Categories
мэдээ улс-төр

УИХ энэ долоо хоногт Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэнэ

УИХ энэ долоо хоногт Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг чуулганаар гаргасан. Анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо маргаашнаас хэлэлцэж эхэлнэ. Энэ долоо хоногт болох УИХ-ын байнгын хороо, нам, эвсэлийн бүлгийн хэлэлцэх асуудлыг багцлан хүргэж байна.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн
2014.10.03-ны өдрийн хурлаар батлав.

2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 06-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 06-ны Даваа гарагт:

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

10 дугаар сарын 07-ны Мягмар гарагт:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 08-ны Лхагва гарагт:

  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль болон Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулах “Хууль сахиулахын инноваци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралдаан 13.00 цагаас “В” танхимд.

10 дугаар сарын 10-ны Баасан гарагт:

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 07-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан гишүүдийн саналыг авах, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай асуудлыг хэлэлцэх /Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр/.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.

10 дугаар сарын 08-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас
Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас
А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;
  • “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
  • Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гүний уурхайд ажиллагсдын нийгмийн асуудлын талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;
  • Улсын Их Хурлын 2014-2015 оны намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах.

5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан
15.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

6.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ЖИЧ: Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг өргөн мэдүүлсэн тохиолдолд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо хэлэлцэнэ.

ДӨРӨВ.МЯГМАР, ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:

1.Мягмар гарагийн 10.00 цагаас:

  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

2.Мягмар гарагийн 16.00 цагаас:

  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.

3.Пүрэв, Баасан гарагийн хуралдаан:

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд алдаагаа хүлээн зөвшөөрсөн

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат бүтцийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Ерөнхий сайд бүтцийн асуудлыг оруулж ирж байна гэдэг бол хоёр жилийн өмнө байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн буруу байсан, давхардсан бүтэцтэй, төсвийн зардал үрэлгэн явж ирснийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бүтцийг өөрчлөхдөө Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд болон АН нь дотоод дахь фракцууддаа бялуу хүртээх, тэдний амыг таглах байдлаар хандаж болохгүй” гэлээ. Мөн МАН хариуцлага алдсан, муу ажилласан, салбараа унагасан сайд нарыг дахин сайдаар томилохгүй гэсэн байр суурь баримтална гэдгээ илэрхийлсэн юм.

Засгийн газар хоёр Шадар сайдтай байх санал оруулж ирсэн. Гэхдээ Гадаад харилцааны сайдад заавал Шадар сайд гэсэн хачир зүүх хэрэггүй, энэ албан тушаалыг дагаад ажлын алба, зөвлөхүүд бий болох учраас төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулах ёсгүй гэж үзэж буйгаа тэрээр илэрхийлэв.

Сүүлийн үед хэвлэлээр МАНАН байгуулагдах нь, МАН засагт хамтрах нь гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар намуудын хооронд яригдсан зүйл байхгүй болохыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдлээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал яригдах үед сайд нарын томилгоо эзнээ олсон байх ёстойг ч энэ үеэр сануулсан юм. Тэрээр “Эзнээ олоогүй ямар ч томилгоо битгий хийгээрэй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших ёсгүй гэдэг саналыг бид Ерөнхий сайдад тавьсан. Монголд маш олон чадварлаг сэхээтнүүд бий. Тиймээс салбараа авч явах чадвартай хүмүүсийг сайдаар томилж, боловсон хүчний бодлогод эргэлт гаргаасай гэж хүсч байгаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Бүтэц, хариуцлагын асуудал тусдаа яригдах ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтцийн асуудлаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийв.

Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдийн бүтэцтэй холбоотой зарим саналыг хүлээн авч судалж шийдэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. МАН-ын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн бүтцийн төслийн талаарх санал дүгнэлтээ ирэх даваа гаригт гаргах бөгөөд хэлэлцүүлгийн шатанд бүтцийг илүү сайжруулах, засч залруулах, чамбайруулах ёстой гэж үзэж байна. Ингэхдээ Засгийн газрын оруулж ирсэн бүтцийг илүү цомхон, чадварлаг болгох, зарим яамдыг нэгтгэх боломж байгааг мэдээлсэн юм.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Яамдын тоог дахиад цөөлөх, төсөв зардлыг хэмнэх, орон тоог цомхон болгох, үүнээс гарсан хэмнэлтийг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, саатаад байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой гэдэг байр суурин дээр МАН-ын бүлэг хатуу зогсож байгаагаа Ерөнхий сайдад илэрхийлсэн. Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдийн тавьж байгаа асуудлыг нааштай хүлээн авч болох юм, эргэж ярилцана гэдгээ хэлсэн. “Эзэн”100″ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг сонсож, шаардлагатай гэж үзвэл хариуцлагын асуудлыг ярина. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс тавьсан. Харамсалтай нь 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой асуудал хэлэлцэгдэхгүй явсаар 120 хоног өнгөрөөд байна. Тиймээс бүтцийн асуудал тусдаа, хариуцлагын асуудал тусдаа гэж бид үзэж байгаа” гэлээ.

