Categories
амьдралын-өнгө мэдээ

Олон тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

“Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, тус аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумын нутаг дэвсгэрээс иргэдийн 48 тооны бод малыг 9 удаагийн үйлдлээр тус аймгийн харьяат Б гэгч нь бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн 14 голомтод шүлхий өвчин бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд энэ сарын 2-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Хатгал, Төмөрбулаг, Цагаан-Уул, Шинэ-Идэр гэсэн тавхан сумын 10 багт 14 голомт бүртгэгдсэн байна.

Шүлхий өвчний голомт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний халдвар тархахаас сэргийлж аймаг, сум, багийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж хорио цээр тогтоосон үед дэглэмийг чанд сахин мөрдөхийг үүрэг болгожээ.

Тухайлбал, бэлчээр, нутаг сэлгэх, голомтын бүс, сэжигтэй бүсийн өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай ус бэлчээрээр нийлүүлэхийг хориглоно. Мөн өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гаднын хүн оруулахыг, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл нэвтэрч орох, гарах, дамжин өнгөрөх зэргийг тус тус хориглож буй аж.

Мөн шүлхийгээс гадна малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас мэдээлсэн. Одоогоор малын халдварт өвчин болох шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Малын гоц халдварын голомтыг хяналтад авсан бөгөөд тархалтыг хумиж ажиллаж байгаа аж.

Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Мөн өвлийн идэш бэлтгэх үе учир аймгаас орж ирж буй махыг заавал гарал үүслийн бичигт үндэслэж товчоодоор нэвтрүүлж байгаа юм байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутгаас QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна

Засгийн газар, ХХААХҮЯ-наас хот суурин газар, Улаанбаатар хотын хүн амд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Төвлөрсөн худалдааны нэг дэх үе шатыг арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бол хоёр дахь үе шатыг энэ сарын 6-наас 20-ны өдрийг дуустал Тэнгэр бөөний худалдааны төв, Тусгаар тогтнолын талбай, Фүүд сити худалдааны төвд үргэлжлүүлэн зохион байгуулж, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. Уг арга хэмжээнд аймаг орон нутгууд оролцож, эрүүл бүсээс, ариун цэврийн шаардлага хангасан мах бэлтгэн нийлүүлж байгаагийн нэг жишээ бол Говь-Алтай аймаг юм. Тус аймгийн хувьд “хүнсний хүргэлт” арга хэмжээг хоёр дахь удаа зохион байгуулж, элдэв хаягдалгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна. Тодруулбал, тухайн бүтээгдэхүүний шошго дээрх QR кодыг уншуулснаар аль аймгийн аль малчны хотоос гарал үүсэлтэй, хэрхэн бэлтгэж, тээвэрлэн, хэрэглэгч танд хүрч буйг баталгаажуулсан мэдээллийг харах боломжтой юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гэрээсээ гараад сураггүй болсон малчныг эрэн хайж байна

Хэнтий аймаг, Галшар сумын нутагт Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газарт малчин А арванхоёрдугаар сарын 08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 45 настай малчин эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг “Зүүн-Өлзийт”, “Эрээний-Уул”, “Тосонгийн тал” гэдэг газар зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорноговь аймаг: Нийт нутгийн 32.6 хувь нь тусгай хамгаалалттай газар эзэлж байна

Дорноговь аймгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 15 байгаа бол аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг 26, сумын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 67 байна. Аймгийн нийт газар нутгийн 32.6 хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг буй бөгөөд энэ хэмжээ урьд жилүүдийнхээс 1.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Цаашид түүх дурсгал, соёл архелогийн хийгээд байгалийн гайхамшигтай, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авах бодлого баримталж ажиллана хэмээн орон нутгаас онцлов.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Суудлын автомашин мөргөлдөж, дөрвөн хүн нас баржээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн Гялааны тойром гэдэг газарт хоёр суудлын автомашин мөргөлдөж гурван хүн гэмтэж, дөрвөн хүн нас барсан тухай дуудлагыг онцгой байдлын алба энэ сарын 9-ний 13:05 цагт хүлээн авчээ.

