Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ

АН-ын бүлгийн үдээс хойших хуралдаан эхэлсэн ч дахин завсарлачихав. Учир нь тус бүлгийнхэн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой гэж үзсэн бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Бээжин хотноо болсон АПЕК-ийн уулзалтыг өндөрлүүлээд өнөөдөр эх орондоо ирж байгаа юм.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагаас Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн барилга/
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга/
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга/
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто граш/
  • Уламжлалт эм, эмийн ургамал компани НӨҮГ-г татан буулгах тухай
  • Концесс олгох гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай /Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга “Кодем” ХХК/
  • Концесс олгох гэрээнд өөрчлөлт оруулах тухай /Налайх дүүргийн 5-р хороонд байрлах 640 хүүхдийн сургууль барих төслийг хэрэгжүүлэгч “Магнус капитал” ХХК/
  • Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулан ашиглах тухай
  • “Улаанбаатар лотто” төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, журам батлах тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ

ҮЗХ-ны шийдвэрээр АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх ёстой. Өнөөдөр үдээс өмнө болсон АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшичдийг тодруулжээ.

Тус намынхан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна. Бүлгийн хуралдаан 13.00 цагаас үргэлжлэн хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэх юм.

Бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хуралдааныг завсарлахаас өмнө орхин гарсан сурагтай.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хуралдсангүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуваарь ёсоороо 10.00 цагт хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Уг хурлаар бүлэг 2015 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Одоогоор бүлгийн хурал ямар шалтгааны улмаас хойшилсон тухай тодорхой мэдээлэл алга байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН засагт нэгдэх асуудлаар мэдэгдэл хийнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн огцорсон болон үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан МАХН мэдэгдэл хийх нь. Уг шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр хуралдсан МАХН –ын Гүйцэтгэх товчооноос гаргасан байна. Тус хурлаар засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орох эсэхээ ярилцсан аж. АН өчигдөр улс төрийн бүх намтай хамтран Засгийн газар байгуулна гэсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдоржид Жан Дөзян бараалхав

Бээжин хотноо болж байгаа АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал \БХАТИХ\-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян уулзалтын эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Хятадад айлчилж байгаад БХАТИХ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе. Ноён Ерөнхийлөгч та энэ удаа БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар хүрэлцэн ирж, АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож, Си Зиньпин даргатай уулзлаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар нэг жилийн дотор таван удаа уулзаад байгаа нь их ховор тохиолдол юм. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын найрамдал зузаарч, Төрийн тэргүүн нарын хувийн харилцаа нягт байгааг илэрхийлж байна.

Хагас сарын өмнө миний бие Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Бид хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны талаарх Санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр улсын Парламентын хамтын ажиллагааг хөгжүүлснээр Хятад, Монголын бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна. Маш их баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ “Баярлалаа. Эрхэм дарга Жан Дөзян та биднийг БХАТИХ-ын танхимд хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцаа бүх салбарт иж бүрэн, маш эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн наймдугаар сард Си Зиньпин дарга Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн айлчлалын үеэр хоёр улс Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд харилцаагаа хөгжүүлж бэхжүүлэхээр тохирсон. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг бол хоёр тал бүх салбарт иж бүрнээр, эрх тэгш харилцана гэсэн үг юм” гэлээ.

Уулзалтын үеэр хоёр тал дэд бүтэц, эрчим хүч, нүүрсний салбарт хамтарч ажиллах талаар БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр хөндөгдсөн сэдвүүдээр ярилцав.

Бараалхах уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс, Хятадын талаас БХАТИХ-ын Хуулийн байнгын хорооны дарга Чяо Сяо-ян, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга Шэнь Чуньяао нарын хүмүүс оролцов.

Categories
мэдээ улс-төр

АН мэдээлэл хийнэ

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн баасан гарагаас эхлэн хоёр өдөр Төрийн ордонд хаалттай хуралдсан.
Уг хурлаар Засгийн газрын эсрэг санал өгсөн нэр бүхий найман гишүүнийг намаас хасах тухай Хяналтын зөвлөлийн тогтоол, АН-ын даргыг өөрчлөх тухай, Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм.
Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас гарсан шийдвэрээр шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-дахь АН-ын бүлэгт даалгасан бөгөөд нэр бүхий найман гишүүнийг намаас хөөх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин уг хурлын үеэр хэлэлцсэн асуудалтай холбогдуулан өнөөдөр АН өөрийн байрандаа 14.00 цагаас мэдээлэлэл хийхээр болжээ. – See more at: http://politics.time.mn/content/50983.shtml#sthash.qYRUwxP6.dpuf

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 10-ААС 14-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

11 дүгээр сарын 10-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: Шаардлагатай тохиолдолд нам, эвслийн бүлгүүд тухайн үед нь хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

Жич: Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан шаардлагатай үед “Б” танхимд хуралдана.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дах хэлэлцүүлэг/.

