Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр салбар салбарын  нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.  Энэ үеэр “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаярыг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, “МN-25” дугаар суваг телевикийн ерөнхий редактор, хөгжмийн зохиолч Р.Энхбазар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.  

 Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, МУГТ А.Цэвээнийг, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Ж.Нямсүрэн нарыг Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан бол Монгол Улсын Ардын жүжигчин цолоор СУИС-ийн багш, дуучин, жүжигчин А.Дашпилжээг шагнасан юм. 

Түүнчлэн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын хөлбөмбөгийн холбооны Хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдоржийг,  Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр СУИС-ын Дуулаачийн тэнхимийн дуулах ур зүйн багш Ц.Ерөөг, Гавьяат малчин цолоор Дорноговь аймгийн Баяндун сумын малчин Б.Батмөнхийг, Гавьяат нисгэгч цолоор Д.Баатарыг тус тус шагнав. 

Э.Номин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батбаяр: Хуйвалдаанд оролцсоноороо би ч шоронд орж Г.Сарангэрэлийн нэрийг цэвэрлэе

-БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ
БАЙГААД ТЭР ОХИНООР ТОГЛОЧИХЛОО-

Хууль зүйн сайд Х.Тэ­мүүжинтэй нэр холбогдоод буй Г.Сарангэрэлийн
өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

 -Г.Сарангэрэлийг
шүүх хурал өнөөдөр (өчигдөр) товлогдсон байсан. Ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?

-Шүүх хуралдаанд А.Туул гэдэг өмгөөлөгч миний үйлчлүүлэгчийг өмгөөлнө
гээд орж ирээд суучихсан. Тэр хүнийг Г.Сарангэрэлийг өмнө нь харж байгаагүй. Гэтэл
шүүгч “Туулыг хуралдаанд оролцуулахад татгалзах зүйл байхгүй биз дээ” гэж тулгаж
асуугаад л хуралдааныг эхэлчихсэн. А.Туул хэргийн материалтай танилцах хүсэлт гаргалаа.
Уг нь тэр хүн өмгөөлөгчөөр албан ёсоор оролцож байгаа бол хүсэлтээ бичгээр өгөх
байсан. Гэтэл шүүх тэр хүсэлтийг нь хүлээж аваад хуралдааныг хойшлуулчихлаа. Тэгсэн
атлаа Г.Сарангэрэлийг хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж байна гээд хорьчихсон.
Хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах асуудал мөрдөн байцаах ажиллагаанд
хэрэглэгддэг. Шүүхийн шатанд бүрдүүлэх ямар ч материал байхгүй. Эрүүгийн байцаан
шийтгэх 68 дугаар зүйлийн 68.2-т зааснаар буюу өмнө нь авсан таслан сэргийлэх арга
хэмжээг зөрчсөн бол, оргон зайлсан бол, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих
ёстой. Үүнээс өөр заалтаар хорих эрхгүй. Үүгээрээ Эрүүгийн хуулийн 109 дүгээр заалтын
109.1-д зааснаар хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдэж байна. Мөн тухайн хэрэгт
өөрийн талын өмгөөлөгчийг оролцуулж байна гэж үзэх үндэслэлтэй.

-Таны
хардаж байгаагаар шүүгч хуралдаанд өөрийн талын өмгөөлөгчийг оролцуулах ямар хэрэгтэй
юм бол?

-Хэн дуртай нь хуралдаанд орж ирээд үймүүлчихээд гараад явчихлаа.
Үүнээс болж миний үйлчлүүлэгчийг дахин хорьчихсон. Одоо “Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай
байсан” гэж дахин хэлүүлэх гэж байгаа хэрэг.

-Энэ
тухай яриа хагас сар үргэлжиллээ. Хүмүүсийн хоорондын хувийн харьцаа мэт боловч
цаана нь улс төр байна, байхгүй гэх мэтээр хардалт үүсгэж байна. Ер нь хэн нь үнэн
яриад байна вэ?

-Дотно харьцаагүй бай­сан гэдэг нь үнэхээр үнэн. Г.Сарангэрэлийг
ингэж яриу­лах үйл ажиллагаанд би оролц­сон юм. Намайг шалгаад өгөөч.
Би хариуцлагаа хүлээе.

-Та
хэзээнээс Г.Саран­гэрэлийг худлаа яриулах ажиллагаанд оролцсон гэж?

-Танай сонинд “Хууль зөрч­сөн О.Баасанхүүгээ УИХ-аас татаач гэж МАХН-д
хандсан” гэсэн гарчигтай ярилцлага минь гарсан шүү дээ. Тэр ярилцлагад Г.Сарангэрэлийн
ар гэрийнхэн О.Баасанхүүгээс 10 сая төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж ярьсан байгаа. Үүний
дараа ажил дээрээ байж байтал Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга Б.Ариунболд дуудаж
уулзсан. Тэгэхэд “Чи “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн байна. Баасанхүүг хэтэрхий
дарамталж байна. Энэ үйлдлүүдээ зогсоо” гээд “Арав гаруй жилийн өмнө хийж байсан
наймааг чинь дэлгэнэ. Хүн амины хэргүүдийг чам дээр тохно” гэх зэргээр сүрдүүлсэн.
Бас “Чиний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн хамгийн хүнд ял болох хоёр жил хорих
ял онооно” гэсэн. Харин “Баасанхүүгээс 10 сая төгрөг нэхэмжилснээ буцааж татвал
чамд тэр мөнгийг өгье. Сарангэрэлийг Х.Тэмүүжинтэй унтсан гэж яриулж чадвал гурван
сар хорих ял өгүүлье. Шүүгч нь манай талын хүн байгаа юм. Гурван сарын ял нь Ганц
худагт суусан хоногтой нь таарна. Тэгээд ялгүй үлдэнэ биз. Засгийн газар аравдугаар
сар гэхэд унана. Шинэ Засгийн газар бүрдэхээр чамд Хууль зүйн яамны Газрын даргын
албан тушаал өгье” гэсэн. Ерөөсөө л ийм яриа болсон. Энэ бол төрийн эрх мэдлийг
хууль бусаар авах хуйвалдаан шүү дээ.

