Categories
мэдээ улс-төр

Төрийн ордонд бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн тухай зөвлөлдлөө

Монфемент үндэсний сүлжээ Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Жендерийн үндэсний хороотой хамтран “Бээжин +20 дүгнэх процесс: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, хэдийгээр манай улсын хувьд нөхөн үржихүйн эрүүл мэнд түүнд холбогдох эрхүүдийн талаарх хууль эрх зүйн орчин  хүртээмжтэй байгаа боловч баталсан мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтуудаа амьдрал дээр хэрэгжүүлэх нь дутмаг байна. Жишээлбэл, эхийн эндэгдлийн 75 хувь нь малчин өрхүүд, бүртгэл хаяггүй шилжин ирэгсэд болон ажилгүй эмэгтэйчүүдийн дунд зонхилж байгаагаас харахад эмзэг, амьдралын боломж муутай эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн үг юм. Монгол Улсын төрийн үе үеийн удирдлагууд хүн амаа өсгөх асуудалд ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Хүн амын энэхүү бодлого нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтэнд шууд холбогдох боловч энэ асуудлаар шийдвэр гаргах, бодлогод нөлөөлөх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо үргэлж цөөнх болсоор байна. Үүний үр дагавар нь эмэгтэйчүүдэд ээлгүй бодлого батлагдаж, амаржих газрууд ачааллаа дийлэхээ больж, чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрч, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хомсдож, хөдөлмөрийн харилцаанд нөхөн үржихүйн үүрэг хариуцлагаас шалтгаалан залуу эмэгтэйчүүд гадуурхагдаж, хүн амаа өсгөх зорилгодоо хүрэх гол хэрэгсэл нь эмэгтэй хүн гэж тодорхойлж байгаагаас харагдаж байна гэдгийг онцлон тэмдэглээд иймд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай дуу хоолойгоо нэгтгэж, бусад шийдвэр гаргагч нарт Дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дүгээр бага хурал дээр авсан үүрэг амлалтыг нь нэхэн сануулах нь зүйтэй юм гэдгийг хэллээ.

Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн 1996 онд Монгол Улсын Засгийн газраас “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрөөр дэвшүүлсэн анхаарал хандуулах гол зорилтуудын нэг нь “Эмэгтэйчүүд ба нөхөн үржихүйн эрүүл мэнд” байсан бөгөөд хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрхийг хүн ам, эрүүл мэндийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзжээ. Энэхүү уулзалтаар 20 жилийн өмнө Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр амалсан Засгийн газрын амлалтын хэрэгжилтийг бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн хүрээнд хэлэлцэн дүгнэж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэн хэлэлцэж, үндэсний бодлогод нөлөөлөх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Уулзалтад оролцож буй төлөөлөгчид тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцож байна хэмээн УИХ-ын Тамгын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд ИХШХЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд 9 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж байнгын хорооны гишүүдэд байгууллагад хийгдэж буй хууль эрх зүйн шинэчлэл болон орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан иргэдэд хүргэх үйлчилгээг хэрхэн хялбаршуулж байгаа талаар мэдээлж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Тус байгууллага нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах, иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар “Э-иммигрэйшн” төслийг 2016 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна.

Төслийн хүрээнд Буянт-Ухаа боомт дахь Чингис хаан олон улсын нисэх буудлаар энэ оны 10 дугаар сараас монгол зорчигчдыг Шалгагчгүй шалган нэвтрүүлэх цахим гарцаар хил нэвтрүүлж эхлэх гэж байна.

Дэлхийн жишигт нийцсэн энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамч баримт бичгийн зөрчил буурахаас гадна зорчигчдыг шалган нэвтрүүлэх хурд нэмэгдэх юм.

Энэхүү гарцаар үйлчлүүлэх иргэн эхний ээлжинд өөрийн хурууны хээний /биометрик өгөгдөхүүн/ болон бусад мэдээллээ урьдчилж бүртгүүлснээр уг гарцаар хил нэвтрэх эрхтэй болно.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан даваа гарагт болно

Нийслэлийн
ИТХ-ын ээлжит XIX хуралдаан 09 дүгээр сарын 22-ны /даваа гараг/ 09 цагт
Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын хүн амын ундны
усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөө,  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил батлах тухай,
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг батлах тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МОНГОЛ, ТУРКИЙН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨТГӨНӨ

Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын
17-19-ний өдрүүдэд БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн яам хооронд 2000 онд байгуулсан Хамтын ажиллагааны протоколыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд, БНТУ-ын Хууль зүйн яамны урилгаар тус улсад зочилж байгаа Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Туркийн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хасан Дудаклы болон тус яамны газрын
дарга нартай уулзалт хийж, хоёр яам ба харьяа агентлагуудын хоорондын харилцаа,
хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монгол Улсад хийж байгаа эрх зүйн болон
хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийн талаар танилцуулж, түүнийг
хурдасгах, тус салбарын албан хаагчдын мэргэжлийн чадварыг сайжруулахын тулд
сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх
санал тавив. Хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх нөхцөл, бололцоо их байгааг ноён Х.Дудаклы тэмдэглээд хамтран гаргах баримт
бичгийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын дараа хатагтай Ж.Баярцэцэг, ноён Х.Дудаклы нар
Монгол, Туркийн хууль зүйн яамдын хооронд 2015-2017 онд хамтран ажиллах тухай хамтарсан
мэдэгдэлд гарын үсэг зурав. Уулзалт болон баримт бичигт гарын үсэг зурах
ёслолд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцлоо.

Мөн БНТУ-ын Хууль зүйн сайд Бекир Боздаг Монгол Улсад айлчлахыг урьсан Хууль зүйн сайд
Х.Тэмүүжингийн урилгыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг уламжлав.

Түүнчлэн, манай төлөөлөгчид Туркийн Цагдаагийн академи, Орон нутгийн цагдаагийн алба, Хууль зүйн академи,
Хорих ангиудыг удирдах газар, Станбул хотын Прокурорын газар, төрийн тусгай
албан хаагчдын гутал, хувцасны үйлдвэр зэрэг байгууллага, газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.

Categories
мэдээ улс-төр

ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Хилийн чанад дахь Монголчуудын
холбоо, Төрийн бус байгууллагуудын чуулга
уулзалтад оролцогчдод            

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Элэг нэгт ахан дүүс ээ,

Алс холын орноос эх нутгаа зорин
хуран чуулж буй эрхэм Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.
Юуны өмнө энэхүү чуулга уулзалтад төлөөлөгчөө илгээсэн нийт төрийн бус
байгууллага, холбоо, нийгэмлэгт гүн талархал илэрхийлье.

Дэлхийн 100 гаруй улсад ажиллаж,
амьдарч байгаа Монголчууд маань сайн санаагаараа эвлэлдэн нэгдэж, холбоо
нийгэмлэг, төрийн бус байгууллага, монгол хэлний сургалтын төвүүдийг үүсгэн
байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь маш чухал юм.

Хилийн чанадад суугаа эх орон
нэгтнүүд маань Үндэснийхээ баяр наадам, Сар шинийн баярыг хамтдаа тэмдэглэж,
спортын арга хэмжээ, соёл, боловсролын үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж
байдаг сайхан уламжлалтай болжээ. Монголчууд бид хаана амьдарч байгаагаасаа үл
хамааран үр хойчдоо монгол хэл, соёлоо уламжлан өвлүүлэхэд хичээн чармайх учиртай.
Монгол залуучууд өндөр хөгжилтэй оронд ажиллаж, сайн зүйл, сайн чадварыг
эзэмшиж, түүнийгээ түмэн олонтойгоо хуваалцаж, төрөлх улсынхаа эдийн засгийг
хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж эхэлж байна.

Миний бие, Монголчууд Үндэсний Эрх
чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын
хүндэтгэлийн чуулганд “Монголчуудаа олуулаа болцгооё,  Монгол
нутагтаа ирцгээ” гэж уриалсан. Энэ уриалгыг би Монгол Улсын Ерөнхийлөгчийн
хувьд, Монгол хүн бүрт, Монголоо гэсэн зүрх, сэтгэл бүрт хандан хэлсэн юм.

Бидэнд үндэс угсаа, эх нутгаа
санагалзах сэтгэл, хүсэл байна. Ганцаараа арав алхаснаас олуулаа нэг алхсан нь
дээр. Бид олуулаа болох тусам манай улсын нийгэм, эдийн засгийн бүтээмж
нэмэгдэн, улам бүр хөгжих болно. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг
дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг хүсэн мөрөөдөж ирсэн.

