Categories
мэдээ улс-төр

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Иркутсктай хамтарна

Зүүн хойд Азийн Хотын дарга нар форумд нийслэлийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын удирдлагууд оролцсон юм. Форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Иркутск хотын орлогч дарга, Эдийн засгийн хорооны дарга ноён Алмухамедов Алексей тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга эхний ээлжинд  Иркутск хоттой гурван чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Иркутск хотын хуучны барилгуудыг уламжлалаа хадгалж, сэргээн засварласан туршлага, Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй хөтөлбөр, Иркутск хотын орлогч даргын хэлсэнчлэн Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд харилцан суралцаж туршлага судлах хүсэлтэй буйгаа илэрхийлж, хамтран ажиллахаар тохиролцов. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэнэ

 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас болно. Хуралдаанаар хоёр ч нууц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Categories
мэдээ улс-төр

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг хоёр жил тутамд зохион байгуулахаар боллоо

Нийслэлийн Засаг дарггын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум “ХОТЫН ТОГТВОРТОЙ БА ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖИЛ” сэдвээр 2 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Тус форумд нийслэлийн Засаг даргын урилгаар Зүүн Хойд Азийн зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцсон юм. Форумаар Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил, Хотын удирдлага ба Үйлчилгээний хангамж-Технологи, Инновацийн туршилт, Зүүн Хойд Азийн Хотуудын Эдийн засгийн хөгжил, Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих асуудал, Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн сэдвээр хотууд туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн Азийн Хөгжлийн Банк, Азийн сан Олон Улсын байгууллага, НҮБ-ын төлөөлөгчид Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд,Азийн эдийн засгийн хөгжил дэх эмзэг бүлгийн иргэдийн оролцоо; Монголын нийгмийн эрх тэгш бус байдал болон ядуурлын асуудал, Зүүн Хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Улаанбаатар хотын захиргааны үйлчилгээ ба Гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэсэн асуудлаар илтгэл тавьж, төлөөлөгчидтэй харилцан санал солилцлоо. Мөн дээрх сэдвийн хүрээнд оролцогч хотуудын удирдлага өөрсдийн туршлага, нутагшуулсан хэлбэр, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Форумын үеэр энэхүү Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, байнгын ажиллагаатай болгох саналыг оролцогчдоос гаргасан юм. Уг саналын дагуу форумын нийт оролцогч, хотуудын удирдлагуудаас нэгдсэн байдлаар санал авахад цаашид 2 жил тутамд зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс дараагийн Хотын мээрүүдийн форумыг 2016 онд Зүүн Хойд Азийн бүс нутагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус форумын үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ “Хоёр өдрийн турш үргэлжилсэн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум бидний төлөвлөж байснаас илүү үр дүнтэй форум боллоо. Зорилго нэгтэй оролцсон улс, хотын төлөөлөгч нарт, олон улсын байгууллагын төлөөллүүдэд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нүүдэлчин соёлтой манай ард түмэн ийнхүү хотжиж хөгжихөд манай хоёр хөрш улс болон бүс нутгийн улсуудын тусламж дэмжлэг ихээхэн үүрэгтэй байсан. Тиймээс цаашид хамтран ажиллаж, бидний урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний тусламж, дэмжлэг, оролцоо байна гэдэгт найдаж байна. Энэхүү форумын хүрээнд харилцан туршлага солилцож, юун дээр хэрхэн хамтрах вэ гэдэг илүү тодорхой болсонд талархалтай байна. Та бидний хамтын ажиллагаа, үр дүн Найрсаг Улаанбаатар хотын цаашдын хөгжлөөс харагдана гэдэгт итгэж байна” гэдгийг онцоллоо.

