Categories
мэдээ улс-төр

Тусгай 26 санг татан буулгана

Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай 26 санг татан буулгахаар болжээ. Эдгээрээс дурдвал, Цэвэр агаарын сан, Монгол судлалын сан, Сургалтын төрийн сан, Хүний хөгжил сан, бүх нийтийн үүргийн сан, Эрүүл мэндийн дэмжих сан, Замын сан тэргүүтэй нийт 26 санг татан буулгахаар судалгааны ажилдаа орсон байна.

Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн газар нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэлтэйгээр улс орныг бүхэлд нь хэмнэлтийн горимд шилжүүлэх бодлого барьж ажиллахаа зарласан. Тиймдээ ч 1500 гаруй төрийн албан хаагчийг цомхотгож, хүүхэд болон оюутны мөнгийг заагтай олгоно гэж буй юм. Үүний хүрээнд улсын мөнгийг хий дэмий зарлагаддаг олон жил ашигүй ажиллаж ирсэн агентлаг, төрийн сангуудыг татан буулгах нь тодорхой болжээ.

Тодруулбал иргэдийн хэл ам тасарч үзээгүй Цэвэр агаарын сан байна. Тус сан нь байгуулагдсан цагаасаа зуух тарааснаас өөр дорвитой ганц ч ажлыг хийж ирээгүй гэдэг. Харин улсаас авч зарлагадсан мөнгө нь хэмжээлшгүй их. Хамгийн наад зах нь хуучин удирдлагууд нь улсын 1.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж ял сонссон байдаг. Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахаар “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо”, “Цэвэр агаарын сан”, “Цэвэр агаар төсөл” зэрэг хэд, хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол багассан нааштай үзүүлэлт огт мэдэгдэхгүй байгаа билээ. Тиймээс Цэвэр агаарын санг татан буулгаж Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороотой нэгтгэх нь зүйтэй гэдэг саналд хүрчээ.

Харин Сургалтын төрийн сангийн хувьд мөн л татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. 70 мянган төгрөгийг бүх оюутнуудад ижил, тэгш системээр үргэлжлүүлэн өгөх шийдвэрийг хэвээр үлдээвэл тус сан үлдэж магадгүй гэнэ. Харин 70 мянгыг оюутнуудад өгөхгүй гэвэл тус санг татан буулгахаас өөр аргагүй юм байна. Учир нь тус санд 70 мянгыг тарааж түүнд хяналт тавихаас өөр хийдэг чухал ажил байдаггүй бололтой.

Хүний хөгжил сангийн хувьд 20 мянган төгрөг хүн бүрт тарааж дууссанаас хойш ямар ажил хийж байгаа нь тодорхой бус байгаа юм. Цаашлаад тус санг татан буулгаж эрхэлж буй ажлыг нь яам болон боловсролын газар эсвэл бусад хариуцах албадад өгөх нь бас л хэмнэлт хийх талтай гэж үзэж байгаа аж.

Энэ мэт өөр бусад нь хийж болохоор ажлуудыг тусад нь мөнгө төвлөрүүлж сан байгуулж хийлгэж байхын оронд эртхэнээс цэгцэлж улсын мөнгийг хэмнэх нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлогыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийв. Тус яам долоон газар, долоон хэлтэстэй ажиллахаар болсон гэнэ.Д.Эрдэнэбат сайд “Аж үйлдвэрийн яамны гол зорилго нь Монгол орныг хэрэглээний эдийн засгаас бүтээгчдийн гарт орсон эдийн засаг руу шилжүүлэхэд оршино. Хийх ажлынхаа хөтөлбөрийг гурван хэмжээст хувааж ойрын буюу 1.5 жил, дунд хугацааны буюу 5-10 жилд Монгол орны аж үйлдвэрийн бодлого ямар төвшинд хүрсэн байх вэ, урт хугацаанд буюу 10-20 жилд Монгол орны нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн байх вэ гэдэг бодлогын зураглал гаргана” хэмээн хэллээ. Үүний хүрээнддотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиглэлд импортын барааны гаалийн татварыг өөрчлөх асуудлыг ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөжээ. Шинэ он гарахад Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлогыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт боловсруулагдаж байгаа Үйлдвэржилтийн тухай хуулийн төсөлд хамтарч ажиллах, жижиг дунд үйлдвэрийг сэргээх, чөлөөт бүсүүдийг сэргээх, аж үйлдвэрийн паркийг бодитоор бий болгохтой холбоотой хэд, хэдэн хуулийн төслүүдийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх аж. Түүнчлэн эрчим хүчний дутагдлаас гарахын тулд хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрийг дуусгаж, ажилд нь татан оролцуулах чиглэлээр сонгон шалгаруулалтыг хийх зэрэг ажлуудыг ч шуурхайлахаар болсон гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар мягмар гаригт хуралдана

Засгийн газар долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. Тэгвэл шийдлийн Засгийн газар оны хамгийн сүүлийн буюу 66 дахь хуралдааныг ирэх мягмар гаригт хийхээр болжээ. Учир нь даваа гаригт бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа юм. Мягмар гаригийн хуралдаанаар Боомтын нэгдсэн захиргааны талаар авах арга хэмжээний тухай, 2015 оны төсвийн тодотгол, яамдын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэх гэнэ.