-Та
ямар хариу өгсөн бэ?

-Үйлчлүүлэгчтэйгээ уулзъя л гэсэн. Сарангэрэлтэй уулзаад “Ингэж дарамталж
байна. Одоо яах вэ” гэсэн. Сарангэрэл “Үнэхээр унтсан гэж хэлэх заяатай юм бол түүнийг
нь хэлье. Надад хэцүү байна. Шоронд хатаана гээд тал бүрээс дарамтлах юм.

Шоронд эмэгтэйчүүд нь янхан гээд, эрчүүд нь татаж чангаагаад үнэхээр
хэцүү байна. Би гурван удаа амиа хорлох гэж үзсэн. Өлсгөлөн зарлах гэж гурван удаа
хүсэлт тавьсан. Тэгтэл Шар хадны эмнэлэгт үзүүлсэн. Одоо өөр арга алга” гэсэн. Тэгэхээр
нь би “Хоёулаа долдугаар сарын 2-нд батлан даалтад гаргаж өгөөч гэдэг хүсэлт гаргая.
Угаасаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг дээр дөрвөн сар хорих заалт байгаа учраас үүнээс
илүү хорьж чадахгүй. Тэгэхээр арав, хорь хоногийн өмнө гарахын төлөө тэд нарын хүслээр
унтсан, хэвтсэн гэж худлаа яриад яах юм бэ” гэсэн. Ингээд долдугаар сарын 2-нд батлан
даалтад гаръя гэж тохиролцоод салсан.

-Гэтэл
яагаад өмнө нь гарчихсан юм бэ?

-Би зургадугаар сарын 21-ний өдөр “Миний үйлчлүүлэгчийг долдугаар
сарын 2-нд гаргаж өгөөч” гэдэг хүсэлтийг гаргасан. Ингээд байж байтал маргааш нь
Эрүү­гийн цагдаагийн газрын дэд дарга Б.Ариунболд утсаар ярьж “Батбаяр аа чи наадахаа
хар толгойгоороо хариуцах нь байна шүү дээ. Юу ч хэлэхгүй гээд гүрийгээд суучихвал
баларна шүү. Наана нь хэнтэй, яаж унтсан. Хэзээнээс унтсан гэх байдлаар гол нь тэр
яриануудыг яриулна шүү” гэж ярьсан (Утсаар ярьсан бичлэгээ сонсгов).

Ингэж яриулахгүй бол үйлчлүүлэгчид минь хоёр жилийн ял өгнө, над
дээр хүн амины хэрэг тулгана гэж тулгаж байгаа нь энэ. Ингээд “Эрүүгийн цагдаагийн
газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Аадарсүх Сарангэрэлтэй
уулзсан байна. Х.Тэмүүжинтэй унтсан гэж ярья гэж зөвшөөрчээ. Одоо чи гаргаж ирээд
ингэж яриулна шүү. Тэгэхгүй бол чи ямар нэгэн хэрэгт орно шүү” гэсэн. Надад тэгье
гэхээс өөр арга байгаагүй. Яагаад гэвэл би хүчинд автсан байсан. Тэгье гэхэд “Тэгвэл
Б.Мөнх-Эрдэнэ шүүгч чамайг хүлээж байгаа. Үүдэнд нь сууж байгаад үйлчлүүлэгчээ гаргах
тогтоол аваад яв. Сарангэрэлийг гаргаад “Elegance” зочид буудлын 504 тоотод аваач.
Бид сэтгүүлчдээ явуулна” гэсэн. 

-Тэгээд
шүүх дээр очив уу. Нөгөө долдугаар сарын 2-нд гаргана гэсэн яриа юу болсон бэ?

-Нэгэнт долдугаар сарын 2-нд гаргаж өгөөч гээд хүсэлт бичээд өгчихсөн
юм чинь өмнө нь гаргахгүй байх гэж найдсан. Ингээд очтол Б.Мөнх-Эрдэнэ шүүгч гаргах
тогтоол бичээд өгчихсөн. Дотроо ч “За унтсан гэж яриулахаас аргагүй боллоо” гэж
бодоод яваад очиж байгаа юм. Сарангэрэл ч гарч байгаадаа баярлаад хөөрчихсөн. Урьдчилан
хорих төвийн гадна байхад “2-р суваг” телевизийн сэтгүүлч машинд суугаад намайг
буулгах ч үгүй авч давхиад шүүх дээр очсон. Ээж нь хүнээр түшүүлээд хүлээж байгаа
юм, хөөрхий. Би “Шууд гэртээ харьж болдоггүй юм. Ганц худагт хоригдож байсан хар
энергиэ зочид буудалд үлдээх ёстой” гэж хэллээ. Угаасаа ингэж ярих үүргийг надад
өгчихсөн байсан юм.

