Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрлийз дээд нас барианд орлоо

Хүй долоо худагт уяачдын наадам болж байна. Хэдхэн хормын өмнө эрлийз дээд нас барианд орлоо. Газар газрын  52 хурдан хүлэг тоосоо өргөж,  Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд  түрүүллээ. Хөөрхөн зээрд ийнхүү улсын наадмын гурван түрүү, гурван айрагтай боллоо. Аман хүзүүнд  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн хурдалсан юм. Хүрэн морь өнгөрсөн жил улсын наадмын эрлийз дээд насанд түрүүлж, Төв аймгийн 90 жил айрагдсан хурдан хүлэг билээ.  Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдангийн халтар,  айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн ялалт хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун тус тус хурдалжээ. Д.Баяраагийн хүрэн морь өнгөрсөн жил Завханы 90 жил түрүүлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн их баяр наадамд харцага Н.Батсуурь түрүүллээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа сая дуусахад Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын харцага Билэгийн Намсрайжавын хүү Улсын харцага Батсуурь Завхан аймгийн Идэр сумын харьяат Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг баруун давхар шуудагнаас шахаж татсанаар төрийн наадмын түрүү бөхөөр тодорлоо. Ингэснээр Н.Батсуурь Монгол Улсын арслан цол хүртэж байгаа бол үзүүрлэсэн Ш.Жаргалсайхан гарьд цолны болзол хангалаа. Үзүүр түрүүний бөхчүүдийн цол тэмдгийг гардуулах гэж байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нарт Монгол Улсын начин цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нарт начин цол олголоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х. Бат-Эрдэнийн шарга даага түрүүллээ

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан дааганууд дөнгөж сая барианд орлоо.

Нийт 291 даага уралдсанаас Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга даага түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд  Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр,  айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Бадамгаравийн Бадраагийн хүрэн зээрд даага тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

  Д.АМАРТҮВШИН

medee.mn

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч уяачдын галд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн халтар түрүүлж торгон жолоо өргүүлэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнайг авсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын галд зочлов. Төрийн тэргүүн Д.Баянбатынд зочлохдоо өөрийнхөө хүлэглэдэг Амгалан төрийн Ажнай шарга азаргаа унаж очсон нь наадамчдын сонирхлыг ихэд татаж байсан юм.
Түрүү азарганы эзэн Д.Баянбат нь ХХ зууны манлай хүлэгч Данзаннямын Даваахүүгийн хүү юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ ажнай хүлгүүдийнхээ магнайд тоосгүй нааддаг  Д.Даваахүү, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй уяачидтай уулзаж морьдын уяа, газрын гарц, цаг агаар таатай сайхан байгаа талаар ярилцаж, наадамчин олонд баяр хүргэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнай “Наран солонго” хонгор азарганы уяан дээр очиж хүзүүнд нь хадаг уян мялааж, уясан эзэн, унаач хүүхдэд нь гарын бэлэг гардууллаа.

www.president.mn

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэнгийн халтар соёолонгийн түрүү магнайд ирлээ

Төрийн их баяр наадмын хурдан соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо. Хамгийн хурдтай морьдын уралдаан гэгдэх 254 соёолон 22 км-ээс эргэсэн бөгөөд зул задрахад Г.Тэмүүлэнгийн халтар үрээ, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат тод манлай уяач Ж.Бат-Эрдэнийн халтар, Завхан аймгийн Яруу сумын харьяат тод манлай уяач Д.Дагвадоржийн хүрэн, Хэнтийн Галшарын Д.Хүрэлбаатарын хүрэн, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамбадаржаагийн Ононгийн янзага зээрдийн дүү зээрд соёолон хөтөлж эхлээд байсан юм. Тэгвэл барианд ороход Г.Тэмүүлэнгийн халтар соёолон толгойдоо тоос ч хүргэлгүй ирснээр торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Д.Ононгийн зээрд, айргийн гуравт Т.Гантөмөрийн зээрд, Ж.Бат-Эрдэнийн халтар, Цэгмидийн бор тус тус айргийн тавд хурдалжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр түр зуурын бороотой

2014 оны 7 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр  зуурын  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
                                           
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Хурц арслангууд хуйгаараа унасан хоёрын даваа

