Categories
амьдралын-өнгө мэдээ

Гэр шатаж бага насны хоёр хүүхэд нас баржээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.8 км зам туулан 08:05 цагт очиход иргэн Ө-ын дөрвөн ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт У /10 настай, эрэгтэй/, А /5 настай, эмэгтэй/ нар өртөн нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ЦУОШГ: Нийт нутгийн 2.6 хувьд их, 10.8 хувьд нь дунд зэрэг зудын эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.


Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

Энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 орчим хувьд дунд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан байна.

11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см, бусад нутагт 0-5 см цастай байна.

Зудын эрсдэлийг тооцоолж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зургаас үзвэл нийт нутгийн 2.6 хувьд их, 10.8 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гарсан.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим хэсэг эрсдэл их гэсэн зэрэглэлд байна.Зудын эрсдэл их байгаа газарт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Төвийн Баяндэлгэр сумд болон Баян-Өлгийн Алтай, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын ганц нэг багийн нутаг хамрагдаж байна.

Өнгөрсөн зун бороо хур элбэг, нэгжийн ургац сайн улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээтэй гарсан, мөн 12 дугаар сард дунджаас дулаан, цас багатай байх төлөвтэй байгаа нь зуд турхан үүсэх нөхцөл бага байгааг харуулах боловч цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх талтай юм.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Нийт нутгийн 47 хувь нь цастай байна

Хиймэл дагуулаас авсан мэдээллээр арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 46,7 хувь нь цастай, 58,2 хувь нь цасгүй байна.

Мөн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр нутгийн хойд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүний хамгийн их нь Увсын Малчинд 24 см, Хяргас 10 см, Баян-Өлгийн Даянд 15 см, Баянхонгорт 12 см, Хөвсгөлийн Чандагатад 9 см, бусад хэсгээр 1-8 см зузаан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Шатахуун ачсан автомашин Хөвсгөл нуур руу цөмөрч оржээ

Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна.

Өнөөдрийн байдлаар:

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

Тус автомашин нь 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баавгай айлын гэр сүйтгэжээ

Завхан аймгийн Баянтэс сумын “Зайгал” багийн нутагт өвөлжиж байсан малчин Б-ийн гэрийг хүрэн баавгай сүйтгэжээ.

Тухайн айл нь отроор хоёр гэртэй нүүдэллэж байсан бөгөөд баавгай нэг гэрийг нь сүйтгэсэн. Хүн рүү дайрсан мэдээлэл байхгүй байна. Ер нь энэ жил бэлчээрийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн, адуу барьсан. Төөрсөн бамбарууш малын бэлчээрт үзэгдсэн, гэсэн таван дуудлага мэдээлэл ирсэн. Тиймээс иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Өнгөрсөн намраас баавгай суурьшлын бүсэд үзэгдэх болсон нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй. Иймд малчид, ард иргэд та бүхэн малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх. Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд, малчдыг хээр баавгайтай тааралдсан тохиолдолд бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өгч үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг авах хэрэгтэйг зөвлөж байна.

Ер нь амьтдын жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан. Тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан. Мөн худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох. Хоёроос найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтанд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай. Тухайлбал, хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй гэж аймгийн БОАЖГ-аас нэмж мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг “Төвлөрсөн ариутгалын тасаг”-тай боллоо

Монгол улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”, “Ковид-19”-ийн нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд Төвлөрсөн ариутгалын тасгийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт байгуулжээ.

Барилгын их засвар, тоног төхөөрөмж нь 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий орчин үеийн дэвшилтэт лаборатори юм.
Төвлөрсөн ариутгалын тасгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, аймгийн Засаг дарга М.Батжаргал болон эрүүл мэндийн салбарын төлөөлөлүүд оролцов гэж Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

ТЦА: Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсчээ

Нойтон цас орсны улмаас Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд жолооч, иргэд та бүхэн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байх нь. Түүнчлэн,

  • 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • Арванхоёрдугаар сарын 1-2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулаад байна.
Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Үхрийн арьс товруутах өвчин 12 аймагт бүртгэгджээ

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 47 сум, 89 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Харин 58 сум, 104 голомтын хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.

Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт үхрийн арьс товруутах өвчний хамгийн эхний тохиолдол гарсан байна.

Тус өвчин нь хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан, Булган, Дорнод аймаг мотоциклын хөдөлгөөнийг хоригложээ

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар мотоциклтой зам тээврийн 261 осол бүртгэгдэж, ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирчээ.

Хүний амь хохирсон ослын 44 орон нутагт, хоёр нь нийслэл хотод гарсан байна.

Мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үндэс хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Хүйтний улирал эхэлж буй энэ үеэр мотоциклтой хөдөлгөөнд оролцохыг аймаг, сум дүүрэг, нутгийн удирдах байгууллагаас хориглож, захирамж гаргадаг. Одоогийн байдлаар Завхан, Булган, Дорнод аймаг уг шийдвэрийг гаргаад байна.

Завхан, Булган аймгийн захирамжид “Улсын болон орон нутгийн чанартай авто замын нөхцөл байдал хүндэрч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсэх, цаг агаар хүйтэрсэн нөхцөлд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд учирч болох хор хохирол, эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосугай” гэжээ.

Харин Дорнод аймаг мотоциклын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 23-наас ирэх оны гуравдугаар сарын 20-ныг дуустал хориглох шийдвэр гаргажээ.

Захирамж:

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг орон нутагт үргэлжилж байна

“Сүрьеэгүй-Сэлэнгэ” аймгийн хөтөлбөр, Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой байгуулсан 2021 оны №21/59 дугаар гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн өвчлөл өндөр 8 сум, тосгонд сүрьеэгийн хавьтлын илрүүлгийг зохион байгуулах аймгийн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Төлөвлөгөөний дагуу эхний хоёр суманд ажилласан байна. Гурван өдрийн байдлаар 300 орчим иргэн хамрагдаад байна.