Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Түүнийг чухал сэдвийг хөндөж ярина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдээд буй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ дагуу Ерөнхийлөгч өнөөдрийн хуралдаанд оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Шударга ёс эвсэл” Гацууртын ордоор завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.40 цагийн орчимд эхэлсэн юм. Чуулганаар хамгийн эхэнд Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авах хүсэлт тавилаа. Ийнхүү Гацууртын ордын асуудал түр зуур хойшилж байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа цаг гаруй хойшилж эхэллээ. Хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх эхлэн хэлэлцэхээр байв.

Харин энэ асуудалд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа. Тиймээс 2015 оны төсвийн тодотгол болоод хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Энэ оны төсвийн тодотголын төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулаад, гишүүдийн асуултад хариулж байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд ИБУИНВУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ИБУИНВУ -аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кристофер Стюартыг өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Энэ үеэр Элчин сайд Стюарт Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Ф.Хаммондоос Л. Пүрэвсүрэнд Гадаад хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэн ирүүлсэн мэндчилгээг гардууллаа.

Сайд Л.Пүрэвсүрэн Их эвслийн Засгийн газрын зорилт, Гадаад хэргийн яамны шинэ бүтцийн талаар мэдээлэл өгсөний дээр цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлэв.

Мөн Элчин сайд Стюарт Их Британийн компаниудаас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Эрхэмбаяр АН-ын генсекийн тамгийг гардаж авлаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан дараагийн генсекийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ломбын Эрхэмбаярыг томилжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь шинээр томилогдсон Л.Эрхэмбаярт тамгаа гардуулж баяр хүргэлээ. Тэрээр, “Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг гурван жилийн хугацаанд хашлаа. Энэ хугацаанд чамгүй амжилттай ажилласан. Энэ амжилтыг маань үргэлжлүүлэн авч явах танд баяр хүргэе” гэсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг дараагийн ҮЗХ-ны хурлаар жинхлэн батламжилна.

Categories
мэдээ улс-төр

Барилгын компаниудад батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөр нь Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах гэсэн 5 чиглэлээр нийслэлийн иргэдийг орон сууцжуулах юм.

Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах ажлыг хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дугаар тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журам”-ыг баталсан. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга эхний ээлжийн 21 барилгыг барилгажуулах шийдвэр гаргаж, “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргасан юм.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 3 компанид өнөөдөр батламж гардууллаа. Тэрээр ажил эхлэх эрх бүхий батламжийг гардуулахдаа “Юуны өмнө дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад нийслэлийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ажлын байраар хангах үйл явцад чухал нөлөө үзүүлж байгаад талархалтай байна. Өнөөдөр нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг бол ажлын байр болоод байна. Энэ ч үүднээс нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны бодлогын гол үйл ажиллагаа бол ажлын байраар хангах явдлыг дэмжиж юм. Тиймээс энэхүү төсөл нийслэлийн иргэдийн багагүй хувийг ажлын байртай болгоход хувь нэмэр оруулна гэж үзэж байна” хэмээн онцлон хэллээ.

Журмын шаардлага хангасны дагуу Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг “Нутгийн буян групп” ХХК, Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг Рендер бау” ХХК, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг “Фүжи холдинг ББСБ” ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ. Сонгон шалгаруулалтын урилгыг 5 багцад зарласны дагуу 6 аж ахуй нэгжийн 8 багц төсөл ирүүлснээс 3 багцад эдгээр компани дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

Гадаад хэргийн дэд сайд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдыг авч уулзав

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Оросын харилцааны өнөөгийн байдал, хоёр талын хооронд 2014 онд хэрэгжсэн айлчлалууд болон 2015 онд хамтран хэрэгжүүлэх тодорхой ажлын талаар санал солилцов.

Categories
мэдээ улс-төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн байна. Мөн тус дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Оюун гаргасан бол УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг чөлөөлөх хүсэлтийг ирүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Су.Батболд, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг нэмж оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.

Мөн тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд нарыг чөлөөлөх саналыг гишүүдийн олонх дэмжив.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Эмийн бүртгэлийн журманд нэмэлт өөрчлөлт оруулна

-Ингэснээр Элэгний С вирусын эм 30хоногийн дотор Монгол Улсынэмийн жагсаалтад бүртгэгдэнэ-

Гурван сая хүн амтай монголчуудын 400 мянган орчим нь Элэгний С вирусээр өвчилсөн гэсэн харамсалтай дүн мэдээ бий. Эдгээр хүмүүсийн амь насанд заналхийлсэн энэхүү аймшигт өвчнийг бүрэн эмчлэх эм өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй байсан.

Тэгвэл Шийдэлийн Засгийн газрын Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбаэмийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Ингэснээр олны анхаарлын тевд байгааэлэгний С вирусын эсрэг эмийн асуудал шийдэгдэх боломжтой болох юм. Элэгний С вирусын тухайд 10-15 жилийн дараа элэгний хатуурал хавдар болж тухайн өвчнөөр өвчилсөн хүний амийг авч оддог аймшигтайөвчин. Сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж байгаа нь улам түгшүүр дагуулж байгаа юм. Тухайлбал 2013 оны байдлаар 20-оос дээш насны хүмүүст судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10,7 хувь нь уг вирусээр өвчлөгдсөн байсан байна.

Өмнө нь мөрдөгдөж байсан эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэл хугацаагаар судлаж байж бүртгэдэг байсан болжурмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр болж байна. Ингэснээр 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд дээрх эмийгбүртгэгдэх юм. Угэмийн талаар товч мэдээлэл өгөхөд АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi /Софосбувир/400мг шахмал эмийг Канад улсын Patheon Incүйлдвэрт гэрээгээр үйлдвэрлэсэн болно.

Нэмж мэдээлэхэд Монгол Улсын эмийн бүртгэлийн өмнө нь мөрдөжбайсан журмаар Монгол Улсад шинээр бүртгэгдэх эмийг заавал гурван улсад бүртгэгдсэн, тухайн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд гурваас доошгүй жил хэрэглэгдсэнбайх ёстой гэжтусгасан байжээ. Гэтэл 2009 онд Женевт хуралдсан эмийн зохицуулалтын байгууллагын зөвлөмжөөр эмийн хатуу зохицуулалттай Европын холбооны орнууд олон Америк, Япон, Солонгос, Канадзэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг хөгжиж байгаа орнууд шууд бүртгэнэ гэсэн журам гарсан аж. Энэхүү журмын дагуу эмийн бүртгэлийн журмандаа манай улс нэмэлт өөрчлөлт оруулснаар Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд бүртгэх боломж нээгдэж байгаа юм байна.

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба монголчуудын дундхамгийн их зонхилж байгаа элэгний С вирусын өвчлөлийг бүрэн эмчлэх гарцийг нээж, энэхүү эмийг оруулж ирэхээр болоод байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийв

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /2015.01.07/ өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

Тэрээр “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй байхаар төлөвлөсөн. Үүний дагуу бүх ажил явагдаж байсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас зориулалтыг нь өөрчилсөн. Гэхдээ тус барилгыг зориулалтын дагуу ашиглахаар болоод байгаа. Улсын Их Хурал 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед тус барилгыг эмнэлгийн зориулалтаар тохижуулж, ашиглалтад оруулахад шаардагдах зардал төсвийг Монгол Улсын 2015 оны төсөвт оруулах асуудлыг Засгийн газраас өргөн барих ёстой. Энэ шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина.” гэв.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болж, жилд 2000-3000 хүнд яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүнд үйлчилж, 100.000-200.000 хүнд ниймгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж өгсөн хэмээн сэтгүүлчдэд танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.