Categories
амьдралын-өнгө мэдээ

Улсын хэмжээнд 264 гол, мөрөн ширгэжээ

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар 6161 гол
мөрөн байгаагаас 264 нь ширгэсэн. Нийслэл хотын
усны нөөцийн 50 хувийг ашигласан байна.

Энэ
байдлаар 2030 он гэхэд усны хомсдол үүсэж,
эрсдэлтэй нөхцөл байдалд орох судалгааг Ус сувгийн
он
удирдах газраас гаргасан.


Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тогтоосон
нөөцөөр нийслэлийн усны эх үүсвэр хоногт 259 мянган
метр куб байдаг.
Нийслэлийн усан хангамжийн 218
худаг, нийт гүний худгаас хоногт 144 мянган метр куб ус
олборлож байна. Энэ нь ашиглах боломжтой цэвэр
усны 56.9 хувийг л хэрэглэж байгаа юм. Нийслэл хот бүхэлдээ хоногт 144 мянган метр куб ус
хэрэглэдэг бол орон сууцанд амьдарч буй нэг иргэн
хоногт 127 литр ус, гэр хороололд амьдарч буй нэг
иргэн дунджаар найман литр ус хэрэглэдэг гэх
судалгаа гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Суудлын автомашин онхолдож, 11 сартай хүүхэд амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр /2021.6.23/ нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд гэмтэж, орон нутагт хоёр хүн амиа алдсан байна. Тухайлбал, нийслэлд өчигдөр 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Өвөр салхитын замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай эрэгтэйг мөргөж гэмтээжээ. Мөн зургадугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд ачааны автомашины жолооч бага оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч гэмтсэн ноцтой ослууд гарсан байна. Харин орон нутгийн замд Говь-Алтай аймаг Шарга сумын нутагт суудлын автомашин онхолдож, 11 сартай нярай хүүхэд амиа алджээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр:

  • 2021.06.22-ны өдрийн 07:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
  • 2021.06.22-ны өдрийн 00:00 цагийн орчим Төв аймаг Жаргалант суманд мотоциклын жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.22-ны өдрийн 23:00 цагийн орчим Төв аймаг “Баянхангай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
  • 2021.06.22-ны өдрийн 20:00 цагийн орчим Хэнтий аймаг “Дархан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч амиа алдсан.
  • 2021.06.22-ны өдрийн 05:00 цагийн орчим Налайх дүүргийн нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүн мөргөж гэмтээсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч зорчигч та бүхэн тогтмол зүүж хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдлаа

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдлаа.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644 дүгээр тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1977 оны 143 дугаар тушаалаар “ Гал команд” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй тус байгууллага 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2015 онд Онцгой байдлын газар болон өргөжиж орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагаа, уялдаа холбоог зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.

200734157_4368597686537255_6297850921630648928_n.jpg

Онцгой байдлын газар нь 2010 онд шинэ байр, 2012, 2019, 2020 онуудад алба хаагчдын 8, 40 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулж, 2010, 2013, 2019 онуудад Дундговь аймгийн “Тэргүүний хамт олон”, 2015, 2019 онд Онцгой байдлын албаны “Тэргүүний хамт олон”-оор тус тус шалгарсан.

Мөн 2019 онд шилдэг бүтээн байгуулалтай, шилдэг гэрэлтүүлэгчтэй, шилдэг удирдагчтай байгууллагаар тус тус шалгаран аймагтаа төдийгүй улсдаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн манлайлагч хамт олон юм гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Архангай аймагт хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ

Өнөөдөр буюу зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймагт нийт 1060 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн өдрүүдэд халдварын эрсдэл огцом нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан тус аймгийн мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Золжаргал Улсын Онцгой комисст санал хүргүүлсэн байна.

Саналд: “Цаашид нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац чадамжаас хэтэрч, хүний амь нас эрстэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нэн даруй шилжүүлэх саналтай байна” гэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Үер усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо орсон тул үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх зөвлөгөөг хүлээн авна уу.

ҮЕР УСНЫ АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?

  • Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:

  1. Ундны ус
  2. Илчлэг хоол хүнс
  3. Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
  4. Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис
  5. Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт
  6. Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
  7. Түлээ түлш
  8. Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
  9. Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх

10. Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий

Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ?

  • Өөртөө болон бусдад туслах
  • Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
  • Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
  • Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
  • Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
  • Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
  • Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
  • Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
  • Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу цсны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх гэх мэт.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар бүртгэгджээ

Сүхбаатар аймгийн бүх суманд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Энэ сарын 20-ны өдрийн мэдээллээр, Асгат суманд шинээр хоёр халдвар бүртгэгдсэнээр тус аймаг улаан бүс болсон байна.

