Categories
гадаад мэдээ улс-төр

Хорват эмэгтэй төрийн тэргүүнтэй боллоо

Хорват улсын төрийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Колинда Грабарь-Китарович ялалт байгуулжээ. Өдгөө 46 настай Колинда Грабарь-Китарович өрсөлдөгчөөсөө нэг хувийн саналаар илүүрхэн ялалт байгуулсан аж. Харин Ерөнхийлөгч Иво Ёсипович нэгхэн хувийн саналаар ялагдал хүлээснээр улиран сонгогдож чадаагүй байна. Өдгөө 57 настай Ивао Ёсипович 2010 онд Хорватын Ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын ирц 58.9 хувьтай байжээ. Энэ сонгууль нь 2015 оны сүүлээр явагдах парламентын сонгуулийн урьдчилсан сунгаанд тооцогддог аж.

Колинда Грабарь-Китарович Хорватыг хуучин Югославаас 1991 онд тусгаар тогтноход түлхэц үзүүлсэн Ардчилсан холбооны (HDZ) гишүүн юм. Гадаад хэргийн сайд асан Колинда Грабарь-Китарович НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажилладаг байна. Тэрээр Хорватыг хөгжингүй, чинээлэг улс болгон хөгжүүлэх, олон жил үргэлжилж буй эдийн засгийн хямралыг зогсоохыг төлөө ажиллана гэжээ.

Хорват улс 2013 оны долдугаар сард Европын холбоонд гишүүнээр нэгдсэн билээ. Зургаан жил үргэлжилсэн эдийн засгийн хямралын улмаас ажилгүйдлийн түвшин бараг 20 хувьд хүрээд буй аж.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр хийхээр товложээ. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг танилцуулахаар болсон байна. Олон компани аж ахуйн нэгжүүдийн хүлээж буй энэ хуулийн төслийг Засгийн газар эцэслэн хэлэлцэж парламентад өргөн мэдүүлэх гэж байгаа бололтой. Мөн хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид Хайгуулын лиценз олгох бэлтгэл ажлын явцын танилцуулгыг хийх юм. Энэ нь уул уурхайн салбарынхны анхааралд буй асуудал юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын 2 дахь ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

С.БАЯРЦОГТ

2.

УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

3.

Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл

Д.ДОРЛИГЖАВ

4.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачлан боловсруулсан Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

5.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

6.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарын санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

7.

УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

8.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

9.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн төслийн тухай

С.ЭРДЭНЭ

10.

Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Р.БУРМАА

11.

Нууц асуудал*

Л.ПҮРЭВСҮРЭН

12.

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

13.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

14.

Хайгуулын лиценз олгох бэлтгэл ажлын явцын танилцуулга

Р.ЖИГЖИД

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн ирцийн “шилэн” бүртгэл хэрэгжиж эхэллээ

2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай” хууль хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар юм.

Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөх үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан “Маргааш өглөө 09 цагаас чуулган хуралдана. Өглөө Ерөнхийлөгчийн хэлснээр би камер залгаад нийт улс даяараа УИХ-ын гишүүдийн ирцийг харуулна. Цагтаа хэн ирсэн, хэн ирээгүйг хүн бүхэн харна. Хариуцлагаа тэгж л эхэлье. Би гишүүдийн суудлыг нэг бүрчлэн харуулна. Та бүхэн Ерөнхийлөгчийн хэлсэн хариуцлагын асуудлыг дэмжиж байгаа гэж би бодож байна” хэмээн хэлсэн бөгөөд энэ үгээ маргааш өглөө нь шууд хэрэгжүүлж УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр буюу Бямба гарагийн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц, суудаг сандал ширээг ард түмэнд нээлттэй харуулж “шилэн” болсноо баталлаа.

Гишүүдийн ирцийн мэдээ, хэн гишүүн хэдэн цагт ирсэн тухай УИХ-ын цахим хуудасны ЭНЭ хэсгээс шууд үзэх боломжтойг талаар УИХ-ын дарга цахимаар олон нийтэд мэдээлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл даргын орлогчийн томилолт хэд вэ?

Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагууд гадаадад албан томилолтоор ажилласан зардлын тайланг олон нийтэд мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нар 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайкоу, Гуанжоу хотуудад зохион байгуулагдсан Азийн хотын дарга нарын форумд оролцсон байна. Форумын үеэр Азийн хотуудын туршлагаас хуваалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцжээ.Төлөөлөгчид дараахь зардлаар албан томилолтоор ажиллажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нислэгийн тийз /УБ-Хайкоу-Бээжин-УБ/ -2 талдаа- 2 хүн*2 296 400 төгрөг 4 592 800 төгрөг

Зам хоног -2 хүн *6 хоног-50 ам.доллар 600 ам.доллар

Унаа, тээврийн зардал -2 хүн*6 хоног-10 ам.доллар 120 ам.доллар

Бэлэг дурсгал, бусад зардал- 500 000 төгрөг

Нийт 5 092 800 төгрөг

Categories
мэдээ улс-төр

Р.Гончигдорж цэцийн нэрэмжит шагнал гардлаа

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал, өргөмжлөх бичгийг Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа гардуулан өглөө. Түүний Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Эхчүүдийн мөнгийг танахгүй байхыг шаардлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Тодотголоор Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн долоон сарын хугацаанд олгодог болохоор тооцно гэсэн тусгасан юм. Мөн “Эхийн алдарт” одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхэд өсгөх үед нь буюу хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно гэж тусгаад байгаа. Ийнхүү хүүхдийн мөнгөнөөс 90 тэрбум, эхчүүдийн халамжаас 30 орчим тэрбум төгрөг хэмнэхээр болоод байгаа юм. Үүнийг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд эсэргүүцэж Ерөнхий с айдад шаардлага хүргүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэнэ

Монгол Улс 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. Энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөрт оруулж, төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ жилийн Үндсэн хуулийн өдрийг угтсан арга хэмжээний тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Болдбаатар мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийн баярыг угтсан арга хэмжээ өнөөдөр Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхэлж байна. Харин ирэх даваа гаригт Үндсэн хуулийг эхийг Монгол төрийн түүхийн музейд залж, Төрийн ордонтой танилцах цахим аялалын нээлт болно. Мөн ирэх мягмар гариг буюу энэ сарын 13-ны өдөр УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Үндэсний бөхийн барилдаан болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

2015 оны Төсвийн тодотголоор төрсөн болон одонтой ээжүүдийн мөнгийг хасахаар төлөвлөсөн билээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцно гэсэн тусгасан юм. Мөн “Эхийн алдарт” одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхэд өсгөх үед нь буюу хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно гэж тусгасан нь маш олон ахмадын амьдралыг хүнд байдалд оруулж байна гэж УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд үзжээ.

Тиймээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.
10414387_865261800163795_8847772629822166_n

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал гардууллаа

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой ирэх долоо хоногийн мягмар гаригт тохионо. Уг ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал, өргөмжлөх бичгийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гардууллаа. Түүнийг Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг гардуулсан байна.