Дэлхийн ардчилал өндөр хөгжсөн улс
оронд байдаг “Нээлттэй хэлэлцүүлэг” буюу “Иргэний танхим”-ыг одоогоос 5 жилийн
өмнө бид санаачлан үйл ажиллагааг нь эхлүүлж байсан билээ. Ажил хөдөлмөр, хүсэл
мөрөөдөл, эрдмийн жолоогоо даган эх нутгаасаа хол амьдарч буй иргэд маань,
тэдний байгуулсан холбоо, нийгэмлэгийнхэн сардаа нэг удаа боловч цугладаг,
шаардлагатай асуудлаа хэлэлцэж ярилцдаг, бяцхан үрсдээ эх хэлний хичээлийг нь
заадаг, бодит дэмжлэгтэй ийм танхимыг Элчин сайдын яамд, Консулын газруудад
байгуулан ажиллуулах хэрэгтэй байна. Одоо байгаа Элчин сайдын яамдын байранд
өрөө тасалгаа гаргах, цаашид шинээр Дипломат төлөөлөгчийн газар нээхдээ
“Иргэний танхим” байгуулах боломжтой байрыг онцлон судалж байхыг Гадаад
Харилцааны Яам, Элчин сайдууд болон холбогдох албаны хүмүүсээс хүсч байна.

Гадаадад байгаа иргэдийнхээ төрийн
үйл ажиллагаан дахь оролцоог хангаж чаддаггүй төрөөс оролцоог нь хүлээн
зөвшөөрч, оролцуулж чаддаг, хэлсэн санал санаачилгыг нь хэрэгжүүлж чаддаг цаг
үед бид шилжиж байна.     

Бид Монголынхоо нэрийг сайнаар
гаргаж явах ёстой. Хүн бүрийн нэрийн өмнө Монголын нэр явдаг учраас энэ ариун
нэрийг сэвтүүлж үл болно. Харин “нэр хугарахаар яс хугар” гэдгийн учир эцэг, эх
болоод эх орныхоо нэрийг үргэлж сайнаар дуурсгахыг гадаад дотоодод амьдран
суугаа хүн бүхэн ямагт сэрж санаж явах ёстой.

Монголоо сайхан болохыг, эх оронд
чинь хүмүүс ажиллаж амьдрах аятай тухтай орчин бүрдэхийг алсаас хараад хүлээж
суух нь утгагүй. Монголынхоо гал голомтыг улам бадраан мандуулж, үр хойчдоо
эртний түүхт Монгол орноо уламжлуулан үлдээх үйлсэд хүн бүр гар бие, сэтгэл
оюунаа чилээн оролцох үүрэгтэй хэмээн үзэж
байна.          

Төрөөс гадаад улс орнуудад сурч,
ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ байнга холбоотой байж, тэдэнд тулгамдсан
асуудлыг шийдвэрлэх, мөн иргэдээ эх орондоо ирж, ажиллаж амьдрахад нь туслах
хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, улс орныхоо нэрийг олон улс, даян дэлхийд
сайнаар гаргаж байгаа иргэдээ дэмжиж урамшуулахад онцгой анхаарч ажиллана.
Монголын түүх, соёл, зан заншлыг олон улсад сурталчлах бүхий л үйл ажиллагааг
бид хамтарч хийх
учиртай.          

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд их
амжилт хүсэхийн сацуу Та бүхний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг бүтэмжтэй байх
болтугай хэмээн ерөөе.

   
   

МОНГОЛ УЛСЫН
                                             
ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ
                                               
ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот, Төрийн ордон
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар есөн яамтай байхаар ярилцжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр яамдын
Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж Төрийн ордонд хуралдсан байна.
Тэрээр хэд хоногийн өмнө одоогийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулж, халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Албан бус мэдээллээр өчигдөр энэ
асуудлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж, Засгийн газар
хэдэн яамтай байх, ямар яамдыг нэгтгэх талаар ярилцсан байна. Хаалттай
хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрыг есөн яам, 10
тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байх бүтцийг
танилцуулсан бололтой.

Тухайлбал, 1.Гадаад харилцааны яам, 2.Сангийн яам (Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэж), 3.Хууль зүйн яам, 4.Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОНХЯ, ССАЖЯ-ыг нэгтгэж), 5.Батлан хамгаалахын яам, 6.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 7.Дэд бүтцийн яам (УУЯ, ЗТЯ, БХБЯ, ЭХЯ-ыг нэгтгэж), 8.Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, 9.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам (ХЯ, НХЯ, ЭМЯ-ыг нэгтгэж) гэсэн есөн яамны бүтцийг танилцуулсан байна.