Өмнө нь Баруун-Урт, Наран, Асгат, Уулбаян суманд нийт 32 тохиолдол нэмж бүртгэгдэж, Сүхбаатар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 622 болжээ. Энэ хугацаанд 26 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол халдвар авсан 270 иргэн хэвтэн эмчлүүлж буйн дотор 58 хүүхэд байсан аж.

Тус аймагт энэ сарын 19-ний өдөр Covid-19-ийн 33 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 590 хүн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, тус аймгийн Баруун-Урт 18, Наран 11, Онгон хоёр, Халзан, Баяндэлгэр суманд тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн байна. Эдгээр нь бүгд ажиглалтад байсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтагчид аж.

Сүхбаатар аймагт тусгаарлах байр, гэрийн ажиглалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс авах тандалтын шинжилгээ үргэлжилж буй юм байна. Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул иргэд хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Гэвч тус аймгийн Онцгой комиссоос ямар нэг шийдвэр гаргаагүй, улмаар “Улсын Онцгой комиссын шийдвэрийг харж байна” гэсэн хариу өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Баянхонгор аймгийн Баянцагаан суманд тэг зогсолт хийлээ

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээгээр эерэг тохиолдлууд бүртгэгдэж, сумын Онцгой комиссоос Баянцагаан сумын хэмжээнд энэ сарын 25-ны өглөөний 06:00 цаг хүртэл “тэг зосголт” хийлээ.

Дээрх иргэдийн ойрын харьцагчид сумын төв болон хөдөөд байгаа тул сумын төвөөс гарах, орох хөдөлгөөн, сум доторх хөдөлгөөнүүдэд хатуу хорио тогтоов.

Энэ хугацаанд сумын Онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүл мэндийн штаб түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан шинжилгээнүүдийг PCR шинжилгээнд явуулах, тухайн иргэдийн явсан, зорчсон газруудад тандалт хийж, ойрын харьцагчдыг бүрэн илрүүлж ажиллах аж. Заасан хугацаанд сумын Онцгой комиссын шийдвэрээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа, хөдөлгөөнүүдийг тусгай хяналттай үйлдүүлэх бөгөөд иргэд гэр гэртээ, байгаа газраа байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхаарууллаа.

“Тэг зогсолт”-ын үед эмийн сан, аж ахуйн нэгж дэлгүүрүүд 10:00-12:00, 17:00-19:00 цагийн хооронд иргэдийн захиалгаар хүргэлт хийх бөгөөд хүргэж буй хүнсний бүтээгдэхүүнийг уут, хайрцаг, саванд хийн, захиалагч иргэний хашааны гадаа тавьж төлбөрийг мобайл, интернэт банк ашиглан хийхийг зөвлөв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увсын цэнхэр хязгаараар аялаарай

Увс аймаг нь мөнх цаст өндөр уулс, ой тайга, тал хээр, говь цөл зэрэг дэлхийн бүхий л бүс бүслүүрийг өөртөө шингээсэн онгон дагшин нутагтай, дэлхийд ховордсон ан амьтантай тул жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг билээ.

Уур амьсгалын хувьд ч эрс тэс, хатуу ширүүн. Өвөлдөө -50 хэм хүрч хүйтрэн, зундаа 45 хэм хүрч халдаг. Газар нутгийн 18.3 хувь нь улсын тусгай хамгаалалтад, 6.6 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 759 м өргөгдсөн Увс нуур, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4278 м өргөгдсөн Дэглий цагаан ноён оргил билээ.

Увс аймаг нь засаг захиргааны хувьд 19 сум, 92 багт хуваагддаг. Аймгийн төвд хамгийн ойрхон сум Түргэн 28 км, хамгийн алслагдсан нь Зүүнхангай сум 365 км зайтай. Тус аймагт дөрвөд, баяд, халх, хотон ястнууд голлон амьдардаг.

Увс нуурын ай сав газар нь 1993 онд Дархан цаазат газар, 1997 онд Дэлхийн Шим мандлын нөөц газарт, 2003 онд Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн. Түүнчлэн, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай РАМСАР-ын конвенцид Айраг нуур 1999 онд, Увс, Ачит нуур 2004 онд тус тус бүртгэгдсэн байдаг.

Тус аймагт аялал жуулчлал Ховор амьтдын өлгий нутгийн аялал жуулчлалын бүс, Амралт, рашаан сувиллын аялал жуулчлалын бүс, Түүх соёлын аялал жуулчлалын бүс, Тусгай сонирхлын аялал жуулчлалын эко бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжиж байна.

