Categories
мэдээ улс-төр

5,3 тэрбумын Ноот бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 тэрбум 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл Нарийвчилсан зураг боловсруулах төсөл”, мөн 3 тэрбум 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.

Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төслийг хэрэгжүүлснээр олон улсын өндөр стандартын эмнэлгийг түүнд ажиллах өндөр түвшний боловсон хүчний хамт цогцоор нь шийдвэрлэж байгаагаараа онцлог бөгөөд манай улсын иргэд эмнэлгийн өндөр түвшний үйлчилгээг дотооддоо авах боломжтой болно. Уг эмнэлэг баригдсанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламж Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжихэд учирсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, манай орны эдийн засгийн бүтцийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн байна.

Энэ удаагийн тусламжаар Монгол Улсын ШУТИС-ын харъяа японы “Коосэн” загварын Технологийн Дээд Сургуулийн сургалтад шаардлагатай хичээлийн тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байна. Ингэснээр манай улсын инженерийн салбарын шинэчлэлийг түргэтгэх, оюутнуудын сурах нөхцлийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад ач холбогдолтой болох юм.

Categories
мэдээ улс-төр

ХХАА-н дэд сайдад Б.Батзоригийг тодрууллаа

МАН-аас сонгогдох Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад өрсөлдсөн гурван хүн тэнцүү санал авсан тул эцсийн шийдвэрийг намын дарга нь гаргахаар болсон. Ингээд намын дарга Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзоригийг сонгожээ. Түүнтэй хамт МАН-ын Шинчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан UFC группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар тэнцүү санал аваад байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.17/ Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсын төсвийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн тус сангаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайдуудыг томилох хуралдаан 16.00 цагт болно

Засгийн газрын ээлжит бус хурал үдээс хойш 16.00 цагт хуралдах товтой байна. Энэ хурлаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэх аж. Яг одоо МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Тус намаас долоон хүн дэд сайдын албанд очих бөгөөд удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшигчид тодорно. Мөн АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, гурван яамны дэд сайдад нэр дэвшигчдийг тодруулна. Харин ИЗНН-аас намын дэд дарга М.Хүрэлсүхийг дэд сайдад зүтгүүлэхээр болжээ. Тус намынхан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайдын суудлыг авах хүсэлтэй байгаа юм. МАХН Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд асан Б.Тулгыг, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийг хэвээр үлдээхээр болж, шийдвэрээ гаргаад байна. Харин Хөдөлмөрийн дэд сайдад МҮАН хүнээ нэр дэвшүүлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар ярилцлаа

Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, үнэ чөлөөлөх тухай УИХ-аас 2010 оны 12 дугаар сард батлан гаргасан 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Эрчим хүчний салбарын удирдлагууд, үйлдвэр, компаний захирлуудтай уулзаж, ярилцлаа.

Уулзалтын эхэнд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар УИХ-ын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар яам, салбарын хэмжээнд хийсэн ажлын тайланг танилцууллаа.

Уулзалтад УИХ-ын ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Д.Дорждүрэв, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын зэрэг албаны хүмүүс оролцож, УИХ-ын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлийн талаар санал бодлоо илэрхийллээ.

Дашрамд дурдахад УИХ-ын 72 дугаар тогтоолоор 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрчим хүчний үнэ тариф бүрэн чөлөөлөгдсөн байх учиртай. Харамсалтай нь тодорхой нөхцөл байдлын улмаас энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр 2014 оны долдугаар сараас эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь салбарын алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хамгийн гол нь үйлдвэр, компаний захирлууд үр ашгаа дээшлүүлж, зардлаа хэмнэх бодлого барьснаар үнэ чөлөөлөх асуудалд түлхэц болох ёстой гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

О. Чулуунбат Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллана

Манай шилдэг банкир, эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор О.Чулуунбатыг Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөхөөрөө томиллоо.