Зүүн Хойд Азийн форумыг 2016 онд зохион байгуулах эрхийг дараагийн хотод шилжүүлэх хүртэл Улаанбаатар хот тус форумын нарийн бичгийн даргаар ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж гаргажээ

Нийслэлд төрийн өмчийн 178 ,төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579  хүүхэд хамрагдаж байгаагийн 79% нь(59261) төрийн өмчийн, 21 % нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна.Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас эцэг эх, иргэд, олон нийт болон цэцэрлэг улмаар боловсролын байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа юм.  Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс  үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа  хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн хэд хэдэн үндэслэл байгаа нь уг ажлыг зохион байгуулах нэг гарц юм. Тухайлбал, “Цэцэрлэгийн эрхлэгч нь 

хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй.1;Эцэг эх, асран хамгаалагчид нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах эрхтэй.2;Тухайн 

байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох 3;Төсвийн шууд захирагч бүртгэлд үндэслэн хүүхдийн тоог бодитой тооцож жилийн төсвийн төслөө үр ашигтай, өр авлага үүсгэхгүйгээр  төлөвлөх”4 гэсэн заалтууд нь цэцэрлэгийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх үүргийг зааж өгсөн байна.

Энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх чиглэлийг өгч байна

1.Дүүргийн боловсролын хэлтсүүд:1.Тухайн цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлэхэд  Боловсролын хэлтэс хяналт тавьж ажиллах  

2.Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн харьяаны цэцэрлэг

байгуулах болон ээлжийн бүлэг нээн ажиллуулах санаачилгыг хууль эрх зүй, арга зүйгээр зөвлөн дэмжиж хэрэгжүүлэх/МХАҮТ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд/ 

3.Цэцэрлэгийн зориулалтаар ашиглагдаж байгаад зориулалт нь 

өөрчлөгдсөн, өөр өмчлөлд шилжсэн барилгуудын судалгааг гарган 

зориулалтын дагуу ашиглах боломжийг судалж саналаа ирүүлэх

Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 11.1.5.2

Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай

14.1.4.3 БСШУ –ны Сайдын тушаал No17 

Бага насны хүүхдийн хєгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэл 

Монгол Улсын хууль Төсвийн тухай 8.8.4.

4.Дүүргийн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судалж холбогдох төсөв хөрөнгийн тооцоо, хэрэгжүүлэх ажлын /гэр барих, албан өрөө болон сэрүүн өрөөг засаж анги 

болгох 

5.Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах утасны жагсаалтыг 

дүүрэг бүр гарган иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл саналд дүгнэлт 

гаргах 

(Өргөдөл, гомдол үнэн зөв байна. Өргөдөл, гомдол нь тодорхой 

нэр хаяггүй бол хянан үзэхгүй байж болно.)5 

6.Элсэлттэй холбоотой мэдээллийг Нийслэлийн боловсролын газарт жил бүрийн 08дугаар сарын30-ны дотор тайлагнаж байх 

Цэцэрлэгүүд :1.Элсэлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг6 бэлтгүүлэх ажлын талаар ил тод мэдээлэх, таниулга, сурталчилгаа хийх

2.Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр /үндсэн, хувилбарт, гэр цэцэрлэг/

сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахад 

онцгой анхаарч ажиллах, явуулын багшийн үйл ажиллагааг нэвтрүүлэх

3.Цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд гэр барих, сэрүүн өрөөг анги болгох, байгууллагуудтай хамтран бүлэг нээх гэх мэт дотоод нөөц  боломжоо дайчлах, холбогдох санхүүгийн тооцоог гарган дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх

4.Цэцэрлэг бүр одоо хүмүүжиж байгаа болон хамран сургах тойргийн хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж, эцэг эх, олон нийтэд ил тод мэдээлэх

5.Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг 

эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл, хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллах, хяналт тавих

6.Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай, өнчин,амьдралын 

баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй 

хороодын хүүхдүүдээс СӨБ-д хамрагдалтын хувийг ахиулан ажиллахад онцгой анхаарах7, 

7.Элсэгч хүүхдийн талаарх шаардлагатай эрүүл мэндийн бичгийг өрхийн болон харьяалагдах эмнэлгээс тухайн цэцэрлэг шууд авч бүртгэл судалгаанд оруулах8

8.Хамран сургах тойргийн хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, 

цэцэрлэгт элсүүлэх дээд боломж, хувилбарт сургалтад хамрагдах 

хүүхдийн тоо зэргийг нээлттэйгээр мэдээлэх

9.Хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэлийн судалгаанд хамруулах, лавлагаа авах боломжийг ажлын цагаар зохион байгуулах Бүртгэлийг  явуулахдаа:5Монгол Улсын хууль Иргэдээс тєрийн байгууллага, албан ту шаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 8.2, 14.1.1.6БШУ –ны Сайдын А/266 тушаал Цэцэрлэгийн хүүхдийн нэг хичээлийн жилд эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт 