Мөн Шадар сайдын албан тушаалыг
(Д.Тэрбишдагва) байхгүй болгож, өмнө нь хэрэгжүүлж байсан үүрэгт ажлыг
нь Засгийн газрын хэрэг, эрхлэх газарт хамааруулж магадгүй ажээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах Куба улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Лаура Марреро Итгэмжлэх жуух бичиг барив.

Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржЭлчин сайдыг хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Элчин сайд Омар Лаура МаррероКубын Ерөнхийлөгч Рауль Кастрогийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан дэвшүүллээ.

Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро 1970 оны хавар Монголд айлчилж, гүүний айргаар дайлуулж байснаа дурсан санаж, дахин Монгол Улсад айлчлах юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдгийг Элчин сайд дамжуулан хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Куба хоёр улс урьдын сайн харилцаагаа сэргээж, өндөр хэмжээний айлчлалууд харилцан хийж болох талаар дурдлаа. Куба улсад Монголын олон мэргэжилтэн суралцан төгсч байсан уламжлалтай. Мөн өмнөх үед хоёр тал өндөр дээд хэмжээний айлчлалууд хийж байсныг энэ үеэр тэмдэглэсэн юм.

Элчин сайд Омар Лаура Марреро Монголд ажиллах хугацаандаа өмнөх үед байсан сайн харилцааг дахин сэргээхийн төлөө хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Куба улсад анагаах ухааны салбар сайн хөгжсөн, олон төрлийн сайн чанарын эм бэлдмэл, вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлж байгаа гэдгийг Элчин сайд дурдаад спортын салбарт, ялангуяа боксын төрөлд Монгол, Кубын тамирчид ана мана өрсөлдөж байгаад талархалтай явдаг гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын удирдагч асан Фидель Кастрогийн эрүүл мэнд сайн байгаад баяртай байна гээд Кубын талаас Монгол Улсад өндөр дээд хэмжээний айлчлал хүлээн авахад бэлэн байна гэдгийг хэлж, Кубын Ерөнхийлөгч Рауль Кастрод халуун дотно мэндчилгээ дэвшүүлэв.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Габон Улстай дипломат харилцаа тогтоолоо

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Габон Улстай р Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Габон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Түр хамаарагч, Элчин сайд Марианне Одетте Бибалу нар гарын үсэг зурав.   

 Бүгд Найрамдах Габон Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлж, энэ нь хоёр улсын үр бүтээлтэй харилцаанд нэн чухал гэж талууд үзэв. 

Categories
мэдээ улс-төр

Монголоос төрөх Нобелийн шагналтнуудыг бэлтгэж эхэллээ

Техник, технологийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай
инженерүүдийг бэлтгэх зорилготой “Шинэ Монгол технологийн дээд сургууль”
өнөөдөр хичээлийн шинэ байраа хүлээн авч, хичээлийн шинэ жилээ нээлээ.
ШМТДС нь дэлхийн шилдэг их сургуулиуд болох MIT, Токиогийн их сургуулийн
инженерийн хөтөлбөрийг загвар болгон ашиглаж, дэлхийн стандартад
нийцсэн мэдлэгийг Монгол оюутнууддаа олгох юм.

Шинэ Монгол бүрэн дунд сургуулийг 2000 онд үүсгэн байгуулж, өнөө жил
ШМТДС-ийг байгуулсан тус сургуулийн ТУЗ-ын дарга Ж.Галбадрал хичээлийн
шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Анх сургуулиа түшиглэн Технологийн дээд
сургууль байгуулах саналыг БШУ-ны сайд бидэнд удаа дараа тавьж байсан.
Бидэнд урам, зориг өгч, зөвшөөрөл олгон дэлхийн хэмжээний чадварлаг
инженер бэлтгэх их үйлсэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн БШУ-ны сайд болон
БШУЯ-ны нийт хамт олонд талархсанаа илэрхийлье” гэсэн юм. ШМТДС нь
хичээлийн есөн давхар шинэ барилгаа зургаан сарын дотор барьж ашиглалтад
оруулан, бакалаврын найм, магистрын дөрвөн мэргэжлийн хөтөлбөрийн дагуу
105 оюутан элсүүлж, сургалтаа эхлүүллээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн
үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр “Юун түрүүнд технологийн дээд сургууль
үүсгэн байгуулагчдад баяр хүргэе. Бүх талаар тусалж дэмжиж байдаг Япон
улсын Засгийн газар, их сургуулиуд, эрдэмтэн багш нарт мөн талархсанаа
илэрхийлье. Бид Япончуудын ачыг хариулна. Бид шилдэг инженер бэлтгэж,
шинэ бүтээл туурвиж тэдний ачыг хариулна. Энэ сургуульд элссэн залуу
инженерүүд удахгүй өөрсдийн технологиороо дэлхийд танигдана гэдэгт
итгэлтэй байна. Монголоос зуу, зуун Нобелийн шагналтан төрнө гэдэгт
итгэлтэй байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний салбарт их бүтээн байгуулалт өрнөж байна

