Categories
мэдээ улс-төр

Нано даавуугаар хийсэн төрийн далбааг Төрийн ордны дээр зална

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тамгыг нь гардууллаа. Шийдлийн Засгийн газрын шинэчилсэн бүтцээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж, тус яамны хариуцаж байсан соёлын асуудлыг БШУЯ хариуцах болсон.

Тиймээс БСШУ-ы сайдын шинэчилсэн тамгыг С.Баярцогт сайд ийнхүү яаман дээр нь биечлэн очиж гардуулжээ. Л.Гантөмөр сайд тамгаа хүлээн авсныхаа дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод нано даавуугаар хийсэн төрийн далбаа бэлэглэсэн байна.

Сүүлийн хоёр жилд их, дээд сургуулиуд инновацийн төв болох зорилт дэвшүүлэн үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд зарим сургууль дэргэдээ гарааны компани байгуулан судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хослуулан ажиллаж байгаа юм. Үүний нэг илрэл нь ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээл үйлдвэрлэлд нэвтэрч Монголд нано даавуу үйлдвэрлэх болсон явдал гэдгийг Л.Гантөмөр сайд онцолж, нано даавуугаар хийсэн төрийн далбааг С.Баярцогт сайдад бэлэглэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Төрийн ордны дээрх далбаа цас, бороо, салхины нөлөөллөөс болж ойр ойрхон урагдаж гэмтдэг гэдгийг хэлээд норж, урагддаггүй нано даавуун далбаа бэлэглэсэнд талархал илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийг 15-наас өмнө батална

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн арванхоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.

Уг төсвийн задаргааг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаас тодруулах гэсэн боловч тэрээр “Одоогоор төсвийн задаргаа хараахан албажиж гараагүй байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 15-нд албан ёсоор мэдээлэл өгнө” гэлээ.

Төсвийг хэлэлцэх үеэр нийслэлийн удирдлагууд эдийн засгийн хямралаас шалтгаалан аль болох хассан, танасан хэмнэлттэй төсөв баталж байгаагаа онцолсон юм. Тиймээс нийт төсөв 542 тэрбум төгрөгийг хуваарилахад хүндрэлтэй байсан аж. Урсгал зардлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулж, 186 удирдах албан тушаалтан буюу нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн орлогч дарга нарын орон тооны цалин, холбогдох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцоод байгаа юм.

Түүнчлэн ирэх 2015 онд нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын хэмжээ 208 тэрбум төгрөг байсан бол энэ жил 170 орчим тэрбум төгрөг болж буурсан талаар мэдээлж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг батална

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах Удирдах хорооны хурлыг зохион байгууллаа. Уг хуралд Удирдах хорооны гишүүд болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хурлаар Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн талаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Улаанбаатар хот ба Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шуллхаммер нар танилцуулга хийлээ. Энэ үеэр Удирдах хорооны гишүүд санал шүүмжлэл өрнүүлж, эдийн засгийн хөгжлийн стратегийг нийслэлийн зохих төвшний байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэхээр боллоо гэж нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол оронд Ардчилсан хувьсгалын 25 жилий ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 25 жилийн өмнө буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Залуучуудын соёлын төв ордны өмнө анхны жагсал цуглаан зохион байгуулж МоАХ байгуулагдсан болохыг зарлан тунхаглаж байлаа. Хүний эрх, эрх чөлөө хаагдмал нийгмийг зоригтойгоор сөрж зогссон түүхэн өдөр билээ. Тэр өдрөөс хойш төд удалгүй төв талбайд өлсгөлөн зарлаж тухайн үеийн Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байлаа. Тиймээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хурал хойшиллоо

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдах хуваарьтай. Төсвийн, Хуульзүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороод хуралдаж, Зөвшөөрлийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.

Гэвч гишүүдийн ирц хүрэлцээгүйн улмаас байнгын хороодын хуралдаан хойшилжээ. Шинэ Засгийг товхинуулан, сайд нарыг томилох хуралдаан хоёр дараалан 00,50 цаг хүртэл үргэлжилсэн. Засгийн газрын гишүүдийн томилгооны асуудлыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уртасгасан цагаар хуралдан, 00.50 цагт өндөрлүүлсэн байна. Тиймээс өнөөдөр гишүүдийн зарим нь байнгын хорооны хуралдаандаа гишүүд хойрго хандаж байгаа бололтой.