-Та
бас сэтгүүлчдийг дуудсан байх аа?

-Нэгэнт цагдаагийнхны явуулах сэтгүүлчдэд унтсан гэж ярихаас аргагүй
байсан учраас би “Стар” телевиз болон “Өдрийн сонин” хоёрыг ирж яриа аваач гэсэн.
Үнэнийг хэлэх боломж олдох болов уу л гэж бодсон хэрэг. Гэхдээ тэр үед сэтгүүлчдэд
учрыг хэлэх боломж байгаагүй. Танай сонины сэтгүүлч “Хүнийг шоронгоос орой гарч
ирж байхад гэрийнхэнтэй нь уулзуулалгүй хоргоох эвгүй юм. Дараа болъё” гэж хойшлуулсан.
Үнэхээр ээжтэйгээ уулзаж амжаагүй хүнээр унтсан, унтаагүй гэх асуудал яриулахад
аль аль нь эвгүй байсан. Ингээд зааж өгсөн зочид буудлынх нь 504 тоотод орлоо. Стар
телевизийнхэн 502 тоотод нуугдаад байж байгаа юм. Яг кино шиг. Бид хоёр “2-р суваг”
телевизийн сэтгүүлчид “Шампунь аваад ирье” гэж худал хэлж бултаж гараад 502 тоотод
орж Стар телевизэд яриа өгсөн. Тэр ярианд үнэхээр үнэнээ хэлсэн. Худал зүйл тархахаас
өмнө үнэнээ хэлж байгаа царай нь тэр. Орой 19.00 цагийн орчимд шүү дээ. Стар телевизэд
яриа өгчихөөд “2-р суваг” телевизийн сэтгүүлчээс “Битгий унтаж хэвтсэн үү гэж асуугаарай.
Сэтгүүлчийн ёс зүй талаасаа ч муухай шүү дээ. Та нар унтсан гэж яриулах даалгавартай
байгааг чинь мэдэж байна. Шүүх хурал болтол ийм зүйл битгий яриулаарай” гэсэн. Сэтгүүлч
ч “Тийм асуудал байхгүй” гэлээ. Ингээд би яваад өгсөн.

-“2-р
суваг” телевизэд та өөрөө очсон юм биш үү. Таныг тэнд байгаа бичлэг бас цацагдсан.

-Шөнө 23.00 цагийн үед гэрийнхэн нь хайж, надаас асуусан. Аавынх
нь төрсөн дүү Шинэцэцэгийг дагуулаад зочид буудалд очтол байдаггүй. Б.Ариунболдоос
асуухад “2-р суваг телевизэд байгаа. Чи тэнд оч” гэлээ. Очтол Сарангэрэлийн нүүрийг
будчихсан “Би од болж байгаа” гэх зэргээр хуурчихсан сууж байсан. Би “Ахын дүү унтсан
хэвтсэн гэж ярьж болохгүй шүү. Бүр болохгүй бол уулзсан гэж ярь. Уулзсан болохоос
унтаагүй нь үнэн шүү дээ” гэж хэлээд орхиж гараад Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн өрөөнд
орлоо. “Цагдаагийнхны хэлсэн шиг унтсан хэвтсэн зэрэг муухай юм яриулахгүй биз дээ”
гэтэл “Үгүй, үгүй. Улстөрчид энэ охиноор улс төр хийж нэр хүндийг нь гутаасныг зөв
талаас нь ойлгуулна” гэсэн. Ингээд л би гараад явсан. Өөр ямар ч яриа болоогүй.
Тэр ярилцлага шөнийн 02.00 цагт болсон. Би 00.00 цагт очоод арваад минут болоод
л гарсан. Намайг гарахад найз залуу нь зөрөөд орсон. Шинэцэцэг эгч нь ч “Худлаа
юм ярьж болохгүй шүү” гэж хэлээд гарсан.

-Г.Сарангэрэлийг
тийм зүйл ярьсныг хэзээ мэдэв?

-Тэр нэвтрүүлэг цацагд­саны дараа дотор муухайраад үзээ ч үгүй. Тэгтэл
Б.Ариунболд да­хиж яриад “Нөгөө нэвтрүүлэг яг болсон байна. Одоо өөр сэтгүүлч явуулна.
Хууль зүйн сайд чинь ийм нөхөр байсан юм гэж харуулахаар нэмж яриулаарай” гээд маш
муухай үг зааж өгсөн. Өрөөндөө аваачаад хар тамхи шахчихдаг байсан гэж яриулах хэрэгтэй
байна гэж бас хэлсэн. Тэр нэвтрүүлгийн дараа бид үнэхээр шоконд орсон. Үнэнээ хэлмээр
байсан учраас хэд, хэдэн сонинд хандсан ч “Өвчтэй нөхдүүд” гэсэн хандлага гаргасан.
Нийгэм тэр чигээрээ буруугаар хүлээгээд авчихсан. Twitter дэх Х.Баттулгын үгээр
явдаг нөхдүүд нийгэмд ийм ойлголт түгээчихсэн. Б.Ариунболд хүртэл “Чи од болж гүйцлээ.
Одоо хэвлэлд яриа өгч бо­лохгүй” гэсэн. Ингээд Б.Ариунболд ч холбоогоо тасалсан.

-Үйлчлүүлэгч
чинь худлаа ярьсан тухайгаа юу ярьж байх юм?

-“Мөнхбаясгалан эгч на­дад аймаар юм ярьж өгсөн” гэж уйлаад байсан.
Энэ бүх­ний ард УИХ-ын гишүүн Х.Баттулга байгаа. Тэр хүн Ерөнхийлөгч болох бүх алх­маа
хийж байна. Тийм ч учраас эрүүгийн хэргийг цагдаагаар нь базуулахын тулд цагдаагийн
байгууллагын удирдлагыг гартаа авчихсан. Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ хоёр Х.Баттулгын
гарт байна.

-Х.Тэмүүжин
сайд утсаар ярьсан уу. Ямар нэгэн байдлаар холбогдсон уу?

-Огт холбогдоогүй. Гүй­цэтгэх ажлын бүх эрх мэдэл Х.Баттулгын гарт
байгаа. Тийм байхад Х.Тэмүүжин сайд руу ярих л юм бол шууд гуйвуулна.

-Г.Сарангэрэл
хам­гаалагчтай явж байна гэсэн. Гэтэл бас зодуулсан гэх юм. Хамгаалалтад байгаа
хүнийг яаж зодсон юм бол?

-Х.Баттулгын дөрвөн хам­гаалагчийн нэг Энхбат тусгай зөвшөөрөлгүйгээр
хамгаалж байсан. Бид нар хэвлэлийн бага хурал хийж үнэнийг хэлс­ний дараа тэр хүн
алга болчихсон. Х.Баттулга, О.Баасанхүү бас сэтгүүлчийн хортой үйлдлээс болоод энэ
нийгэм миний үйлчлүүлэгчийн эсрэг зэвсэг болчихсон бай­на. Долдугаар сарын тавны
орой хоёр найзтайгаа явж байхад нь танихгүй хүмүүс тааралдаад “Чи Тэмүүжин сайдын
охин гэл үү” гээд үгийн зөрүүгүй зодчихсон байна. Маргааш нь Тахарын албаны хамгаалалтад
орсон.

-Яриаг
тань сонсч байхад та бас үйлчлүүлэгчийнхээ эсрэг ажиллаж хууль бус үйлдэл хийжээ.
Ингэж болдог юм уу?

-Би хууль бус үйлдэл хийж хуйвалдаанд нь оролцсон учраас шалгаад
өгөөч гэж ТЕГ, АТГ-т хандсан ч шалгахгүй байна. Б.Ариунболд “Аав ээжид нь аваачаад
өгөөрэй. Баасанхүүд гаргасан нэ­хэмжлэлээ татаарай” гээд надад таван сая төгрөгийг
сонинд боогоод өгсөн. Үүгээрээ би авлигад зуучлагч болж байгаа юм. Би маш олон гэмт
хэрэг үйлдлээ. Намайг шалгаад өгөөч. Тэр сэтгүүлч миний үйлчлүүлэгчийг Х.Тэмүүжинтэй
унтсан гэж нотолбол хувь хүний нууцыг олон нийтэд дэлгэсэн гэж буруутна. Нотлогдохгүй
бай­вал хүн гүтгэсэн хэрэгт орно. Хамаагүй, бүгдээрээ шоронд оръё. Хуйвалдаанд оролцсоноороо
би ч шоронд орж Г.Сарангэрэлийн нэрийг цэвэрлэе. Бүгдээрээ нийлж байгаад тэр охиноор
тоглочихлоо. Би ч тоглосон. О.Баасанхүү, Х.Баттулгаа бүгд улс төрийн тоглоомын золионд
нэг охиныг балласан хариуцлагаа хүлээе.

-Ингэж
ярихаар Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга танд яаж хандах бол?

-Бид хоёр найз байсан. Тэр хүн “Ална”, “Чи миний найз биз дээ” гэх
зэргээр зөндөө ярьсан.

-Таныг
үйлчлүү­лэг­чийнхээ төлөө ажиллахаас илүү ирээдүйд Хууль зүйн яамны Газрын дарга
болох талаараа бодож гэж хардах хүн гарах байх.

-Ингэж бодсон бол долдугаар сарын 2-нд гарах гарцын тухай ярихгүй
байсан. Б.Ариунболд “Наад­мын өмнө шүүх хурал хийнэ. Бүгдэд нь гурван сарын ял өгөөд
гаргая” гэж ярьсан. Шүүх хурлын яг өмнө нь гарсан бол тийм яриа өгөхгүй байх боломж
байсан.

-Аав
ээж нь танд яаж хандаж байна вэ?

-Үзэн ядаж байгаа. Тэр өдөр бүгд уйлж яриад л. Ээж нь ухаан алдаж
унаад үнэхээр хүнд байсан. Тэр яриа өнөөдөр ми­ний үйлчлүүлэгчийг гудам­жаар явах
боломжгүй болгочихлоо.

-Та
Г.Сарангэрэл болон гэрийнхнээс нь уучлал гуйхгүй гэж үү?

-Миний хүсэл зоригоос хамаарч энэ үйлдэл га­раа­гүй учраас уучлал
гуйх учиргүй. Надад су­бьектив санаа зорилго байгаагүй. Үйлчлүүлэгчээ суллуулахын
тулд аргагүйн эрхэнд оролцсон. Би нэг ч сонинд Г.Сарангэрэлийг Х.Тэмүүжинтэй холбоотой
байсан гэж яриагүй. Найз залуу нь хүртэл над руу яах вэ гэж ярьсан. “Аргагүйн эрхэнд
бид хоёр хүчинд автаад ингээд ярьчихлаа” гэж хэлсэн. Өнөөдөр Сарангэрэл миний гараас
атгаад “Батбаяр ахаа, би ч тэсэхгүй байх аа” гэхэд нулимс гарч үлдлээ. Хууль гэж
байдаг бол нийгмийн энэ завхралыг засч өгөөсэй.

