Categories
мэдээ улс-төр

Био аюулгүй байдлын тухай сургалт болов

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Олон улсын байгууллагын газар Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай ковенц”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар хамтарсан сургалт, семинарыг зохион байгууллаа.

НҮБ-ын зүгээс энэхүү конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн, экспертизийн, техникийн туслалцаанаас гадна боловсон хүчин сургах чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлдэг билээ.

Дээрхи конвенцийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд манай улсын 10 гаруй хууль тогтоомж үйлчилж байгаа ба ийм төрлийн сургалт нь ялангуяа хууль, эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийх талаар санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлдэг.

Энэ удаагийн сургалт нь “Био аюулгүй байдал” сэдвээр болж буй бөгөөд энэ асуудлыг хууль тогтоомжид хэрхэн тусгаж оруулах талаар дүгнэлт гаргахад ач холбогдолтой юм.

2014 оны 10 дугаар сарын эхээр болсон өмнөх сургалтын үеэр уг конвенцийг хэрэгжүүлж байгаа дотоодын хуулийн талаар Олон улсын судалгаа, үнэлгээ, шинжилгээний “VERTIC” төвийн дэмжлэгтэйгээр судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулаад байна.

Манай улс Биологийн конвенцид 1972 онд нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээ, конвенцийн үзэл санааны дагуу дотоодын хууль, тогтоомжоо батлан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.

Categories
мэдээ улс-төр

О.Магнай дарга аялалын компаниудын гэрээг цуцалжээ

Аялал жуулчлалын яамнаас энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууддаа Монгол орноо гадаадад сурталчилан таниулах, жуулчдын тоог жилд таван сая болтол нь нэмэгдүүлэх зэрэг шаардлага тавин ажилладаг. Дангаараа нислэг захиалж дийлэхгүй байгаа шалтгаанаар аялал жуулчлалын байгууллагууд нийлж нислэг авч байхаар санал нэгдэн, МИАТ зэрэг агаарын хэдэн компанитай гэрээ байгуулжээ. Гэтэл үүнийг нь ШӨХТГ-ын дарга О.Магнай “Нэгдэн нийлж, монополийн эсрэг хууль зөрчсөн” шалтгаанаар гэрээг нь цуцалсан байна. Татвар төлөгч байгууллагууддаа “дэмжлэг үзүүлж” ажилладаг манай төрийн оролцоо нэг иймэрхүү байгаад, О.Магнай даргын будлиан үе үе илэрдэгт аялал жуулчлалын байгууллагууд бухимдалтай байгаа гэнэ.
Энэ талаар ШӨХТГ-ын даргын зөвлөх Б.Ариунаагаас тодруулахад “Нислэг хэвээр үргэлжилж байгаа. Нэгдэж нислэг авах гэрээг бол цуцалсан. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг хэдхэн томоохон компани нэгдчихээд, чартер нислэгийг дангаар эзэмшиж, бусад компаниуддаа суудал өгөхгүй байгаа гэсэн гомдлын дагуу шалгаж, тус гэрээг цуцалсан” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уншиж танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгасан байна. Тухайлбал, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож, хөтөлбөрөөс үе шаттай гарах арга замыг сонгож хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд тус тус даалгасан заалтуудыг нэмж оруулсан байна. Түүнчлэн санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлэх, хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангах, тогтвортой санхүүжилтийн санаачлагыг дэмжиж ажиллах зэрэг саналуудыг нэмж тусгасан байна. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин Р.Амаржаргалын Засгийн газарт ажиллахгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулсан. Бүлгийн хуралдаанд оролцсон 28 хүн 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон ч “Алтангадас”-ын долоон гишүүн бүлгийн хуралдаанд оролцоогүй, харин Х.Тэмүүжин гишүүн хуралдааныг хаяж гарсан байна. Тэр бүлгийн хуралдаан дээр нэр дэвшигчид хандаж,

-Амаржаргал гэдэг хувь хүнийхээ хувьд танд Засгийн газар толгойлох, эдийн засгийн хямралтай энэ нөхцөл байдлыг давах чадвар байгаа гэдэгт би итгэж байна. Гэвч Х.Тэмүүжин гэдэг хувь хүний хувьд намаа нулимаад, засгаа унагаагаад явсан хүмүүс намын нэрээр засаг толгойлох нь зөв зарчим биш гэж би үзэж байна. Ардчилсан нам энэ албан тушаалын төлөө бие биенээ барьдаг чөтгөрийн тойргоосоо гарах ёстой гэж би боддог. Тиймээс би таны асуудал дээр санал өгч чадахгүй” гээд гарчээ.

