Categories
амьдралын-өнгө мэдээ

​Хөвсгөл аймаг: Мал тооллогод 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

Хөвсгөл аймагт мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллого хоёр дахь өдрөө үргэлжилж, тооллогод 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Энэ жилийн хувьд малыг нэг бүрчлэн нүдээр үзэж тоолж байна аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэллээ. Хяналтын тооллогыг нийт малчин өрхийн 10 хувьдхийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус аймаг өнгөрсөн онд 5 500 553 толгой мал тоолуулж, улсад тэргүүлсэн. Үүнээс 271528 толгой адуу, 501080 толгой үхэр, 2284 толгой тэмээ, 2622814 толгой хонь, 2102847 толгой ямаа тоолуулсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Автомашины төмөр хийцэд хавчуулагдан хоёр хүн нас баржээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Хөх хөтлийн даваа гэдэг газар автомашин осолдож, хоёр хүн нас баржээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас арванхоёрдугаар сарын 8-ны 00:20 цагт осол гарсан тухай мэдээллээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан /51 тн/ ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С /19 настай, эрэгтэй Цагаан-Уул сумын харьяат/, О /25 настай, эрэгтэй Бүрэнтогтох сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Аврагчид цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймаг руу зорчигч тээврийн автобус явж эхэлжээ

Коронавирусийн халдварын улмаас Өмнөговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байсан юм. Харин хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн автотээврийн төвөөс “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобус хуваарийн дагуу явж эхэлсэн.

УБ.Драгон-Ду.Сайнцагаан- Өм.Даланзадгад чиглэлд Мягмар, Бямба, Ням гарагт УБ.Драгон авто вокзалаас, Өм.Даланзадгад-Ду.Сайнцагаан-УБ.Драгон чиглэлд Даваа, Лхагва, Ням гарагт Өмнөговь аймгийн автотээврийн төвөөс тус тус өглөө 09:00 цагаас явна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээс smartgovi.com зөвшөөрөл болон шинжилгээний хариу шаардахгүй.

Хот хоорондын зорчигч тээврийн автобус том хүнд 38,400, хүүхэд 19,100 төгрөгөөр үйлчилж байгаа”-г мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган аймаг сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн их ургац хураажээ

Булган аймгийн тариаланчид энэ намар 67,8 мянган тонн ургац хураасан нь зах зээлийн харилцаанд шилжсэн жилүүдийн түүхэнд хамгийн арвин ургац авсан жил боллоо. Хүн амын хүнсний хангамжийн гол эх үүсвэрийн нэг улаанбуудайн ургац арвин байж нэгж талбайгаас 15,7 центнер буюу нийтдээ 66,2 мянган тонн үр тариа хураажээ.

Рашаант, Хутаг-Өндөр сумын тариаланчид хамгийн их буюу 14,7-15,2 мянган тонн улаанбуудай, Хангал, Рашаант, Орхон сумынхан хамгийн өндөр буюу нэг га талбайгаас 21,9-29,8 центнер үр тариа хураасан амжилт гаргасан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Архангайд хүүхэд зодсон цэцэрлэгийн багш хуурамч дипломтой нь нотлогджээ

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн хүчирхийлэлд их гарч байна. Хамгийн сүүлд Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг цахим орчинд тархсан. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэхийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулав.

Сайд Л.Энх-Амгалан, Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн 38 хувь нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. энэ бол ганц салбарын яам биш, нийгмээрээ хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллах шаардлага бий боллоо. 2022 оныг сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах жил болгон зарлахаар ажиллаж байна.

Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Шатахуун тээвэрлэж явсан автомашиныг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” -нд энэ сарын 1нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т Шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ живсэн талаар мэдээлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.04-ний өдрийн 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулжээ.

Улмаар 12:06-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлэхээр өолсон байна. Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сүхбаатар аймгийн Онгон сумаас хойд зүгт 57 километрийн зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөл өчигдөр 19.23 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Он гарснаас хойш монгол оронд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энд 7 дугаар сарын 22-ны байдлаар 82 638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд энэ нь 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдлөл бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт мэндэлсэн гурван ихэр хүүхдэд орон сууц бэлэглэжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат залуу гэр бүл Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар 2020 оны арваннэгдүгээр сард гурван ихэр хүүхэдтэй болсон билээ.

Ихрүүдийг мялааж орон сууцтай болгох хандивын аяныг Дорнод аймаг дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөл эхлүүлсэн бөгөөд аяныг нутгийн зон олон дэмжиж орон сууцны үнийн дүнгийн тал хувийг бүрдүүлжээ.

Өдгөө хөлд ороод тэнтэр тунтар алхаж байгаа гурван ихэрт аймгийн төвд шинээр баригдсан орон сууцанд хоёр өрөө байрны түлхүүр гардуулах ёслол өчигдөр болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорноговь аймгийн Сайншанд суманд “Иргэдийн хөгжлийн төв” ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар багт “Иргэдийн хөгжлийн төв”шинээр ашиглалтад орлоо.

Анхан шатны төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор дээрх Иргэдийн хөгжлийн төвийг орон нутгийн төсвийн 393.0 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ.

Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орсноор багийн ажлын алба, багийн Иргэдийн Нийтийн Хурлын танхим, Цагдаагийн хэсэг, Өрхийн эмнэлэг нэг дор байрлаж, 3500 иргэнд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай, чанартай хүргэх боломж бүрдлээ гэж албаныхан онцлов.

Сайншанд сум найман багтай бөгөөд өнгөрсөн баг тус бүр дээр Иргэдийн хөгжлийн төвийг нэг зураг төслөөр жишиг байдлаар байгуулсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Шатахуун ачсан автомашиныг нуураас гаргахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлж 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсч зайлуулжээ. Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:50 цагт түр зогсоосон. Өнөөдөр буюу 4-ний өдрийн 09:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлнэ.