Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 322 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°15”3”, У-100°15”00”) энэ сарын 17-ны өдрийн 08:41 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 08:49 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Халиун бугыг агнаж мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүллээ

Булган аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид тус аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Айрган нуур гэх газарт 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнасан гэмт хэргийг иргэн Д үйлдсэн болохыг илрүүлж бугын эвэр, мах, хөрөө, хутга зэргийг хураан авч ажиллалаа.

Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга иргэдийг тусдаа гэр барьж тусгаарлагдахыг уриаллаа

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийг зуны энэ цагт хашаандаа гэр барьж тусгаарлагдахыг уриаллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт ковидын халдвар батлагдсан 64 иргэн эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлын 765 иргэн гэрийн тусгаарлалтад буй. Энэ аюулт өвчнийг даван туулахад зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд, төр, захиргааны байгууллагынхан бус иргэн, өрх гэр бүрийн оролцоо, сэтгэл, хандлага маш чухал байна. Өөрөөр хэлбэл хэн нэгнээр сахиулан хорьж, шахаж шаардуулах бус хүн бүрийн ухамсар, хариуцлага халдварыг алдахгүй байхад чухал үүрэгтэй боллоо.

Гэрийн тусгаарлалтын дэглэм сахихгүй, гадуур дотуур хэнэггүй явж буй хүмүүс ч байна. Хотоос ирсэн хүмүүстээ бид шаардлага тавьж, гарч ороход нь яагаад саад тавьж, хэлж ярьж болохгүй байна вэ. Халдварын тархалт нэмэгдэж эхэлсэн энэ үед гэрийн тусгаарлалт, ажиглалтад буй иргэн Та олны газраар ганц ч алхаж болохгүй гэдгийг хатуу хэлье. Үүнд гэр бүл, найз нөхөд нь ч хяналт тавих хэрэгтэй.

Мөн түүнээс гадна гэрийн тусгаарлалтад гэж буй боловч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байна. Ингэхээр гэр бүлийн бүх гишүүд эрсдэлд орж байгаа гэсэн үг. Халдвар тээж буй эсэх нь хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан илрэх шинж тэмдэг, хугацаа янз бүр байгааг Та бүхэн мэдэж байгаа. Хэд хоногийн дараа өөрөө өвдөж, гэр бүлээрээ өвчлөх жишээтэй.

Тиймээс Та бүхэндээ хандаж, халдвараас хамгаалах нэг боломжийг уриалж байна. Эдүгээ урин дулаан цаг ирж, хашаа, хороондоо гэр бараагаа барихад даарч, зутархааргүй боллоо. Тиймээс гэрийн тусгаарлалт, ажиглалтад байх хүмүүсээ айл өрх бүр хашаандаа гэр барьж, тусад нь 7-10 хонуулж, өрхийн бүх гишүүдээсээ тусгаарлахыг хүсч байна. Өлгийчүүд та бүхэн маань гэртээ бус гэр барьж тусгаарлагдахыг хүсье” хэмээн уриалга гаргажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Голууд үерийн түвшинг 10-23 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны байдлаар Их Хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 23 см-ээр даван үерлэсэн хэвээр байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Зайсан орчимд усны түвшин өмнөх өдрөөс 9 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэж, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Санзай тосгон болон Дамбадаржаагийн гүүр орчимд үерийн түвшнээс буусан хэдий ч гол үертэй хэвээр байна.

Иймд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул голын дагуу суурьшиж , зусаж буй малчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  • Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна

Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг ээлжит хэвлэлийн хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “УОК-ын даргын тушаалаар батлагдсан 46 байгууллагын 186 албан хаагчаас бүрдсэн Шуурхай штаб 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 57 хөдөлгөөнт баг гэртээ батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал болсон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд 40 автобус буюу хөдөлгөөнт багийг нэмэгдүүлэн ажиллав.

Мөн батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлуудад 119 төвийн ажилчид зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн хязгаарлалт тогтоох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт олгосон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа тул иргэд хөдөө орон нутагт зорчихдоо тухайн орон нутгийн Онцгой комисстой холбогдож мэдээлэл, зөвлөмж авсны дараа хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлүүлэхгүй байхаар шийдвэрлэснээс гадна амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан.

