Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Дундговь аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Дундговь аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2021.06.15-ны 06.00 цагаас 2021.06.22-ны 06.00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Дээрх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх болон банкны үйлчилгээнээс бусад салбарын үйл ажиллагааг хязгаарласан байна.

Хүнсний дэлгүүрүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд архи согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчлэхийг хоригложээ.

Түүнчлэн сүүлийн дөрвөн сар уг өвчнөөр өвчилж эдгэрснээс бусад иргэдийг төлбөртэй түргэвчилсэн шинжилгээнд хамруулж аймаг руу нэвтрүүлэхээс гадна хяналтын цэгүүдээр PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр нэвтэрч буй иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад оруулахаар шийдвэрлэсэн гэж Дундговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр тус аймагт өчигдөр шинээр коронавируст халдварын 60 тохиолдол батлагджээ. Ингэснээр тус аймагт 289 тохиолдол бүртгэгдэв. Тус аймгийн Эрдэнэдалай болон Дэрэн суманд халдварын шинэ голомт үүссэн байна.

Энэ сарын 14-ний байдлаар тус аймагт нийт 229 тохиолдол бүртгэсэн.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Байлдааны зориулалттай 57 сум, галт хэрэглэлийг илрүүлж устгажээ

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгаас ирүүлсэн дуудлагын дагуу ажиллаж, 13 нэр төрлийн 58 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлэн аюулгүй болгов. Залгуулан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мөн тус бүлэг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн нутгаас байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх 5 төрлийн 57 сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгасан байна.

Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж, өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Уянга сумыг “Алтан гадас” одонгоор шагналаа

Уянга сум түүхт 90 жилийнхээ ойгоор төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.

Уянгынхны аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг аймгийн Засаг дарга А.Ишдорж гардуулан өглөө.

Сарлагаараа, уянга хийцийн гэрийн эрээн модоороо, байгалийн үзэсгэлэнгээрээ улсад алдартай тус сумаас төрийн нэрт зүтгэлтэн Т.Намнансүрэн тэргүүтэй олон арван алдартнууд төрөн гарсан юм.

Уянга сумын 90 жилийн ойн тохижилтод зориулж, аймгаас 50 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн ба 2 дугаар сургуулийн сантехникийн иж бүрэн засварт 200 сая, Жаргалант багт 120 хүүхдийн сургуулийн барилгыг эхлүүлж, цэцэрлэгийн тохижилтод 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байгааг аймгийн Засаг дарга хэллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Хөл хорио тогтоосон аймаг, сумдын мэдээлэл

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар 16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал,

  1. Архангай аймгийн 5 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр- Улаан

2. Хөвсгөл аймгийн 5 сум буюу Хатгал, Тосгон, Галт, Улаан-Уул, Шинэ-Идэр

3. Булган аймгийн 2 сум буюу Хангал, Гурван булаг

4. Төв аймгийн 2 сум буюу Лүн, Баян-Өнжүүл

5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Халзан, Сүхбаатар, Дарьганга

6. Баянхонгор аймгийн 7 сум буюу Баянговь, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт

7. Хэнтий аймгийн 1 сум буюу Батноров

8. Дорнод аймгийн 1 сум буюу Сэргэлэн

9. Ховд аймгийн 1 сум буюу Дарви

10. Дундговь аймгийн 5 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт

11. Өвөрхангай аймгийн 2 сум буюу Арвайхээр, Хархорин

12. Дорноговь аймгийн 3 сум буюу Айраг, Сайншанд , Даланжаргалан

13. Говь-Алтай аймгийн 8 сум буюу Бигэр, Дэлгэр, Тонхил, Дарив, Цээл, Төгрөг, Шарга, Хөхморьт

14. Сэлэнгэ аймгийн 1 сум буюу Хүдэр

15. Увс аймгийн 10 сум буюу Улаангом, Баруунтуруун, Давст, Өндөрхангай, Бөхмөрөн, Ховд, Завхан, Тэс, Наранбулаг, Сагил

16. Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Малчдыг нүүлгэн шилжүүлж байна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн ОБГ-ын эрэн хайх, аврах ангийн албан хаагчид өнөөдөр Зүүнбүрэн, Шаамар сумын малчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Ойрын өдрүүдэд хүчтэй аадар борооны улмаас голын ус үерлэж, ойр орчимд нутаглаж буй малчдад үерийн аюул учраад байгаа. Иймээс дээрх арга хэмжээг авч хэрэгүүлж байгаа аж. Тодруулбал Зүүүнбүрэн сумын “Мангирт” 3-р багийн “Цацын нуга”, Хар усны үзүүр, “Эрхтийн нуга” гэдэг газруудад зусаж байсан таван айлын 10 том хүн, 12 хүүхэд, таван гэр, 410 үхэр, бусад малыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ. Мөн үргэлжлүүлэн Шаамар сумын “Манжийн тохой”, “Улиастай” гэдэг газарт ажиллаж, малчдыг үер усны аюулаас авран хамгаалсан аж. Энэхүү ажилд Зүүнбүрэн сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хамтарч ажилласан байна.



Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт хөл хорио тогтоолоо

Увс аймагт “Ковид-19”-ийн тархалт нэмэгдэж, өвчний тодорхойгүй голомтууд гарч байгаатай холбогдуулан тандалт судалгаа эрчимтэй явуулах зорилгоор өнөөдөр (2021.06.12) 11:00 цагаас ирэх зургадугаар сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Улаангом сумаас бусад аймаг сумд руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тогтоосон хязгаарлалтын хүрээнд барааны зах, барааны дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин, гоо сайхан, автомашин, угаалга болон засварын төв, түүхий эдийн зах, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг хориглосон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Гол, мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна

Өнөөдөр буюу зургадугаар сарын 12-нд Туул гол Алтанбулаг, Хараа гол Дархан, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх хандлагатай байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.

2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон, Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Халх, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см Хүдэр, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 25-50 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөө өглөө Баянхонгорт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Өнөөдөр буюу зургадугаар сарын 12-ны 08:59 цагт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас 43 км зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Уг газар хөдлөлт газар зүйн байршлаараа (Өргөрөг, Уртраг) : 44.46 98.37 хөдөлсөн байна.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Хар нуурт зургаан сурагч автомашинтайгаа живж, нас барлаа

Баян-Өлгий аймгийн Толбо сумын гуравдугаар багт байрлах Хар нуур руу загас барихаар явсан тус сумын арванхоёрдугаар ангийн зургаан эрэгтэй сурагч 2021 оны зургадугаар сарын 10-нд усанд осолдож харамсалтайгаар амь насаа алджээ.

Талийгаач сурагчдын цогцсыг өнөөдөр өглөө 5-10 метрийн гүнээс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гарган авсан гэж албаныхан мэдээллээ. Сурагчид “УАЗ-469” автомашинтай явсан бөгөөд автомашиныг мөн гарган авсан байна.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
амьдралын-өнгө мэдээ спорт

Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвийн нээлт боллоо

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг болох Баруун Дэлгэрийн аманд байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төв нь энэ жилийн эхний улиралд ашиглалтад орсон билээ.

Бэлтгэлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, тус бэлтгэлийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Отгон-Өлзий нар үг хэлж, нээсэн юм.

Мөн МХБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал, Зөвлөлийн гишүүн Б.Гансүх, М.Амарбаясгалан, Б.Болдбаатар, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш нар тууз хайчлах хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцов.

Энэ үеэр МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар 2021-2028 оны Урт хугацааны стратеги хөтөлбөрийн талаар нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочдод танилцууллаа.

МХБХ-ны Зөвлөлийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн тушаалаар Катар ДАШТ-2022 оны Азийн бүсийн урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Киргиз Улсын шигшээ багтай тоглосон шигшээ багийн тамирчдад хоёр сая төгрөг, Үндэсний шигшээ багийн хамтаар ДАШТ-ий урьдчилсан шатны таваас дээш тоглолтод тоглосон долоон тоглогчид 500 мянган төгрөгийн урамшуулал олгосон юм.

Түүнчлэн шигшээ багийн албаны хүмүүст дурсгалын зүйлсийг гардуулан өгч, МХБХ-ны удирдлагуудын зүгээс Киргиз улсын шигшээ багийн эсрэг 1:0 харьцаатай хожил байгуулахад амжилттай тоглосон хаалгач Э. Мөнх-Эрдэнэ, хамгаалагч Г.Бат-Оргил, хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш нарт тус тус 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо.

1993 онд Үндэсний шигшээ баг дахин байгуулагдсанаас хойших 100 дахь гоолыг оруулсан О.Мижиддоржид хөлбөмбөгийн элч төлөөлөгч Г.Ганхүү амласан ёсоороо нэг сая төгрөгөөр шагнасан бол түүнд МХБХ-ноос дурсгалын зүйл батламжийг гардуулан өгсөн юм.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар нээлтийн үеэр Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн талбайг Монголын хөл бөмбөгийн анхны шигшээ багийн тоглогч, ууган гавьяат дасгалжуулагч, БНМАУ-ын анхны спортын мастер Лувсандоржийн Сандагдоржийн нэрэмжит болгохоор болсныг дуулгахад таатай байна.

Уг бэлтгэлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн МХБХ-ны Зөвлөлийн гишүүд, Үндэсний шигшээ багийн тамирчид, болон хүндэт зочид тус бүр нэг мод тарьж бэлтгэлийн төвийн өнгө үзэмж, байгаль орчны ногоон ирээдүйд хувь нэмрээ орууллаа.