Categories
амьдралын-өнгө мэдээ

Малчны гэрт кесар хагалгаа хийж, эх хүүхдийг эсэн мэнд эх барьжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн малчин айлд жирэмсэн эх цус алдлаа гэсэн дуудлага тус аймгийн Түргэн тусламжийн газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан, мэдээгүйжүүлгийн эмч Б.Сураужан, Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х.Өмиргүл, эмч А.Саулен, сувилагч М.Жаныл, Лена, Цусны лабораторийн ажилтан Кенжебек нарын хагалгааны баг жирэмсэн эхийн гэрт очиход биеийн байдал нь хүнд, тээвэрлэх боломжгүй байжээ.

Эхийн амь насанд эрсдэл тулгарсан тул яаралтай журмаар кесар хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, эх, хүүхдийн биеийн байдал сайн, сумынхаа Сум дундын эмнэлэгт байгаа ажээ.

Мөн энэ сарын 9-ний өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч С.Гүндэгмаа, нойрсуулах эмч С.Энхбаяр нараар ахлуулсан хагалгааны баг малчин айлд кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан билээ. Тодруулбал, Жинст сумаас 60 км-ын зайтай жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэртэй, даралт их жирэмсэн эхэд хөдөө гэрт нь кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ууланд нуусан 57 техник хэрэгслийг лацдаж, байгаль орчны байцаагчдад хүлээлгэн өгчээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийн хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан удирдамжийн дагуу дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумдын нутаг дэвсгэрт энэ сарын 05-ны өдрөөс 12-ны өдрүүдэд ажиллалаа.

Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын 11 пост ажиллуулж эхлээд байгаа юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж тээвэрлэн хяналтын постод татан төвлөрүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лацдаж, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгч, дээрх талбайг бүрэн чөлөөлсөн.

Мөн тус сумын “Хорийн даваа” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 13 техник, хэрэгслийг бүгдийг нь, “Өлөнт”, “Харганат” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 54 техник, хэрэгслээс экскаватор 11, алт угаах төхөөрөмж 3, ачааны машин 6, ковш 1-ийг талбайгаас гаргасан.

Хяналт, шалгалтын хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгч, Баянгол сумын нутагт байрлах Нарангийн голын эхэнд голын голдирол өөрчилсөн, хоолой тавьж шороогоор хаасан байсныг засуулж, урсгалыг хэвийн болгосон.

Мөн Ерөө сумын нутаг дэвсгэрт хийгдсэн хяналт шалгалтаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлэн, 1 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, 3 экскаваторын компьютерыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 5, ковш 2, алт угаах төхөөрөмж 2, цахилгаан үүсгэвэр 2, ачааны машин 3, нийт 14 техник хэрэгслийг лацдаж битүүмжлэн Экологийн цагдаагийн албанд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Эхээсээ төөрсөн бамбаруушийг долдугаар сард байгальд тавина

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байсан тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.

Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг тэжээн амьдрах чадвартай болохоор нь энэ оны долдугаар сард байгальд тавихаар болжээ.

Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг хариуцан тэжээж байгаа бөгөөд өглөө оройдоо 500 мл бүлээн сүү, жимс, молоко өгч байгаа аж. Яваандаа идэш тэжээлийг нэмэгдүүлж, мах, борц, оготно хулгана, шоргоолж, зөгийн бал, мөөг зэрэг шаардлагатай хүнс тэжээлээр тэжээх юм байна. Бамбарууш 3 сартай зургаан кг жинтэй, 48 см өндөртэй гэнэ.

Бамбаруушийн эхийг эрэн хайх ажлыг холбогдох хүмүүс хийж байгаа бөгөөд бамбаруушийг өөрөө хоол тэжээлээ олох чадвартай болох хүртэл тусгай торонд хашиж хамгаалах аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Улаанбаатар-Дундговь чиглэлийн зам мөстөж, халтиргаатай байна

Улаанбаатар-Дундговь чиглэлийн “Ногоон дов”-ын даваа цас ихээр орсны улмаас цасанд дарагдаж, мөстсөн, халтиргаа гулгаа үүсээд байна.

