Categories
мэдээ улс-төр

Хотын агаарын бохирдлыг даруй бууруулах хэрэгтэй гэлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр /2014.10.28/ БНХАУ-ын “Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, тус корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Фу Чэнюйтэй уулзалт хийв.

УИХ-ын дарга З. Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчдөд тус корпорацийн үйлдвэрлэлийн удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцуулав.

“Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, тус корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Фу Чэнюй уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, УИХ-ын даргыг тус корпорацийн үйл ажиллагаатай танилцаж буйд талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн буйгаа дуулгалаа.

УИХ-ын дарга З.Энхболд Фу Чэнюйд хандан, Монгол Улс БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс хийжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад Монгол Улсын Засгийн газар нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай. Нүүрс хийжүүлэх төслийн чиглэлээр хоёр улс хамтран ажиллах гол шаардлага нь Монгол, Хятад хоёр улсын агаарын бохирдлын өнөөдрийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахын тулд бид нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа бус, харин иргэдийн эрүүл мэндийн төлөө төр засгийн зүгээс нэн яаралтай хийж хэрэгжүүлбэл зохих ажил мөн. Миний бие БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй өчигдөр хийсэн уулзалтын үеэр нүүрс хийжүүлэх төслийн талаар “Синопек” корпорацитай хамтран ажиллах төслийн өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтанд оруулах санал гаргасныг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж буйгаа илэрхийлсэн болохыг мэдэгдлээ.

Энэхүү уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Өнөөдөр 9.00 цагаас хуралдах байсан байнгын хороодын хуралдаан хойшиллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх байв. Түүнялэн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх байлаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан байнгын хорооны хуралдаан хойшилсон гол шалтгаан нь улс төрийн фракциудын зөвшилцөл, ойлголцол үргэлжилсээр байгаатай холбоотой юм бололтой. Ямартаа ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

АН-ын жирийн гишүүд Ж.Батзанданг хөөхийг шаардав

Ардчилсан намын хөдөө орон нутгийн гишүүдээс намын удирдлагууддаа хандан шаардлага тавьсан байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдыг огцруулахаар хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд тус намын гишүүн Ж.Батзандан тэдэнтэй санал нэгдсэн нь жирийн гишүүдийнхээ дургүйцлийг төрүүлсэн байна. АН-ын орон нутаг дахь 20 гаруй хороодоос намынхаа бодлогын эсрэг ажилласаар ирсэн хэмээн Ж.Батзанданг буруутгаж, түүнийг хөөх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан бололтой. Ардчилсан намын орон нутгийн гишүүд УИХ-ын бүлгийнхээ гишүүдэд хандаж, дотоод эв нэгдлээ эрхэмлэх, улс орны хөгжлийн төлөө Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байдлыг ханган ажиллах хэрэгтэйг сануулсан аж. УИХ-д Ардчилсан намын нэрээр дэвшин, сонгогдсон нь хувь хүн болон намын төлөө өгсөн санал шүү гэдгийг ч анхааруулсан байна. Ж.Батзандангийн хувьд гудамжны улс төр хийж гаршсан, бусдыг шантаажилж сурсан аргаа хэрэглэж байгаад харамсч буйгаа орон нутгийн хороодын гишүүд илэрхийлжээ. Цаашид намын нэрээр сандал суудал, эрх мэдэл хүрчихээд намаа бусниулдаг, намын гаргасан хөтөлбөр, бодлогын эсрэг ажилладаг хүмүүстэй хариуцлага ярьж байхыг ч сануулсан гэх. Ямар ч байсан Ж.Батзандангийн гаргасан үйлдлийг буруутгаж, түүнийг хөөх шаардлагыг одоогоор тус намын Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцээгүй байгаа сурагтай. Учир нь Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Байгаль эзгүй байгаа тул Ж.Батзандан гишүүний асуудлыг хараахан хэлэцээгүй байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт маргааш буюу аравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо болно.
Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэн оролцож, хоёр талын өндөр, дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудын хэрэгжилтийн явц, ойрын үед хэрэгжүүлэх хоёр болон олон талт хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцох аж.

Categories
мэдээ улс-төр

Гишүүдийн мессэжний асуудлаар байнгын хороо хаалттай хуралдаж байна

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хуралдааны эхэнд хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Далайн хөдөлмөр гэдэгт тэнгис, нуур, цөөрөм, гол хамаарах уу” гэхэд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Х.Ержан “Уг конвенци нь зөвхөн далайтай холбоотой асуудал багтана. Тэнгис, нуурын асуудал багтахгүй” гэсэн хариултыг өглөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул соёрхон батлахыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болсон юм. Харин түүний дараа УИХ-ын гишүүдийн гар утаснаас явсан мессэжний асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “УИХ-ын дарга ТЕГ-ын дарга Б.Ариунсанд үүрэг өгчихөөд байхад гишүүд шалгана гэж байгаа нь зөв үү” хэмээн асуут тавьж УИХ-ын гишүүдийн нууцын асуудал хөндөгдөх тул байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр тус байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжээд байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Японы Мияаконожо хотын орлогч даргатай уулзлаа