Иргэдэд хандаж хэлэхэд хязгаарлалтын дэглэм сул байгаа нь эрсдэл багассан гэсэн үг биш тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатайг сануулж байна” хэмээн ярив.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг зарим аймагт байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 16-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Үүнд, Архангай, Дархан-уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар боллоо.

Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг “Боловсролын газар, Соёлын хэлтэс” гэж өөрчлөв

Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Соёлын хэлтэс бий болсноор соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх сургалт болж байна

Сүүлийн жилүүдэд малын тоог нэмэгдүүлэхээс илүү чанарыг сайжруулж, цөөн атлаа өндөр ашиг шимтэй мал өсгөн үржүүлэх хүсэл эрмэлзэлтэй малчин, аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна. Төр засгийн зүгээс ч арвин ашиг шимт цэвэр үүлдрийн малын үржүүлгийг бодлогоор дэмжиж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа мал үржлийн технологич мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна. Үүний нэг жишээ бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвөөс “Нутаг академи” төрийн бус байгууллагатай хамтран сүүлийн 5 жилийн турш зохион байгуулж буй “Бог, бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх” сургалт юм.

Бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх вакум сургалт энэ сарын 14-нөөс 27-ны хооронд Улаанбаатар хот болон Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үргэлжилж байна. Сургалтад 6 аймаг, Улаанбаатар хотын 30 гаруй иргэн хамрагдаж, малынхаа ашиг шимийг сайжруулахад анхаарч байна.

Сургалтад хамрагдсан хүмүүстэй эргэх холбоо тогтоож, нэгдсэн зохион байгуулалт буюу хоршооны хэлбэрт оруулж цаашдын бодлогоо болгон ажиллахыг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл, технологичоор бэлтгэгдсэн хүмүүс аймаг, бүс нутагтаа энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг болох юм. Улмаар үйлчилгээ үзүүлсэн малын тухай мэдээлэл нь хөдөө аж ахуйн цахим системд орж, “баталгаатай, эрүүл, гарал үүсэл нь тодорхой” малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх бодлого, чиглэлээр салбарын яам ажиллаж байгааг Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцолж байлаа.

Мал зүйч мэргэжилд зайлшгүй шаардлагатай нэг чухал зүйл бол зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээг өргөн хүрээнд чанартай зохион байгуулах явдал юм. 1990 оноос өмнө манай улсад нэг жилд 75-100 хүн дээд мэргэжлийн мал зүйчээр суралцан төгсдөг байсан бол энэ тоо 20-30 болж цөөрсөн. Ийнхүү энэ мэргэжилтэн ховордсоноор Монгол Улсын малын чанарыг сайжруулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн хүний заавар, зөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулах ажил орхигдож байна. Тийм учраас энэ асуудалд төрөөс анхаарч, арьс шир, ноос, сүүний урамшууллыг малчид, иргэдэд олгож, сум бүрд мал үржлийн мэргэжлийн тасаг, албыг бий болгож байна. Мөн өндөр ашиг шимтэй малын үр үржүүлгийн бүтээгдэхүүнийг Малын удмын сангийн үндэсний төвөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа юм гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​15.784 иргэн, ААН-д хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл олгожээ


Өнөөдрийн байдлаар нийт 207.4 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 15.784 иргэн, аж ахуйн нэгжид Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл олгожээ.

Энэ нь нийт ирүүлсэн зээлийн хүсэлтийн 74 хувь, зээлийн хэмжээний 42.4 хувийг эзэлж байна.

  • Ноолуур бэлтгэлийн зээлийг 14 аж ахуйн нэгжид
  • Хаврын тариалалтын зээлийг 316 иргэн, аж ахуйн нэгжид
  • Малчдыг дэмжих зээлийг 15.454 малчинд олгожээ.

Олгосон зээлийг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хотоос 207, орон нутгаас 15.577 иргэн, ААН байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 16-17-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, гол мөрний усны түвшин улам нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.