Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 3.5 магнитуд газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 372 км-т байрлах Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчгдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 08:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс өдрийн 08:28 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Арвайхээрт халдварын шинэ голомт үүсч, хөл хорио тогтоов

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Covid-19”-ийн шинэ голомт илэрч, хатуу хөл хорио тогтоожээ.

Тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өнөө өглөө 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах “улаан түвшин”-д шилжсэн байна.

Сүүлийн 24 цагт тус аймагт Covid-19-ийн гурван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 190 болжээ. Өнөөдрийн байдлаар 84 хүн тусгаарлах байранд ажиглалтад байгаа бол 371 хүн гэрийн хяналтад буй аж.Хатуу хөл хорионы хугацаанд

  • Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж, албан хаагчдынхаа 5-10 хувийг ажлын байранд ажиллуулах;
  • Согтууруулах ундаанаас бусад хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, шатахуун түгээх станц, түлээ нүүрсний хүргэлт, банк, барилгын материалын дэлгүүрийг даваа, лхагва, баасан, ням гарагт 9.00-13.00 цагийн хооронд ажиллуулах;
  • Зам барилга угсралт, тариалан эрхлэлт, ноос ноолуур, түүхий эд, өвс тэжээлийн худалдаа, тээвэрлэлтийг 22.00 цагаас өглөөний 8.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулах;
  • Сумын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагааг заасан хугацаанд хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд авто машинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;

Үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газрууд бүртгэл хяналтын системийг тогтмол хөтөлж байгаа эсэх, эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмд хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд зогсоох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймаг: Халиун бугад өвс, тэжээл тавьж өгчээ

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хөөрхөн дэвсэг гэдэг газарт биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Баруун сайхан ууланд байрлах уг газарт халиун бугад өвс, тэжээл тавьж өглөө. 2016 онд тус газарт “Эрдэнэт” ХХК тухайн үеийн аймгийн удирдлагуудтай хамтран 4 буга, 6 согоог нутагшуулсан билээ. Өдгөө 13 тоотой байгаа юм. Энэ онд 10 элийг авч ирж нутагшуулахаар төлөвлөөд байгаа аж.
Баяндалай сумын Аргалант ууланд янгир, аргаль зэрэг амьтдад өвс өгөхөөр биотехникийн ажил үргэлжилж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд хандив цуглуулж ЭМ-ийн төвдөө машин авч өгчээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд хандив цуглуулж сумын Эрүүл мэндийн төвдөө түргэний машин авч өгчээ.

Тодруулбал хоёр хоногт 25 сая 666 мянган төгрөгийн хандив цуглуулжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймаг энэ сарын 25-ныг хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй гэв

Говь-Алтай аймагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа юм.

Тус аймгийн зэргэлдээх Ховд аймагт коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 25-н хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Онцгой комисс нь гаргалаа. Түүнчлэн аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.

Коронавирусийн халдварын голомт болсон Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн гурав дахь удаагийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд бууруулж, нийслэлээс орон нутаг руу гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээснээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын 19 аймагт халдвар тархаж, 0-17 насны 400 гаруй хүүхэд орон нутагт өвчлөөд буй.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Загастайн давааны цасыг цэвэрлэж зорчих хэсгийг нээжээ

Завхан аймгийн Загастайн давааны автозам цас орж шуурсны улмаас хаагдсаныг засаж, зорчих хэсгийг чөлөөтэй болголоо гэж “Пирамид проект” ХХК-аас мэдээлэв.

“Загастайн давааны автозам дөрөвдүгээр сарын 10-наас 11-ний шилжих шөнө орсон цас, цасан шуурганы улмаас хаагдсаныг нээж, зорчих хэсгийг өргөсгөх ажлыг хийлээ. Цасны зузаан зорчих хэсэгтээ 30-120 см хүртэл тогтсоноос авто зам хаагдаж, чөлөөтэй зорчих аргагүй болсон байсан. Тиймээс компанийн ажилчид шуурхай арга хэмжээ авч авто ачигч, авто грейдер, үйлчилгээний авто машин гэсэн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автозамыг нээгээд байна. Мөн автомашинууд цасанд боогдсоныг шуурхай арга хэмжээ авч нэвтрүүллээ” гэлээ.