МАН-ын бүлэг Засгийн газрын оруулж ирсэн саналаас гадна зарим яамыг нэгтгэх боломжтой гэж үзжээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 11 яамтай ажиллаж байсан. Өнөөдөр Н.Алтанхуягийн Засгийн газар 16 яамтай ажиллаж байгаа. Соёлын асуудлыг Боловсролын яаманд, спортыг Эрүүл мэндийн яаманд, аялал жуулчлалыг Байгаль орчны яаманд харьяалуулж байсан өмнөх жишгээр явж болох юм гэдэг асуудлыг бид хөндөж байгаа. Түүнчлэн хүнээ хөгжүүлэх, хүнээ халамжлах, хүнээ хамгаалах бодлого цогц уялдаатай байх ёстой. Ажилгүй иргэдээ ажлын байртай болгох, тэтгэвэр тэтгэмж олгох, сургах, дадлагажуулах асуудал цогц байх ёстой. Эдгээр асуудал цогц байж монгол хүнээ хөгжүүлэх, хамгаалах бодлого илүү үр дүнд хүрнэ. Тиймээс бид Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яам хоёрыг нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүнээс гадна Засгийн газрын төвшинд асуудлыг яриад өнгөрөх бус агентлагийн тоог багасгах, яамдын газар, хэлтсийн даргын орон тоог цөөлөх, орлогч даргагүй болгох, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогчийн тоо хэрээс хэтэрснийг болиулах, сайд нарын зөвлөхийн тоог цөөлөх боломжтой гэж үзэж байна. Ийм байдлаар зардлыг бууруулах боломжтой. Өмнө нь 150 мянган төрийн албан хаагч байсан бол одоо 230 мянгад хүрсэн. 2008 онтой харьцуулахад төсөв их хэмжээгээр нэмэгдсэн. Мөн “Чингис” бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа. Засгийн газраас тодорхой ажлууд хийж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Засгийн газар их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдүүлсэн хэрнээ ард иргэдийн хүссэн хэмжээний үр дүн гарахгүй байна. Энэ бол төр данхайж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буйн илэрхийлэл. Энэ утгаараа орон тоог цомхон болгох, давхардлыг арилгах, төсвийн зардлыг бууруулах зорилгоор бүтцийн асуудлыг оруулж ирсэн гэдгээ Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан, өөрөө ч сая хүлээн зөвшөөрч байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтцийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд бүгд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн энэхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яаманд нэгтгэж, Сангийн яам, Уул уул уурхайн яам Эрчим хүчний яамыг нэгтгэж, Геологи, уул уурхайн эрчим хүчний хөгжлийн яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчлөхөөр тусгаад байна. Мөн Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлыг улам өргөжүүлж Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох юм. Үүнтэй холбоотойгоор Тэргүүн шадар сайдын албыг бий болгох. Одоогийн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг Тэргүүн шадар сайдын мэдэлд шилжүүлэх зэрэг өөрчлөлт оруулахаар тусгасан юм. Мөн Ерөнхий сайдын дэргэд Үндэсний эдийн засгийн хөгжлийн хороог байгуулна

Categories
мэдээ улс-төр

Маргааш Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хуралдаанд оролцоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Ингэхдээ хуралдаандаа Ерөнхий сайдыг байлцуулан зарим асуултад хариулт авахаар болсон юм. Гэсэн ч Ерөнхий сайд өнөөдрийн хуралдаанд оролцож амжихгүй гэдгээ хэлжээ. Харин маргааш тус бүлгийн хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгнө гэдгээ хэлсэн байна. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтцийн асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барьж, олон нийтэд танилцууллаа. Ийн танилцуулахын өмнө Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналыг зөвшилцөх албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн юм байна. Тэрхүү албан бичгийн хариуд Ерөнхийлөгч “Өөрчлөлт оруулахдаа яамдын бүтцийг оновчтой болгох, давхардал, хүнд суртлыг арилгах, хөрөнгө санхүүгийн зарцуулалтыг үр ашгийг дээшлүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог чамбайруулах бодлого баримтлах нь зүйтэй. Мөн батлуулахаар санал болгож буй бүтцийн дагуу бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хуралд ирсэнгүй

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлсэн тул УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдлаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан бүлгийн хуралдаандаа Ерөнхий сайдыг урьсан юм байна. Гэвч Ерөнхий сайд тус хуралд оролцоогүй аж. Тиймээс УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэзээ бүлгийн хуралд хүрэлцэн ирж, Засгийн газрын бүтцэд оруулж байгаа өөрчлөлтийнхөө талаар тодорхой тайлбар өгөх вэ гэдгийг тодруулах үүргийг авчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эл асуудлыг судалгаанд үндэслэж, нухацтай ярилцах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаандаа оролцуулахаас аргагүй гэжээ. Тиймээс тус бүлэг дахин энэ асуудлаар хуралдах болж буй аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мөн ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаанаар Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцэд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх үеэр бүлгийн гишүүдийн дийлэнх нь асуудлыг шийдэхдээ яарах шаардлагагүй гэсэн байр суурийг голлон барьжээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэлсэн. Одоогоор УИХ дахь Ардчилсан нам болох МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг болон МАН-ын бүлэг хуралдаж байна. Намын бүлгүүд хуралдаж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бөгөөд хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн барьлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн   Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Шинэчлэлийн засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Төмөр замын тээврийн бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.

Мөн өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. Тиймээс энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүд өнөөдөртөө багтан хуралдаж, дараа нь байнгын хороогоор хэлэлцэж, асуудлыг шуурхайлах талтай байна.

Учир нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр оруулжээ.