Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад ”Шинэ ардчилал” клубын гишүүдээс захидал илгээлээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Д.Эрдэнэбатад “Шинэ ардчилал” клубын гишүүдээс захидал бичиж хэлсэн
амандаа хүрэхийг хүссэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

   
    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танаа

Сайн байна уу Та? Таны зуны амралт сайхан, намрын ажил их байгаа гэдэгт АН-ын
жирийн гишүүд бид итгэж сууна.

Засгийн газраас сүр дуулиантай зарласан “Эзэн-100” хөтөлбөр
хэрэгжсэнгүй, эх орны хөгжил сайжирсангүй, ард түмний амьдрал дээшилсэнгүй,
Ардчилсан намд минь саналаа өгсөн иргэдийн итгэл алдрах цагаар бид Танд энэхүү
захидлыг бичиж байна.

Манай Засгийн газраас санаачилж, УИХ-аас баталсан “Эзэн-100”
хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгаа сэргээн босгоно гэж Засгийн газар 
амласан. Намын жирийн гишүүн бид ч 100 хоногийн хугацаанд эдийн засаг сайжирч,
амьдрал дээшилнэ гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь Ерөнхий сайдын амлалт
хэрэгжсэнгүй, бидний хүлээсэн шиг сайхан өөрчлөлт гарсангүй.

Сөрөг хүчин МАН “Эзэн-100”-ийн хүрээнд хийнэ гэсэн 70 ажлын аль нь ч
50 хувьдаа хүрээгүй, “Эзэн-100” хэрэгжих хугацаанд 17 хувьтай байсан
эдийн засгийн өсөлт 5.3 болж буурч, бүтээн байгуулалтын ажлууд зогсож, улсын
маань өр түүхэн дээд амжилт тогтоон, олон мянган аж ахуйн нэгж дампуурч,
иргэдийн маань амьдрал ч уруудан доройтлоо.

 Ардчилсан намын жирийн гишүүд бидний амьдралд ч гэсэн энэ 100 хоногт
сайхан өөрчлөлт нэг ч гарсангүй. Харин ч Атар талх, Алтан тариан гурил, цагаан
будаа, элсэн чихэр, хүүхдийн минь сургалтын төлбөр нэмэгдэж өргөн хэрэглээний
бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн минь
хэлснээр “Ард түмний нуруу тэнийсэнгүй”. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд Та “Эдийн засагт эерэг дүн
гарахгүй бол олонх өөрсдөө бид Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн 2014
оны 5 дугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн. Бас манай намын
залуу гишүүн Б.Болор 2014 оны 7 дугаар сарын 24 өдөр “Эдийн засаг намар
гэхэд ямар ч өөрчлөлт гараагүй цаашлаад УИХ-аас өгсөн үүрэг даалгаварын
хэрэгжилт муу байгаа тохиолдолд бид Засгийн газартай хариуцлагын асуудлыг
ярихаас өөр аргагүй” хэмээн яриа өгсөн байна. Эдийн засаг сайжрах биш
муудлаа, УИХ-аас өгсөн үүрэг даалгавар биелэсэнгүй. Тиймээс Та бүхэн маань ядаж
хэлсэн ярьсандаа эзэн болж “Эзэн-100”-г хэрэгжүүлэгчидтэй хариуцлага
тооцож өгнө үү?

