Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм цаг-үе

Баруун аймгуудаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр говь-алтайн нутаг, баянхонгор, өвөрхангайн өмнөд, өмнөговь, дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны тавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-алтай, хангай, хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж 0-5 градус, хэнтэйн уулархаг нутаг, хүрэнбэлчир орчим, эг, үүр, орхон-сэлэнгийн сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, дорнод-дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна гэж цуошг-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймагт Орон нутгийн анхны Lifestyle салбар нээгдлээ

Мобиком Корпораци нь хэрэглэгчдийнхээ ая тух, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орчин үеийн дижитал шийдэл бүхий Lifestyle салбарыг орон нутагт анх удаа Сүхбаатар аймгийн төвд нээлээ.

Тус салбарт үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн стандарт хэв маягийг агуулсан тав тухтай орчныг бүрдүүлсэн бөгөөд хэрэглэгч харилцаа холбооны үйлчилгээ авахаас гадна Солонгосын албан ёсны франчайзинг Restime сүлжээ кофе шоп, аймагтаа танигдсан Оргил брэндийн бялуу, амттан зэргээр үйлчлүүлэх боломжтой юм. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн, албан ёсны эрхтэй худалдаалагдаж буй гар утас, төхөөрөмж, дагалдах хэрэгслийг худалдан авах, үйлчилгээний ажилтанд хандахгүйгээр Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг ширээн дээр байрлуулсан таблетуудаас авах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Эдгээр үйлчилгээнүүдийг авахдаа төлбөр тооцооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл болох MonPay апликейшныг ашиглан зайнаас, аюулгүй, шуурхай гүйлгээ хийх боломжтой.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас айлын байшин нурж, зарим байрны цонх хагарчээ

Говь-Алтай аймагт болж буй шороон шуурганы улмаас айлын байшин нурж, зарим байрны тагтны хаалт, цонх зэрэг хагарсан хохирол үргэлжилж байна.

Ард иргэд та бүхэн онцын чухал ажилгүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Өнөө шөнө /тавдугаар сарын 20-21-нд шилжих шөнө/ Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь, Дорноговь аймгуудад хязгаарлалт хэвээр үргэлжилнэ

Орон нутгийн хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээнэ. Ингэхдээ хүүхдүүдээс ПСР авахгүй. Харин Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчихдоо УОК-Шуурхай штаб болон АОК-оос зөвшөөрөл авна гэж УОК-оос мэдээллээ.

Тэрбээр, “Орон нутаг руу зорчих хүсэлтэй байгаа ч хүндэтгэн үзэх шалтгаанаар, зүрх судасны өвчтэй хүмүүс PCR шинжилгээ 3 хоног, түргэвчилсэн шинжилгээ 2 хоногийн хугацааатайгаар зорчиж болно. Харин очсон хойноо аймаг сумын тусгаарлалтад 7 хонох ёстой.

Image

Өмнөговь, Дорноговь аймгуудад хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зорчих иргэд хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авах юм. Бусад тохиолдолд тус аймгуудад зорчих бол Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авна. Зургаадугаар сарын 15 хүртэл Өмнөговь, Дорноговь аймгуудад зорчих хязаарлалт үргэлжилсэн хэвээр байна. Ачаа бараа оруулах асуудалд ямар нэг хязгаарлалт хийж, хүндрэл гаргаагүй. Уул уурхайн ажилчдын ээлж солих асуудлыг яам нь хариуцан зохицуулж байгаа” гэв

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт хээрийн түймрийн улмаас 3500 га талбай шатжээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 3500 га талбай шатсан байна. Түймэр тус аймгийн Ташгай багийн Өвөрт-Уул гэх гэдэг газарт гарчээ. Галын дуудлага өчигдөр орой 19:45 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Энэ дагуу Гал унтраах аврах ангийн алба хаагчид болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран түймрийн голомтод ажиллажээ. Тэд шөнийн 02:30 цагт цурамд оруулж, үүрийн 04:03 цагт бүрэн унтраасан байна.

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн мэдээллээр ой хээрийн түймрээс гадна ахуйн гал түймэр их бүртгэгджээ. Золоор хүний амь эрсдээгүй байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хилийн цэргийн 0166 дугаар анги Цэргийн гавьяаны одонгоор шагнууллаа

Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0166 дугаар анги Цэргийн гавьяаны одонгоор шагнууллаа.