Д.САРАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдын шавсанг хүртэж буй нь үнэн үү, худлаа юу

Сүүлийн үед  ийм мэдээлэл шуугьж байна. Ерөнхий сайд сая гаруй монголчуудын дээрээс  бохироо асгаж, Туул голд цутгаж буй талаар “Amjilt.com” сайт  хэд хоногийн өмнө мэдээлсэн харагдсан. Одоо бол үнэнийг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  эрх баригчид хүч түрэн хааж буй гэх мэдээллүүд явж байгаа. Монголын сайтын холбооны мэдэгдлээс энэ тухай харж болох юм. Энэ мэдээлэл үнэн үү, худлаа юу гэдгийг бүх хэвлэл мэдээллийнхэн  мэргэжлийн хяналт болон бусад холбогдох байгууллагуудтай хамт очиж, үзэж харж нэг талд нь гаргамаар байна.

Үнэхээр Ерөнхий сайд шавсангаа (төвд дуудлагаараа бол чавсан гэдэг юм байна. Харин монголчууд шавсан гэж хэлээд заншсан аж. Энэ үг нь ариун ус гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ) бидэнд уулгаж байна уу. Дээр үед Богд хаан өөрийгөө бишрэгсдэд шээсээ тараадаг байсан гэдэг. Үүнийг ард түмэн Богдын шавсан хүртэнэ гэж ярьдаг байсан юм. Шавсанг нь хүртсэн хүн өөрийгөө ихэд хувь заяатайд тооцдог байсан юм билээ. Үүн шиг үнэхээр Ерөнхий сайд шавсангаа хүртээж байна уу, эсвэл  үнэн  мэдээлэл хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах маягаар дарамталж байна уу. Бодит мэдээллийг гаргаж тавьсан хэвлэл мэ­дээллийн байгууллагыг хэрэв ингэж дарамталж байгаа бол бүдүүлэг бөгөөд дээрэнгүй хэрэг. Монгол Улсын Ерөнхий сайд хүн ард түмэндээ  өтгөн шингэн  уулгачихаад нойртой хонож чаддаг юм уу. Үүнийг нь мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага тэгвэл харин гавьяа байгуулсан хэрэг.  Ийм гавьяа байгуулсан байгууллагыг хаах нь битгий хэл тэр хэвлэл мэдээллийн  хэрэгслийг шагнах хэрэгтэй. Ерөнхий сайдыг  огцруулах нь  байтугай  ингэснийх нь төлөө шийтгэх учиртай. 

Нөгөө талаар ийм ёс зүйгүй Ерөнхий сайдын талаар “Amjilt.com” бодитой мэдээлсэн үү, мэдээлэл нь баталгаатай юу. Хэвлэл мэдээллийн байгууллага хүнийг гүтгэсэн бол хаах нь байтугай, шийтгэх  хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага  бусдыг гүтгэх ёсгүй. Бусдыг гүтгэж буй бол энэ нь  хэвлэл мэдээллийн байгууллага биш ээ.

 Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээлэлд нэг сонин байдал бий болоод байна. Сайт болон твиттерчид юу дуртайгаа бичиж мэдээлдэг, ямар ч цензур хаалт гэж тэдэнд байдаггүй. Энэ талаас нь харвал хэвлэл мэдээллийн байгууллага биш  юм шиг. Хэвлэл мэдээллийн байгууллага бол өөрийн гэсэн дүрэмтэй, ёс зүйтэй, бодит байдлыг мэдээлдэг. Мэдээллийг гуйвуулдаггүй, захиалгад автдаггүй. Хамгийн гол нь хийсэн, үзүүлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байгууллага байдаг юм.  Нэг үгээр хэлбэл буух эзэнтэй, буцах мөртэй. Ийм газрыг хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг. Хариуцлага хүлээх болохоороо сайт, твиттерийнхэн Монголын чөлөөт хэвлэлийг хаалаа, боолоо болоод явчихдаг. Ийм хоёрдмол байдал Монголын чөлөөт хэвлэлд хор хохирол учруулж буй.  Чөлөөт хэвлэл ёс зүйгүй байдаг бол устахаас өөр аргагүй болж байна. Чөлөөт хэвлэлийг аврахын тулд уг мэдээллийн үнэн, зөвийг хэдүүлээ очиж магадалъя.

Туул голд бохироо цут­гадаг гэх “Хаан жимс” амралтын газар нь  Улаанбаатараас зүүн зүгт 55 км-т, “Чингэс хааны хөшөөт цогцолбор” буюу Цонжинболдогоос хойш хоёр км зайд Туул голын хөвөөнд, Уу-булан гэдэг газарт бий. Энэ газар дотоодын цэргийн ангийн хамгаалалтад байдаг. Улаанбаатарчуудын ундны усны тэжээлийн муж бөгөөд бохирдож болохгүй, өндөр хамгаалалттай байх учиртай бүс гэдэг.

