Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг огцруулах төслийг МАН-ын бүлгээс өргөн барина

Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барих гэж байна. МАН-ын 26 гишүүн дээр МоАХ фракцийн Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Д.Ганбат,Л.Эрдэнэчимэг, МАХН-ын Л.Цог нарын гишүүд гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах МАН-ын бүлгийн саналыг дэмжиж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Тусгагдаагүй худалдан авалт хийсэн болохыг тогтоожээ

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийт 21 асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит зарим компаниудын 2012-2013, 2014 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг хэлэлцжээ. Шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн, батлагдсан төлөвлөгөөг хэтрүүлсэн зөрчил гаргасан “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Талын зам” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлуудад Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг тухайн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна. Мөн түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад өгчээ. Төрийн өмчит компаниудад хийх шалгалтын ажлууд цааш үргэлжлэх бөгөөд ажлын хариуцлага алдсан, зөрчилтэй удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Хотын шуурхайгийнхан өмчлөх газрын хаягийн зургийг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 21-ний өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

ө -Хаягийн зураг батлах тухай /Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх 52 байршлын 31 байршил, зуслангийн газрын 21 байршил/

ө -Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай /Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр/

ө -Дүрэм батлах тухай /Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрэм/

ө -Орон сууц ашиглалтын албыг шилжүүлэх тухай

ө -Нийслэлийн өмчийн оролцоотой компани байгуулах, Компанийн ТУЗ-д нийслэлийн төлөөллийг томилох тухай /Улаанбаатар смарт карт/

ө -“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай

ө -Олон нийтийн цагдаагийн ажилтныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай

ө -Ээлжит XX хуралдаан зарлах тухай

ө -Ээлжит XX хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц. Элбэгдорж, Ши Жиньпин нар харилцан баярын цахилгаан илгээжээ

Хятад улсын Дарга Ши Жиньпин 10 дугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор харилцан баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш юм. Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн турш найрсаг харилцаа болон хамтын ажиллагаа ямагт хоёр орны харилцааны гол урсгал болсоор ирсэн юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, сүүлийн жилүүдэд хоёр орны өндөр төвшний харилцаа холбоо нягтшиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдаа, соёл хүмүүнлэгийн зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаа үргэлжлэн нэмэгдэж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг тусыг авчирсан юм. Хятадын тал хоёр орны харилцааны хөгжлийн сайн чиг хандлагад сэтгэл хангалуун байна гэж тэмдэглэжээ.
Ши Жиньпин, энэ оны 8-р сард эрхэм таны урилгаар миний бие Монгол улсад төрийн айлчлал хийж, та болон таны улсын бусад удирдагч нартай хоёр талт харилцаа, түүнчлэн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, ялангуяа хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн нь хоёр орны харилцаа шинэ шатанд ахисныг харууллаа. Би Хятад, Монголын харилцааны хөгжлийг машид чухалчилж байна, таны хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын харилцааг тасралтгүй урагш хөгжүүлж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд нэн их ач тус хүртээхэд бэлэн байна гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын цахилгаандаа, Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн турш, хоёр тал ямагт эрх тэгш харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим баримталж, харилцан бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүр бүтэн байдлыг хүндэтгэж, харилцан бие биеийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж ирсэн билээ. Миний бие хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр төвшинд хүрч, түүнчлэн олон салбарт тасралтгүй өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Эрхэмсэг ноён таны хамт, нэгэнт тогтоосон найраг дотно, ажил хэрэгч харилцаагаа эрчимжүүлж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн аугаа их үйлсийг түлхэн урагшлуулахын төлөө хичээн зүтгэхэд миний бие бэлэн байна гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч АСЕМ-ын нээлтийн ажиллагаанд үг хэллээ

Италийн Милан хотноо өнөөдөр (10-р сарын 16) эхэлсэн Ази-Европын уулзалт (Asia-Euvrope Meeting) буюу АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Юуны өмнө энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Италийн засгийн газарт талархлаа илэрхийлье. Мөн “АСЕМ”-ийн эгнээнд шинээр гишүүнээр элсэж байгаа Хорват болон Казакстаны төрийн тэргүүн нарт баяр хүргэе.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь олон улс, дэлхий дахинд Эбола вирусын тархалт, бүс нутаг дахь мөргөлдөөн тэмцэл, терроризмын аюул өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд болж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр болж байгаа “АСЕМ”-ийн чуулган нь дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэж, санал бодлоо солилцож нэгдсэн байр суурьт хүрэх бололцоог олгох ёстой. Өнгөрсөн сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Монгол улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх байр сууриа илэрхийлж, үүний төлөө шийдвэртэй алхам хийхийг дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудад уриалсан билээ.

