Categories
мэдээ улс-төр

Хотын дарга уриалга гаргалаа

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Их хотын хямдралтай худалдаа”-г 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү худалдаанд оролцох 90 гаруй аж ахуйн нэгжийн захирлуудыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Засаг даргын орлогч нар, Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, нийтийн тээвэр, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хамт олонд хандан “Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагааг иргэд, үйлчлүүлэгчид рүү хандуулан, тодорхой санал санаачлагыг өрнүүлэн хамтран ажиллах”-ыг уриаллаа. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс ч Их хотын хямдралтай худалдааны үеэр иргэдээ хэрхэн баярлуулж, ямар ажил зохион байгуулах гэж байгаагаа танилцуулсан юм. Нийслэлийн удирдлагууд хотын хэмжээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулан, иргэдийнхээ төлөөзохион байгуулж буй энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж байгаа аж ахуйннэгжүүдэд талархсанаа илэрхийллээгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн сангийн төлөөлөгч Итгэмжлэх захидлаа гардуулав

НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч ноён Роберто Бинэс Гадаад харилцааны сайд Л.Болдод Итгэмжлэх захидлаа өргөн барив. Ёслолын ажиллагааны дараа Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.өГадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байгааг дурдаад тус сангаас өндөр түвшинд төлөөлөгч хүлээн авахад бэлэн байгааг тэмдэглэв. Түүнчлэн ирэх жил Монгол Улс “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийг даргалах бөгөөд энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар сургалт, семинар зохион байгуулах санал тавив. Р.Бинэс хүүхэд, өсвөр үеийнхнийхээ асуудалд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Монгол оронд томилогдон хамтран ажиллах болсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, сайд Л.Болдын тавьсан саналыг талархан хүлээ авч, цааш удирдлагадаа уламжлахаа мэдэгдэв. Түүнчлэн Хүүхдийн сан, Монголын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хүч чармайлтаа дайчлан ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлэв. Сайд Л.Болд Суурин төлөөлөгч Р.Бинэсд ажлын өндөр амжилт хүсээд Монгол Улсын төр, Засгийн газрын байгууллагууд дэмжиж ажиллах болно гэв.өР.Бинэс нь Итали Улсын иргэх бөгөөд манай улсад томилогдохоосоо өмнө Йордан дахь Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт Ойрхи дорнод, Хойд Африкийн нийгмийн бодлого хариуцсан бүс нутгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрээр мөн Мексик, Индонез, Сенегал, Итали дахь Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт алба хашиж байсан байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр тодорхой болно

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж чуулганаар хэлэлцэн баталсан. Шинэ бүтэц бүхий Засгийн газарт ямар сайдууд орж ажиллах нь тодорхойгүй байгаа юм. Засгийн газрын шинэ сайдуудаар хэн ажиллах нь өнөөдөр тодорхой болох нь. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг энэ өдөр УИХ-д өргөн барих юм байна. Зургаан яамыг нэгтгэж гурван яам болгох гэж байгаа билээ. ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ГХ-ны сайд Лу.Болд нарын суудал өөрчлөгдөж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана. Энэ өдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх юм байна.

1.Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.

2.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; – Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

3.Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/.

Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

4.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн /хэлэлцэх эсэх/:

Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

6.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

7.Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалт боллоо

НИТХ дахь АН-ын Бүлгээс санаачлан зохион байгуулсан ИТХ дахь “Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалт” өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд нийслэл болон есөн дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгүүдийг төлөөлж дарга, дэд дарга, ажлын албадын ажилтан, төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтын эхэнд Нийслэлийн АН-ын дарга Э. Бат-Үүл хүрэлцэн ирж үг хэлсэн бөгөөд тус уулзалтаар Нийслэл болон дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгүүдийн үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулах болон намын бүлэг түүний төлөөлөгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн сурталчилах талаар санал солилцлоо.