Монгол Улсынхаа баруун өмнөд хилийн хэсгийг 88 жилийн турш хамгаалж, эх орон төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн хилчдийн эр зориг, хүч хөдөлмөр, түүхэн замналыг ийнхүү төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасан байна.Одон хүлээж авах ёслол энэ сарын 17-ны өдөр тус отрядад боллоо. Ёслолын ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга Р. Сэддорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төрийн цэргийн байгуулалт хариуцсан ахлах референт бригадын генерал Ч.Сайнтөр, Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа, ангийн ахмад хилчдийн төлөөлөл, харилцан ажиллагаатай хилийн хяналтын байгууллагын удирдлагууд оролцжээ.
Цэргийн гавьяаны одонг ангийн оройн дээд сүлд, байлдааны аранзал улаан туганд бригадын генерал Ч.Сайнтөр зүүж, батламжийг Хилийн цэргийн 0166-р ангийн захирагч дэд хурандаа Л.Амарсанаад гардууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга, ХХТХЗ-ийн дарга Р.Сэддорж ангийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж хэлсэн үгэндээ Өмнөговь аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний хүрээнд Хил хамгаалах салбарт 1,742.0 /нэг тэрбум долоон зуун дөчин хоёр сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгийг онцоллоо.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Малчдыг дэмжих зээл олголт, орон нутагт хэрэгжиж эхэллээ

Орон нутагт Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Малчдын хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хөл хөдөлгөөн их байна. Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт нийт 500 тэрбум төгрөгийн зээл олгоно. Энэ зээлийг гаргах нөхцөл бүрдэж, арилжааны банкууд зээлдэгч нараас хүсэлтээ хүлээн авч, олгож эхэллээ.

Ноос ноолуур, хаврын тариалалтын зээл нэг жилийн хугацаатай байх бол малчдыг дэмжих зээл гурван жилийн хугацаатай байх юм. Ноолуурын салбарын аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор түүхий ноолуур худалдан авахад зориулж шинээр болон өмнөх зээлийг дахин санхүүжүүлнэ. Харин хаврын тариалалтын хувьд эргэлтийн хөрөнгөө шийдвэрлэх, мөн ижил зориулалтын зээлийг дахин санхүүжүүлэхэд зээл олгох юм байна. Малчдад бол банкны ижил төрлийн зээлийн нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм.

Өнөөдрийн байдлаар малчдыг дэмжих хөнгөлөлттэй зээлийг зарим аймгуудад олгоод дууссан бол зарим аймгууд цахимаар материал хүлээн авсаар байна. Зээл олголтод зарим малчин өрхөд 5-аас дээш сая төгрөгийн зээл олдохгүй байгаа гэсэн шүүмжлэл гарсан. Тэгвэл малын тоо, даатгалд хамрагдсан байдал, мал маллах туршлага зэргээс шалтгаалж зээлийн дүн өөр байгаа аж. Малчны зээл хүсэгч нь тухайн орон нутагтаа оршин суух хаягтай, малын А данс нь баталгаажсан, мал маллах туршлагатай байх зэрэг шаардлагыг арилжааны банкууд тавьж байна

Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нээгдлээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр Шижигтийн хавцалд, Ховд гол дээр усан цахилгаан станцыг барихаар болж, зураг төслийн ажил дууссан байгаа билээ.

Уг усан цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер өнөөдөр нээгдэж байна.

Тендер нээх хугацааг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогч талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан байсан юм.

90 МВт хүчин чадалтай “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” баригдсанаар баруун бүсийн таван аймгийн 4.430 ахуйн нэгж, 5.400 орон сууц, 36.000 гаруй гэр хорооллын хэрэглэгч, нийт 52.000 хэрэгэлэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр хангана. Төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний 74 хувийг импортоор авдаг Баруун бүсийн эрчим хүчний систем бүрэн дотоодоос хангагдах юм.

Эрчим хүчний сүлжээнд ашиглах 200 МВт.цаг багтаамжтай цахилгаан цэнэг хуримтлуурын төсөл:

Хоногт 200 МВт.цаг цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж нэгдсэн системийн оргил ачааллын үед сүлжээнд нийлүүлэх юм.

Төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын горим тохируулгад чухал үүрэг гүйцэтгэж, импортын эрчим хүчний хэмжээ буурна. Мөн тасралт саатал, чадлын дутагдлаас үүдэлтэй хязгаарлалт багасч үндсэн тоноглолын найдвартай ажиллагаа сайжирч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх техникийн боломж нэмэгдэх ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Сүегэр-2021” уран бичлэгийн Улсын уралдааны шилдэг бүтээлүүд

Хөвсгөл аймгийн БСУГ, Титэм сургууль, Эх хэлний зөвлөлөөс зохион байгуулсан“Сүегэр-2021” уран бичлэгийн улсын уралдаанд Хөвсгөл, Завхан, Архангай,Булган, Говьсүмбэр, Дорнод, Орхон аймаг болон нийслэлийн 5 дүүргийн багш, сурагч, иргэд, төрийн албан хаагчид бүхий нийт 500 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдааны уран бичлэгийн төрөлд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10-р ангийн сурагч Ү.Энхжин “Монголын нууц товчоо”-г 10 метр даавуун дээр бичсэн бүтээлээр тэргүүлжээ. Дэд байрт “Ирээдүй” сургуулийн багш Д. Мөнгөнбаясгалан, “Титэм” сургуулийн багш Г.Энхсайхан, гутгаар байрт Орхон аймгийн 14-р сургуулийн багш Б.Одбаяр, Дорнод аймгийн 12-р сургуулийн багш Ө.Одмандах, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн 11-р ангийн сурагч А.Пунцагноров нар тус тус шалгарчээ.









Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймагт энэ оны хаврын тариалалт 3.5 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өчигдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.

Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт цар тахлын дэгдэлт, түүнийг дагасан хөл хорио, цаг уурын хүйтрэлээс үүдэн хаврын тариалалт сар гаруй хугацаагаар хоцорч буй нь тариаланчдын эхний сэтгэл зовних асуудал болжээ.

Аймгийн хэмжээнд анхны үрэлгээг дөрөвдүгээр сарын 23-наас хийсэн байна. Орхон сумын ногоочдод тариалалтын дийлэнхийг эзэлдэг луувангийн тариалах, хураах бага оврын трактор, комбайний хангалт, өвөл, зуны хүлэмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах орчин үеийн тохируулга бүхий хөргүүрийн системтэй зориулалтын зоорийн аж ахуйг байгуулах, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацааг сунгах асуудлууд нэн тэргүүнд тулгарч байна.

Энэ оны хаврын тариалалт 3.5 хувьтай үргэлжилж байна. “Газар Агро” компани Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, нутагшсан махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрсөн чанар стандартад нийцсэн мах бэлтгэж, дотоодын зах зээлийг бүрэн хангаж, гадаадад экспортод гаргах зорилго тавьжээ. Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг, 18 сартай охин шүдлэн 400-450, үнээ 500-550 кг, бүх 800-900 кг жин татдаг бөгөөд энэ өдрүүдэд үржлийн үнээнүүддээ зохиомол хээлтүүлэг хийж буй аж.

“Арвин хур” компанийн хувьд Зүүнбүрэн суманд 4,000 га талбайд усалгаатай тариалан эрхэлдэг.

Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж амжилттай нутагшуулснаар тариалангийн нийт талбайг 100 хувь эргэлтэд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж жилд дундажаар 4,000-5,500 тн ургац хураан авч аймаг орон нутагтаа жишиг тогтоож байна.

Мөн энэ жилийн хаврын тариалалт оройтсон бөгөөд тариалангийн талбайн үрэлгээгээ энэ долоо хоногт эхлүүлж байгаа гэв.

Харин Зүүнбүрэн сумын Охиндойн талд ХХААХҮЯ-аас АХБ, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 2020-2026 онд хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2,760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэн байна.

Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60%-д хүрсэн ч малын гоц халдварт боом өвчин гарч байсан голомттой холбоотойгоор судалгааны ажил түр зогссон байна. Хаврын тариалалтын явц, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцахдаа Дархан, Сэлэнгийг уул уурхайн эдийн засагтай эн зэрэгцэх, цаашид өсөн нэмэгдэх, шавхагдашгүй нөөц бүхий эрчимжсэн хөдөө аж, ахуйн бүс нутаг болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэж байсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.