“АСЕМ”-ийн чуулган Ази Европын бүс нутгийн уялдаа хамтын ажиллагаа , чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тогтвортой хөгжлийг улам нэмэгдүүлнэ гэдэгт бид санал нийлж байна. Монгол Улс үүний төлөө тодорхой санаачилга гаргаж байгаа. Тухайлбал өнгөрсөн сард Душанбе хотноо ОХУ,Хятад, Монголын 3 талт дээд хэмжээний уулзалт анх удаа болж, транзит тээврийг хөгжүүлэх, дэд бүтэц хамтын ажиллагаа болон худалдааны саад бэрхшээлийг арилгахаар тохиролцсон юм. Хятад,Монгол, Орос улсын хамтын ажиллагаа ийнхүү хөгжиж байгаа нь Ази Европыг улам ойртуулж холбоход томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Зүүн хойд Ази дахь энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь манай улсын Үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл юм. Улс орнууд харилцан нээлттэй саналаа солилцох нь бидний харилцааны итгэлд түлхэц үзүүлэх болно. Үүнтэй холбогдуулан миний санаачилсан “УБ-ын яриа хэлэлцээр”-ийн хүрээнд Монголд Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын судлаачдын бага хурал, Зүүн хойд Азийн хотуудын захирагч нарын уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд Ази Европ илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган өндөрлөв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 16.40 цагийн орчимд эхэллээ.

Уг хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхний арван төслийг баталлаа.

Ингэснээр энэ өдрийн чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүлэв.

Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Түүгээр Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэж эхлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Тэрбишдагва Шадар сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

МАХН-ын бага чуулган өчигдөр эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй хойшилж өнөөдөр үргэжлүүлэн хуралдаж байна. Тус хуралд 100 гаруй гишүүд, намын удирдлагууд болон хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд буй намын дарга Н.Энхбаяр оролцож байгаа аж.

Энэ бага чуулганаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын танхимд орж ажилласан гишүүдийнхээ тайланг сонсож, шинээр томилох сайд нарын талаар хэлэлцэж, их чуулганы товыг зарлах юм байна. Тиймээс асуудал нэлээд ширүүхэн байгаа өрнөж байгаа бололтой. Ямартай ч УИХ-д даргад Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний нэрсийг өргөн барихад эвслийнхний санал ороогүй байна.

Гэхдээ УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэн, гишүүдийн 87.7 хувийн саналаар дөнгөж сая баталлаа. Ингэхдээ Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлөхийг гишүүдийн 73 хувь нь дэмжсэн юм. Ч.Улаан сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхийг хүсч чөлөөлөгдөж буй шийдвэрээ цэвэр манай МАХН-ын шийдвэр байсан юм шүү гэдгийг мэдэгдлээ. Тэгэхээр МАХН-аас Шадар сайдын албыг намын дэд дарга Д.Тэрбишдагва үргэжлүүлэн хаших уу, мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг өөрчилж Л. Жамбалжавыг томилох уу гэдгийг шийдэх үлдээд байгаа юм.

Ойрын эх сурвалжийн мэдээллээр Д.Тэрбишдагва өөрийнхөө хүсэлтээр Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Намын зарим гишүүд нь МАХН-ын дарга, дэд дарга л Шадар сайдын алба хаших ёстой, ийм байж таарахгүй гэсэн санал гаргажээ. Гэвч Д.Тэрбишдагва “Надад сандал, ширээтэй зууралдаад байх шаардлага байхгүй. Намын дэд даргын албыг ч хүлээлгэн өгөхөд бэлэн” гэжээ. Монгол Улсын Шадар сайдын сэнтийд Н.Энхбаяр дарга, Д.Шаравдорж нарын нэрсийг зүтгүүлж буй сурагтай.

Categories
мэдээ улс-төр

“Талын зам” төсөлд хамтран ажиллахаар болов

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Төрийн ордонд энэ сарын 13-15-нд болж өндөрлөлөө. Хуралдааны дараа “Чингис Ленд Девелопмент Групп” ХХК –ийн ерөнхийлөгч С.Отгонбаатар болон ОХУ-ын “Дальстроймеханизация” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Я.Колушков нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол, Орос, Хятад улсыг холбох хурдны зам барих төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилготой хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн нь энэ юм. Хоёр тал хурдны авто замын төслийн санхүүжилт, зураг төсөл, зам барилгын ажил, ашиглалтын шатанд хамтарч ажиллахаар болжээ.