“Үнэн билэгтэй, худал бо­ломжтой” гэж Богдын тө­лөөлөгч Ард Аюушийн заргыг шүүж буй кинонд гардаг. Түүн шиг ганц нэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл очиж сурвалжлаад нэмэргүй.  Захиалгад автлаа гээд нийгмээрээ шуугина.  Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид тэнд очиж сурвалжлах хэрэгтэй байна. Хэрэв дээрх мэдээлэл худлаа бол Ерөнхий сайдыг өмөөрье. Харин мэдээлэл үнэн бол  хэвлэл мэдээллийн хэрэгслээ хамгаалъя.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмэгтэй хүний эрх

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон  Г.Сарангэрэлийг  “хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж байна” гээд хорьчихсон гэж өмгөөлөгч нь ярьсан байна. Хөөрхий наадмаар хорих газарт байх юм байлгүй. Энэ эмэгтэй улс төрчдийн тоглоом болж дууслаа. Сайд Х.Тэмүүжингийн эрх ашиг, эсвэл Х.Тэмүүжингийн “дайснуудын” ашиг сонирхол л яригдаад байх юм. Гэтэл эмэгтэй хүний ашиг сонирхлын тухай хэн ярьж байгаа юм бэ.  Г.Сарангэрэл Х.Тэмүүжинтэй унтсан унтаагүй гээд өөр өөр юм ярьчихсан. Ямар ч эрүүл хүн өнөөдөр  нэг юм яриад, маргааш түүнийгээ үгүйсгэвэл  тэнэг харагдана гэдгээ ойлгоно. Орон гарандаа тэр өдөр бүр өөр өөр юм ярьсан юм биш.  Үүнийг Г.Сарангэрэлд ирж байгаа дарамт их байна гэж “уншиж” болно. “Хэрэг хүлээлгэнэ, ял өгнө” гээд хэн дуртай албан тушаалтан хүнийг дарамталж болдог юм уу. Одоо энэ охиноор тоглох хэрэггүй. Г.Сарангэрэл “тэсрэх бөмбөг”-ийн үүргээ хэдийнэ гүйцэтгэсэн. Пи арчид  энэ охиныг тайван орхиж болно. Одоо энэ охин юу ч гэж хэлсэн олны сонирхол татахаа больсон. Х.Тэмүүжинг энэ охинтой холбоотой шуугианаар унагаж чадахгүй нь тодорхой болов.  Түүнийг огцруулахыг хүсч байгаа улс төрчид өөр барьцтай  “зэвсэг” олж авах хэрэгтэй.  “Нялх амраг” тойрсон шуугиан дуулиан Хууль зүйн сайдыг аль хэдийнэ тиймхэн харагдуулах болсон. Г.Сарангэрэл пи арчдын хувьд тийм л үнэ хүрлээ. Одоо энэ охиныг тайван орхи. Энэ дуулиан сайд Х.Тэмүүжинг хүртэл нэлээд тэвдүүлээ байлгүй. Гэтэл залуу бүсгүйг ямар их хүчээр нэрвэх нь тодорхой. Амиа хорлох гэж оролдсон гэж ярихад нь яагаад хэн ч ач холбогдол өгөхгүй байна. Энэ бол эмэгтэй хүний амьдрал шүү дээ. Эх болох хүн. Үр хүүхдийнхээ өмнө нэр төртэй байх боломжийг энэ бүсгүйд үлдээ. 

 Өмгөөлөгч нь их сонин юм яриад байгаа. Түүнийг худалдаж авах гэсэн, дарамталсан, албан тушаал амласан л гэнэ.  Х.Тэмүүжинтэй манай үйлчлүүлэгч унтаагүй гээд Г.Батбаяр өмгөөлөгч мэдэгдээд байгаа. Хүний хөнжлийн асуудлыг хэн нэгэн өмгөөлөгч тодорхойлдог юм биш. Хууль зүйн сайд Г.Сарангэрэлд өмгөөлөгч олж өгсөн гэсэн.   Тэгвэл энэ өмгөөлөгч Г.Сарангэрэлийг биш Хууль зүйн сайдыг хамгаалах үүрэгтэй гэдэг нь тодорхой. Өмгөөлөгч нь хүртэл өөр ашиг сонирхолтой бол хөөрхий бүсгүй хэцүүднэ. “Сайн ах”-тай нэр холбогдсон биш шоронд ороод, хар тамхичин гэгдээд, бүр ял хүлээгээд дуусвал яана. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хаана байна?  Хүний эрхийн хуульчид яагаад үгээ хэлэхгүй байна.  Залуу эмэгтэй улс төрчдийн золиос болоод хилс хэрэгт хэлмэгдэж байгаа юм биш биз?

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өчүүхэн байх өрөвдөлтэй

Сонинг “Ардын Эрх” нэртэй байх үед хуучнаар ЗХУ-ын Горбачев даргыг сурвалжлагч андуураад биччихжээ. Маргааш нь өдөр турш редакц руу хүний мууд дуртай уншигчид утасдаад салахаа байв. “Горбачевыг мэддэггүй юм уу, наад сэтгүүлчээ юм унш гэж хэл, хал. Танай сонин Горбачевын талаар ийм ноцтой алдаа гаргасныг би сая олж харлаа…” Зайлуул тухайн үеийнхний  мэддэг гадаадын улстөрч нь М.Горбачев байж л дээ. Хэрэв Коста-Рикаг улс биш хүн болгоод андуурчихсан байвал анзаарахгүй чимээгүй өнгөрөх байсан биз.