Энэ өдрийн хуралдаанаар МАН төрийн нарийн бичгийн дарга нараа танилцуулах сураг байна. Тэд шийдлийн Засгийн газарт таван төрийн нарийн бичгийн даргын квот авсан юм. Эх сурвалжийн мэдээллээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэнг,Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийг,Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад UFC группын дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбатыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад МАН-ын даргын зөвлөх Г.Баясгалан юм уу эсвэлМАН-ын Хууль эрх зүйн газрын дарга хуран­даа Д.Мөрөнг, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлж магадгүй гэх яриа байна. Мөн Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад нь зөвлөх байсан О.Одбаяр ч төрийн нарийн бичгийн дарга болж магадгүй сурагтай.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч мэдээлэл хийжээ

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсан юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын дарга чуулганы хуралдаанд танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө. Үүгээр Улсын Их Хурлын 2014 оны сүүлчийн хуралдаан өндөрлөлөө. Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын үйл ажиллагааг МҮОНТ-ээр гаргахыг хориглов

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр, тэдэнд хандаж УИХ-ын дарга З.Энхболд “100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг, архидалт замаа алдсан, хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэсэн агуулга бүхий үг хэлсэн.

Харин түүний энэ үгийг МҮОНРТ-ийнхэн эсэргүүцэж 700 хүнийг архичин гэлээ, бид хулгайн киноо гаргахаа больсон, арилжааны телевизүүдийн хийж чаддаггүй сайн нэвтрүүлгүүдийг бид л хийдэг. Иймд УИХ-ын дарга биднээс уучлал гуй гэсэн шаардлага тавьсан.

Тэдний энэ шаардлагын хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамаатуулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй” гэсэн.

Тэгвэл УИХ-ын даргын дээрх залруулгыг МҮОНТ-ээр гаргахыг хоригложээ. Мөн УИХ-ын дарга болон УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг МҮОНРТ-ээр гаргахыг хориглосон сурагтай. Энэ мэдээллийг сонссон УИХ-ын гишүүд МҮОНРТ М.Наранбаатарын хувийн өмч биш байлтай, Мөн хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй, төрөөс төдийгүй иргэдээс сар бүр 1100 төгрөг хурааж, санхүүжилтээ бүрдүүлдэг телевиз М.Наранбаатар даргынхаа үг, үйл хөдлөлөөр мэдээ мэдээллээ бэлтгэж байгаа нь харамсалтай. Энэ телевизээс М.Наранбаатарыг чөлөөлөх шаардлагатай байна гэж үзэн МҮОНРТ-ийн Олон нийтйн зөвлөлд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулах тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Тус хурлаар Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын талаар авах арга хэмжээний тухай, Яамдын үл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэгдэл 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Хөрөнгийн албан татварын тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн тухай, Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслий үзэл баримтлалын тухай хэлэлцэх юм байна.

Мөн хэлэлцэх асууддлын жагсаалтад Экспортын гэрээний төслийн тухай, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлах эрх олгох тухай, Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл сунгах тухай, Гадаадаас 2015 онд вах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай, Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам батлах тухай асуудлууд багтжээ.

Тус хуралдаанд танилцуулах асуудалд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулах тухай, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын явцын тухай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр байгуулахад Засгийн газраас баримтлах зарчим, чигэлийн тухай багтсан байна.

Categories
мэдээ улс-төр

Оны сүүлийн хуралдаан мягмар гаригт болно

Монгол Улсын Засгийн газрын 66 дахь ээлжит хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны мягмар гарагт 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Энэ оны отгон хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийлээ

Энэ оны отгон хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2014.12.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсан юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын дарга чуулганы хуралдаанд танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

Үүгээр Улсын Их Хурлын 2014 оны сүүлчийн хуралдаан өндөрлөлөө. Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдах юм.

Categories
мэдээ улс-төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.12.26/ үдээс хойш 57,9 хувийн ирцтэй хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ.

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульчийн хувьд тус дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа тус дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж буй бөгөөд улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудлын тухай ярьж байгаа тул хуралдаан ийнхүү хаалттай горимоор үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд интернэт түр хугацаагаар ажиллахгүй болгоод байгаа аж. Гишүүд хаалттай хуралдааны үеэр мэдээллийг гар утас, цахим төхөөрөмж ашиглан гадагш гаргахыг хориглодог билээ.