Ховор амьтдын өлгий нутгийн аялал жуулчлалын бүсээр аялах маршрутад Цагаан шувуут, Түргэн уул, Баянзүрх уул, Гоожуурын хүрхрээ зэрэг нэн ховор ба ховор ургамал, амьтны бүрдэл бүхий дархан цаазат газрууд багтана. Энэхүү аяллын бүсэд өндөр уулын мөнх цас, мөсөн гол, түргэн урсгалт голууд, хүрхрээ, нуур зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газар их бий.

Ханхөхий, Хархираа, Түргэний уулсаар буга, гахай, аргаль, янгир, ирвэс, шилүүс, хадны суусар, нохой зээх, хээр тал зарим голын хөндий, уулархаг нутгаар чоно, үнэг, дорго, тарвага зэрэг ан амьтан ихээр амьдардаг. Увс, Хяргас, Үүрэг, Айраг, Ачит нуурт хун, нугас, хотон шувууд, уул талаар хойлог, тоодог, тас, бүргэд, ёл, Ховд, Бөхмөрөний голд алтан гургалдай, тогоруу зэрэг төрөл бүрийн жигүүртэн шувууд бий. Агнуурын амьтдаас хярс, мануул, өмхий хүрэн, солонго гахай, бор гөрөөс, ногтруу, дагуурын ятуу элбэг тархсан.

Амралт, рашаан сувиллын аялал жуулчлалын бүсэд Хяргас нуурын Хар тэрмисийн сувилал, Улаангомын Чандмань уулын рашаан, Зүүнговийн Уртбулаг, Түргэний Бургастай, Дэлгэрмөрөн, Хавцал, Наранбулагийн Халиунбулаг, Өлгийн Сондуулт, Хяргасын Модот, Хуст, Зүүнхангайн Хүнх, Өмнөговийн Ногоон цэгээн, Бөхмөрөний Ганц харгай зэрэг төрөл бүрийн өвчнийг анагаах үйлчилгээтэй эмчилгээний рашаанууд багтсан байдаг.

Зүүнговийн Уртбулагийн рашаан нь элснээс бургилан гардаг өвөрмөц сонин рашаан бөгөөд ходоод, цөс, үе мөч, бөөр зэрэг өвчнөө эмчлэхээр жилдээ 120 гаруй хүн зорин очдог юм.

Тус аймгийн нутаг дэвсгэрт эртний түүх соёлын дурсгалт зүйл болон хүн чулуу 129, буган хөшөө 26, хадны сүг зураг 101 цэгт 41500 гаруй, бичиг тэмдэгт хөшөө 25, гэрэлт хөшөө 1, түүнчлэн Өмнөговь сумын Улиастайн шил, Давст сумын Торхилог багийн нутагт эртний хотын үлдэгдэл, олон мянган хиргисүүр, цөөнгүй тооны эртний сүм, хийдийн үлдэгдэл, туурь бүртгэгдсэн байдаг. Мөн Улаангомын Чандмань уулын аркеологийн олдвор нь эртний түүх соёлын нандин өвд тооцогддог билээ. Түүнчлэн он цагийн хувьд Хүрэл зэвсгийн үед хамаарагдах 5, чулуун зэвсгийн үед хамаарагдах 4, төмөр зэвсгийн үеийн 3, Хүннүгийн үед хамаарагдах ховор олдворууд, дундад зууны үеийн 1 хадны зураг Увс аймагт бий. Иймээс эдгээр түүх соёлын дурсгалт зүйлсийг үзэх гэсэн жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Тусгай сонирхлын аялал жуулчлалын эко бүсэд адал явдалт, усан, явган, хөдөөний аялал, нуурын усанд орох, элсэн дээр хэвтэж биеэ шарах зэрэг төрөл бүрийн аялал багтдаг бөгөөд үүнээс жуулчин өөрөө сонгож дурын чиглэлдээ аялах боломжтой юм.

Одоогийн байдлаар Увс аймагт 6 жуулчны бааз, амралтын газар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд тус аймагт ирж байгаа жуулчдын 50 хувь нь Хархираа, Түргэн, Цагаан шувуутын уулсаар, 25 хувь нь Увс, Хяргас нуур, 5 хувь нь Алтан элс, Хан хөхийн чиглэлээр аялжээ.

Холбоо харилцаа сайн хөгжсөн тул жуулчид дэлхийн аль ч улс оронтой саадгүй харилцах боломжтой.

Энэ жилийн хувьд хэдийгээр зуны урин дулаан цаг ирсэн ч гэсэн улс орон даяар коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоогоод байна. Гэвч цар тахал намжиж, сайн сайхан цаг ирэхээр уул, усны диваажин Увсын цэнхэр хязгаараар тухлан саатаарай. Таныг сонирхолтой, адал явдалтай, бас зугаатай аялал хүлээж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт хоёр булгийн эхийг цэвэрлэж, ундаргыг нь сэргээжээ

Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Базарсадын Сүрэнхорлоогийнх сумынхаа нутаг дэвсгэрт орших хоёр булгийн эхийг цэвэрлэн, эх ундаргыг нь сэргээжээ. Энэ талаар малчин Б.Сүрэнхорлоотой утсаар холбогдож, дараах тодруулгыг авлаа.