О.Чулуунбат нь ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, валют, санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй, Орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрээр 1996 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академид “Шилжилтийн үеийн санхүү мөнгөний онцлог” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 1981-1987 онд Улсын Банкны Ерөнхий хорооны Гадаад тооцооны газар Ахлах эдийн засагч, референт

· 1987-1990 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд Ахлах зөвлөх, ахлах дилер (Москва хот, ОХУ)

· 1990-1991 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх

· 1991-1992 онд Хувийн хэвшилд зөвлөх

· 1992-1993 онд ХОТШ банкны 1-р орлогч захирал

· 1993-1996 онд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч

· 1996-2000 онд Салес Капитал маркет пүүст ахлах трейдер (Нью-Иорк хот, АНУ)

· 2000-2006 онд Монгол банкны Ерөнхийлөгч

· 2006-2008 онд Хувийн хэвшилд зөвлөх

· 2008-2012 онд УИХ-ын гишүүн (Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүн). УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга

· 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд

– See more at: http://zasag.mn/news/view/8039#sthash.WgfMfuir.dpuf

Categories
мэдээ улс-төр

МАН дэд сайд нарын нэрсээ тодрууллаа

Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэд сайд нараа тодруулжээ. Тухайлбал:

Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/
БСШУ-ны дэд сайд -Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/
ГХЯ-ны дэд сайд- н.Оюундарь / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/
ЭМ, спортын дэд сайд- н.Атармаа /шинэ хүн/
Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд- Б.Мөнхбаатар /Нийслэлийн засаг даргын орлогч асан, БЗД-ийн засаг дарга асан/
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг /БЗД-ийн засаг дарга асан/ Т.Аюурсайхан /МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга/ Н.Цэрэнбат /UFC группийн гүйцэтгэх захирал/. Эдгээр гурван хүн ХХАА-н дэд сайдад нэр дэвшээд санал тэнцээд байгаа аж. Тиймээс эцсийн шийдвэрийг намын дарга М.Энхболд гаргах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Б.Дэлгэрмаа томилогдлоо

Манай шилдэг эмэгтэй улстөрчдийн нэг, түүхийн ухааны доктор Банзрагчийн Дэлгэрмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана.

Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улстөрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

· 1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор

· 1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,

· 1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

· 1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх

· 1993-1996 онд Улстөрийн боловсролын академийн захирал

· 1996-2000 онд УИХ-ийн гишүүн

· 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

· 2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал

· 2012-1014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан.

– See more at: http://zasag.mn/news/view/8041#sthash.osv3bmER.dpuf

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордонд хэлэлцүүлэг болно

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.12.17/ 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон тус яамны газар хэлтсийн удирдлага, театр, кино урлагийн салбарын уран бүтээлч, судлаачид, Мэдээлэл харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Оюуны өмчийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Соёлын өвийн төв, Соёл, урлагийн их сургууль зэрэг байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцох юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн шаардлага, зохицуулалт” сэдэвт илтгэл тавих бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид соёлын аюулгүй байдлыг хангахад телевизийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, нөлөөлөх байдал, соёлын зах зээл, уран сайхны нэвтрүүлэгт үндэсний уран бүтээлийн эзлэх хувь, хэмжээ тогтоох шаардлага, үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, эх оронч иргэн төлөвшүүлэхэд хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн агуулга, хэрэгцээ, гүйцэтгэх үүрэг, кинотеатруудаар түгээх үндэсний киноны нийлүүлэлт, гадаадын болон үндэсний киноны эзлэх хувь, одоогийн түвшин, телевизүүдийн үндэсний нэвтрүүлэг, үндэсний киног бүтээх, түгээх боломж, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэл, тулгамдсан асуудлыг хөндөж санал бодлоо илэрхийлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Баярцогт тодотгол хийх болсон үндэслэл, шаардлага, тодотгож буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулав. Танилцуулгад Төсвийн тодотгол хийхдээ Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зардлыг бууруулан тооцох зарчмыг баримталсан байна. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан тус сангийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 25.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2014 онд тодотголын төсөлд тусгасан шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн сайдын багцад байхгүй байгааг тодруулав. Дээрх төслүүдийг дэмжиж буй санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжлахаар боллоо.