Categories
амьдралын-өнгө мэдээ

Хараа голын усны түвшин нэмэгдэж, айл өрхүүд усанд автжээ

Хараа голын усны түвшин өмнөх жилүүдийн дунджаас нэмэгдэж, үерийн түвшинг давж 176 см хүрч үерлэж, зарим налуу хэсгээр ус эргээ хальжээ.

Орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул голын сав дагуу суурьшиж зусаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

ус гэх мэтийн зураг байж болно

Үүнд:
• Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх
• Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
• Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
• Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
• Төв суурин газрын үерийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах
•Хол замд тээвэр хийж яваа жолооч нар баталгаат гүүр гармаар гарах
. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

ус гэх мэтийн зураг байж болно

байгаль, ус, зүлэг болон тэнгэр гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймгийн 5 суманд 72 цагийн “тэг” зогсолт хийхээр шийдвэрлэв

Дундговь аймгийн Онцгой комиссын 16 дугаар хуралдаанаас коронавирусийн халдварын тархалтыг бууруулах зорилгоор өнөөдрийн 15:00 цагаас зургадугаар сарын 13-ны 06:00 хүртэл Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт сумдад “тэг” зогсолт хийх шийдвэр гаргалаа.

Энэ хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоохоор болжээ.

Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 54 тохиолдол батлагдаж, батлагдсан тохиолдлын тоо 166 боллоо.

Халдвар Дэлгэрхангай, Цагаандэлгэр, Сайнцагаан, Сайхан-Овоо, Өлзийт суманд бүртгэгдэж, Дэлгэрхангай, Сайнцагаан суманд тархалт их байгааг аймгийн Онцгой комиссоос онцолсон.

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 85 хүн тусгаарлан ажиглах байранд, 286 өрхийн 902 иргэн гэрийн ажиглалтад байгаа ба тусгаарлах эмнэлэгт 86 хүнийг хэвтүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Э.Даваажамц 361 км замыг туулж Говь-Алтай аймгийн Шарга суманд ирлээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор замдаа гарсан билээ.

Э.Даваажамц 9 дэх өдрөө 361 км замыг туулаад байна. Тэрээр одоогоор шаргын говийг туулаад Сутай хайрханы нөмөрт буюу Говь-Алтай аймгийн Шарга суманд ирсэн байна.

Эр зоригт дайчинд Говь-Алтай аймгийн төв Алтай хот ороход ердөө 78хан км зам үлдээд байгаа ажээ. Түүнд Алтай нутгийн зон олон амжилт хүсэхээр зам дагуу алга ташин зогссоор л байна.

Тэрбээр ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг 2007 онд хөгжимчин мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаад 2020 онд Зэвсэгт хүчний Ховд аймаг дахь 123 дугаар ангид томилогджээ.

1 хүн, зогсож байгаа болон авто зам гэх мэтийн зураг байж болно

Түүний өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Та яагаад холын зайнд гүйх шийдвэр гаргасан бэ?

-2020 оны 7 дугаар сард Исламын Бүгд Найрамдах Афганистан улс /ИБНАУ/-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлагдсан шүү дээ. Тэгэхэд нь “Цэргийн алба хаагч яагаад холын зайд гүйж болохгүй гэж” бодоод зорилгоо болгосон. Үндсэндээ өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн холын зайд гүйх сэтгэл зүй, бие бялдраа бэлтгэж эхэлсэн. Эхлээд өдөрт 10 км, 10 хоногийн дараа 20, 20 хоногийн дараа 45-50 км болгож нэмэгдүүлсэн. Бэлтгэл бүрэн хангагдаж, ямар ч зовуурьгүй, амьсгаа задарч, ядралгүй болсныхоо дараа ангийнхаа удирдлагад Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх гүйх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Хэрхэн хүлээж авсан бэ?

-Уриалгахан хүлээж авсан. Мэдээж дээд шатны байгууллага Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бас зөвшөөрөл авсан. “Ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй биз. Бие бялдрын бэлтгэл, эрүүл мэнд чинь бэлэн үү” гээд тодорхой шалгалт авсны дараа зөвшөөрөл өгсөн.

Хэзээнээс гүйх билээ?