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын урилгаар Япон улсын Мияаконожо хотын орлогч дарга Кодама Хиронори Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Ноён Кодамаг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч уулзаж, цаашид хоёр хотын хамтын ажиллаагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал солилцлоо. Хоёр хот нь үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт хамтран ажилладаг. Энэ удаагийн уулзалтаар Нийслэлийн ИТХ-аар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Мияаконожо хоттой аялал жуулчлал, соёлын салбарт түлхүү хамтарч ажиллахыг чухалчиллаа. а Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын 375 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Мияаконожо хот нь Улаанбаатартай идэвхтэй харилцаатай, үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Хоёр хотын хүүхэд солилцооны хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэнд талархаж байна. Хүүхдүүд ч гэсэн их сэтгэл өндөр байгаа. Цаашид ч хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа. Ингэснээр Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016, 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

УИХ 2014 оны тавдугаар сард Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Гэвч тэрнээс хойш макро эдийн засгийн байдал хүндэрч, эдийн засгийн үзүүлэлтүүд муудан, хүлээгдэж буй гүйцэтгэлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төсвийн хүрээний мэдэгдэлд буй тоонуудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Засгийн газраас уг нь Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 70 хувьд хүргэх, 2015 оны төсвийн алдагдлыг долоон хувьд хүргэхээр оруулж ирсэн. Гэсэн хэдий ч энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэх шүүмжлэлд өртсөнөөр эргүүлэн татаад, дахин өргөн барьсан юм. Ингэхдээ хуульд заасан шаардлагуудыг хангаж, өрийн хязгаарыг 40 хувь, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувь байхаар тусгажээ.

Үүнийг байнгын хорооны гишүүд ихээхэн дэмжиж байв. Ингээд хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Д.Дэмбэрэл: Энэ асуудлыг дэмжиж байгаа. Хуульд заасан шаардлагуудыг хангаж байгаа учраас их зөв зүйтэй асуудал болсон гэж үзэж байна. Гэхдээ асуудлыг илүү тодруулах үүднээс одоо оруулж ирсэн төсвийн хүрээний мэдэгдэл нь өмнө нь бидний баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээс юугаараа ялгаатай байгаа вэ.

Сангийн дэд сайд С.Пүрэв: ДНБ-ий өсөлтийн таамаг ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгөөр буурч байна. Өмнө нь бид ДНБ-ий өсөлтийг 10 хувь гэж харж байсан бол одоо энэ үзүүлэлтийг 7.1 хувь гэж тооцоолж байгаа. Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7.1 хувийн өсөлт гарах боломжтой. Өөрөөр бол өмнө нь оруулж ирж, батлуулсан төслөөс ялгаатай зүйл байхгүй.

Ч.Хүрэлбаатар: ДНБ-ий өсөлтөө 7.1 хувь гээд нэлээд бууруулсан байна л даа. Гэхдээ энэ өсөлт чинь яг биелэгдэх боломжтой юм уу. Урьд өмнө нь эдийн засгийн өсөлт тэд, эд гээд л оруулж ирж байсан. Өнгөрсөн хоёр жилд биелэгдсэн нь ерөөсөө алга л байна шүү дээ. Зөв тооцоолж чадсан юм уу. Оюутолгойн асуудал чинь гацаатай хэвээрээ л байна. Цаашдаа эдийн засаг улам муудахаар байна. Энэ 7.1 хувийн өсөлт бол бас л арай өндөр л байх шиг байна. Яг ямар салбараар ийм өсөлт бий болох боломжтой гэж үзэж байгаа юм бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн зүгээс “Эдийн засгийн 7.1 хувийн өсөлт хангагдах боломжтой гэж үзэж байгаа. Үүнд ХАА 9.6 хувь, үйлдвэрлэл 8.5, үйлчилгээний салбар 6 хувиар өсөхөөр байгаа” гэсэн юм.

Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авч байх явцад УИХ-ын гишүүн С.Баярцогт байнгын хорооны гишүүдэд хандан санал гаргалаа. Тэрбээр энэхүү хуулийг дагалдан орж ирсэн хоёр хуулийн төслийг ч бас хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.

С.Баярцогт: УИХ-ын гишүүддээ хандан хэлэхэд бид хэдий болтол ингэж өөрөө өөрсдийгөө хуурах юм бэ. Бид нэг иймэрхүү парадокст орчихоод байна. Наад төсвийн гадуур байгаа зардлуудаа төсөвтөө тусгаад яв гэдэг. Тэгээд төсөвтөө тусгачихаар төсвийн тогтвортой байдлын гол шаардлагууд чинь өөрчлөгдөж л таарна биз дээ. Өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 70 хувь, төсвийн алдагдал 7 хувь. Ийм байдлаар Засгийн газар оруулж ирэхээр наад хуулийг чинь хэлэлцэхгүй гээд хойшлуулчихдаг. Өнөөдөр энэ төсвийн хүрээний мэдэгдлийг их гоё тоонуудтайгаар баталж болно. Гэхдээ бодит байдалд чинь төсвийн алдагдал 7 хувьтай л байна шүү дээ. Тэгээд л олон улсын байгууллагууд наад төсвийн гадуурх зардлаа төсөвтөө тусгаач гэдэг биз дээ.