Ард иргэд “танай намын бодлогоор бидний амьдрал уруудан доройтлоо”,
“Ардчилсан намд саналаа өгсөндөө харамсаж байна”, “ардчиллынхан
төр барьж чаддаггүй” гэх мэтээр дайран довтолдог боллоо. Ардчилсан намын
жирийн гишүүд бид ч бас өөрсдийгөө буруутай мэт дуугаа хурааж явах боллоо.
Муухайн дээр улцан гэдэг шиг Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань саяхан ард түмэндээ
хандан үг хэлэхдээ намын нөхөд биднийгээ гэж гэмт хэрэгтэн, ялтан, хоригдлуудаас
бүрдүүлдэг торгуулийн сумангийнхантай зүйрлэн хэлж доромжилсонд их л гутарч
сууна даа.
Бид Ардчилсан намын гишүүний хувьд хүний өөрийнгүй ингэж доромжлуулж
адлуулмааргүй байна. Харин ч эдийн засгаа сэргээж, эх орноо хөгжүүлж чадсан
Ардчилсан намын гишүүн гэж бахархаж амьдрахыг хүсч байна. Тиймээс хариуцлагагүй
Ерөнхий сайддаа хариуцлага тооцож, хариуцлагатай, чадвартай гишүүдээрээ
удирдуулж шинэчлэлийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг хүсч байна.

Ардчилсан
Нам дахь “ШИНЭ АРДЧИЛАЛ” клубын гишүүд 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор мордов

Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болох Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 оны 9 дүгээр сарын 11-12-ны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотоос мордов. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзана. 

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Турк Улсын Ерөнхийлөгчид утсаар баяр үргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Рэжэп Тайип Эрдоантай утсаар ярилцаж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.

Монгол Туркийн хооронд 1969 онд дипломат харилцаа тогтоосноор түүхэн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх үндэс тавигдсан билээ. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол, Туркийн харилцаа хурдан хөгжиж, асар богино хугацаанд өндөр түвшинд хүрсэн. 

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан ямар учиртай мэдээлэл хийв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайдын өчигдрийн хийсэн дуулиант мэдэгдэлтэй санал нэг, дэмжиж байгаагаа илэрхийлээ. Тодруулбал, “Ж.Батзандан “Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үүнийг бид сайшаан дэмжиж хүлээн авч байна. УИХ-ын гишүүний хувьд данхар, үрэлгэн захиргааны бүтэцдээ өөрчлөлт оруулаач гэдэг шаардлагыг жил 6 сарын өмнө Ерөнхий сайдад амаар болон бичгээр хүргүүлж байсан. Жил 6 сар асуудлыг шийдэлгүй явж ирсэн. Эцэст нь үнэнд гүйцэгдлээ. Энэ намрын чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн төдийгүй, захиргааны шинэчлэлийн асуудлыг нухацтай авч үзэх ёстой гэж бодож байгаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах санал тавилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц
бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Сумнат Гошийг хүлээн авч уулзлаа.
 Уулзалтаар Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, цаашид хамтран ажиллах,
авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Монгол Улсад Энэтхэг Улсаас
200 орчим иргэн оршин суудаг бөгөөд тэдгээр иргэдэд нийслэлийн зүгээс
шаардлагатай үед туслалцаа, дэжмлэг үзүүлж байхыг ноён Сумнат Гош хүслээ. Мөн
ойрын хугацаанд Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах хоёр орны гэрээг
эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Харин нийслэлийн Засаг дарга Энэтхэг
сургууль байгуулах асуудлыг дэмжиж, хууль эрх зүйн хүрээнд бүх асуудлыг
шийдэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа

Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 28-ны 279
дүгээр тогтоолоор
“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа. Уг хөтөлбөрийн
үр дүнд хөдөө орон нутгийн иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд
шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч,
иргэд бүртгэлтэй, баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон
давуу тал бий болгох юм байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан “Сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор
төвүүд байгуулах, иргэдэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн
үйлчилгээг ойртуулах” зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд
орон нутгийн санал санаачилга дээр үндэслэн хэрэгжих юм.

2013 онд ахуйн үйлчилгээний салбарт албан байдлаар 219 аж
ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангасан
статистик мэдээ байдаг. Гэтэл ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоодын зүгээс
тус салбарт 7700 гаруй аж ахуйн нэгжид 60 гаруй мянган хүн ажиллаж, жилд 60
гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгааг судлан тогтоожээ. Бүртгэлийн
статистик дүн, албан бус мэдээ хэт зөрүүтэй байгаа нь энэ салбарын үйл
ажиллагааны ихэнх хувийг албан бус хөдөлмөр эрхлэлт эзэлсэнтэй холбоотой юм.