Үүнээс гадна Х.Тэмүүжин гишүүн шинэ Ерөнхий сайдын кабинетэд орж ажиллахгүй гэдгээ хэлээд харин хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудал дээр Засгийн газрыг УИХ дотор дэмжиж ажиллана, харин шинээр томилогдох Ерөнхий сайд хуулийн байгууллагын толгойд улстөрчдийг тавьдаг муу жишгээс аль болох хурдан салж, мэргэжлийн хүмүүсээр нь удирдуулаарай гэдгийг нэр дэвшигчид захисан байна.

Categories
мэдээ улс-төр

Хөвсгөлийнхөн Р.Амаржаргалыг эсэргүүцжээ

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Хөвсгөл аймгийн АН-ын гишүүд дэмжигчид УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “АН 2009 оноос хойш 4 удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж Шинэчлэлийн Засгийн газар байгуулан урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалтын ажил хийж ирсэн нь жирийн гишүүд, нийт ард иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Гэвч МАН-ын бүлгээс гаргасан турхиралтыг дэмжин өөрийн намаас байгуулсан Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахад УИХ дахь манай намын бүлгийн зарим гишүүд урваж эсрэг кноп дарсан нь намын бодлогын дүрмээсээ урвасан увайгүй үйлдэл болсон. Гэтэл албан тушаалд хэт дурлан намаасаа урвасан нөхөд дараагийн Засгийн газрыг байгуулахад Ерөнхий сайд, бусад сайдын суудал горьдож байгааг бид эрс буруушааж байна. Намаасаа урвасан Р.Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг эсэргүүцэж, бүлгийн шийдвэрийг эргэн харах шаардлага хүргүүлж байгааг хүлээн авна уу. Цаашид намын дүрэм журмыг чандлан дагаж, намын бодлогыг зөрчих, урваж шарвах асуудлыг хатуу хориглож, зөрчсөн этгээдүүдэд дүрмийн дагуу хариуцлага оноож байхыг шаардаж байна ” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Куба улстай спортын салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд биеийн тамир, спорт, соёл, аялал жуулчлалын салбаруудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллахаар талууд Зөвлөлдөх уулзалтын хүрээнд харилцан тохиролцсон.

Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх үүднээс 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Гавана хотноо “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлаг хоорондын хэлэлцээр”-ийг байгууллаа.

Хэлэлцээрт Монголын талаас Элчин сайд О.Даваасамбуу, Кубын талаас Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлагын Ерөнхийлөгч Антонио Бекали Гарридо нар гарын үсэг зурлаа. Манай хоёр орны спортын салбар дахь урт хугацааны, уламжлалт түүхэн, найрсаг харилцаа цаашид улам өргөн хүрээтэй хөгжих боломжоор дүүрэн байгааг талууд онцлов.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах, харилцан айлчлал зохион байгуулах, 2016 оны Зуны Олимпийн наадам Бразил Улсад зохион байгуулагдах болсонтой холбогдуулан бокс, чөлөөт бөх, жудо, хөнгөн атлетик зэрэг спортын зарим төрлөөр олимпын өмнөх тэмцээнүүдийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, БНКУ-д Монголын бокс, чөлөөт бөх, волейбол, хөнгөн атлетикийн дасгалжуулагчдыг урт болон богино хугацаагаар сургах, бэлтгэх зэрэг олон олон боломжууд бий болж байна.

Кубын талаас Олимпын хоёр алт, нийт 24 медальтай Монгол Улсын медалийн тоо болон чанарыг сайжруулахад хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ албан ёсоор уламжиллаа.

Түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнд Кубын Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга Мигел Анхел Рамирез, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид болон Олимп, дэлхийн аваргын тэмцээнүүдэд домог болсон хөнгөн атлетикийн тамирчин Хавиер Сотомаяор, боксчин Феликс Савон зэрэг тамирчид оролцов.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуулийн заалтыг зөв, буруу хэрэглэсэн гэдэг нь Үндсэн хуулийн маргаан биш

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй талаар сүүлийн үед хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр бичигдэх болов. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын зөвлөх, хуульч, эдийн засагч З.Нарантуяа дараахь тайлбарыг өглөө.

Ерөнхий сайдыг огц­руул­сан УИХ-ын 68 дугаар тогтоол Үндсэн хууль зөрч­сөн эсэх талаар хуульчийн хувьд тодруулга өгнө үү?

-Энэ тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн үндэслэл харагдахгүй байна. Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлээр Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болохыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж, УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор түүний бүрэн эрх эхэлж, дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийн хугацааг тодорхойлсон.

Харин Үндсэн хуульд заасан энэ хугацаанаас өмнө Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болсонтой холбоотой харилцааг Үндсэн хуулиар биш Засгийн газрын тухай хуулиар зохицуулдаг. Иймд Засгийн газрын тухай хуулийн заалтыг зөв, буруу хэрэглэсэн тухай маргаан нь Үндсэн хуулийн маргаан биш.

Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг баримталж уг тогтоолыг гаргасан нь процессын алдаа мөн үү?

-Засгийн газрын бүрэн эрхийн үндэс, хугацааг Засгийн газрын тухай хуулийн зургадугаар зүйлээр зохицуулсан бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдлыг 21 дүгээр зүйлээр тусгайлан зохицуулсан. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь заалтаар тэдгээрийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох огцорсон, чөлөөлөгдсөн, нас барсан гурван тохиолдлыг хуульчилсан.

УИХ-ын 68 дугаар тогтоолоор Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь биш Ерөнхий сайдыг огцруулсан учраас энэ хуулийн 6 дугаар зүйлийг биш, 21 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь зөв. Ингэхдээ 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэснийг шууд буруутгах аргагүй юм.

Л.ТӨР

Categories
мэдээ улс-төр

АРЕС-ийн төгсгөлийн тунхаг гарчээ

БНХАУ-ын Бээжин хотноо болсон АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалт өндөрлөв. Энэхүү чуулганы хоёр хоногийн хэлэлцүүлэгийн үр дүн нь 24 хуудас бүхий эцсийн тунхаглал болов. Тунхаглалыг АРЕС-ийн 25 жилийн ойд зориулсан тусгай мэдэгдэл дагалдлаа.

Уулзалтыг амжилттай явуулсанд нь лидерүүд Хятадад талархаад уулзалтын халааг залгамлан авсан Филиппинд ирэх жил уулзах эрмэлзлэлээ тэд илэрхийлжээ. АРЕС-ийн орнуудын төр, засгийн лидерүүд цаашдын 2016-2022 онуудын саммитийн хуваарийг тохиролцов. Дараа дараагийн саммитуудыг Перу, Вьетнам, Папуа-Новая Гвиней, Чили, Малайзи, Шинэ Зеланд, Таиланд хүлээн авна.

АРЕС-ийн орнууд харилцаа холбоогоо 2015-2025 онуудад бэхжүүлэх төлөвлөгөөг гаргасан гэж тунхаглалын дагавар баримтад өгүүлжээ.

“Бүс нутгийн харилцаа холбоог шууд, байгууллага, хүмүүнлэгийн замаар бэхжүүлэн 2025 он гэхэд Ази, Номхон далайн бүсэд бүрэн бүтэн, интеграцилагдсан хоорондоо холбоотой орон зайг бүрдүүлэх сонирхолдоо тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхээр харилцан ашигтай холбоогоо бэхжүүлэхээр үүрэг авч байна” гэж баримтад өгүүлжээ.

Тухайлбал, биеийн хүчний шууд харилцах салбарт хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад бид анхаарлаа хандуулах болно. Улсын болон хувийн түншлэл болон бусад хэрэгслүүдийг ашиглахаа эрчимжүүлэн дэд бүтцийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэх болно. Институцийн харилцааа холбооны чиглэлд бид худалдааны нөхцлийг хялбаршуулах нөхцлийг хамтран шийдэх болно. Хүмүүнлэгийн талд бол хүмүүсийн хил дамжсан хөдөлгөөн шинэлэг санааг хуваалцах юм хэмээн баримтад өгүүлжээ.

