Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэл сайд мэдээлэл хийнэ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд өнөөдөр 11.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж. Энэ үеэр Хараагүйчүүдийн үндэсний төвд Ярьдаг номын сан бэлэглэх юм байна. Тодруулбал, “EDIT center ТББ”, “Монголын хараагүйчуудын үндэсний холбоо” Монгол улсад анх удаа хараагүй иргэдэд зориулж “Ярьдаг Online Daisy номын сан”- г байгуулсан аж. Ярьдаг Online Daisy номын сан байгуулагдсанаар хараагүй иргэдэд хүссэн мэдээлэлээ цаг хугацаа, орон зай үл хамааран, түргэн шуурхай олж авах өргөн боломжийг нээж өгөх гэнэ.

Түүнчлэн энэ уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав дахь эртний үлэг гүрвэлийн яс олдсон тухай ШУА-д мэдээлсэн ахмад ажилтан С.Батааг хүлээн авч олдворын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн өндөр настан С.Батаа нь аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклээр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгсөн аж. Уг олдворт газарт олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийгдэж, Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлагыг хийж, Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин олдворуудыг олж, тэдгээр нь дэлхийн шинжлэх ухаанд эртний шим судлалын танин мэдэхүйн үйлст бодитой хувь нэмэр болсон юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг үдээс хойш хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хэлэлцэх асуудлаа эцэслээгүй тул өнөөдөр мөн хуралдахаар болоод буй. Тэгвэл тус бүлэг үдээс хойш 15 цагт хуралдахаар болжээ. Бүлгийн хуралдаанаар ирэх оны төсөв, мөнгөний бодлого, мөн маргааш завсарлага нь дуусч буй Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах асуудлыг хэлэлцэх бололтой.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод ирэх оны төсвийг хэлэлцэнэ

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

7.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

8.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Categories
мэдээ улс-төр

“Хотын захирагч-2014” хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын захирагч-2014” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Монголын хотуудын холбооны дэд ерөнхийлөгч С.Очирбат нар болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Баруун-Урт хотын захирагч М.Идэрбат, Бэрх хотын захирагч Х.Баасанжав, Дархан хотын орлогч дарга Б.Азжаргал, Даланзадгад хотын захирагч Ц.Баттулга нарын хотын удирдлагууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, Монгол Улсын Үндсэн хуульд “хот” гэсэн нэгжийг бий болгох, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулах зэрэг олон асуудлыг холбогдох байгууллага, хууль санаачлагчдаас шийдвэрлэхээр санал тавьж, ажил хэрэг болгохоор ажиллаж буйг онцоллоо.

Мөн Тэрбээр “Улсын Их Хурлын даргын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн захиалгаар “Ардчилсан засаглалын институцийн хөгжил 1992-2012 сургамж ба шинэтгэлийн санал” судалгаа хийгдсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гарсан. Тодруулбал Нийслэлээс гадна зарим нутаг дэвсгэрийн нэгжийг хот гэж хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд “хот”-ын ангилал нэмж тусгах шаардлагатай байна гэсэн зөвлөмж гарсан. Үүнээс гадна хот тосгоны эрх зүйн байдлыг боловсронгуй болгож, хот, тосгонд зэрэглэл тогтоох, удирдлагыг томилох, чөлөөлөх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, оршин суугчдаас хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зэрэг олон чухал асуудлыг хуульчлах хэрэгтэй байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр хотын захирагч нараас хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичигт хотын зэрэглэл тогтоох, статусыг тодорхой болгох, Төсвийн тухай хуульд “хотын төсөв” гэсэн ойлголтыг бий болгох, аймаг, сумын засаг дарга болон хотын захирагчийн эрхлэх ажил, үүргийг зааглан, ялгааг нь гаргаж хуульчлах зэрэг олон чухал санал гарлаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан хотуудын бие даан хөгжих, бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх талаар хотын захирагч нар хамтран ажиллахаар болов.

Categories
мэдээ улс-төр

Н.Золжаргалд хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлнэ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, хоёр дэд ерөнхийлөгч долларын ханш 1350 байснаа 1870 хүрсэн шалтгааныг УИХ дээр тайлагнахгүй байгааг УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс асууж УИХ-ын дарга З.Энхболдод мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Тэд “эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд буруутай Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй” гэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдыг огцруулна гэхээр бүгд хошуураад харин Монголбанкны Ерөнхийлөгчийн асуудал хөшигний цаана байдаг. Үүнээс харахад албан тушаал, ашиг сонирхол их байгаа зүйл рүү хошуурдаг нь харагдаж байна. Энэ бол МАНАН үүсэхийн дохио. Үндсэн гурван зорилтын нэг нь долларын ханшийг тогтвортой байлгах. Гэтэл Н.Золжаргал “Би хариуцахгүй” гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг огцруулах эсэхээр асуулга явуулжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Дархан-Уул аймгийн иргэдээс санал асуулга авчээ. Тус тойргийн 1267 иргэн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналтай байгаа бол 1291 нь огцруулахгүй гэж хариулжээ. Уг асуулгын хариу 24 хүний зөрүүтэй байгаа нь иргэд Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар талцаж байгааг харуулж буй гэнэ. Дархан-Уул аймгийн Бирж буюу төв зах дээр явуулсан энэхүү санал асуулгад бичгээр 1500, утсаар 650, интернэтээр 408 хүн оролцжээ.

