрдэнэ сайд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Арвин, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат нарын гишүүд оролцсон гэх мэдээлэл байгаа. Уг уулзалтын үеэр ямар асуудал яригдсан нь одоогоор мэдэгдэхгүй байгаа бөгөөд хэл амны бай болоод буй Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг шийдэж байгаа гэх бор шувуу төрийн ордноор нисч байсан билээ. Харин Зүүн бүсийн чуулга уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймаг мөн нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргүүдээс тус бүр төлөөлөл нийт 500 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон хурал болжээ. 

Categories
мэдээ улс-төр

Л.Болд Ази, номхон далайн ээлжит чуулганы дэд даргаар сонгогдлоо

“Хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) ээлжит 70 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд саяхан НҮБ–ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсаас Тайландын Вант Улс болон АНДЭЗНК–т суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ч.Баттөмөр нар ажиллаж байна. 

Хуралдааны эхний өдөр чуулганы дарга, дэд дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд ээлжит 70 дугаар чуулганы дэд даргаар сонгогдлоо.

Монгол Улсын байр суурийг төлөөлөн хэлсэн үгэндээ сайд Л.Болд даяаршил, харилцан хамаарал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутийн хамтын ажиллагааны ирээдүй нь улс орнууд хэрхэн нягт, ойр хамтран ажиллахаас голлон шалтгаалах бөгөөд Ази номхон далайн бүсийн энэхүү интеграцид идэвхитэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зорилт болохыг онцлов.

Түүнчлэн Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга мөн Ази, Европыг Монголын нутгаар дайруулан газрын тос, байгалийн хий, эрчим хүч, төмөр зам, авто зам гэсэн шугамуудаар холбох “5 шугам” төсөл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Сайд Л.Болд энэ үеэр ээлжит 70 дугаар чуулганы даргаар сонгогдсон Бутан Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгатай уулзалт хийж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсаны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон хатагтай Шамшад Ахтартай уулзаж Монгол Улс, тус комисс хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, чиглэлийн талаар санал солилцлоо.

Тэрээр чуулганы үеэр мөн НҮБ–ын АНДЭЗНК–ын Зүүн хойд Азийн бүсийн захирал, Япон, БНСУ–ын Гадаад харилцааны дэд сайд нар болон бусад зарим орны төлөөлөгчдийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг өнөөдөр хүлээн авч уулзахдаа “Энэ сард Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойг манай улс тэмдэглэхээр  төлөвлөж байна. Энэ түүхэн ойн баярт Оросын тал ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байна” гэж хэллээ.

Энэ оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэлээ.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской ажлын айлчлалынхаа үеэр Засгийн газар хоорондын комиссын өмнөх хуралдааны шийдвэрүүдийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх чиглэлийн талаар ярилцаж, санал мэдээлэл харилцан солилцсон талаар Ерөнхий сайдад мэдээллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Д.Тэрбишдагва С.Е.Донской сайдтай уулзав

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва өнөөдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Шадар сайд “Халх голын байлдааны ялалтын 75 жилийн  ойг манай улс өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Бид бүгдийн энэхүү түүхэн хамтын ялалтын ойн баярт ОХУ-аас ихээхэн ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байгаагаа илэхрийлье” гэсэн юм.  Мөн түүнчлэн ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Айлчлалын үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгаагаа хэллээ.

Энэ үеэр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской хэлэхдээ “Халх голын 75 жилийн ойг  манай улс өндрөөр үнэлж байгаа. Үүний илрэл нь  манай Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад өндөр дээд хэмжээний айлчлалыг ирэх сарын 3-нд хийхээр боллоо. Энэ айлчлалын үеэр хоёр улсын хооронд  хамтран ажиллах талаарх олон баримт бичигт  гарын үсэг зурахаар албажуулна” гэдгээ дурьдаад, цаашид ЗГХК-ын өмнөх хуралдаанаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд өсөхгүй буурч байгааг онцлоод, уламжлалт харилцаан дээр тулгуурласан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах саналыг гаргасан юм.

Шадар сайд Д.Тэрбишдагва “ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Хоёр улсын хооронд өндөр дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь бидний харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин: Би уулзалт зохион байгуулдаг хүн биш

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн  “Нүүрс” хөтөлбөрөөс хууль бусаар их хэмжээний ашиг олсон хэмээн үзэж АТГ-аас түүнийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа билээ. Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  нар Төв аймгийн Цагдан хорих төвд очиж, зөвлөх Л.Гансүхтэй уулзсан юм. Түүний энэ үйлдэл нь Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль болон бусад хэд, хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн АТГ-аас үзэж буй. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөх Л.Гансүхтэй уулзах хүсэлтийг эхэлж Авлигатай тэмцэх газарт хандан тавьсан юм байна. Харин тус газрын зүгээс “Зөвлөх Л.Гансүхтэй уулзах бол Мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч нарыг хамт байлцуулж уулзах ёстой” гэсэн хариу өгсөн ч Ерөнхий сайд үүнийг нь зөрчин, уулзалт хийжээ.

Түүнчлэн хууль бус уулзалтыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг зохион байгуулллаа, сайд нь хуулиа зөрчлөө гэх шүүмжлэлүүд гарах болсон. Энэ талаар УИх-ын гишүүд ч өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа “уулзалтыг зохион байгуулан хууль зөрчсөн үйлдлийг нь өөгшүүлж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үнэхээр сэтгэл дундуур байна” хэмээн бичжээ.

Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “би уулзалт зохион байгуулдаг хүн биш. Зөвшөөрөл өгдөг эрх мэдэл нь ч надад байхгүй. Харин Ерөнхий сайдад салбараа танилцуулах үүрэгтэй” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Хууль зүйн сайдаас гадна  тус уулзалтад Төв аймгийн удирдлагууд оролцсон гэх мэдээлэл ч бий.

М.МАРАЛ

medee.mn