Тиймээс тухайн чиглэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нар дулаан хувцас, шатахууны нөөц, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

Нийслэлд үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны тавдугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.

2021 оны 5 дугаар сарын 24-28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Өмнийн цэнхэр говиор аялсан нь” видео бичлэгийн уралдаан зарлажээ

“Өмнийн цэнхэр говиор аялсан нь” цахим видео бичлэгийн уралдааныг зарлажээ.

Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зарласан уг уралдаанд Монгол Улсын иргэн бүхэн оролцох боломжтой юм.

“Гайхамшигт говь нутагт аялцгаая” сэдвийн хүрээнд 3-5 минутын видео бичлэгээ omboajg@gmail.com хаягаар илгээж уралдаанд оролцох боломжтой бөгөөд оролцогчдын бүтээлийг ирэх сарын 21 хүртэл хүлээн авах аж.

Ирүүлэх бичлэг дуу, дүрсний шаардлага хангасан байх ёстой.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говьсүмбэр аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлэг ашиглалтад оржээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 100 ортой Нэгдсэн эмнэлэг тавдугаар сарын 21-нд ашиглалтад орлоо.

100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг 2018 онд ЭМЯ-ны тендерээр шалгарсан “Тэргүүн Чансаа” ХХК 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхэлж, энэ оны гуравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Эмнэлэг нийт хоёр алба нэг төвтэй, есөн тасгийн зохион байгуулалттай бөгөөд 165 орон тоотой үйл ажиллагаа явуулна.
Эмнэлгийн шинэ барилгын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам болон ЭМГ, эмнэлгийн удирдлага, албан хаагчид оролцлоо.
Тус аймаг Дундговийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр зэрэг сумтай хиллэдэг бөгөөд зэргэлдээх аймаг сумын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирна гэж албаныхан онцлов.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Гурван сартай бамбарууш айлын хотонд иржээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.

Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша гэж нэрлэсэн байна. Бамбарууш 2-3 сартай зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа бөгөөд өдөрт 1 литр сүү ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь 1 сарын дараа буюу жимс, мөөг ургахаар байгальд тавихаар төлөвлөж байна. Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна. Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

Гэрэл зургийг Г.Баярбатын цахим хуудаснаас

May be an image of animal and outdoors

May be an image of animal and outdoors

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Нөхөн сэргээлт 2020-2024 нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар хэсгийн 5.1.8, Засгийн газрын 2020 оны 64 дүгээр хуралдааны тэмдэглэл, “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” 2020 оны 169, А/698, А/336, А/242 дугаар хамтарсан тушаалын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийн хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан удирдамжийн дагуу дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумдын нутаг дэвсгэрт энэ оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 12-ны өдрүүдэд ажиллалаа.

Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын 11 пост ажиллуулж эхлээд байгаа юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж тээвэрлэн хяналтын постод татан төвлөрүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лацдаж, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгч, дээрх талбайг бүрэн чөлөөлсөн.

Мөн тус сумын “Хорийн даваа” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 13 техник, хэрэгслийг бүгдийг нь, “Өлөнт”, “Харганат” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 54 техник, хэрэгслээс экскаватор 11, алт угаах төхөөрөмж 3, ачааны машин 6, ковш 1-ийг талбайгаас гаргасан.

Хяналт, шалгалтын хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгч, Баянгол сумын нутагт байрлах Нарангийн голын эхэнд голын голдирол өөрчилсөн, хоолой тавьж шороогоор хаасан байсныг засуулж, урсгалыг хэвийн болгосон.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 15 айлын гэр нуржээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод тавдугаар сарын 20-ны өдөр 28-34 метр секунд хүрч, хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 13:45 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар шороон шуурга шуурч, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын нутгаар цас, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод тавдугаар сарын 20-ны өдөр 28-34 метр секунд хүрч, хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 13.45 цагт хүлээн авчээ.