Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна

Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.Энэ сарын 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус хүрэх юм байна.

Түүнчлэн Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа нийт нутгийн уулархаг хэсгээр нойтон цас орж, сэрүүн байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, салхитай, сэрүүхэн байхыг малчид, иргэдэд анхааруулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг: Газрын доройтол, цөлжилтийн нөхцөл байдлыг судлан зураглал гаргана

2021 оны зургадугаар сараас 10 дугаар сарын 20-ныг хүртэл таван сарын хугацаанд Дундговь аймагт газрын доройтол, цөлжилтийн үнэлгээ зураглал гаргах судалгааны ажил хийхээр боллоо.

Тус аймгийн нийт нутгаар цөлжилт нүүрлэж, байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэн, бэлчээрийн хомсдол үүссэн тул аймгийн ХХААГ-аас санаачилга гаргасны үндсэн дээр ус судлаач, доктор, профессор Д.Чандмань төсөл боловсруулж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжин санхүүжүүлэхээр болжээ.

Судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ, Дундговь аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ ургамал судлал, хөрс судлал, ус цаг уур, уур амьсгал судлаач, ойжуулалт нөхөн сэргээлт зэрэг салбарын 12 эрдэмтэн судлаачид хамтран ажиллах ажээ.

Энэхүү судалгааны хүрээнд цөлжилтийн шалтгааныг тодруулж, байгаль, цаг уурын өөрчлөлтийг тодорхойлон, бэлчээрийн даацыг тооцон, үнэлгээ өгөх ба дараах үр дүнг гаргахаар төлөвлөсөн байна. Тодруулбал:

1.Аймгийн 15 суманд бэлчээрийн хөрс, ургамлын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, бэлчээрийн төрлийн зураглал, хөрсний шинж чанарын зураглалыг шинэчлэн зохиох,

2.Сум бүрээр бэлчээрийн хөрс ба ургамлан нөмөргийн доройтлын зураг гаргах,

3.Аймгийн хэмжээнд цөлжилтийн зургийг шинэчлэн зохиох,

4.Гадаргын ус буюу гол, горхи, булаг шанд, гүний ус, энгийн уурхайн болон гүн өрмийн худгийн байршлын зургийг гаргах,

5.Байгаль цаг уурын (олон жилийн дундаж мэдээгээр) өөрчлөлтийг илрүүлэн үнэлгээ өгнө.

6.Сум бүрээр талхлагдан доройтсон газрын байршлыг тогтоож, нөхөн сэргээх, бэлчээр сайжруулалт хийх зөвлөмж гаргах,

7.Байгаль хамгааллын менементийн төлөвлөгөөг ойрын (5 жил) болон дунд (10-15- жилээр) хугацааны төлөвлөлт хийх ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгоно

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болов.

Энэ хүрээнд нэр бүхий 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгоно. Сумдыг хүн амын тоо, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац, ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэргийг харгалзан сонгосон байна. 2024 он гэхэд:

– Иргэдийг шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэх

-Дулаан, хэрэгцээний халуун устай болгох

– Сумын төвийн орон сууц, худалдаа, үйлчилгээний зэрэг барилга, байгууламж, айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7,800 өрхийн 31 мянган хүн амыг төвлөрсөн шугам сүлжээтэй болгох

– Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах боломж бүрдүүлэх

– Бичил өрхийн үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилт тавьж байна.

Барилга, хот байгуулалтын яам Төв аймгийн Бүрэн суманд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлсэн байна. Ингэснээр:

– Сумын төвийн байгууллага, аж ахуйн нэгжүүд ус, дулааны төвлөрсөн шугамд холбогдож, 10 гаруй нүхэн жорлонг халсан

– Байгууллага, аж ахуйн нэгжүүд тус бүрдээ халаалтын зуух ажиллуулж агаар, орчин бохирдуулахаа больсон

– Сургууль, цэцэрлэгт явах хүүхдийн тоо нэмэгдсэн

– Иргэд, аж ахуйн нэгжүүд найман айлын орон сууц, нарийн боовны цех, бусад барилга ашиглалтад оруулсан

– Газрын үнэ нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарчээ.

“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 238 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд жил бүрийн улсын төсөв, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ОБЕГ: Найман иргэний амь насыг авран хамгааллаа

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Яргайтын ам гэдэг газарт Ланд 100 маркын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 8 хүний амь, нас эд хөрөнгийг авран хамгааллаа.

Түүнчлэн Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах бүлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж морьд худалдан авч, эмээл болон бусад дагалдах хэрэгслүүдийг алба хаагчдынхаа хүчээр бэлтгэж энэ оны 05 дугаар сараас эхлэн эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ердийн хөсөг морь, эрэлч нохой ашигладаг болсон байна. Ингэснээр ой хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор баяр амралтын өдрүүдэд Улиастай, Алдархаан сумын ногоон бүсэд Богдын гол, Чигэстэй голын эргээр морин эргүүлийг ажиллуулж байгаа аж.

Аврах ажиллагаанд морь ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн Баянчандмань суманд зургадугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоолоо


Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Төв аймгийн Баянчандмань суманд зургадугаар сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, бусад аймаг, сумдаас тус сум руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх аж.

Ингэхдээ зөвхөн PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэм хатуу мөрдүүлэн зорчуулахаар захирамжилжээ.

Хөдөлгөөн хязгаарласан өдрүүдэд тус сумын худалдаа, үйлчилгээний газрууд 10:00-18:00 цаг хүртэл ажиллах ба сум дахь авто тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт 41 тохиолдол шинээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдвар 1134 болоод байгаа юм.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Замын-Үүдээс Улаанбаатар руу 26 тонн ачаа ачиж явсан автомашин шатжээ

Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд дараах дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын IV дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 22:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрх 26 тонн ачаа шатаж байсныг хоёр цаг 30 минут ажиллаж унтраасан байна.

Говь-Алтай аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, Цээл сумын төв, Жаргалт багийн оршин суугч иргэн Ц-ийн дөрвөн ханатай гэр бүрэн шатжээ. Энэ тухай дуулага тавдугаар сарын 30-ны 15:00 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 16:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид найман км замыг туулан 16:11 цагт очиж иргэн Э-ын 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Орон нутагт “Pfizer” вакцины дархлаажуулалт энэ долоо хоногт эхэлнэ

“Pfizer” вакцины дархлаажуулалт орон нутагт энэ долоо хоногоос эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр “Энэ долоо хоногоос Pfizer вакцины дархлаажуулалт хөдөө, орон нутагт эхлэх боломжтой болсон. Зарим аймгийн хувьд өнөөдрөөс Pfizer вакцины дархлаажуулалт эхэлж байна.

Бусад аймгийн тухайд энэ долоо хоногтоо багтаж Pfizer вакцины дархлаажуулалтыг эхлүүлэх юм.

Улаанбаатар хотын хувьд дүүрэг бүрд 1-2 цэгээр тус вакциныг тарьж буй.

Тиймээс Pfizer вакцинд хамрагдах заалттай хүмүүс тухайy цэгүүдэд очиж, эмчийн зааврын дагуу хамрагдахыг хүсье.

Уг вакциныг зөвхөн эмчийн заалтаар л хийнэ гэдгийг сануулъя” хэмээн хэллээ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэгдсэн коронавирусийн эсрэг “Pfizer” вакциныг зөвхөн архаг хууч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хийх юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт тогтоосон хөл хориог дахин сунгалаа

“КОВИД-19”-ын цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор 2021 оны зургадугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо гэж Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр буюу тавдугаар сарын 31-нд нийт нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.