Гишүүн С.Баярцогт ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа гишүүд үг хэлж эхлэхэд МАН-ынхан түүний хэлсэнтэй холбоотойгоор бухимдлаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл болон МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар “Манай намын байр суурь бол хуулийг одоо байгаа хуулийн хүрээндээ батлах. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Харин С.Баярцогт гишүүн уг асуудлыг зөвхөн аль нэг намд бус нийт УИХ-ын гишүүдэд хандан хэлж байгаагаа дуулгасан.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн бухимдалтай явна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 111 эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүс нутгийн болон улсын хэмжээнд иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагууд дэргэдээ өөрийн эмийн сантай байхыг зохицуулах хэрэгтэй гэж үзсэн юм. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт сайжран, эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, эмийн зохистой хэрэглээтэй холбогдон гарч байгаа зөрчил, дутагдал багасах эрх зүйн механизм бий болно гэж хууль санаачлагч үзэж байгаа. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хааж байна, хоёр хуульд оруулж байгаа өөрчлөлт нь хоорондоо зөрчилдөж байгааг засч залруулах шаардлагатай гэж үзээд хэлэлцэхийг дэмжсэнгүй. УИХ-ын О.Баасанхүүгийн хувьд эмийн хэрэглээ хэт өндөр байгаа энэ үед эмийн сан гэх сүлжээгээр бизнес хийж байгааг өөрчлөх шаардлагатай гэж буй. Түүнчлэн эмнэлгүүд дотроо эмийн сантай болсноор хүн амыг чанарын шаардлага хангасан баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, өөрийн эмчийн бичсэн эмийн жороор үйлчлүүлэгчид эм олгож, эмийн зүй зохистой хэрэглээ болон эмийн үнэд хяналт тавих боломжтой аж. О.Баасанхүү гишүүн хуулийн төслийг нь дэмжээгүй тул их л бухимдалтай яваа харагдана.

Categories
мэдээ улс-төр

Хорооны дарга нарыг 10 сая төгрөгөөр шагналаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шилдэг хороодыг шарлгаруулах болзолт уралдааныг зохион байгуулж, шалгарсан хороодын Засаг дарга нарыг урамшуулах “Хороо сайхан бол Хот сайхан” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон дүүрэг хороодын Засаг дарга нар оролцлоо. Энэхүү болзолт уралдаан нь Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилготой юм. р Болзолт уралдааны эхний шатыг дүүргүүдийн ЗДТГ 9 дүгээр сард зохион байгуулж, шалгарсан 94 хорооны материалыг Нийслэл хүлээн авч, томилогдсон ажлын хэсгүүд хоёрдугаар шатанд 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 1-ны өдрийн хооронд шалгалт, үнэлгээ хийсэн. Ингэхдээ хороодод Эрүүл аюулгүй байдлын индекс, Амьдрах орчны зураглал, Орон нутгийн хөгжлийн сан, Төр-Иргэний үйлчилгээ гэсэн шалгуур үзүүлэлтийг тусгаж, дээрх үзүүлэлтийг хамгийн сайн биелүүлсэн хороодыг хувиар эрэмбэлж, шилдэг 20 хороог шалгарууллаа. Шалгарсан 20 хорооны Засаг дарга нарыг 60 хүртэл ам метр орон сууц худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр шагналаа. а Энэ үеэр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө болзолт уралдаанд шалгарч, өндөр хэмжээний шагнал авсан хороон дарга нартаа баяр хүргэе. Хорооны Засаг дарга нар бол Нийслэлийн төрийн захиргааны байгууллага, нийслэлийн удирдлагууд дотор чухал байр суурь эзэлдэг. Би анх Нийслэлийн Засаг дарга болж, Нийслэлийн удирдлагын үйл ажиллагааны хуваарийг тогтоохдоо Иргэдэд-хороо, Хороодод-дүүрэг, Дүүрэгт-Нийслэлийн удирдлага үйлчилнэ гэдэг зарчимтай гэдгийг хэлж анхааруулж, энэ чиглэл рүү өөрчлөлт хийж байгаа гэдгийг Та бүхэн мэдэж байгаа биз ээ. Энэ ч үүднээс хорооны Засаг дарга бол иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс юм. Та бүхний хүчин зүтгэлийн үр дүн Нийслэлийн хөгжил дэвшилд томоохон хэмжээний хувь нэмэр оруулж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэдгийг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл асрамжийн хүүхдүүдэд бэлэг гардуулна

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг асрамжийн газруудын хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт 10 сарын 28-ны 16 цагаас Хүүхдийн ордонд болно. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бүх хүүхдүүдэд нийслэлийн ойн баярын бэлэг гардуулна.