7,Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай

8.3, 14.2.2

8,Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай

1.Нийслэлийн төрийн өмчийн бүх цэцэрлэг нь хамран сургах тойргийн  судалгаан дээр үндэслэн элсэлтийн бүртгэлийг явуулах бөгөөд ижил  хугацаанд эхлэх, дуусгах (Хугацааг 2014 оны 08 дугаар сарын 25-наас 29-нд цэцэрлэгт хамрагдаж байсан болон шинээр элсэх хүүхдүүдийг ажлын цагаар бүртгэнэ.)

2.Цэцэрлэг бүр элсэлтийн бодлогоо тодорхойлж одоо хүмүүжиж буй 

хүүхдийг ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцуулах, зөвхөн 

хамран сургах тойргийн хүүхдүүдийг шинээр элсүүлэх

3.Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж авахгүй байх 

4.Байгууллага, албан тушаалтны гарын үсэг, цохолт оор болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нэрийн дор хамран сургах тойргийн бус хүүхдүүд элсүүлэхгүй байх 

5.Хорооны Засаг даргын тодорхойлолт болон холбогдох баримт бичигт үндэслэн хамран сургах тойргийнбүтэн өнчин хүүхдүүдийг дараалалгүй бүртгэх, иргэдэд дараалал, бухимдал үүсгэхгүйгээр шуурхай зохион байгуулж ажиллах, хороо, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах

6.Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй эелдэг  боловсон зөв харилцах, тэдэнд бүртгэлийн талаар бодит мэдээлэл өгч ажиллах

7.Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 

захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах

8.Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх, хүүхэд нэг бүрд хувийн хэрэг нээх

9.Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба  багшид албан ёсоор хүлээлгэн өгөх

10.Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын вэб хуудсанд байршуулах буюу дүүргийн боловсролын хэлтэст бүртгэл дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ. 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Хамгийн гол асуудал нь хүнээ тойруулж хотоо хөгжүүлэх юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Гадаад харилцааны яамны хурлын танхимд нээлтээ хийсэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцон үг хэлсэн юм.

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “ Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулган манай нийслэл Улаанбаатар хотод болж байгаа нь туйлын чухал үйл явдал юм. Энэ форумд хүрэлцэн ирсэн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарт чин сэтгэлээсээ баяр хүргэж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлхийн хөгжлийг хотуудын дарга нар тодорхойлох байдал бий болж байна гэсэн дүгнэлт байдаг. Дээрээс нь мөн хотуудын дарга нар иргэдийнхээ хамгийн их дэмжлэг хүлээсэн удирдагчид байдаг гэдгийг энд бас хэлэхэд таатай байна. Мэдээж, манай хотуудад сайн хийгдэж байгаа зүйлүүд их байгаа. Бас олон хүндрэлтэй асуудал тулгамдаж байгаа. Эдгээрийг Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулганы үеэр дэлгэрэнгүй ярилцана гэж бодож байна.

Монгол Улсын хувьд ч гэсэн хотуудын өмнө, хот, суурин газруудын өмнө хүндрэлтэй асуудлууд нэлээд тулгарч байгаа. Хамгийн гол асуудал бол хүнээ тойруулж хотоо хөгжүүлэх асуудал юм. Хот гэдэг бол өөрөө хүнд үйлчилдэг, хүний хэрэгцээнд үйлчилдэг, оршин суугчдынхаа төлөө байдаг, ийм чухал бүтэц юм. Ингэж харж хотынхоо төлөвлөлт, бодлогыг хийх юм бол хандлага нь зөв болдог байдал ажиглагдаж байгаа юм.

Хотуудын асуудлыг шийдвэрлэх таван боломж байна уу гэж би харж байгаа. Ингээд энэ талаар санаа бодлоо товчхон хэлье гэж бодож байна. Нэгд, орчин үеийн технологи нэвтэрч байгаа энэ үед хотуудын удирдлага нь  синий бодлоор онгоцны  нислэгийн удирдлагатай адилхан үр дүнтэй хэлбэр рүү орох бүрэн боломжтой. Орчин үеийн технологийн ололт, дээр нь хотын хүнд үйлчлэх зөв зохион байгуулалтыг хийж чадах юм бол хотын удирдлага гэдэг тийм ч дааж давшгүй хүнд зүйл биш гэдэг нь харагдаж байна.