Монгол улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн
“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай”  118 дугаар тогтоолоор
Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хороололд
 баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээг
2013-2014 онд барихаар төлөвлөн, энэхүү бүтээн байгуулалтын ажилд
шаардагдах 415.989 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын үнэт
цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөнөөс Хөгжлийн банкаар дамжуулан үе
шаттай санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Эдийн Засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан
“Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны
хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ыг
үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 92 дугаар тушаалаар
Төслийн удирдах хороог, Эрчим хүчний сайдын 2013 оны 62 дугаар тушаалаар
“Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн нэгжийг тус тус байгуулан дээрх тогтоолын
хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 18 ажлыг “Дэд бүтэц-Эрчим хүч”
төсөл хэрэгжүүлэх нэгж зохион байгуулж, техник хяналт тавин ажиллаж
байна.

Эдгээр 18 ажлаас 92,345 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 ажил
2013 онд эхэлж, 90,632 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 8 ажил 2014
онд эхэлсэн ба 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн 10 ажилд 70.144 тэрбум
төгрөг, 2014 онд хэрэгжүүлж эхэлсэн 8 ажилд 26.170 тэрбум төгрөг, нийт
96.314 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

2013 онд хэрэгжүүлж эхэлсэн 10 ажлаас 7 ажил бүрэн хийгдэж дууссан ба 3
ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу 75 хувийн гүйцэтгэлтэй, 2014 онд
хэрэгжүүлж эхэлсэн 8 ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу 30 хувийн
гүйцэтгэлтэй, нийт 18 ажлын хувьд 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Тухайлбал, “Ирээдүй цогцолбор” хорооллын 10 кВ-н цахилгааны 2200 м
кабель шугам, 6 ш дэд өртөөний зураг төсөл, барилга угсралтын ажилд
техникийн болон улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөв.
“ДЦС-4” ТӨХК-ийн коллектороос “БҮК-2”-ын салаа шугам хүртэл Ф1200
мм-ийн 2,5 км дулааны шугамын барилга угсралтын ажил, “Шинэ Яармаг”
хорооллын цахилгааны 110/35/10 кВ дэд станцын барилга угсралтын ажил,
“ДЦС-3” ТӨХК-ийн “Зуух №9”-ийг сэргээн засварлах барилга угсралтын ажил,
“БҮК-2”-с /ДЦС-4 ТӨХК/ “ТК 844” хүртэл 2Ф400, 2Ф800 мм-ийн 2000 метр
дулааны шугамын өргөтгөлийн  барилга угсралтын ажил, Баянголын аманд
“Гандирс” хорооллоос “Бортолгой” хүртэл 5383 м дулааны гол шугамын
барилга угсралтын ажил, Баянголын аманд “Гандирс” хорооллоос “Бортолгой”
хүртэл дулааны гол шугамын өргөх насос станцын зураг төсөл, барилга
угсралтын ажил гэсэн нэр бүхий 6 ажлын барилга угсралтын ажил дуусаж
техникийн комисс ажиллуулахад бэлэн болсноос “ДЦС-4” ТӨХК-ийн
коллектороос “БҮК-2”-ын салаа шугам хүртэл Ф1200 мм-ийн 2,5 км дулааны
шугамын барилга угсралтын ажилд техникийн комисс амжилттай ажиллуулаад
байна. 

