Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт өнөөдрөөс 48 цаг тэг зогсолт хийнэ

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит 18 дугаар хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Өнөөдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийхээр болов.

2.Тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

3.Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.

4.Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр/2021.05.29/ 07:36 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Монгол орны ихэнх гол мөрний зургадугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджын орчим буюу бага байх төлөвтэй байна.

Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голуудын 6 дугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нуруунаас эх авах Туул, Ерөө, Онон, Хэрлэн голын эх Их Хянганы нурууны Халх зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын сүүлийн арав хоногт түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэй байна.

Мөн агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Зарим томоохон гол мөрөнд зургадугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийнхтэй харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

д

Гол мөрөн –харуулын нэр

Зургадугаар сарын олон жилийн

Зургадугаар сард ажиглагдах

дундаж

өнгөрөлт,м3

дундаж

түвшин,см

өнгөрөлт,м3

Хамгийн их

Хамгийн бага

түвшин, см

өнгөрөлт,м3

1

Сэлэнгэ мөрөн – Хялгант баг

247

386

866

257

300

500

2

Сэлэнгэ мөрөн – Зүүнбүрэн сум

213

286

728

176

245

335

3

Орхон гол – Орхон сум

162

63.7

99.6

14.8

150

49.0

4

Орхон гол – Сүхбаатар сум

212

155

488

23.1

210

168

5

Эг гол – Эрдэнэбулган сум

225

35. 0

109

11.5

205

20.5

6

Үүр гол – Цагаан үүр сум

155

37.6

184

10.7

170

75.0

7

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

294

90.7

236

7.66

200

77.0

8

Бэлтэс гол – Баянзүрх сум

349

4.59

14.2

0.56

350

5.30

9

Шидхэд гол – Ренчинлхүмбэ

183

16.6

28.0

16.29

205

18.0

10

Идэр гол – Зүрх баг

161

49.5

201

15.4

150

42.0

11

Хануй гол Эрдэнэмандал сум

265

11.1

35.7

2.31

240

2.50

12

Тэрэлж – Тэрэлж

148

13.45

66.0

4.79

145

14.0

13

Туул гол – Улаанбаатар хот

137

31.6

124

3.92

150

38.0

14

Туул гол – Алтанбулаг

535

15.8

45.4

6.69

600

20.0

15

Сөгнөгөр – Сөгнөгөр

231

3.41

18.3

0.99

215

3.20

16

Хараа гол – Баруунхараа сум

173

23.3

70.0

3.40

160

11.0

17

Хараа гол – Дархан

120

12.9

20.8

8.99

115

8.00

18

Ерөө гол – Ерөө сум

306

98.4

210

13.8

305

85.5

19

Ерөө гол Дулаанхаан

243

52.2

110

30.7

265

55.1

20

Онон гол – Биндэр сум

160

47.0

74.7

5.76

170

49.0

21

Хэрлэн гол – Өндөрхаан сум

175

27.5

47.3

6.68

200

45.6

22

Хэрлэн гол – Чойбалсан сум

128

22.3

52.2

1.98

115

13.0

23

Халх гол Сүмбэр сум

159

22.5

153

17.4

205

68.0

24

Завхан гол -Гуулин

156

16.5

105

3.41

170

22.8

25

Богд гол – Улиастай сум

183

50.0

24.2

1.07

135

13.0

26

Түй гол – Баянхонгор сум

132

6.80

13.9

1.14

120

5.60

27

Ховд гол – Мянгад сум

200

94.2

193

43.7

205

165

28

Буянт гол – Ховд сум

280

15.7

27.4

8.19

340

24.0

29

Булган гол – Булган сум

227

23.0

29.7

3.03

205

16.5

30

Чигж гол – Өндөрхангай сум

174

0.77

3.13

0.34

212

0.40

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хүүхдийн анхны төмөр замын бүтээн байгуулалт эхэлжээ

Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Монголын хүүхдийн анхны төмөр тавьж байгаа ажээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд УБТЗ-ын удирдлага, Дархан-Уул аймгийн Засаг дарга нар “Хүүхдийн төмөр замын төсөл” дээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажил энэ сарын 10-наас эхэлсэн байна.

Зүүнхараагийн БАҮ-ний нэгдүгээр ангийн барилгачид өртөөний болон депогийн барилгыг тавьж буй бол замын I ангийн замчид одоогийн байдлаар хөрс хуулалт, балластын ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Мөн энэ төсөл дээр Дохиолол холбооны I анги, ЭХУХ-ийн I ангийнхан ажиллаж буй юм байна.

Хүүхдийн төмөр замын нийт урт 2.1 км, 750 мм-ийн царигтай, тойрог хэлбэртэй, хоёр суман шилжүүлэгтэй байх аж. Суман шилжүүлгийн нэг нь төвлөрсөн автомат удирдлагатай, нөгөө нь гар суман шилжүүлэг байх бөгөөд замын 200 метр нь депо руу орох, гарах зам юм байна.