11 дүгээр сарын 14-ний Баасан гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дах хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Пүрэв гарагийн 09.00 цагаас:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дах хэлэлцүүлэг/.

Баасан гарагийн 14.00 цагаас:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/.
Categories
мэдээ улс-төр

МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

АН-ын ҮЗХ-ны хурлаар МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэрийг дөнгөж сая гаргасан бол АН-ын Их хурлыг ирэх 12 дугаар сард хуралдуулахаар болсон гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан УИХ-ын найман гишүүнийг намаас хөөх тухай АН-ын хяналтын хорооны тогтоолыг хэлэлцэхажээ. ҮЗХ-ны хурал үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газарт орж ажиллах эрхийг нээлттэй үлдээжээ

Ардчилсан намын ҮЗХ-ны 43 дугаар хуралдааны талаар генсек Ц.Оюундарь, хурлыг зохион байгуулах нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёр өдрийн турш Төрийн ордны Их танхимд хаалттай хуралдсан хуралд ҮЗХ-ны 174 гишүүн оролцсон байна. Тус намын ҮЗХ-д нийт 228 гишүүн байдгаас 31 гишүүн нь Төрийн албан тушаалд очсон тул 194 гишүүн хуралд оролцох ёстой байсан гэнэ.

Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар эхлүүлсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу хурлын дарга, тэргүүлэгчдийн сонгосон байна. Ингэснээр НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлыг удирдан явуулсан гэлээ. Мөн АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу тооллогын комисс, редакцийн комисс байгуулж, хэлэлцэх асуудлуудыг баталсан байна.

Энэ удаагийн хурлаас өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, АН-ын Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг батлах, Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг авч хэлэлцэх зэрэг асуудлуудаар асуулт хариулт өрнүүлж тогтоолын төсөл баталсан гэлээ.

ҮЗХ-ийн хуралдаанаар АН-ын Их хурлын товыг ирэх арванхоёрдугаар сарын 8-нд хийхээр зарласан байна. Энэ үеэр намын даргын асуудлыг хэлэлцэх бөгөөд ҮЗХ-ны 15 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан байна.

Харин Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан Хяналтын хорооны тогтоолыг дүрмийн бус шийдвэр гэж үзэн дэмжээгүй байна.

Намын даргын сонгуулийг хийхтэй холбоотойгоор дотоод сонгуулийн хороог шинэчлэх шаардлагатай болсон байна. Учир нь дотоод сонгуулийн хорооны долоон гишүүнээс дөрөв нь төрийн албан хаагч болсон учраас гарчээ. Тиймээс дүрэм ёсоор ҮЗХ-ны гишүүдээр бүрдүүлдэг учраас нөхөж ХУД-ийн ҮЗХ-ны н.Гантулга, СХД-ийн ҮЗХ-ны гишүүн н.Болдбаатар, Сүхбаатар аймгийн ҮЗХ-ны гишүүн н.Төмөрхүү, Дундговь аймгийг ҮЗХ-ны гишүүн н.Равдандорж нарыг намын даргын санал болгосноор томилжээ.

Тэгвэл дараагийн Засгийн газрыг байгуулах ажлыг намын дарга Н.Алтанхуяг болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд даалган УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөн оруулж ирэхийг үүрэг болгосон аж. Мөн шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал хуулийн хугацаандаа шийдвэрлэх, хамтарсан Засгийн газарт орж ажиллах сайд дарга нарыг томилох асуудлыг УИХ-д суудалтай улс төрийн намуудын дунд нээлттэй үлдээж байгаа гэнэ. Түүнчлэн МАХН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчингүй болгосон гэлээ. Учир нь тус намын дүрэм ёсоор улс төрийн нам эвсэлтэй хийх гэрээг ҮЗХ-ийн хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд дүрмийн дагуу үзэглээгүй тул хүчингүйд тооцсон юм байна.

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ-д хэлэлцэх үеэр шалтгаангүйгээр чуулганд оролцоогүй АН-ын нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага ноогдуулах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь хариулт өгсөн юм. Тэрбээр “Чуулганы хуралдаанд ирээгүй гишүүдийн талаар АН-ын Хяналтын хороонд гомдол ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй. Гэхдээ тэдгээр хүмүүст намын дүрмийн дагуу 2 жилийн хугацаанд ямар нэгэн албан тушаалд томилохгүй, УИХ-д нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд цуцлах зэрэг арга хэмжээ авах боломжтой. Энэ асуудлыг одоогоор хэлэлцээгүй байгаа” гэж хариулсан юм.