 

                                                     

Categories
мэдээ улс-төр

Ши Жиньпиний айлчлал хойшлогдов

БНХАУ-ын
дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Пакистан
улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөөд байсан юм. Тус улсын Ерөнхий сайд Наваз
Шарифийн урилгаар Ши Жиньпин
Пакистан улсад гурван хоногийн хугацаатай айлчлал хийх байсан ч нийслэл Карачи
хотод эсэргүүцлийн жагсаал эхэлсэнтэй холбоотойгоор айлчлалаа хэсэг хугацаанд
хойшлуулсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.  Хятадын талаас энэхүү
айлчлал хэтэрхий хүнд нөхцөлд болох эрсдэлтэй учир хэсэг хугацаанд хойшлуулсан.
Энэ тухай Ши Жиньпин дарга Наваз Шарифт мэдэгдсэн
байгаа гэжээ.

Карачи
хотод цугларсан иргэд “Ши Жиньпин
тусламж нэрийдлээр эх газарт минь эзлэн түрэмгийлэх бодлого явуулахыг оролдож
байна. Пакистанд амьдарч буй хятад иргэдээ буцаан ав. Бидэнд ажиллах хүч
хэрэггүй” гэж бичсэн лоозон барьцгаасан байжээ.

Энэхүү
айлчлалын хүрээнд Хятад улс Пакистанд 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээр
төлөвлөөд байсан юм. 2005 оны судалгаагаар Пакистанд  хятадын 100 мянга
гаруй иргэн амьдардаг гэсэн тоо гарч байжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг мэдээлэл хийнэ

УИХ
дахь МАН-ын бүлгээс  өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны Б танхимд сэтгүүлчдэд
мэдээлэл хийх юм байна. МАН-ынхан өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар
хуралдаж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийн тайланг хэлэлцжээ.
Мөн уг хөтөлбөртэй холбоотойгоор зарим сайдад хариуцлага тооцох ёстой хэмээн
үзсэн аж. Тиймээс ээлжит бус хурлынхаа шийдвэрийг болон цаг үеийн асуудлаар
өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Улаан сайдыг 960 мянган төгрөгөөр торгожээ

Шударга
өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Сангийн сайд Ч.Улааныг хуулийн хэд хэдэн
заалт зөрчсөн гэж үзэн 960 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. Сангийн сайд
Ч.Улаан ч өөрийн гаргасан шийдвэрийг хууль бус байсныг хүлээн зөвшөөрч тус
газраас оногдуулсан торгуулийг төлсөн байна. Тодруулбал, Сангийн сайдаас төрийн
өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар
түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл
өгсөн байна. Энэхүү үүрэг чиглэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн
13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон
нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл
ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл
ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу
хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн
үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь
тогтоогджээ.

Categories
мэдээ улс-төр

Монголчууд ийм улсуудад визгүй зорчих боломжтой

Шинэчлэлийн
Засгийн газрын гадаад бодлогын гол зорилтуудынхоо тоонд монгол иргэдийг дэлхийн
олон улс оронд визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг оруулсан байдаг.  ОХУ, Европын холбооны улсууд, Солонгост эхний
ээлжинд визний хөнгөлөлт үзүүлэх, цаашид визгүй зорчдог болгох чиглэлээр
ажиллаж буй. Сүүлд гэхэд БНСУ-ын гадаад хэргийн сайдтай харилцан визгүй зорчих
асуудлаар ярилцсан. Орос, Монголын иргэд визгүй зорчих шийд гарсан.  Одоогоор манай улсын иргэд 20 гаруй оронд визгүй
зорчиж байгаа юм. Визгүй зорчиж буй улсуудыг танилцуулъя.