Загастайн давааны автозам нь Улаанбаатараас Завхан аймаг руу нэвтэрдэг улсын чанартай гол зам юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймаг: Хөхморьт суманд элсний нүүдлийг бууруулах хамгаалах зурвас хийж байна

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт элсний нүүдлийг бууруулах зорилгоор хамгаалах зурвас хийж байна.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэр нь 2019 оны судалгааны үнэлгээгээр 61.7 хувиар цөлжилтийн байдалтай үнэлэгджээ. Улмаар хүчтэй шороон шуурга, салхины нөлөөгөөр нүцгэн элсэн манхан, хуримтлалууд үүсч, бэлчээрийн ургамал элсэнд дарагдан цөлжилт ихэссэн нь малчдад болон төв суурингийн оршин суугчдад сөргөөр нөлөөлөх болжээ. Иймээс 2020 онд цөлжилтийг бууруулах зорилт арга хэмжээний хүрээнд БОАЖЯ-аас Хөхморьт сумын төвийн элсний нүүлтийг сааруулах зорилгоор 20.0 га талбайд механик хамгаалалт хийх ажлыг эхлүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд 210 м өргөн зурвасаар 1000 м урт газарт 4 үе эгнээ бүхий хамгаалалтын зурвасыг элсэн хуримтлал үүссэн талбайд энгийн байгалийн гаралт материалууд ашиглан гүйцэтгэх ажлыг хийж байгаа ажээ.

Элсний механик хаалт хийснээр элсний нүүлтийг сааруулах, ургамлан бүрхэвчийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Дээрх ажилд Говь-Алтай аймгийн БОАЖГ, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран хяналт тавьж, талбайн хэмжилт хийж мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллаж байна.

Хөхморьт сумын “Дээдсийн хишиг түшээн” ХХК Их Монгол элсний урд захад хамгаалалтын зурвасыг туршин нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн ойн зурвас байгуулах, бутлаг ургамал болох суль, цульхир тарих зэрэг ажлыг тавдугаар сараас эхлэн шат дараатайгаар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр нутгийн иргэдэд ч эдийн засгийн орлогын нэмэлт эх үүсвэр бүрдэнэ гэж тооцож байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ховд аймаг: Хориотой үед загас агнавал торгууль оногдуулна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл загас үржлийн үе буюу загас барихыг хориглодог.

Загас агнах хориотой үе эхэлсэн ч иргэд загас барих зорилгоор явж байгаа тул Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа эргүүл хяналт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө.

Хориотой үед агнасан цагаан зээр, загасыг хураалаа - Өдрийн Тойм

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг: “Covid-19”-ийн халдвар авсан 22 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Өвөрхангай аймгийн Хужирт суманд давхардсан тоогоор 2267 иргэнээс PCR шинжилгээ авснаас 64 иргэнд халдвар илэрсэн.

Тусгаарлах эмнэлэгт 63 иргэн эмчлүүлж байгаагаас эдгэрсэн 18 иргэнийг өнөөдөр (2021.04.02) эмнэлгээс гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлж байна.

Тусгаарлан ажиглах 3 байранд нийт 77 иргэн байгаагаас өчигдөр, өнөөдрийн байдлаар 27 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ.

Өвөрхангай аймагт 2021 оны дөрөвдүгээр сарын 1-2 шилжих өдрүүдэд 631 хүнээс PCR шинжилгээ авсан бөгөөд одоогоор хариу гараагүй байна. Эмчлүүлэгчдийг байршлаар авч үзвэл БОЭТ-д 15, тусгаарлах хяналтанд 2, гэрийн хяналтанд 2, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 7, Хужирт сумын тусгаарлах эмнэлэгт 45, нийт 71 хүн эмчлэгдэж байна. Тэдгээрээс хүнд 1, хүндэвтэр 5, хөнгөн 65 хүн байна.

Аймгийн хэмжээнд нийт халдвар авсан тохиолдол 91 байснаас 22 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдвар авсан тохиолдлын 84 нь насанд хүрэгчид, 7 нь хүүхэд, эрэгтэй 31, эмэгтэй 60 хүн байна.

Түргэвчилсэн шинжилгээнд 258 иргэнийг хамруулахад Арвайхээрт 2, Хужиртад 1, нийт 3 сул эерэг тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулсан ба хариу гараагүй байна. Арвайхээр, Хужирт, Хархорин сумын Тусгаарлан ажиглах байранд 111, гэрийн ажиглалтад 1719 хүн байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой комисс

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Завхан: Тусгаарлалтад байсан гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарч, халдвартай нь батлагдлаа

Тус аймгийн 115 иргэний PCR шинжилгээгээр тусгаарлалтад байсан иргэдээс коронавирусийн халдвартай нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

“Улиастай суманд томилолтоор ирж ажилласан гурван иргэний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаад байсан билээ. Дээрх гурван иргэнтэй ойр харьцсан хоёр иргэн коронавирусийн халдвартай нь шинжилгээгээр баталгаажсан. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлын 115 иргэний PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү илгээгээд байсан билээ. Тэгвэл Улиастай суманд тусгаарлалтад байсан хоёр иргэн, Тосонцэнгэл суманд тусгаарлалтад байсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.

Улиастай, Тосонцэнгэл суманд эмчилгээ хийлгэж буй коронавирусийн халдвар авсан гурван иргэний биеийн байдал хэвийн байна” гэж Тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.