Ноднин УИХ-ын хэсэг гишүүд “Тамхины хяналтын тухай” гэдэг хууль санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Хэрэггүй дэмий наадахаа боль гэж байгаа юм биш.  Тамхилахыг нэн яаралтай зохицуулах тийм шалтгаан шалтаг ч гараагүй л санагддаг юм. Нэгэн том тогтолцооноос нөгөөд шилжихээр шинэчилж буй олон хууль ёс суртахууны хажууд энэ бол өчүүхэн асуудал нь ойлгомжтой. Уг хуулийг өнгөрсөн оны гуравдугаар сараас мөрдсөнөөс хойш салбар байгууллага бүхэнд байдаг өчүүхэн юмнууд хэлдэг үг, хийдэг ажилтай болцгоож үгүй мөн их томорч байна аа. “Хууль гарсныг мэдээгүй юм уу чи, хуулиа дээдэл, дам тамхидалттай цаашид ч хатуу тэмцэх нь зохилтой…”

Замын-Үүдээс галт тэргэнд суусан өвгөн замдаа хоёр вагоны холбоос хоолойд зогсож байгаад янжуураа асаатал эргүүлийн цагдаад нь гардуулчихлаа. Төмөр замын цагдаа, галт тэргэний үйлчлэгчид зорчигч нуувраар тамхи татаж буй эсэхийг мөшгихдөө ер ундууцахгүй юм. Энэ дашрамд хэлэхэд сүүлийн үед урд хөршөөс их хэмжээний хар тамхи галт тэргээр орж ирдэг болсон гээд байгаа. Мөн энэ тамхины хуультай яг нэг өдөр хэрэгжих болсон хүнсний тухай тун чухал хууль гарсансан. Өнөөдөр Эрээнээс нааш төмөр замаар тээж буй хүнс хувцас, бүх л эд барааг шалгах юм бол энэ хуулийн шаардлагыг биелүүлсэн эрүүл цэвэрхэн, химийн хор энэ тэргүй бараа бараг байхгүй дээ.

Амандаа тамхи зуусан өвгөнийг илрүүлсэн хууль хэрэгжүүлэгч нар арай л баривчлахаа алдан торгох юм болов. Өвгөн дуугүй байсангүй. “Хүн байтугай гөрөөс ч харагдахгүй эзгүй говьд давхиж яваа вагон яахлаараа “олон нийтийн газар” болчихдог юм. Тэгээд ч би хажуудах хүмүүсээсээ холдоод бусдад төвөг учруулалгүй энд зогсож байна” гэж адрав. Тэгээд эхний  удаадаа шийтгэлгүй өршөөв. 

-Вагон удахгүй Сайншандын вокзал дээр зогсоно. Тэгэхлээр буугаад гадаа татвал хэн ч таныг торгохгүй гэх юм. Харин тэр чинь жинхэнэ түм түжигнэсэн олны газар мөн баймаар. Ер нь энэ хууль нь өөрөө гойд чухал зорилгогүй. Манийг хүүхэд байхад уран зохиолын багш нар “Бяцхан ном” хийлгэж дүн гаргуулдаг байж билээ.

Тэрэн шиг Их хурал дээр хэдэн шинэхэн гишүүдийг “Та нар юугаа ч мэдэхгүй дэмий суухаар үүнийг оролдоод үз” гэснээр л энэ тамхидалтыг зохицуулах зохиомол проблем гарчих шиг боллоо. Энэ хуулийг мөчидхөн бодлоор цэгнэхэд гэмгүй цагаахан, хэн ч зөв зөв гэхээр. Тэгсэн атлаа цаанаас нь муухай хорон санаа, өс хонзон ч юм уу гэмээр сэдэл гараад байгаа нь л зэвүү хүргээд байгаа юм. Хууль цагдаа болон хэрэг  төвөгт ерөөсөө холбогддоггүй сайн сайхан яваа хүмүүсийг харахаас нүд нь хорсож явдаг “тамын тогоочингууд” яасан ч их байдаг юм. Аль авьяаслаг, уран бүтээлч, инженер зураач барималч нар голдуу л тамхиа баагиулаад суудаг цорын ганц  дутагдалтай.  Их зохиолч Д.Нацагдорж, Бямбын Ренчин, Бавуугийн Лхагвасүрэн гээд л…Тийм хүмүүс бусдын  хул­гай зэлгий, шударга бусыг тэвчиж чаддаггүй мөртлөө өөрсдөө тамхины хууль зөрч­сөн байгаа биз. Гэтэл хэдий танхай балмад яргачин ч гэлээ тамхинд ороогүй сайн талтай аль олон эрүүгийн элементийг хэлж барахав. Ийнхүү тамхи гээч ганц ду­тагд­лыг нь атгаж аваад гэрт гадаагүй улаан хэрүүл хийх болцгоолоо. Хэдийдээ тийм айхтар нийгмийн ха­риуцлагатай болчихоов гэмээр.

Хууль тогтоогчид, түү­нийг хэрэгжүүлэгчдийн хэн нь юу хийж чаддагийг нь сайхан харуулж өглөө. Жаахан чадварлаг нь ийм “пионерын ажил”-д тоож хут­галдахгүй байгаа юм. Өөрөөр нийгэмд хяналт тавин, хууль хэрэгжүүлэх нүүргүй, хулгайч авлигач нараа толгой дээрээ гаргачихсан юмнуудад өөр дээрэлхчихмээр объект олдо­хоо байчихгүй юу. Тэгээд мундаг хууль сахиулагчид сайн дураараа энд тэнд тод­роод л ашгүй нэг хийх ажилтай болцгоожээ. Тэнд  бөөн хэрэг мандаад байхад айгаад очихгүй мөртлөө энд өвгөдийн гаанстай ноцолдож суугаа хууль сахиулагч ингэс­нээрээ өөрийгөө доош нь хий­гээд буйгаа мэдрэхгүй нь өрөвдмөөр. Энэ сэдвийг хөө­рөгдөн бичих ч ичгэвтэр л юм.