“Манайх 2008 онд Арын ус, 2016 онд Цэдэвийн ус гэсэн хоёр булгийн эхийг цэвэрлэж буурь гаргасан. Эдгээр булаг нь ширгэсэн байсныг арчилж тордон, эх ундаргыг нь сэргээж устай болгосон. Ингэснээр ус ховор газарт усны асуудлыг шийдвэрлэсэн.

Баруунтуруун сум Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болохоор малын бэлчээр, усны хүрэлцээ их муу байдаг. Манай сумын малчид ихэвчлэн Хужирт, Хар цагаан усаар нутагладаг. Малчдын хувьд тариан талбай руу мал оруулж болохгүй. Иймээс малаа байнга хариулгатай байлгах шаардлагатай. Манайх хар цагаан ус орчмоор нутаглаж, энэ хоёр булгийн эхээ бараадан малаа маллаж байна.

Би 60 настай. Эхнэр Б.Эрдэнэгэрэл маань 58 настай. Манайх дөрвөн хүүхдийн гурав нь тусдаа гарсан. Манайх 500 орчим малтай. Энэ жил сайхан өвөл, хавар болсон. Зун ч гэсэн хур бороо элбэгтэй, сайхан болж байна. Бод, бог гэлтгүй бүх мал төллөөд дууссан. Энэ жилийн хувьд ямааны ноолуур үнэтэй гарч, малчин бидний амьдралд их дэм боллоо. Нэг кг ноолуурыг газар дээрээс нь 120 мянган төгрөгөөр авлаа. Одоо энэ халдварт өвчин хурдан намжиж, сайн сайхан цаг ирэх болтугай гэж бодож байна” хэмээн малчин Б.Сүрэнхорлоо хэллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говийн бүсэд ногоон хөгжлийг дэмжих хэлэлцүүлэг боллоо

Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчим хүч, зам тээвэр, уул уурхайн салбарын дэд бүтцийн томоохон төслүүдтэй хослуулж чадвал Монгол Улсын өмнөд бүсийн аймгууд тогтвортой хөгжих боломжтой гэж өнөөдөр болсон “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн Хөгжлийн Банкны түншлэл” хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Энэхүү хэлэлцүүлгийг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд оролцогчид орон нутгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүд болон тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар санал солилцож, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн туршлага, сургамжаас хуваалцсан юм.

“Монгол Улсын хөгжилд үзүүлж буй түншлэлийн үр нөлөөг тогтвортой хадгалж, цаашид өргөжүүлэхэд төсөл хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлага чухал үүрэгтэй.” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Орон нутагт төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан шилдэг туршлага, сургамжаа хуваалцах боломжийг хамтран ажиллагч талууддаа олгох, тэдгээрээс суралцах, цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор бид энэхүү цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээн тодруулав.

Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бүсийн цуврал уулзалт-хэлэлцүүлэг Өмнөговь, Дорноговь, Дундговь болон Говьсүмбэр аймгуудыг хамарсан Говийн бүсийн арга хэмжээгээр эхэллээ. Оролцогчид эдгээр аймгуудад хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй үр нөлөөтэй танилцав. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлөн Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хүн ам, оршин суугчдын хэрэгцээг хангахад аймаг, сумдын нийтийн аж ахуйн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх АХБ-ны төслүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт өмнөд бүсийн тогтвортой хөгжлийн бодлого, АХБ-наас үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Засгийн газрын төлөөлөл, 4 аймгийн засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгээр худалдааг хөнгөвчлөх, ложистик, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг АХБ-наас тухайн орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны голлох чиглэлүүдийг хөндөн ярилцлаа. Мөн аймгийн засаг дарга нар өөрсдийн аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, нийгэм болон байгальд ээлтэй тогтвортой өсөлтийг хангах бодлого болон АХБ-ны оролцооны талаар байр сууриа илэрхийллээ.

Эртний домогт говь нутаг Монгол орны өмнөд хэсэгт тэлэн орших бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийн төв болоод буй. Эрдэс түүхий эдийн баялаг ордууд, уул уурхайн шинэ төслүүд нь орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн юм. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг холбосон тээвэр, худалдааны коридор өмнөд бүсийг дайран өнгөрдөг нь Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтыг Монгол Улсын хамгийн ачаалалтай боомт болгодог.