-2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 11.40 цагт Ховд хотынхоо Ард Аюушийн талбайгаас хөдөлнө. Гэр бүл, анги хамт олон, найз нөхөд, нутаг усныхан маань гаргаж өгөх байх аа.

Хэдий хугацаанд гүйхээр тооцож байна. Бас өдөрт хэдэн км гүйх вэ?

-Ховд аймгаас Улаанбаатар хүртэл 1500 км. Өдөрт 45-50 км гүйнэ. Ингэхдээ өглөө 25 км, үдээс хойш 25 км гүйнэ гэж тооцож байна. Зарим өдрөө цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад энэ тоо бага зэрэг өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өдөрт 45-50 км гэж тооцохоор 40 орчим хоног тасралтгүй гүйж, 7 дугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд очно гэж төлөвлөж байгаа.

Хоол хүнс, хоноглох байраа хэрхэн зохицуулсан бэ?

-Надад туслалцаа, дэмжлэг үзүүлэх баг явна. Мэдээж гүйхгүй, автомашинаар. Эмчээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо, тогоочоор миний эхнэр М.Мөнхзаяа, жолооч-дасгалжуулагчаар хадам ах М.Одгэрэл нар явна. Өглөөд хоноглосон газраасаа босоод гүйхэд манай багийнхан майхнаа хурааж, дараагийн очих цэгт түрүүлж очоод хоол унд, бусад бэлтгэлээ хангаад байж байна. Ийм маршрутаар 40 орчим хоног тасралтгүй туулна гэсэн зорилго тавиад байна.

Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Аймаг хоорондын постуудаар нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл гарах вий?

-Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ талын зөвшөөрлийг нь авч өгсөн. Бидний хувьд аймагт саатах асуудал байхгүй болохоор хүндрэл гарахгүй байх.

Гүйлтийн спортоор хэр удаан хичээллэж байгаа билээ?

-Яг дагнан хичээллэж байгаагүй. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, цэрэгжлийн спортын тэмцээнүүдэд тогтмол оролцож байсан. Холын зайд гүйхтэй холбоотой бэлтгэлийг бол 100 хувь базаасан учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэдгийг бардам хэлж чадна.

Энэ амжилтаараа ямар зорилго тавиад байгаа вэ?

-Нэгдүгээрт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах. Гуравдугаарт, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх. Одоогоор рекордын эзэн нь Б.Болдбаатар гэдэг мундаг тамирчин бий. Прокурорын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тэрээр Говь-Алтай аймгийн Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг туулсан амжилтаараа Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эзэмшиж байгаа юм. Дөрөвдүгээрт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд 100 жилийн ой нь тохиох Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа түүхт ойг тохиолдуулан гүйж, өөрийн зүгээс бэлэг барих юм.

-Төрийн далбаагаа мандуулж гүйнэ гэсэн байх аа?

-Тийм ээ. Цэргийн дүрэмт хувцастайгаа гүйнэ. Ямар ч дүрмийн зөрчилгүй хувцаслаад явна. Гүйж байгаа талаарх мэдээллээ өөрийн цахим хуудсанд байнга оруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Салбар дундын ес дэх удаагийн эрсдэлийн үнэлгээ хийлээ

Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархах эрсдэлийн салбар дундын ес дэх удаагийн үнэлгээг хийлээ.

Шадар сайдын 2017 оны наймдугаар тушаалын дагуу эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 9 эмч мэргэжилтэн, албан хаагч хамтран зохион байгуулахад маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Эрсдэлийн үнэлгээний дагуу мэргэжлийн байгууллагууд зөвлөмж гарган Аймгийн шуурхай штабд хүргүүлэн, Онцгой Комиссын хуралд танилцууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймгийн сонгогчдын идэвх хамгийн бага байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийслэлд 1,009,755, орон нутагт 1,141,574 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн.

18:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц дунджаар 37.6 хувь байгаа ба 21 аймагт ирцийн босгод хүрээгүй буюу саналаа өгсөн сонгогчийн тоо 50 хувийн ирцийг хангаагүй байна.

Одоогоор Хэнтий аймаг саналаа өгсөн сонгогчийн ирцээрээ тэргүүлж байгаа буюу 42 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй нь Сэлэнгэ аймаг байгаа юм.