Ажил байдлын тодор­хойлолт дээрх “ял шийтгэл” гэсэн хүснэгтэд тамхи татсан гэж мянган удаа бичээд ч байгуулсан гавьяаг нь эмтэлж чадах юм уу. Гэхдээ энэ хуулиар далимдуулж нийтийг бусад хуулийг ч мөн адил ингэж шаардаж сурцгаа гэж сайн барьцвал харин зүгээр шүү. Монголын энэ хууль гурван сарын нэгэнд эхлээд “дөрвөн сарын нэгэн” гээд  гууль болно биз гэж бассан нь том эндүүрчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баяр наадмын үеэр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох вэ?

 Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар Замын цагдаагийн газраас мэдээлж байна.   7-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.  Ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах нөхцөл бүрдүүлсэн гэнэ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар Дүнжингарав, Мишээл экспо, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ. Үүнд: 83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллахаар төлөвлөсөн байна.

7 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобус гаргана.

Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус “Олимпийн гудамж”, “Намъянжугийн гудамж”-аар, “Мишээл экспо” төв рүү хотын баруун болон урд чиглэлээс  их багтаамжийн 54 автобус  “Нарны гүүр”-ээр очиж иргэдэд үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж, 120 мянгатын автобусны  зогсоолд очих 121 автобус явна.

 “Дүнжингарав” худалдааны төвөөс 10, “Мишээл экспо” төвөөс 8, Дунд голоос 3 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  5-10 минут тутамд нийт  21 автобус  наадамчин олонд  үнэ төлбөргүй үйлчилнэ. “Дүнжингарав”, “Мишээл экспо” төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад, үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж, наадмаа үзэх боломжтой.

Харин Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дахь зогсоолоос, 7 сарын 13-нд ”МУБИС”-ийн зогсоолоос  том оврын  20 автобус,  11,12,13-ны өдрүүдэд 3,4-р хороолол, 7 буудал, 5 шар, ХМК, Офицерүүдийн ордон   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилнэ.

 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төв, Дунд голын зогсоолоос RAILBUS Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос такси үйлчлэх иргэдэд  зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийж байна. Нийтийн тээвэр 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 7 сарын 13-нд хот дотор ердийн амралтын өдрийн  хуваариар ажиллана гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер бараалхав.

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хоёр талын харилцаа бүх салбарт амжилттай хэрэгжиж байгааг дурдаад Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай байгааг тэмдэглэн хэллээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон өнгөрсөн 40 жилийн хугацаанд талуудын харилцаа бүх түвшинд сайн явж ирснийг дурдаж, цаашид ХБНГУ-ын тал Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа эдийн засгийн салбарт улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер яриандаа дурдав. Мөн ирэх 2015 онд Берлин хотод болох Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB-2015”-д Монгол Улс оролцох болсонд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөсөн 1990 оноос германчууд ойр дотно байж ардчиллын цагаан толгойд монголчуудыг суралцахад ихээхэн хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж байлаа. Түүнээс хойш Монгол Улс ардчилал руу улс төр, эдийн засгийн хос шилжилтийг зэрэг хийж, өдгөө Мъянмар, Киргиз зэрэг орнууд Монголын ардчиллын туршлагаас хуваалцаж байгааг, Мъянмарын сэтгүүлчид Улаанбаатарт ирж туршлага судалсныг дурдав.

Өмнөх нийгмийн үеэс Германд сурч, мэргэжил эзмшсэн олон монгол хүн байдаг. Энэ уламжлалыг үргэлжлүүлж Налайх дүүрэгт  Ашигт малтмал, технологийн их сургууль үүд хаалгаа нээж, үйл ажлаа эхлүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаж, хамгийн чухал хөрөнгө оруулалт бол боловсролын салбарын хөрөнгө оруулалт байдгийг тэмдэглэж байлаа. Германы тал ч Монголын залуу үеийг сургаж, боловсруулахад ач холбогдол өгч анхаарна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, байгаль хамгаалал, байгаль орчинд ээлтэй эко технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер тэмдэглэж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадам хөтөлбөр ёсоор урианхай сурын харваагаар эхэллээ. 

Цагаан сар болон наадмын нээлтийн харваа нь урианхай сур харваагаар эхэлдэг уламжлалтай. Бусад харвааг бодвол том, хатуу нумаар харвадгаараа онцлогтой. Мөн эр хүний наадаан гэдэг утгаараа эмэгтэй хүнээр сур харвуулдаггүй заншилтай юм. 

Наадмын урианхай сурын харваа орой 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Маргааш буриад, нөгөөдөр хүүхдийн сурын харваа тус тус болох юм. Харин 10-нд үндэсний сурын хана харвааны эхний өрөг болно. 

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд айлчилж байна

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер өнөөдөр үдээс хойш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Ийнхүү түүний Монгол Улсад хийж буй айлчлал эхлэв. Тэрээр Улаанбаатарт ирсэн даруйдаа Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийж дараа нь хэвлэлийн бага хурал хийлгэж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Ф-В. Штайнмайер маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. 


 Ю.ДЭЛГЭР