Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Хөвсгөл аймаг өнөөдрөөс /2021.06.29/ эхлэн долдугаар сарын 9-нийг дуустал орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тус аймагт өчигдрийн байдлаар 54 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, тохиолдлын тоо 1086 болжээ.

Хот, хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварыг тогтоон барих шаардлагатай гэж Хөвсгөл аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ.

Зайлшгүй зорчих шаардлагатай иргэд Аймгийн онцгой комиссоос авна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймаг наадамд төсөвлөсөн зардлаа ковидын эсрэг зарцуулна

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж мэдэгдлээ.

Тэрбээр эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ, энэ жилдээ бид ковидгүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтой гэв.

Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож буй. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллана гэж Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сары 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.

Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29,30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Харин 29-өөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Иймд иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас сэргийлж, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх;

Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх;

Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Галт тэрэг унасан ослын улмаас үүсээд байгаа орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авахаар ажлын хэсэг ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт галт тэрэг унасан ослын улмаас үүсээд байгаа орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой хэмээн газар замын хажуу руу унасан осол гарсан. Их хэмжээний борооны улмаас төмөр замын ул шороо угаагдаж төмөр замд эвдрэл үүсэж Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаснаас асгарсан түлшний хэмжээ ойролцоогоор 80-100тн гэж тогтоогоод байна. Түлш асгарсан талбай 3 га хамарсан.
Ослын газарт Байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 см гүнтэй хөрс хуулалт хийж, цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авсан. Хөрс болон уснаас гурван байрлалаас дээж авч шинжилгээ хийн байгаль орчинд нөлөөлөх хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байна. Ургамлын төрөл зүйлийг тогтоож, хорт бодисыг саармагжуулах, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинжилгээнд үндэслэн шат дараатай авах юм. Одоогоор хуулсан эрүүл хөрсийг буцааж дэвссэн.
Түлш асгарсан газар нь Орхон голоос 5-6 км зайтай бөгөөд голд түлш хүрээгүй. Осол болсон газраас 500 метр гаруй зайтай борооны улмаас тогтоол ус үүссэн байсан. Тогтоол усруу түлш орсон учир уснаас дээж авч эрсдэлийг үнэлэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа мэдээллийг Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс өглөө.

газрын зураг, гадаа болон "503200 00000 503300 000000 503400 00000 503500 0000 улмаас хуримтлагдсан орхон гол биш 503600 503700 00000 503800 000០0 503900 00000 504000 ၁0000 504100 200 осол болсон хэсгээс газрын налуугийн чиглэлийг даган баруун дизель тулш. талбайн эмжэ: 27806 M2 1504040 5423500 осол болсон газраас баруун урагшаа темер гарцаар дамжин урссан дизель тарсан хэсэг. талбайн хэмжээ: 2169 M2 таних тэмдэг 503200 асгарч тархсан дизель тулшний 503300 00000 зааг 503400 талбайн хэмжээ: зургийн зургийг 503500 503600 503700 M2 буюу 1:3500 drtk нисэх гехееремжеер 2021.06.26-ны едрийн минутад зураг авалт хийж боловсруулав. 503800 503900 504000 504100" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно


Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол нутгийн өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангай, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32°С хүрч хална.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар сэрүүснэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 30–34°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 32–36°С хүрч хална.Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Явган замын эко хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ явган замын эко хавтангийн үйлдвэртэй боллоо.

Тус газрын Тохижилт үйлчилгээ техникийн албаны ажилчид энэ сарын 05-ны өдрөөс үйлдвэрийн техник хэрэгслийг угсарч, суурилуулах, тохиргоо зэргийг хийн, үйлдвэрлэлээ бүрэн ажиллаж эхлэх хүртэл өөрсдийн нөөц боломжоо дайчлан ажиллаж байсан юм. Тэгвэл өчигдөр үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн жигдэрч, бүтээгдэхүүнээ албан ёсоор үйлдвэрлэж эхлээд байна.

Тус хамт олон стандартад нийцсэн гадна тохижилтын өнгөтэй, өнгөгүй явган замын хавтан, бродюр, эко хавтан үйлдвэрлэж, хонгор нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтыг багасгах, тав тухтай орчин нөхцөлийг бий болгон ажиллах юм.