Хоёр дахь нь, хотын удирдлага бол оршин суугчдын удирдлага гэж хэлж болно. Манайд орон сууцанд СӨХ гэж байдаг. Гэр хороололд айлууд гудамж гудамжаараа нэгдэж зохион байгуулалтад орсон байдаг. Хотын удирдлага бол тэр оршин суугчдын дарга. СӨХ-ны дарга. Тэр гудамжаараа зохион байгуулалтад орсон иргэдийн дарга гэх байдлаар шатлаж зохион байгуулагдаж үйлчлэх юм бол илүү зөв хэлбэрт орох магадлал байгаа. Хотод үүсч байгаа асуудлыг бид нэг талаас сорилт гэж харах, нөгөө талаас боломж гэж харах ёстой. Төв Засгийн газар ч адилхан, улс орон ч адилхан, хотын ард иргэд ч адилхан, хотод дахин төлөвлөлт, нийтийн тээвэр, аюулгүй байдал, үйлчилгээ гээд хүндрэлтэй асуудлууд байгаа бол үүнийг хөгжлийн боломж гэж харах юм бол зөв болох байх. Хотын асуудлыг шийднэ гэдэг бол хөрөнгө оруулалт татах, хөгжил дэвшлийг түлхэх гол эх үүсвэр болох магадлалтай. Ийм учраас хотод тулгамдаж байгаа асуудлыг боломж гэж харж, оршин суугчидтайгаа, Засгийн газартайгаа зөв зохицуулж ажиллах юм бол сайхан боломж гарч ирэх нөхцөл, боломж байна. Монгол Улсын хувьд энэ чиглэлд тодорхой санаачилга гаргаж байгаа.

Гуравт, хотдоо, ард иргэдийнхээ мэдэлд тодорхой төсөв хуваарилдаг. Хотын ард иргэд, тухайн гудамж, тухайн дүүрэг, хороонд амьдарч байгаа иргэд цуглараад, тэр төсвөөр юу хийх вэ гэж ярилцаад, иргэдийн хяналт дор хэрэгжүүлдэг болсон. Иргэдийн оролцоо, тэдний хяналт хамгийн чухал болж байгаа.

Хүмүүс мөнгө, санхүүгийн боломж гарахаар ойр орчноо сайхан болгохыг хичээдэг юм байна. Айл өрх ч гэсэн жаахан мөнгөтэй бол гэрээ өөд нь татдаг. Илүү жаахан мөнгө гараад ирвэл гудамж талбай, амьдарч байгаа орчноо сайхан болгодог. Иймэрхүү боломж олгож, хүмүүсийнхээ санаачилгыг дэмжих  юм бол энэ ажил зөв явах боломжтой.

Дөрөвт, хотуудын хөгжил, дэвшилд хамгийн чухал нэг зүйл бол хотын удирдлагын өөрийнх нь бие даасан байдал юм. Ард иргэдээсээ илүү хамааралтай байдаг тэр боломжийг хотын удирдлагад олгож өгвөл зөв болно. Дээр нь санхүүгийн бие даасан байдал хамгийн чухал. Санхүүгийн бие даасан байдал гэдэгт хотын оршин суугчдын тодорхой төрлийн татваруудыг төв Засгийн газраас зөвхөн хотын мэдэлд үлдээх юм бол их зөв хэлбэр болох юм. Манайд бол хүн амын орлогын албан татвар, үндсэн хөрөнгийн татвар гэх юм уу, иймэрхүү боломжуудыг үүсгэх талаар ярьж, иймэрхүү алхмууд хийж эхэлж байгаа. Үүн дээр нэмээд боломжууд гаргаж өгөх юм бол хотын Хурал, хотын өөрөө удирдах байгууллагууд асуудлыг зөв шийдээд явах боломжтой. Төв Засгийн газар юм уу, улс нийтийн хэмжээнд харин ч дарамт биш, илүү хөгжлийн боломж нээгээд цаашаа явах сайхан боломж байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.