Categories
мэдээ улс-төр

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү “ИНЕГ-ыг мэргэжлийн удирдлагаар хангана”

Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү нийтэд танигдаагүй, залуу бас шинэхэн нэр дэвшигч. Гэсэн ч түүнийг “шоглох”-ыг гишүүд хүссэнгүй. Харин ч залуу хүн эрчтэй, зоригтой, далайцтай ажиллаарай хэмээн зөвлөж, тойргийнхоо асуудлуудыг эртхэн дуулгаад авахаар яарав. Захиас ч мэдээж хөвөрч өглөө дөө.Б.Гарамгайбаатар гишүүн “Зам тээврийн салбарт ИНЕГ гэж айхавтар салбар бий”

гэж анхааруулав. Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү “ИНЕГ манай томоохон салбарын нэг. Халаа, сэлгээтэй холбоотой шүүхийн маргаан дуулддаг. Энэ салбарыг мэргэжлийн удирдлагаар хангана. МИАТ-ийн шинэ онгоцны асуудал хөндөгддөг.Шинэ худалдаж авсанонгоцныхоо түрээсийг дийлэхгүй байгаа юм билээ. Үйл ажиллагааг нь сайжруулахын тулд хувьчлах, компанид нь хариуцуулах хувилбар бий. Аль боломжтойг нь сонгож ажиллана. УБТЗ-ыг хөгжүүлэх үндсэн концепци батлагдсан юм билээ. УБТЗ-ын хувь нийлүүлэгчийн хувьд төлөөлөл нь өөрчлөгдөж байгаа. Ажлаа аваад шийдэх арга хэмжээ авна” гэлээ.

Уул уурхайн сайд асан “Бридж” Д.Ганхуягт хэдэн захиас байлаа. “Эдийн засгийн өсөлтийг хангахад маш чухал салбар гэдгийг өнгөрсөн хоёр жилд ойлгосон.Бичиг цаасны ажилдууссан. Хэдэн шийдэх асуудал бий. Тавантолгой Гашуун сухайтынтөмөр замындалан баригдаад явж байгаа. Үүнийг хурдалмаар байна. Машинаар нүүрсээ зөөхөд жилд 400-500 сая доллар алдаж байна. Үүний тал нь төрд татвар хэлбэрээр орж, үлдсэн нь компанийн ашиг болж үлдэх ёстой.Улаанбаатар төмөр замбүх үйлчилгээгээ өөрөө аваад явдаг. Зарим үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд даатгахгүй бол төмөр зам ашигтай ажиллахад хэцүү юм билээ” гэв.Өмнө нь энэ салбарт сайд байсан Г.Батхүү гишүүнд ч хэлэх үг байлаа. “МИАТ-ыг хувьчилж болохгүй. Монгол далайд гарцгүй орон. Төр өөрийн унаатай, агаарын хөлөгтэй байж бусад орны агаарынтээврийн үнэ, давтамжид нөлөөлөх боломжтой. Иргэний нисэхийн даргыг гурав солилоо.Энэ мэргэжлийн салбар шүү. Хэрэв Монголын дээгүүр нисч байгаахоёр хөлөгт асуудал үүсвэл Монголын төр төлж дийлэхгүй шүү.МИАТ-адсэтгэлийн хөөрлөөр гурав дахь онгоц авсан. Хувьчилъя гэхээр нь УИХ хувьчлахгүй гэхээр дампууруулж байгаад хувьчилж авах санаархал явж байгаа юм болов уу гэж хардаг. Зах зээлд үнэ унасан үед хувьчилж болохгүй. МИАТ ТӨХ, яамны мэдэлд ч юм шиг сонин байгууллага. Удирдлагыг нь ТӨХ томилдог ч асуудал үүсэхээр яаман дээр буудаг. Улаанбаатар төмөр замын талаар хойд, урд хөршөөс тодорхой санал тавьсан байгаа. Монголд хайртайдаа биш. Монголоор дамжин өнгөрч байгаа төмөр зам хамгийн ашигтай байрлалтай. Ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөл өргөн барина. Нүүрсээборлуулдаг, Монголоор их хэмжээний ачаа өнгөрдөг болоход хамтарч ажиллацгаая” гэлээ.

Гишүүдийн захиас цуварч байхыг бодоход маш олон хүний ашиг сонирхолыг татсан салбар нь илэрхий. Олон гишүүн сонгогдсон тойргийнхоо замд анхаарахыг хүсэв. Л.Энх-Амгалан гишүүн “Зам тээврийн салбар дахь төрийн монополийг задал. Хувийн хэвшилд түшиглэ. Төр, хувийн хэвшлийн концессийн гэрээ цуцлагдсаныг эргэж хараарай” гэж зөвлөв.