Өөрийн бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэхээс татгалзах үүргийнхээ хугацааг АРЕС 2018 оны эцэс хүртэл сунгалаа. “Протекционизмын бүхий л хэлбэрээс татгалзах манай эрмэлзлэлийг бид баталж байна хэмээн баримтад өгүүлжээ.

Худалдааг дэмжих тухай ДХБ-ын гэрээг хэрэгжүүлэхэд гарсан мухардал нь тус байгууллагад итгэх итгэлийг сүйтгэж байна хэмээн АРЕС-ийн лидерүүд үзээд түгшүүрээ илэрхийлэв. Ийм мэдэгдэл тунхаглалд орсон байна.

“Худалдааг дэмжих тухай ДХБ-ын гэрээг хэрэгжүүлэхэд гарсан мухардал нь Балийн тохиролцоог хэрэгжүүлэх боломжийг асуудалтай болгож буйд бид ноцтойгоор түгшиж байна. Ийм байдал нь ДХБ-ыг хэлэлцээрийн талбар гэсэн итгэлийг унагаж байна. Мухардлаас гарц хайхад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүдтэй хамтран ажиллахад АРЕС бэлэн байна” хэмээн тунхаглалд өгүүлжээ.

Ажил хэрэгч байдлын хөгжлийг дэмжихийн тулд АРЕС “интернэт эдийн засгийг” дэмжинэ гэлээ. Бид энэ асуудлаар удирдах тусгай хэсгийг байгуулахыг дэмжинэ гэдгийг тунхаглалд дурдсан байна.

АРЕК-ийн орнууд “дунд орлогын урхитай” тэмцэх эрмэлзэлтэй. Дээрх асуудлыг бид АРЕС-ийн Эдийн засгийн хорооны хөтөлбөрт оруулах зөвшөөрлийг гаргана хэмээн баримтад өгүүлжээ.

“Эдийн засгийн шинэчлэлд” чиглэгдсэн ажлыг бид салбарын яамдуудын зөвлөгөөнөөр 2015 онд авч хэлэлцэхээр болж байна. “Дунд орлогын саадыг” туулах талаар стратегийн асуудлуудыг хэлэлцэхдээ авч үзэж байх юм. “Дунд орлогын саад” гэдэг нь эдийн засгийн хөгжилдөө зохих орлогод хүрээд тэр төвшнөөс гарч чадахгүйг хэлж байгаа ажээ.

Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжийн үр дүнг 2015 онд 10 хувиар нэмэгдүүлэх эрмэлзлэлээ лидерүүд хэллээ.

Арес-ийн лидерүүд дурсгалын мод тарьжээ. AP Photo/Pablo Martinez Monsivais

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн орнууд АРЕС-ийн дотор мөн Африкийн орнуудын хамт Эбола хижгийн тархалттай тэмцэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ хэмээн тунхаглалд өгүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэн Т.Сайнжаргал ҮЗХ-ны тогтоолыг засчээ

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсноос хойш АН бүхэлдээ хөдөлгөөнд ороод байгаа. Тэгвэл саяхан Ардчилсан намын ҮЗХ хуралдаж тогтоол гаргаад байсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнтэй 50 тэрбумын зарцуулалт буруу байгаа талаар мэтгэлцэж шүүх цагдаадаа тулж хэрэгсэхгүй болсон. Тэгвэл иргэн Т.Сайнжаргал ҮЗХ-ны тогтоолын алдааг зассан нь сүүлийн үед олны анхаарлыг татаад байна. АН үнэхээр бичиг баримт боловсруулах чадвар муутай юу хэмээн твиттерчид жиргэж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцоод эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотноо болсон АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо эргэн ирлээ. Монгол Улс АПЕК-ийн уулзалтад анх удаа Ерөнхийлөгчийн түвшинд, зочны хувиар оролцож байгаа юм. АПЕК-ийн энэ удаагийн хурлал нь “Ирээдүйд хандсан Ази, Номхон далайн бүсийн түншлэлийн харилцааг хамтдаа байгуулъя” гэсэн гол сэдвийн дор зохион байгуулагдлаа.