Аврагчид очиход УБ-Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн эзэмшлийн приус-20 суудлын автомашин, Өмнөговь-УБ чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн вингроад суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас Вингроад автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.

Иргэн Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Архангай аймгийн Ихтамир суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир сумын нутаг сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т орших Хөх нуур багийн Урд гол хэмээх газарт энэ сарын 10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашиглажээ.

Энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байв.

Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см, бусад нутагт 0-5 см цастай байна.

2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зургаас үзвэл нийт нутгийн 2.6 хувьд их, 10.8 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим хэсэг эрсдэл их гэсэн зэрэглэлд байна.

Зудын эрсдэл их байгаа газарт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Төвийн Баяндэлгэр сумд болон Баян-Өлгийн Алтай, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын ганц нэг багийн нутаг хамрагдаж байна.

Өнгөрсөн зун бороо хур элбэг, нэгжийн ургац сайн улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээтэй гарсан, мөн 12 дугаар сард дунджаас дулаан, цас багатай байх төлөвтэй байгаа нь зуд турхан үүсэх нөхцөл бага байгааг харуулах боловч цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх талтай юм.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрд зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргах юм байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баданга хүдэр нутагшуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”-ENSURE төсөл хэрэгжиж байна. Энэ төсөл нь хууль бус хулгайн ан агнуурын улмаас ховордоод байгаа Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах зорилгыг агуулна.

Монгол орны нэн ховор амьтан Баданга хүдэр /Moshus moshiferus/-ийг Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумын нутаг Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах ажлыг эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, судлаачид удирдан барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сарын 7-15-ны өдрүүдэд мөн 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

БОАЖЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Булган, Ихтамир сумын нутгаас Баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Байгалиас хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн зүгээс Архангай аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд хамтран оролцож байна.

Хүдэр нь аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Өөрөөр хэлбэл, хүдэр нь “Ойн амьтдын цагдаа” юм гэж Хүдэр судлалын доктор Д.Дэлэгням тодорхойлсон байдаг.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймаг: Зарим сумдын нутгаар зэрлэг амьтдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Ховд аймаг янгир ямааны суурьшлийн бүс нутаг болох Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Тасын нуруунд 500 кг хужир шүү тавьж, биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа.

Тус ажлыг энэ сарын эхэн үeд Мөнххайрхан сумын ЗДТГ, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулжээ.

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Мөнххайрхан уул, Ховд аймгийн Булган, Үенч, Мөнхайрхан сум болон Баян-Өлгий аймгийн Булган сумын зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авч, газар нутгийн менежментийг хариуцан ажиллаж байна.

Судалгаагаар энэ бүс нутагт нийт 4500 орчим янгир тархан бэлчээрлэж буй.

Энэ өвөл Мөнххайрхан, Үeнч сумын нутгаар зэрлэг амьтдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Одоогоор Мөнххайрхан сумын нутгаар цас бага орсон бөгөөд мал болон зэрлэг амьтдын бэлчээр давхцах тохиолдол гарч байна. Харин Үeнч сумын хувьд уулаараа нэлээд цастай, хавартаа өвс тэжээлийн хомсдол бий болох магадлалтай гэж нутгийн байгаль хамгаалагчид хэллээ.

Үүнтэй холбогдуулан Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас “Өвс, тэжээл хомсдож буй газар, байршил тогтоох нарийвчилсан судалгаа” хийж байна.

Улмаар 20 орчим тонн өвс нөөцөлж, бэлтгэл хангажээ. Тухайлбал, Ховд аймгийн Мөнххайрхан, Үeнч суманд тус бүр гурван тонн, Булган суманд найман тонн, Баян-Өлгий аймгийн Булган суманд таван тонн өвс бэлтгэж, биотeхникийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн аж.

Уг ажлыг өвс, тэжээл хомсдож буй газар, зэрлэг амьтдын суурьшлийн бүс, тодорой цэгүүдэд шат дараатай хэрэгжүүлэх юм.

Ташрамд, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийг дамнан орших мөнх цаст Мөнххайрхан уул нь Ховд аймгийн төвөөс 200 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 390 км зайд оршино.