98,2 хувийн саналаар Н.Төмөрхүү дэмжигдлээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг өсгөж, эцэг эхээс тодорхой хувийг гаргуулна

Ажлаа хийж дуусгах боломж олдсон азтай сайд Л.Гантөмөрт хэлэх ярих юм гишүүдэд зөндөө олдлоо. С.Батболд гишүүн дипломын наймаанд эмзэглэж, Оюутны хотхон сүүлийн хоёр жилд таг болсонд санаа зовлоо. Л.Гантөмөр нэр дэвшигч “Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Бүтэн жилийн ажил болсон доо. Санхүү, хөрөнгийг босгохоор зөвлөх үйлчилгээ авсан. Хөрөнгө босговол ажилдаа орно” гэлээ. Одоо хуурамч диплом үйлдвэрлэдэг юм байхгүй. Мэдээллийн нэгдсэн сантай болсон. Алдаатай бичиг баримт гарч ирвэл шууд хуулийн байгууллагын хаалга татна гэлээ. Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зарим гишүүн санаа тавьсан.

Үдийн цай 400 төгрөг байснаа 600 төгрөг болсон. Цэцэрлэгийн хоолны мөнгийг өсгөж, эцэг эхээс тодорхой хувийг гаргуулна. Их дээд сургуулийн шинэчлэлийг яам биш их сургуулийн багш нар өөрсдөө хийнэ. Цаашдаа ч энэ шинэчлэлийг өөрсдөө хийгээд явах орчин бүрдүүлэхээр хууль санаачилж байгаа гэлээ. Шинэ хуулиараа их дээд сургуулийн удирдлагын бие даасан байдал, санхүүгийн тусгаар тогтносон байдлыг хадгалж өгөх бололтой юм. Нэр дэвшигч нэгэн сонирхолтой прогноз хэлсэн нь “Цаашдаа их, дээд сургуульд элсэгчдийн тоо үлэмж буурна” гэнэ шүү.

Ө.Энхтүвшин гишүүн өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан хэмээх давхар ачаа үүрч явсан хүний хувьд асууж лавлах юм их байлаа. Тэрбээр Л.Гантөмөр сайдыг “Давхар дээлтэй болохоос биш өөлөх юмгүй хүн” гэж “өхөөрдөөд” авсан. Соёлын яамнаас хэдэн хүрч ирэх юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан бие биенээ нөхсөн амьд бүхэл байлгах талаар юу бодож байна. Соёл урлагийн агентлаг санал болгох уу хэмээн Ө.Энхтүвшин гишүүн шалгаав. “Эхний ээлжинд механик нэгдэл явах байх. Боловсрол соёл хамт байсан ой санамж хадгалагдаж байгаа гэж найдаж байна. Таны үед ажиллаж байсан хүмүүс одоо ч хэвээрээ байгаа учраас яамны төрийн албан хаагчид өөрсдөө бүтцээ тохирсон байна лээ. Соёлын өвийг хамгаалж, түгээж дэлгэрүүлэхэд анхаарна. Соёлын биет бус өвийг түгээгчдийн чадамжийг хадгална. Соёл урлагийн агентлаг байгуулах талаар санал тавина. Соёл урлагийг авч явж байгаа хүмүүсийг яаж төрийн агент болгох талаар ярилцана” гэж нэр дэвшигч хариулав. Ө.Энхтүвшин гишүүн “Хуучин соёл урлаг хариуцсан арван хүн яаманд байсан. Арван хүн бүхэл бүтэн салбарыг хариуцахад цөөдөөд хэцүү байдаг. Одоо эрхбиш яам байсан юм чинь ядаж 50 хүн ирэх болов уу” гэлээ. Л.Гантөмөр “Соёл урлагийн газар нь ирнэ гэж ойлгож байгаа” гэв.

Л.Гантөмөр чуулганд оролцогчдын 95 хувийн саналаар дэмжигдлээ.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон удаж төдөлгүй батлагдлаа

Батлан хамгаалахын сайдад захиас хэлсэн хоёр гишүүний нэг нь Д.Арвин. Тэрбээр өмнөх сайд Д.Бат-Эрдэнийг “Зэвсэг, техникийн шинэчлэл хийсэн. Ахмадуудад зориулсан сувилал байгуулсан” гэж магтлаа. Харин Ж.Энхбаяр гишүүн энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд нухацтай зөвлөгөө өглөө. “Хилийн цэргийн асуудлыг эргэж харах шаардлага бий. Зэвсэгт хүчний нэгдмэл байдал алдагдаж, бодлогын том алдаа гарч байгаа. 10 тэрбум төгрөгөөр 300 айлын орон сууц барихаар таван жилийн өмнө шийдвэр гарсан ч одоо хүртэл баригдаагүй. Өндөр албан тушаалтай офицерууд салбарын нэр хүндийг унагах явдал гарч байна.Та энэ салбарт ганцаараа очоод ганцаараа буцах ёстой, мэргэжлийн салбар. Та иргэний хяналт л тавих үүрэгтэй” гэж сануулсан. Ц.Цолмон 96,6 хувийн саналаар дэмжигдлээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат, Д.Цогтбаатар сайдуудыг “кноп”-дов

Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг УИХ шуурхай батлав. Д.Эрдэнэбат сайдыг батлахаас өмнөхөн З.Энхболд дарга “Шинэ байгуулагдаж байгаа яам шүү дээ. Амжилт хүсээд кнопдчихъё” гэсэн юм. УИХ-ын даргын горимын санал гишүүдэд таалагдсан бололтой хэдхэн хоромд хоёр сайдыг “зүүнээс гаргалаа”.

Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав “Цагдаад өнгөцхөн хандахгүй”

Сайд нарыг жинхлэх УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хууль зүйн сайдад нэр дэвшигчид хандаж Ө.Энхтүвшин гишүүн “Б.Билэгтээс хойш цагдаад дарга тогтохоо байлаа” гэсэн. Д.Дорлигжав ч цагдаад асуудал бий гэж үзэж байгаа бололтой. “Цагдаа учир зүйгээ олохоо байсан байдал ажиглагдаж байгаа. Цагдаагийн хүн шиг байж чадахгүй улс төрчдөд хов зөөж гүйдэг хүмүүс бий. Зүгээр нэг өнгөцхөн байдлаар асуудалд хандахгүй” гэж нэр дэвшигч хэлсэн юм. Тэрбээр мөн гишүүний асуултад хариу хэлэхдээ “Энэ албыг залгуулахад надад хэцүү байсан. Манай эхнэрээр дамжуулаад асуудлаа яриулсан хүн байсан. Хүний хувьд байж суухад хэцүү үе надад бий. Ерөнхийлөгчийн хэлсэн амь дүйсэн ажил шүү гэдэг үг санаанд орж ирдэг байсан. Болохгүй болохоороо гудамжинд гарч, элдэв гүтгэлэг үг яриа тараадаг” гэж “сэтгэлээ уудлав”.

Ц.Нямдорж гишүүн Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжаваас “Төрийн албан хаагчдын эмнэлэгийг дахин авч үзээч. Энэ барилга эмнэлэгийн зориулалтаар баригдсан учраас оффисын зориулалтаар ашиглах боломжгүй. Эмнэлэгийн тааз 3,40 метрийн өндөр байдаг, дундуур нь агааржуулагч явдаг. 30 мянган албан хаагчийн дунд нэг эмнэлэг байж яагаад болдоггүй юм. Ганц эмнэлэг байгуулах гэтэл хоёр жил чагталлаа. Аар саархан юм хийгээд дахиад эмнэлэг болгох боломжтой” гэж хүслээ. Ө.Энхтүвшин гишүүн мөн энэ эмнэлгийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгох талаар лавласан. Нэр дэвшигч өөрөө ч энэ эмнэлгийг Х.Тэмүүжинтэй булаацалдсан удаатайг нэг бус гишүүн үгийн далимд сануулав.

Д.Дорлигжав хариуд нь “Засгийн газраас нэлээд мөнгө гаргаад, зориулалтыг нь өөрчилсөн байх. Би дотор нь орж үзээгүй. Ийм эмнэлэг байх эсэхийг Засгийн газрын хэмжээнд ярьж байж шийднэ” гэсэн юм. Ц.Нямдорж “Эмнэлэгийн талаарх байр суурь таалагдахгүй байна. Засгийн газар шийдвэр гаргахгүй бол УИХ шийдвэр гаргах цаг болсон” гэсэн юм.

Санал хэлэх болоход ихэнх гишүүд Хууль зүйн сайдад захиас дайлаа.

Ч.Хүрэлбаатар гишүүн “Миний сонгогдсон Увс аймгийн Засаг дарга, АН-ын дарга өөртөө таалагдаагүй хүмүүсийг матаж, шоронд хорино гэж айлгадаг. Ард иргэдийг хувийн хэвшлийнхнийг, МАН-ын гишүүдийг айдас хүйдэст автуулж байна. Энэ бүхэндээ таны нэрийг барьдаг. Одоо энэ хүн Хууль зүйн сайд шиг аашлахыг хүсэхгүй байна. Энэ хүндээ та сануулаарай. Та ч бас хэд хоног хэвлэлээр гүтгүүлж доромжлуулах ямар байдгийг үзлээ” гэсэн юм.

Д.Дорлигжавыг хуралдаанд оролцогчдын 94,4 хувийн саналаар дэмжлээ.