Төрийн их баяр наадмын хоёрын давааны сүүлчийн барилдаанууд олны анхаарлыг татсан үзүүштэй барилдаануудаар дүүрэн байлаа. Учир нь жил жилийн баяр наадмаар улсын цол хүртэнэ гэгдэж байсан бөхчүүд оноолтоор таарч барилдсан юм. Хоёрын давааны сүүлийн дүйзүүдэд жил бүр начин цолны тааварт багтдаг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Ц.Чимэддоржид тахим буулган нэлээд харамсаж байгаа харагдсан. Харин Улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Бат-Оршихыг хөнгөхөн хонгодчихоод туг тойрлоо. Өнөө жил ногоон дээлээр гангарсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан бариа зөрүүн дээрээс Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Сүхбатыг тэнгэр харуулан төрийн ёсөн хөлт цагаан тугаа хоёронтоо тойрсон юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун Отгоннямыг өвдөглүүлсэн бол Баян-Өлгий аймгийн ганц найдвар гэгдээд буй аймгийн арслан Еркеболан улсын начин Багахүүг чанга гэгчийн савчихаад дэвж яваа харагдлаа. Улсын харцага Ц.Содномдоржийн хүргэн Увсын хурц арслан Оюуны Гантулга  Өмнөговийн Дарханбатад, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар Баянхонгор аймгийн арслан Болдын Эрдэнэхүү нарын барилдаан сонирхолтой болон үргэлжилсэн юм. Хоёр бөхийн барилдааны цаг дуусч барьц сонгоон дээрээс хоёулаа нэг нэг удаа алдан Эрдэнэхүү арслан дахин барьц сонгохын тулд 20 гаруй минутыг зарцуулав. Аргаа барсан гарын даа Хайдав арслан хөлийн цэц Д.Мягмар заан дээр очин “Энэ хоёр барилдахгүй нь ээ. Шууд хасчихъя” гэхэд бөхчүүд дундаа “хорчин” гэгдэх Говь-Алтай Алтай сумын харьяат Доёдын Бадрах начин уг саналыг дэмжиж “хас, хас” хэмээн уухайлав. Шодооны барьцан дээрээ нэлээд удсаны эцэст залуу арслан Мөнгөнбаатар ахыгаа унагачихаад дэвж одлоо. Баян-Өлгий аймгийн арслан Баатарцол аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганзоригийг хонгодож цацчихаад цааш явлаа. Аймгийн арслан Батням ижил цолтой бөх болох Хадбаатарыг аймгийн арслан Б.Батжаргал Ганзоригоор, аймгийн арслан Золбоо засуул, хөлийн цэцийн дэмжлэгтэйгээр аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэлийг давсан юм. Уг барилдааны дараа хурц арслан нүдэндээ нулимстай хөлийн цэцийн ард сууж байхад нутгийнх нь аймгийн арслан Дэлгэрсайхан ирээд дагуулан явлаа. Жил бүрийн баяр наадмаар баараггүй начин гэгддэг Б.Одгэрэл арсланд хүндхэн байсан нь гарцаагүй. Сүүлийн үед улсын цолтны бүлд багтана гэгдээд буй О.Хангай Занданбат арслангаар, аймгийн арслан Лха-Очир Архангайн Батцэнгэлийн уран барилдаант Шинэбаатар арсланг орхисноор гурвын даваанд барилдах эрхээ авсан юм. 

Үнэндээ хөлийн цэц, засуулууд хэдэн сайхан аймгийн арслангийн хувь  заяагаар тоглосон гэдгийг бөх үзэгчид хэлж байлаа. Хөлийн цэцийн ахлах Д.Мягмар заан аргаа барахаараа урдаа байгаа ногоон дотуур холбоогоороо бөхийн холбооны удирдлагуудтайгаа хэрхэн талаар зөвлөлдөж байгаа харагдсан юм. Тэнцүү шахам унасан барилдааныг дахиулахын оронд үзэмжээрээ шууд тахим ч авахуулахгүй туг тойруулж байгааг харсан үзэгчид бухимдаж байлаа. Хоёрын даваан хурц арслангуудаас Төв аймгийн арслан Батчулуун ганцаараа гурвын давааны босго алхсан юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр: Наадмаараа хийморио сэргээж байна

Баяр наадмын үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярын сэтгэгдлийг сонслоо.

-Өнөө жилийн баяр наадам сайхан эхэлж байна. Та наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монгол төрийн баяр наадам үнэхээр сайхан болж байна. Төрт ёсны баяр наадам сайхан эхэллээ. Монголын ард түмний бахархал болсон наадмаараа хийморио сэргээж байна. Наадам сайхан болж байна.

-Удаан барилдаагүй бөхчүүд их барилдсанаараа онцлог болж байна?

-Бөхчүүд маань бүгдээрээ бэлтгэл сайтай харагдана. Олон сайхан залуучууд цол хүртэж сайхан барилдах байх аа. Бөхийн зүлэг ногоон дэвжээн дээрээ бөхчүүд минь өөрсдийн уран мэхийг уралдуулах байх аа. 

-Аймгийн арслангуудыг хараад ямар бодол төрж байх юм?

-Бөх хүний амжилт өөрөөс нь шалтгаалдаг тул бүгдээрээ хичээх биз ээ. Айл болгонд инээд хөөр аз жаргал хүсье. Энэ жил Архангай аймгийн Батцэнгэл сумын маань ой тохиож байгаа тул нутгийн иргэддээ сайн сайхныг хүсье. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аваргууд зүүний магнайгаа булаалдав

Өнөө жилийн төрийн их баяр наадамд хоёр дархан аварга цолтон барилдаж байгаа билээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хувьд хэн нь энэ наадмын зүүний магнайгаас босох вэ гэдэг нь чухал байлаа. Нэгийн давааны өмнө хоёр аварга би зүүний мангайд гарна гээд багагүй маргалдлаа. Нэлээдгүй маргалдсаны эцэст А.Сүхбат аварга зүүний магнайд 512 бөхөө магнайлсан юм.