Мөн НИТХ дахь АН-ын Бүлгийн дарга Б.Отгонбаяр үйл ажиллагааны цаашдын зорилтын талаар дүүргийн төлөөлөгч нарт танилцуулсан байна. Дүүргийн төлөөлөгчид уулзалтын зорилтыг дэмжиж, цаашид нийслэлийн АН-ын бүлэгтэй нягт уялдаа холбоотой ажиллахаа мэдэгдлээ. Мөн АН-ын Бүлгүүдийн уулзалт, арга хэмжээг тогтмол хийж байх санал дэвшүүлж, төлөөлөгчид дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Ийнхүү тус үйл ажиллагааг улиралд нэг удаа хийж байхаар тогтон, дараагийн уулзалтыг Хан- Үүл дүүрэг зохион байгуулахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталжээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагийн орчимд эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.6 хувийн саналаар баталлаа.

Үүний дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Үзэл баримтлалтын тухайд, иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байхаар зааж өгчээ. Мөн даатгуулагч 14 төрлийн үйлчилгээ авах боломжтой болгож, одоогийн авч буй үйлчилгээний нэр төрлийг олшруулсан юм байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Нэгдсэн чуулганаар 12 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлт- Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.ЦОГТОО танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

2.”Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/: Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

3. Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;

– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

4.Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

5.Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

6.Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

7.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; – Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

8.Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/. Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

9.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

11.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

/хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

12.Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч бүлгийн дарга нарыг өрөөндөө дуудан уулзлаа

Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч бүлгийн дарга нарыг өрөөндөө дууджээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар уулзалтад орж байгаа бөгөөд сайдуудыг давхар дээлээ тайлах үүрэг өгч байгаа юм байна.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал авахаар хүргүүлэх үед Ерөнхийлөгч сайдуудаа давхар дээлийг нь тайлуулах байдлаар бүтцээ шинэчлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэгвэл энэхүү байр сууриа хатуу хамгаалахаар шийдэж шинэчлэгдсэн бүтцээр ажиллах гурван яамны сайдуудаас гадна 13 яаманд ажиллах бүх сайдууд давхар дээлгүй ажиллах ёстой гэсэн үүргийг өгч байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

МАН газар тариалан хамгаалах бүлгэм байгуулжээ

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй сүүлийн үед маргаан дэгдээгээд байгаа импортын буудайтай холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандан дэмжлэг хүссэн албан бичиг илгээсэн юм. Тариаланчдын тавьж буй хүсэлтийг судалж үзэээд УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Энхболд, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Су.Батболд, Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй Газар тариалангаа хамгаалах бүлгэм байгуулжээ.
Монголын тариаланчдын холбооноос ирүүлсэн албан бичигт “Энэ онд манай тариаланчид идэвх зүтгэлтэй ажиллаж 400.0 мянга орчим тонн улаан буудай хураан авах нөхцөл бүрдэн ургацын балансаа тогтоон, ургац хураалтын ажлаа цаг агаарын амаргүй нөхцөлд гүйцэтгэж байна.
Харамсалтай нь саяхан Засгийн газраас үнэ тогтворжуулах зээл авсан гурилын үйлдвэр нь эх орондоо тарьж ургуулсан буудайгаа худалдан авахын оронд ҮХААЯ-ны өгсөн зөвшөөрлөөр ОХУ-аас эхний ээлжинд 10.0 мянган тонн буудай импортоор оруулж ирж байна. Үүнтэй уялдаад бусад гурилын үйлдвэрүүд будаа худалдан авах үйл ажиллагаагаа хойшлуулж зогсоохоор болоод байгаа нь тариаланчдын сэтгэлийг түгшээж байна.
Ийм байдлаас болоод манай тариаланчдын буудайн борлуулалтын үйл ажиллагаа зогсож, үтрэм дээр маш их буудай нөөцлөгдөж, цаашид хадгалахад хүндрэлтэй нөхцөл бүрдэж, ирэх жилээс улаанбуудай тарьж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах асуудал эргэлзээтэй болж байна.
Иймээс импортын улаанбуудайг хилээр оруулах асуудлыг зогсоож, дотоодын зах зээлээ хамгаалах хүсэлтийг тавьж байна. Хэрэв энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тариаланчид тодорхой хэмжээнд эсэргүүцэл үзүүлж, эрс шийдэмгий үйлдэл хийх тухайгаа бидэнд мэдэгдээд байна. Та бүхэн ойрын хугацаанд холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН Төсвийн хүрээний мэдэгдлийн хэлэлцэх асуудлаар завсарлага авлаа

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс “уг асуудлын намын бүлэг дээр хэлэлцээгүй байгаа” гэх үндэслэлээр тав хоногийн завсарлага авлаа.

Энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байснаас эхнийх нь ийн хойшлогдсон бөгөөд Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагаар нь хэлэлцсэн юм.

Хуульд буй 97-р зүйлийн гурван заалтын агуулгад өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид төлөвлөсөн аж. Үүнд, Гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдэд гарч байгаа хүндрэл бэрхшээл үүсдэг бөгөөд “Гаалийн тухай” хуулийн 97.1-р заалтад “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна” гэж заасан байдаг аж. Гэтэл захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжих хугацаа нь авто замын барилгын төслүүдэд 2-3 жил байгаа бөгөөд гэрээнд зааснаар баталгаат засварын хугацаа нь нэг жил байгааг тооцож үзвэл замын барилгын ажлын гүйцэтгэгч нь дор хаяж 3 жилийн хугацаанд машин механизм, тоног төхөөрөмжийг Монгол улсад байршуулах шаардлагатай боловч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу 2-3 жил хэрэгжих төсөл, арга хэмжээнд 2-3 удаа оруулж, гаргахаар болж буй гэнэ.

Түүнчлэн замын барилгын ажилд зөөвөрлөхөд хялбар өөрөө явагч машин, техникээс гадна суурин тоног төхөөрөмжүүд нэлээд байдаг. Тухайлбал: чулуу бутлуур, бетон зуурмагын үйлдвэр, асфальт үйлдвэрийг (Жишээ нь: Асфальт заводыг талбай дээр хамгийн багадаа 1.5-2 сарын хугацаанд угсарч суурилуулдаг) барилгын талбай дээр суурилуулж бүрэн тохируулга хийсний дараа, хилээр гаргах, дахин оруулж угсрахад нилээд зардал гарч хугацаа алдахын зэрэгцээ барилгын ажил зогсч, удаарширснаас зээл, тусламжийн хөрөнгө төлөвлөсөн хугацаандаа ашиглагдахгүй сөрөг үр дагавар гарч байгаа аж. Энэ нь Гүйцэтгэгч болон Захиалагчийн зардлыг өсгөж, улмаар гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, барилгын ажил хугацаандаа хийгдэхгүй болж гэрээний дагуу Захиалагчаас Гүйцэтгэгчид торгуульд төлөх зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг байна.

Замын барилгын ажилд шаардлагатай гэрээнд заасан техник, тоног төхөөрөмжийг Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж, хуулийн 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн дагуу барааг оруулахад барьцаа болгосон тухайн барааны үнийн дүнгийн 15.5%-тай тэнцэх дүнг төлдөг. Нэг бүр нь ойролцоогоор 100.0 мянган ам долларын үнэтэй нийт 100 ш техник, тоног төхөөрөмжийг оруулахад 1.5 сая ам.долларыг гаалийн барьцаанд төлнө. Тоног төхөөрөмжийг хилээр оруулах тээвэрлэлтийн болон бусад зардлуудыг тооцож үзэхэд Гүйцэтгэгчийн ажлын талбайг хилийн боомтоос 100 км-т гэж авч үзвэл 1 ширхэг тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал 2.5 сая төгрөг, бусад зардал 500 000 төгрөг, нийт 3.0 сая төгрөг болно. Ажлын талбай дээр 100 машин механизмыг ашиглана гэж тооцвол 300.0-600.0 сая төгрөгийг зарцуулна. 1 ширхэг машин механизмыг хилээр оруулж гаргахад 2 хоног, гаалийн бүрдүүлэлт хийхэд 4 хоног, 100-200 ширхэг машин, механизмыг 10 ширхэг автотейлерээр 100 км-т зөөнө гэж тооцоход 60-120 хоног зарцуулах тооцоо гарч байгаа юм. Эдгээр нь эргээд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр, олон улсын хэмжээнд тогтсон жишгийн дагуу хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн хувьд ихээхэн хүндрэлийг үзүүлж, зээл, тусламжийн үр ашиг, эдийн засгийн үнэлэмжийг бууруулж буй юм.