Депогийн барилгын хувьд үзлэгийн хоёр сувагтай 42х12 метрийн хэмжээтэй бол өртөөний барилга 24 метрийн диаметртэй монгол гэрийн хэлбэртэй тавигдаж байгаа ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад оржээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад орсон бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ нээлтэд оролцжээ.

Орчин цагийн боловсролын байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Анхны сургуулиудын нэг нь Хөвсгөл аймгийн нэгдүгээр 10 жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор юм. 1923 онд байгуулагдсан тус сургууль 2 жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгоно.

Энэ сургуульд өнөөдөр 2800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байна. 2018 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 320 хүүхдийн суудалтай бага сургууль барих 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж байсан юм. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч компани хариуцлагатай ажиллаж өнөөдөр тус сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгч байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Дулааны шугамын худагт унасан бага насны хүүхдийг аварчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар байранд дулааны шугам сүлжээний худагт бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 08:15 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 08:19 цагт очиход М /2 настай, эрэгтэй/ дулааны шугам сүлжээний 3 метрийн гүнтэй худагт унасан байсныг 8 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймагт нутагшуулж байсан буганд сансрын дохиолол зүүлээ

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх Хантайширын нурууны Буга нутагшуулах төвд нутагшуулж байгаа буганд хяналтын хүзүүвч зүүлгэлээ.

Гурван настай Шарга /эр/ 4 настай Коко /эм/ нэртэй хоёр буганд ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс сансрын дохиололт хүзүүвчийг зүүлгэжээ.

Ингэснээр Төв аймгийн Хустай нуруунаас нутагшуулсан буганы шилжилт хөдөлгөөн амьдралын идэвх зэргийг судлах бөгөөд шинжлэх ухааны томоохон ач холбогдолтой судалгаа болох юм.

Зураг нээх

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Өмнөговь, Дорноговь аймагт уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргаж зөвшөөрлийн дагуу зорчихоор болжээ. Үүнд,

  1. Өргөдөл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлэх. Өргөдөл, албан бичигт зорчих зорилгоо тодорхой дурьдах. Холбоо барих хүний байнга ашиглагдах, 24 цагаар нээлттэй байх утасны дугаарыг заавал бичих
  2. Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Улсын дугаар, марк/
  3. Зорчих хүн бүрийн иргэний бичиг баримтын хуулбар, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг гэрчлэх бичиг, өвдөөд эдгэсэн бол эмчийн магадлагаа /4 сарын доторх/-г заавал бүрдүүлнэ.

Харин хүндэтгэн үзэх шалтгаан/эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил/-аар зорчих, харьяаллын болон байнгын оршин суух хаягтаа ирэх, очих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл/-ийн зорчих зөвшөөрлийг Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгох аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт эх, нярай эндэж, эрхлэгч эмч Б.Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт эх, нярай энджээ.

Эх хүүхэд эндсэн асуудалд тус эмнэлэгийн эрхлэгч эмч Б.Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний 00:00 цаг орчимд талийгаач Э нь нөхөр, хадам ахын хамт амаржихаар Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд үүрийн 04:00 цаг орчимд нас барсан байна.

Энэ хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн эмнэлэгийн 6 эмч ажилтанг гэрээс нь хувийн унаагаараа зөөж эмнэлэгт авч ирсэн байдаг. Талийгаач 4,8 кг охин төрүүлээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч 2 хоногийн дараагаар нярай мөн нас барсан байна.

Нярай 2 хоноод бас л эндсэн. Тухайн шөнө ар гэрийнхэнээр нь эмнэлэгийн 6 эмч ажилтанг нэг нэгээр нь зөөлгөж хугацаа алдсан. Талийгаач 3 дэрсхэн үрээ орхиод төрүүлсэн үртэйгээ эмнэлэгийн орон дээр эцсийн амьсгал хураасан байна. Төрөлтийн дараах цус алдалтаар эх нас барсан гэдэг тайлбарыг албаны эх сурвалж өгсөн. Тус эмнэлэг цусны салбар банктай гэхдээ цус нь хөлдөөгчинд хөлдүү байсан учир бэлэн донораас цус сэлбэх гэтэл өнгөрчихсөн гэдэг тайлбарыг өгсөн. Үнэхээр харамсалтай. Хоёрын хоёр амь үрэгдчихээд байхад эмнэлэгийн удирдлагууд нэг ч удаа ар гэртээ нь яриагүй байна. Ар гэрийнхэн нь эмнэлэгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон тул гомдолтой байна гэжээ.

Эх сурвалж. Ховд.мн

https://fb.watch/5MdHO_44I7/

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдрийн 20:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраас газар хөдлөлт болсон нутагт амьдардаг иргэдээс асуухад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохиролгүй хэмээжээ.

Он гарснаас хойш Хөвсгөл аймгийн Ханх суманд хүнд мэдэгдэхүйц газар хөдлөлт нэлээдгүй бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитуд, тавдугаар сарын 3-нд 6.3 магнитуд хүчтэй газар хөдөлсөн билээ.