Categories
мэдээ улс-төр

Найман гишүүн намдаа үлдэнэ

Төрийн ордонд хоёр өдөр хаалттай хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр 01:00 цагийн үед өндөрлөсөн юм. Хоёр өдөр үргэлжилсэн уг хурлаар АН-ын даргыг өөрчлөх тухай, Засгийн газрын эсрэг санал өгсөн нэр бүхий найман гишүүнийг намаас хасах тухай Хяналтын зөвлөлийн тогтоолыг хэлэлцэх, Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм.

АН-ын даргыг өөрчлөх асуудлыг энэ удаад хэлэлцээгүй бөгөөд Ерөнхий сайдын асуудлыг АН-ын дарга, АН-ын бүлэгт даалгаж, ирэх долоо хоногт энэ асуудлаар ҮЗХ-г дахин хуралдуулж, хэлэлцэхээр болсон байна. Мөн Ардчилсан намын Их хурлыг нэг сарын дараа хуралдуулахаар товложээ.

Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар эсрэг санал өгсөн найман гишүүнийг хөөх тухай Хяналтын зөвлөлийн тогтоолыг дүрмийн бус гэж үзэн ҮЗХ-ны гишүүдийн олонхи дэмжихгүй хэмээн санал өгсөн байна. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн найман гишүүн Ардчилсан намдаа үлдэхээр болжээ.

Түүнчлэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн “Хамтран ажиллах гэрээ” хүчин төгөлдөр бус гэж тооцсон ажээ.

ҮЗХ-ны хурлын тогтоол:

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна

АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордноо хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралд оролцогч гишүүдийн нэрсийг тулгаж танхимд оруулсан байна. Үүнээс гадна олон нийтийн сүлжээгээр мэдээлэл дамжаад байна гэсэн шалтгаанаар хуралдааны танхимын ойр орчимд нь сүлжээ унагагч байршуулжээ. Хурлаар АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний талаар ярилцаж байгаа юм байна.

Хаалттай хуралдаж буй Ардчилсан намын ҮЗХ-аар “Өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал” гэсэн асуудлаар хэлэлцэнэ мэдээлэл бий. Тус асуудалд АН-ын дарга Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээ, мөн бүрэн эрх нь дуусаад хоёр жил болж буй Н.Алтанхуягийн бүрэн эрхийн асуудал зэрэг багтсан аж. Гэхдээ намын даргын асуудал энэ удаад их хурал хүртэл хойшиллоо. Хурлын хэлэлцэх хоёр дахь асуудал АН-ын Их хурлын тов гаргах юм байна. Их хурлыг ирэх сард зарлахаар товлож байгаа бололтой.

Categories
мэдээ улс-төр

ҮЗХ-ны гишүүдээс 176 нь хуралдаа иржээ

АН-ын ҮЗХ-ны хурал олны анхаарлыг татаж байна. АН-ын ҮЗХ228 гишүүнтэй. Гишүүдийн 31 нь 2012 оны сонгуулийн дараа Төрийн албан хаагч болсон аж. Мөн гурван хүн өргөдлөө өгч гарчээ. Ийнхүү хуралд ирэх 194 төлөөлөгч байгаа юм байна. Ирэх учиртай гишүүдийн 176 нь хуралдаа ирсэн аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Алтан гадас”-ын хүмүүс голдуу төрийн албан хаагч болсон гэнэ. Ийм шалтгаан байгаа хэр нь Алтангадас, МҮДН хоёр нийлвэл ҮЗХ дотроо олонх болоод байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын даргатай уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болох “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээний үйл ажиллагаанд оролцохоор өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрээр өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах юм. Үүний дараа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцон үг хэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Л.Гансүхийн өмгөөлөгчтэйгээ уулзсан бичлэгийг АТГ руу илгээж хууль зөрчжээ

Төв аймгийн шүүхийн шийдвэрийнхэн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой уулзаж байгаа бичлэгийг АТГ-т явуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчтэйгээ уулзахыг хянаж, бичлэгээр баталгаажуулах эрхтэй шүүхийн шийдвэрийнхэн чухам ямар учраас АТГ-т өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын бичлэгийг явуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдааны үеэр зарим гишүүн АТГ-ынхныг шалгагдаж байгаа хүний өмгөөлөгчид нь хүртэл халдаж, үг хэлэх, үйлчлүүлэгчтэйгээ уулзах нөхцлийг нь боогдуулж байна хэмээн шүүмжилж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол улсын их хурлын 2014 оны 11 дүрээг сарын 10-аас 14-ний өдрүүдэд нам, эвслийн, ажлын хэсэг, байнгын хороо болончуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

11 дүгээр сарын 10-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: Шаардлагатай тохиолдолд нам, эвслийн бүлгүүд тухайн үед нь хуралдана.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;

Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

“Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

Жич: Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан шаардлагатай үед “Б” танхимд хуралдана

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дах хэлэлцүүлэг/.

11 дүгээр сарын 14-ний Баасан гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дах хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Пүрэв гарагийн 09.00 цагаас:

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дах хэлэлцүүлэг/.

Баасан гарагийн 14.00 цагаас:

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ юу хэлэлцэх бэ?

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.11.07-ны өдрийн хурлаар батлав.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 89 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ази-Европын уулзалтын дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр танилцуулга хэлэлцүүлэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаалчан боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцэх юм байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам батлах тухай зэрэг 11 асуудлыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ улс-төр

МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох дээр санал нэгджээ

Өчигдөр болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын өмнө хуралдсан нийслэлийн АН МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ. Энэ асуудлаа ҮЗХ-ны хуралдаанд оруулах шийдвэр гаргасан юм байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ хуралдаанаа өнөөдөр үргэлжлүүлнэ

Төрийн ордонд өчигдөр хаалттай хуралдсан АН-ын ҮЗХ-ны 43-р хурал өнөөдөр 14.00 цагаас үргэлжилнэ. Хурлаас Тооллогын комиссын долоон гишүүн болон хурлын тэргүүлэгчдийг сонгоод байгаа юм. ҮЗХ-ны хурлыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удирдаж эхэлсэн ч гишүүдийн шаардлагаар хурал удирдах хүмүүсийг өөрчилсөн билээ. АН-ын ҮЗХ-ны өчигдрийн хуралдаан хэлэлцэх асуудал руугаа ч орж чадалгүй, шөнө дөл болтол маргалдсан гэнэ. Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлын тэргүүлэгчээр сонгогдсон байна. ҮЗХ-ны гишүүд өчигдөр Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хасах, ойрын хугацаанд Их хурлаа хуралдуулах, намын даргаа сонгох гээд олны анхаарал татаж байсан сэдвүүдийн аль алийг нь хэлэлцэж чадаагүй байна.