ОХУ-ын “Дальстроймеханизация” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Я.Колушков хэлэхдээ “Монгол Улсын санаачилсан “Талын зам” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, ОХУ, БНХАУ-ыг холбосон XXI зууны тээврийн коридорыг байгуулах нь ОХУ-ын нийт эдийн засгийн хувьд, тэр дундаа Оросын Алс, Дорнод, Сибирийн эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал ач холбогдолтой. Бид Азийн авто замын нэгдсэн сүлжээний АНЗ чиглэлийн хурдны авто замыг бүтээн байгуулах энэхүү олон талт төслийн хэрэгжилтэд ОХУ-ыг төлөөлөн оролцох болсондоо баяртай байна. Монгол Улсын транзит, тээвэр ложистикийн нөөц бололцоог хэрэгжүүлэх нь Зүүн хойд Азийн бүс нутгийн интеграцийн үйл явцад хурдасгуур болж, Орос, Монгол хоёр улсын ард түмний хөгжил цэцэглэлтэд хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын өдөрлөг болно

Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг тав дахь жилдээ Дорнод аймгийн Чойбалсан хотноо болох гэж байна. Энэ сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэх өдөрлөгийн хүрээнд “Хэрлэн экспо 2014” үзэсгэлэн худалдаа, “Бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагаа -2014 форум”, “Зүүн бүс түншлэл-2014” бизнес эдийн засаг, аялал жуулчлалын форум, Монгол, Орос , Хятад гурван улсын хувцас загварын наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Мөн гурван улсын үндэсний хувцасны “Дорнын гоёл -2014” загварын наадам зохиогдох юм байна. Дорнод аймаг газар зүйн байрлалын хувьд Орос, Хятад хоёр улстай хиллэдэг тул хилийн худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой, зүүн бүсийн тулгуур төв юм. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулах болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Энхбаяр: “Хоёрдугаар ээлжнийхнийг хоолонд нь оруулах нь үү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ч.Улаан сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүнд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

5УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Сайн ажилласан сайд нараа бүтцийн цомхотголд оруулаад чөлөөлжээ. Өөр албан тушаалд томилох уу?

5-Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Байнгын хорооны хуралдаан дээр Ч.Улаан сайдын талаар ярилцаад, тодорхой шийдвэр гаргасан. Дөрвөн удаа Сангийн сайдаар томилогдсон, 2004 оноос Төсвийн шинэчлэлийн хуулийг боловсруулахад ажлын хэсэг ахлан ажилласан, хэрэгжүүлсэн. Үүнд нь талархал илэрхийлсэн. Харин Цомхотголд орж байгаа учир ямар ажилд оруулах вэ гэдэг асуудлыг хэлж мэдэхгүй. УИХ-ын гишүүн хүн. Төрийн ажлаа л хийх байх. Завсарлагын хувьд Дэгийн тухай хуулийн дагуу л явж байгаа.

5-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Сангийн сайдыг өөрчлөх үндэслэл нь тодорхой бус, логикийн зөрчилтэй юм. Ч.Улаан гэдэг нь Монголын төрд бүтээсэн юмтай, давтагдашгүй түүхтэй юм байна. Яагаад Монголын түүхэнд давтагдахгүй хүмүүсийг чөлөөлөөд байна вэ? Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Дөнгөж саяхан Монгол Улсын төсвийг өргөн бариад байгаа хүнийг чөлөөлнө гэж байна. Улс төрийн бялуугаа хуваагаад, хоёрдугаар ээлжийг хоолонд оруулах гээд байна уу? Байнгын хороо нь ч гэсэн манжилсан үг хэлээд. Ойлгомжгүй байдлаа Монгол Улсын Ерөнхий сайд та хариулна уу? Төрийн алба авлигад автлаа. Та Монголын эдийн засгийг унагааж, төрийн байгуулалтыг самарлаа. Сайд хүн хариуцлагын дагуу л чөлөөлөгддөг болохоос бус өөр үндэслэл байдаггүй юм. Улс төрийн панз чинь хэрээс хэтэрлээ. Саяхан л Л.Болд сайдыг хоёр хөршийн харилцаанд шинэ шат авчирлаа гээд магтаад байсан. Гэтэл өнөөдөр чөлөөлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Маргаад яах вэ? Монголын төрөөр тоглоод байсан юм байхгүй. Надад өө сэв байгаа. МАН-ыг Засагт оруулаагүйгээрээ хоёр жил хогийн тантан шиг хараалгаж байна. Монголын ард түмэн өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ. Та ч гэсэн танай Засгийн газрыг засаглаж байх үед ор гарахад нь сайд болоод явж байсан. Сүнсгүй юм ярихаа боль. Та нар ч гэсэн тав хоног завсарлага аваад яах нь вэ? 20 жилд хийгдээгүй ажлууд энэ сайд нарыг ажиллаж байх хугацаанд хоёр жилд хийлээ. Надад Ч.Улаан сайд их өмөг түшиг болж явлаа. Би бас Ч.Улаан сайддаа баяр хүргэе.

Ийнхүү гишүүд асуулт тавьж дууслаа. Одоо гишүүд саналаа хэлж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.