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд хэрэгжиж
эхэлсэнтэй холбогдуулан зарим хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд
өөрчлөлт орж, өмчийн харилцааны болон техникийн хувьд шийдвэрлэхэд
хүндрэлтэй асуудлууд бүтээн байгуулалтын ажил бүрд их бага хэмжээгээр
тулгарч байна.

Энэ бүгдэд  “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж бий болсон
хүндрэлтэй асуудал бүрд шуурхай ажиллаж ЭХЯ, БХБЯ, НЕТГ, НӨХГ, НХОГ,
“УБДС” ХК, “УБЦТС” ХК, “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК зэрэг
байгууллагууд хамтран техникийн оновчтой шийдлүүдийг гаргуулж, зохион
байгуулан ажиллаж байна.

Эрчим хүчний яамны “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж нь
бүтээн байгуулалтын ажлуудыг графикийн дагуу амжилттай хэрэгжүүлж байгаа
бөгөөд 2014 оны санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоод явбал тогтоолын
хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж
дуусгах бүрэн боломжтой байна. 

 

 “ДЦС-4” ТӨХК-ийн коллектороос “БҮК-2”-ын салаа хүртэл Ф1200 мм-ийн 2.5 км дулааны шугамын барилга угсралтын ажил

“Шинэ Яармаг” хорооллын цахилгааны 110/35/10 кВ дэд станцын барилга угсралтын ажил

Ф1200 мм-ийн дулааны ил шугамын дулаалга хийгдсэн байдал.

Компенсацилах реактор суурилуулах ажил хийгдэж байгаа байдал

“ДЦС-3” ТӨХК-ийн “Зуух №9”-ийг сэргээн засварлах барилга угсралтын ажил

110/35/10 кВ-ын 2х40 МВА “14-р хороолол” дэд

станцын зураг төсөл, барилга угсралтын ажил

Description: IEP-SHAREshared_Nomunpicture2013ZUUH920140619IMG_8627.JPG

Зуухны сүүлийн хэсгийн дулаалгыг хийж байгаа байдал

35 кВ талын гүйдэл ба хүчдэлийн трансформатор, хуурай салгуурын суурилуулалт

“БҮК-2”-с /ДЦС-4 ТӨХК/ “ТК 844” хүртэл 2Ф400, 2Ф800 мм-ийн 2000 метр дулааны шугамын өргөтгөлийн  барилга угсралтын ажил

Баянголын аманд “Гандирс” хорооллоос “Бортолгой” хүртэл дулааны гол
шугамын өргөх насос станцын зураг төсөл, барилга угсралтын ажил

5-р цэгээс 54-р цэгийн хооронд 2ш П хэлбэрийн комленсаторын хөл бэлдэж, үл хөдлөх тулгуурыг бэхэлж байгаа байдал

Өргөх насос станцын дотор дулааны шугамын угсралтыг хийж насосыг суурилуулсан байдал.

 

“Ирээдүй цогцолбор” хорооллын дулааны 4100 м гол шугам, 6 ш дулааны дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажил

“Солонго” хорооллын гадна дулааны шугам өргөтгөх, 43,53 ГКал/цагийн
ачаалалтай дулааны шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил

Ус дулаан дамжуулах төвийн барилгын суурийг цутгаж  байгаа байдал.

Дулааны шугамын эргэлтийн өнцгийг бэлтгэж, цутгасан байдал

Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-ын 2х25 МВА чадалтай
компьютерийн хяналт удирдлагын системтэй дэд станцын барилга угсралтын
ажил,110 кВ-ын АС-240/39 дамжуулагч утастай, 2х2 км шилэн кабель бүхий
аянгын тростой ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажил

ДЦС-4 өөс У-18 хүртэл 4,2 км /Москва хорооллын урд тал хүртэл/ ф800-ийн дулааны шугамын барилга угсралтын ажил

10 ба 35 кВ-ын хуваарилах байгууламж ба удирдлагын байрны барилгын суурийн арматурчлалтын ажил хийгдэж байгаа байдал.

70-р цэгийнулааны худгийн ханыг цутгаж байгаа байдал.

Амгалан Дулааны Станцаас дулаан түгээх цэг хүртэлх 2ф700 мм-ийн 4 км дулааны шугамын барилга угсралтын ажил

63-68-р цэгийн хооронд ган хоолойг лоткинд байрлуулж, гагнахад бэлтгэж байгаа байдал.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн доторх 17-30-р цэг хүртэлх дулааны шугамын трассын ухлага хийж байгаа байдал.