Categories
мэдээ улс-төр

Монголын 1000 орчим албан хаагч энхийг сахиулж байна

НҮБ-ын энхийг сахиулах асуудлаарх Засгийн газрын байр суурийг илэрхийлж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дөрөвдүгээр хороонд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг үг хэлэв. НҮБ-ын энхийг сахиулагчдад тулгарах бэрхшээл улам бүр эрсдэлтэй болж буй өнөөгийн нөхцөлд НҮБ-ын гишүүн улс бүрийн оролцоо, хамтын хүч чармайлт чухал гэдгийг манай төлөөлөгч хэлсэн үгэндээ тэмдэглэж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулахыг зорьж байдгийг нотлов.

Манай улс НҮБ-ын мандаттай 6 ажиллагаанд, тэр дундаа өндөр эрсдэлтэйд тооцогдох Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Дарфур, Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас нийт 1000 орчим цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байгааг дурдаж, энхийн төлөөх тэдний үйл хэргийг Монгол Улс сайшаан, үнэлж байдгийг онцлов. Ажиллагааны орчин, аюулгүй байдал улам бүх хурцдах хандлага байгаа өнөөгийн нөхцөлд энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах нь тэргүүлэх зорилт байх учиртайг манай төлөөлөгч онцолж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цогц үнэлгээ дүгнэлт хийх, оновчтой зөвлөмж боловсруулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгыг Монгол Улс дэмжиж буйг илэрхийлэв.

Ажиллагааны орчин дахь эрсдэлийг хурцатгаж буй дотоод улс төрийн мөргөлдөөн, энгийн иргэдийг хамгаалах, Ебола зэрэг халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлээх зэрэг чиглэлээр НҮБ-аас тодорхой зөвлөмж, аргачлалыг шуурхай гаргаж, хэрэгжүүлэхийг манай төлөөлөгч уриалав. Түүнчлэн энхийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрсдэл өндөртэй орчинд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад техникийн болон санхүүгийн дэмжлэг чухал болохыг манай төлөөлөгч тэмдэглэж, энхийг сахиулагчдад олгох тэтгэмжийн хэмжээг өнгөрсөн 6 дугаар сард нэмэгдүүлсэн хэдий ч түүний түвшинг цаашид өсгөх чиглэлээрх яриа хэлэлцээг тууштай үргэлжүүлэх шаардлагатайг онцлов.

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүд мэдээлэл хийнэ

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12:30 цагаас Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос хэвлэлийн хурал зарлажээ. Уг хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болсон талаараа мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах асуудал болон өнгөрөгч амралтын өдрөөр хуралдсан Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр яригдсан намын гишүүдийн байр суурьтай холбоотойгоор тайлбар өгөх гэнэ.

Categories
мэдээ улс-төр

МАН удирдах ажилтны зөвлөгөөнөө хийлээ

Төрийн ордноо өнгөрөгч амралтын өдрөөр Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн болсон бол мөн өдрүүдэд МАН-ын Удирдах ажилтны баруун бүсий нзөвлөгөөн Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн уг зөвлөгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн МАН-ын төлөөлөгчид оролцсон юм. Монгол Ардын нам дотоод эв нэгдлээ бэхжүүлэх, ажлын шуурхай чанарыг хангах, намын гишүүд дэмжигчид, шат шатны байгууллагын үйлажиллагааг идэвхжүүлэх зорилгоор бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийсэн нь энэ юм.

Categories
мэдээ улс-төр

Улстөрч У.Хүрэлсүх урлагийн хүн болов

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх Тусгаар тогтнолын ордны Их танхимд “Андууд” нэртэй хамтлагынхаа анхны тоглолтыг хийлээ. Тэрбээр эхнэрээ эмчлүүлэх гэж УИХ-ын гишүүний албаа өгснөөс хойш гадаадад нэг хэсэг байж байгаад Монголдоо ирж, улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, “Зүүний хүчний холбоо” гэх төрийн бус байгууллагаа хуралдуулаад авсан. Түүний холбоо МАН-ын нөлөө бүхий гишүүдээр бүл нэмж, нэгэн баг болж зүтгэхээр шулуудсан гэлцсэн билээ.

Тэгвэл У.Хүрэлсүх чөлөөт цагаараа ангийн найзууд, урлаг уран сайхны авьяастай залуустай нийлж “Андууд” хэмээх хамтлаг байгуулжээ. Монголын хамгийн отгонд тооцогдох “Андууд” хамтлагийн басс гитарчин Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Г.Ариунбаяр, бөмбөрчин Цөмийн инергийн газрын дарга асан Г.Манлайжав нарын гишүүд багтсан аж.

Тэд энэ үеэр 80-90-ээд оны үеийн залуусын сэтгэлд хоногшиж, одоо ч дуулагдаж байгаа дуунуудыг дуулж, үзэгчдийн талархалыг хүлээж байлаа. Тэрбээр хамтлагийнхаа анхны тоглолтын билетийг намынхандаа, тэр дундаа холбооныхондоо үнэгүй тарааж өгсөн аж. Түүний үзэгчдийн дотор, С.Баяр, Сү.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, О.Содбилаг, Нийслэлийн Засаг дарга асан Б.Мөнхбаяр тэргүүтэй намын гишүүд, анд нөхөд, ахан дүүс, гар бүлийн гишүүд нь уг тоглолтыг үзэж сонирхсон юм.