Тавдугаарт, аливаа том хот бол хотуудын хот байх ёстой. Хүмүүсийнхээ амьдарч байгаа газар руу жижгэрч зохион байгуулалтаа хийх нь  зөв байгаа юм. Манай Улаанбаатар хотын хувьд ч ийм санаачилга гарч  байгааг би хувьдаа их дэмждэг. Оршин суугаа газар бүхэнд тэр боломжийг олгодог, жижиг жижиг хотуудаас бүрдсэн хотуудын удирдлагын хэлбэр  рүү зохион байгуулалтаа хийж чадвал их боломжтой. Монгол Улсын хувьд газар нутгийн боломжоосоо шалтгаалаад шинээр хөгжин тэлэх, шинээр газар зохион байгуулалт, газар хувьчлалтай холбоотойгоор шинэ суурьшлуудаа их зөв хийх нь чухал юм.

Хуучин хотын асуудлыг шийдэхийн тулд шинээр хот барих нь илүү давуу тал болж харагдаж байгаа. Хуучин хотын төлөвлөлтийг дахин зохион байгуулна гэдэг бол шинээр хот барихаас хүндрэлтэй байгаа юм. Гэхдээ, мэдээж хуучин суурин хотынхоо асуудлыг бид шийдэхээс өөр аргагүй гэдгийг энд хэлье.

Хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг  та бүхэн шиг сайн мэддэг хүмүүс байхгүй учраас энэ чуулганаар сайхан ярилцаж, зөв, ирээдүйтэй шийдвэрүүд гарч, бие биедээ тус болох байх. Хамгийн гол нь та бүхэн бие биеэсээ сайн суралцаж чадах байх. Бидний хувьд ч гэсэн Монгол Улсын хотууд, нийслэл хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх ямар боломж байгаа болон өөр өөрийн хотуудад тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдсэн талаар та бүхэн маш их үнэтэй санаанууд гаргаж чадна гэж би бодож байна. Сайн санаа, сайн шийдэл байх юм бол санхүүжилт   үргэлж байдаг гэж би боддог. Хамгийн гол асуудал бол сайн санаа, зөв шийдэл  юм. Шийдлээ гаргаад зөв зохион байгуулж чадах юм бол олон асуудал шийдэгдэх боломжтой.

Манай Зүүн хойд Азийн хотуудын чуулган их чухал үйл явдлын өмнө болж байгаа. Зүүн хойд Азийн чухал орон БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр бид бэлтгэж байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах төлөвлөгөө гаргаад хоёр талаасаа ажиллаж байгаа.

Энэ уулзалтын үеэр ч хотуудын дарга нарын чуулган дээр яригдсан зүйлүүд, гаргасан санаачлагыг төрийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллах талаар яригдах байх. Санал солилцох боломж гарах байх гэж найдаж байна. Аливаа ажил бие биеийн дэмжлэгтэйгээр, харилцан оролцоотойгоор явдаг. Цаашдаа ч энэ хотуудын удирдлагуудын үйл ажиллагаа, энэ уулзалт тогтмолжиж үр дүнтэй болох байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Манай улсын нийслэл Улаанбаатарт болж байгаа энэ чухал уулзалтад цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн Зүүн хойд Азийн олон хотын удирдлагууд, төлөөлөлд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа цохон тэмдэглэж хэлье. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга Япон Улсын Нийгата хотын орлогч даргыг хүлээн авч уулзлаа

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил”  сэдвийн дор Улаанбаатар хотноо болж байна. Тус форумд зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд форумын үеэр нийслэлийн Засаг дарга Япон Улсын Нийгата хотын орлогч дарга ноён Хамада Эйжи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Хамада Эйжи “Юуны өмнө биднийг энэ хүндэтгэлтэй томоохон үйл ажиллагаанд урьж, оролцуулсан танд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн эдгээр улс, хотын удирдлагууд  нэг хотод хамтдаа үйл ажиллагаандд оролцох нь ховор байдаг. Харин Улаанбаатар хотын Захирагч таны урилгаар ийнхүү уулзаж, хөгжлийн бодлогоо тодорхойлж, ярилцаж буй нь энэ бүс нутагт та болон танай хотын найрамдалт харилцаа, нэр хүнд сайн байгаагийн илрэл” гэдгийг онцлон хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний урилгыг хүлээн авч, Найрсаг Улаанбаатар хотод зочилж байгаад таатай байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх үзэл баримтлалын хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр боловсруулсан юм. Тиймээс ч бүрэн хэрэгжих нөхцөл байдлыг сайтар судалж, боловсруулсан гэж бид үзэж байгаа. Харин уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, бие биенээсээ суралцан ажиллах шаардлагатай гэж үзэн энэхүү форумыг зохион байгуулж байна. Форумд оролцогчид цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар-Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоолоо

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотноо  болж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд БНХАУ-ын Бээжин,Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар хотын орлогч дарга тэрүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна. Форумын хүрээнд Улаанбаатар-Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга Ноён Чэнь Ган гарын үсэн зурсан юм. Хоёр хот нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг талууд онцолсон. Үүний эхлэл болж, нийслэлийн Засаг даргын санаачилгаар ирэх 9 дүгээр сард Бээжин хотод Монголын үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах  үзэсгэлэн худалдааг хотын захиргаа зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүү, найрамдалт харилцаатай ажилладаг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Дэд бүтцийн оновчтой шийдлүүд, хот төлөвлөлтөд иргэдийг оролцуулах асуудлаар түлхүү ярилцах саналтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум болж байна. Форум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын  Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. 

Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцож байгаа аж. Форумыг нээж Хотын дарга Э.Бат-Үүл үг хэлсэн бөгөөд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Л.Болд нарын албаны хүмүүс оролцож байгаа юм. 

Энэхүү форум нь Хотжилт: Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил – Туршлага солилцох, Хотжилт: Хотын удирдлага ба Үйлчилгээний хангамж-Технологи, Инновацийн туршилт, Зүүн Хойд Азийн Хотуудын Эдийн засгийн хөгжил Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих, Ногоон хотууд: Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн сэдвийн хүрээнд хуралдах аж.  Форумын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн хэлсэн үгэндээ “Азийн зүрхнээ орших Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод маань тавтай саатан морилно уу. Улаанбаатар хотын даргын санаачлагаар анх удаа зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Мээрүүдийн форумд оролцохоор ирсэн хүндэт зочид, төлөөлөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Энэхүү форумд Зүүн Хойд Азийн 6 улсын 20 хотын дарга болон орлогч дарга нар, зочид,төлөөлөгчид хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Түүнчлэн нийтлэг асуудлуудаа бүтээлчээр шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг форумын үеэр сонсоно гэдэгт итгэж байна. Дэлхийн эдийн засагт Зүүн Хойд Азийн улсуудын үзүүлж буй хувь нэмэр их байгаа бөгөөд цаашид ч гэсэн энэ хандлага урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Зүүн Хойд Азийн бүс нутгийн хувьд байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг, худалдаа арилжааны төв болж буй газарзүйн байршилтай, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн олон салбарт хамтын ажиллагааны эерэг нааштай өөрчлөлтүүд бий болсон зэрэг давуу талууд харагдаж байна. Үүнийг ашиглан бүс нутгийн хотууд иргэддээ хүртээмж сайтай, экологид ээлтэй, байгалийн гамшиг эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хөгжих бүрэн бололцоотой бөгөөд хүчээ нэгтгэж хамтдаа хөгжих нь бүс нутагтаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох ач холбогдолтой.

Зөв удирдвал хотжилт нь олон боломжуудыг бий болгодогч хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшилт бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг нийтлэг асуудлууд тулгарч байна.

Иймд Зүүн хойд бүс нутагт зэрэгцэн оршиж буй хотууд бид эдийн засгийн хувьд бие даасан орон нутгийн захиргаа болох давуу талаа ашиглан бүс нутгаараа хамтдаа хөгжихөд бидэнд тулгарч буй нийтлэг асуудлуудад анхаарлаа хандуулж ярилцах саналтай байна. Энэ нь сайн засаглал, дэд бүтцийн оновчтой – орчин үеийн шийдлүүд, хүрээлэн буй орчин, хот төлөвлөлтөнд иргэдийг түлхүү оролцуулах зэрэг юм.