Тодруулбал,

  1. Архангай – 31.5 хувь
  2. Баян-Өлгий – 31.7 хувь
  3. Баянхонгор – 34.9 хувь
  4. Булган – 33 хувь
  5. Говь-Алтай – 42 хувь
  6. Говьсүмбэр – 35.9 хувь
  7. Дархан-Уул – 37.7 хувь
  8. Дорноговь – 39.9 хувь
  9. Дорнод- 33.6 хувь
  10. Дундговь – 35 хувь
  11. Завхан – 38.7 хувь
  12. Орхон – 40.5 хувь
  13. Өвөрхангай – 36.3 хувь
  14. Өмнөговь – 34.2 хувь
  15. Сүхбаатар – 42.2 хувь
  16. Сэлэнгэ – 27.6 хувь
  17. Төв -33.9 хувь
  18. Увс – 36.3 хувь
  19. Ховд – 38.1 хувь
  20. Хөвсгөл -34.3 хувь
  21. Хэнтий- 42 хувийн ирцтэйгээр санал хураалт явагдаж байна.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Э.Даваажамц ​8 дахь өдрөө Говь-Алтай аймгийн нутагт гүйж байна


Ахлах ахлагч Э.Даваажамц 8 дахь өдрийн гүйлтээ эхлүүлжээ.
Тэрээр Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багт хоноглоод 296 дахь километрээсээ гүйсэн байна.
Өнөөдөр ахлах ахлагч маань мөн л адил 45-50 км замыг туулах зорилготой. Түүний биеийн байдал маш сайн байгааг багийнх нь гишүүн болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо уламжлав.
Мөн нутгийн иргэд хоол, цайтай угтаж байгаа аж.

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

campsite болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг: “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” уриан дор Хүүхдийн паркыг моджуулав

Дундговь аймгийн 10 жилийн сургуулийг 1991 онд төгсөгчид “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” уриан дор Мандалговь хотын хүүхдийн парк, хүүхдийн цэцэрлэгийн хашааг моджууллаа.

Тухайн үед тус аймагт бүрэн дунд боловсрол олгодог гурван сургууль байсан нь Улсын тэргүүний нэгдүгээр сургууль, хоёрдугаар сургууль, Эрдэнэдалай сумын сургууль юм.

Дээрх гурван сургуулийг 1991 онд төгсөгчид нэг талаас аймгийнхаа ногоон хөгжлийг дэмжиж, нөгөө талаас ирээдүйн бяцхан хүүхдүүдийн хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг тохижуулах зорилгоор ийнхүү мод тарих хөдөлгөөнд нэгдсэн байна.

Тус хамт олон ийнхүү Мандалговь хотын хүүхдийн паркад 350, Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн хашаанд 120 мод, жимс жимсгэний бут тарьсан бөгөөд дээрх байгууллагуудад мандлын цэцэг тариалах үр өгч, усалгааны шланк, мотопомп зэргийг хүлээлгэн өгч, усалгааны асуудлыг нь шийдвэрлэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 3.8 магнитуд газар хөдөлжээ.

Тодруулбал, Зургадугаар сарын 08-ны өдөр 04:30 цагт Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас өмнө зүгт 25 километрын зайд 3.8 магнитут газар хөдлөлт болсон байна.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.32N 101.26E

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халуун рашаан” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид зургаадугаар сарын 6-ны 15:18 цагт түймрийн голомтод очсон байна.

Улмаар алба хаагчдыг гурван бүлэгт хуваагдаж галын унтраахаар ажиллаж буй талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Мөрөн суманд эх үүсвэр тодорхойгүй голомт бүртгэгдэж байна

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид тандалт болон ойрын хавьтлын 513 сорьцод PCR шинжилгээ хийхэд 23 тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, Мөрөн суманд 16, Эрдэнэбулган суманд 5, Чандмань-Өндөр суманд 2 батлагдаж, нийт тохиолдлын тоо 205 боллоо. Мөн Мөрөн суманд тандалтын зорилгоор худалдааны төв, үсчин, төрийн албан хаагч нараас шинжилгээ авахад эх үүсвэр тодорхойгүй 2 голомт нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагаас эх үүсвэрийг тогтоох тандалт судалгааны ажил хийж байгаа бөгөөд иргэдийг амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин, гараа тогтмол угааж, вакцины бүрэн тунг хийлгэхийг анхааруулж байна.