Зүүн Хойд Азийн хотуудын хувьд мэдлэг, туршлагаа харилцан солилцох замаар асуудлуудаа хамтдаа шийдвэрлэснээр хотуудын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэх юм. Эрхэм хотын дарга нар та бүхнийг ч үүнтэй санал нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлэгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан стратегийг боловсруулж хэрэгжүүлсэнээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой юм. Цаашид ийм хэлбэрийн уулзалтыг тогтмол зохион байгуулж асуудлаа ярилцан,  шийдвэрлэх арга замаа хамтдаа эрэлхийлж болох юм. Ингээд Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа та бүхнийг манай хотод тавтай морилно уу гэж дахин урихын ялдамд форумын үйл ажиллагаанд амжилт хүсье”  гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд зургаан улсын 120 гаруй төлөөлөгч оролцож байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ. Тус форум 08 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийслэлийн Засаг даргын урилгаар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын  Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцож байгаа юм. Форумын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцлоо.

Форумын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн хэлсэн үг:

            Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

            Хүндэт Гадаад харилцааны сайд аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,    

Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.

Азийн зүрхнээ орших Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод маань тавтай саатан морилно уу.

Улаанбаатар хотын даргын санаачлагаар анх удаа зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Мээрүүдийн форумд оролцохоор ирсэн хүндэт зочид, төлөөлөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Энэхүү форумд Зүүн Хойд Азийн 6 улсын 20 хотын дарга болон орлогч дарга нар, зочид,төлөөлөгчид хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Түүнчлэннийтлэг асуудлуудаа бүтээлчээр шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг форумын үеэр сонсоно гэдэгт итгэж байна.

Дэлхийн эдийн засагт Зүүн Хойд Азийн улсуудын үзүүлж буй хувь нэмэр их байгаа бөгөөд цаашид ч гэсэн энэ хандлага урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Зүүн Хойд Азийн бүс нутгийн хувьд байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг, худалдаа арилжааны төв болж буй газарзүйн байршилтай, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн олон салбарт хамтын ажиллагааны эерэг нааштай өөрчлөлтүүд бий болсон зэрэг давуу талуудхарагдаж байна.

Үүнийг ашиглан бүс нутгийн хотууд иргэддээ хүртээмж сайтай, экологид ээлтэй, байгалийн гамшиг эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хөгжих бүрэн бололцоотой бөгөөд хүчээ нэгтгэж хамтдаа хөгжих нь бүс нутагтаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох ач холбогдолтой.

Зөв удирдвал хотжилт нь олон боломжуудыг бий болгодогч хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшилт бий болсоор байгаа ньхүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг нийтлэг асуудлууд тулгарч байна.

 Иймд Зүүн хойд бүс нутагт зэрэгцэн оршиж буй хотууд бид эдийн засгийн хувьд бие даасан орон нутгийн захиргаа болох давуу талаа ашиглан бүс нутгаараа хамтдаа хөгжихөд бидэнд тулгарч буй нийтлэг асуудлуудад анхаарлаа хандуулж ярилцах саналтай байна. Энэ нь:

  • сайн засаглал,
  • дэд бүтцийн оновчтой – орчин үеийн шийдлүүд,
  • хүрээлэн буй орчин,
  • хот төлөвлөлтөнд иргэдийг түлхүү оролцуулах зэрэг юм.

Зүүн Хойд Азийн хотуудын хувьд мэдлэг, туршлагаа харилцан солилцох замаар асуудлуудаа хамтдаа шийдвэрлэснээр хотуудын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэх юм. 

 Эрхэм хотын дарга нар та бүхнийг ч үүнтэй санал нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлэгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан стратегийг боловсруулж хэрэгжүүлсэнээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой юм.

 Цаашид ийм хэлбэрийн уулзалтыг тогтмол зохион байгуулж асуудлаа ярилцан,  шийдвэрлэх арга замаа хамтдаа эрэлхийлж болох юм.

 Ингээд Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа та бүхнийг манай хотод тавтай морилно уу гэж дахин урихын ялдамд форумын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Гансүхээс мэдүүлэг авч эхэлжээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхээс мэдүүлэг авч эхэлсэн гэх мэдээлэл байна. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрөөс 3.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх хэрэгт буруутган өнгөрсөн сарын 29-нд Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл түүнтэй өмгөөлөгч нар нь уулзаж чадахгүй байгаа юм. Энэ талаар түүний  өмгөөлөгч Ц.Баасандорж өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.