Дээрх үйлдвэрлэл нь баруун аймгууд руу явах зам дагуух кемп дээр байрлаж байна. Кемпийг тус газрын харьяанд шилжүүлснээр харуул хамгаалалтыг сайжруулан, цэвэрлэгээ үйлчилгээг хийж, тохижуулан үйлдвэрлэл үйлчилгээгээ эхлүүлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймаг: Хөдөлгөөнт эргүүлийн автомашин хүлээлгэн өгөв

Аймаг, сумын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газарт автомашины парк шинэчлэл хийж, хөдөлгөөнт эргүүлийн гурван автомашиныг хүлээлгэн өглөө.

Аймгийн Цадаагийн газар автомашины хүрэлцээ хангамж муу, ихэнх чиглэлийн эргүүлд алба хаагчид явган эсвэл өөрсдийн хувийн машинаар үүрэг гүйцэтгэдэг.

Харин ийнхүү парк шинэчлэл хийснээр алба хаагчид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчлан сэргийлэх зэрэг үндсэн үүрэгт ажлаа чанартай, хурдан шуурхай явуулах боломжтой боллоо. Мөн энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ бол ойн хүрээнд хийж буй бодит дэмжлэг гэдгийг Цагдаагийн газрын удирдлагууд онцолж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянхонгор аймаг: Өрх бүрээс коронавируст халдварын шинжилгээ авна

Баянхонгор аймгийн хэмжээнд 2021.06.28-2021.07.04 өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд иргэдийн болон зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм тогтоохоор боллоо.

Тус арга хэмжээ коронавируст халдварын тархалтыг бууруулах, тогтоох, хяналтад авах зорилготой.

Дээрх хугацаанд “Нэг өрх – Нэг шинжилгээ” зарчмаар өрх бүрээс шинжилгээ авч, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлж ажиллахаар болжээ. Мөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын, зорилтот бүлэгт эрүүл мэндийн багц хүргэх ажлыг зохион байгуулах аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орж, нутгийн бусад хэсгээр хэт хална

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна.

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байх мөн төв, говь, зүүн аймгуудын нутгаар хурц нартай, аагим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.

2021 оны зургаадугаар сарын 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ.

Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 31-33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 31-33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Энэ сарын 28-наас долдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Зургаадугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 28-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангайд долдугаар сарын 10-ныг хүртэл хөл хорио тогтоов

Улсын Онцгой комиссын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр хурлын тэмдэглэл, Архангай Аймгийн Онцгой комиссын 2021 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн тус аймаг улаан түвшинд шилжиж хөл хорио тогтоожээ.

1. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 07.00 цагаас 07 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цаг хүртэл хугацаанд шилжүүлж, Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг агентлаг байгууллагын удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацаанд аймаг, сум хоорондын хяналтын постоор зөвшөөрөгдсөнөөс бусад хүн болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх зөвшөөрөгдсөн хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

3. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацаанд аймагт үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан, кафе, цайны газар, караоке, рашаан сувилал, амралт жуулчны баазын үйл ажиллагаа, зочид буудал, бялдаржуулах төв, фитнесс, нийтийн халуун ус, барааны зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан, маникюр, алжаал тайлах төв, таксины үйлчилгээг хориглож, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо.

4. Банк, хүнсний худалдаа эрхэлдэг газруудын ажиллах цагийн хуваарийг өдрийн 10.00 цагаас 18.00 цаг хүртэл тогтоов.

5. Иргэдийг эмийн сан, түлээ түлш, зөөврийн ус, хүнс худалдан авахад өрхөөс насанд хүрсэн нэг хүнийг хөдөлгөөнд оролцуулах бусад хөдөлгөөнийг хязгаарлаж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг нийт иргэдэд уриалж байна.

6. Аймаг, сумаас хот хооронд болон аймаг сумын хооронд тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг зогсоож зөвхөн тусгай шаардлагын дагуу буяны ажил /нас барсны гэрчилгээ зөвхөн өөрийн эцэг, эх, төрсөн ах, дүү нараас 2-3 хүн оролцох/, Эрүүл мэндийн шалтгаан /А13/ маягттай, хүнсний ачаа татан авалт /3 тонноос дээш байгууллага аж ахуй гэрчилгээ, аймгийн төвөөс QR код авч хөдөлгөөнд оролцох, Шатахуун тээвэр /нийлүүлэх байгууллага аж ахуй нэгжийн гэрээг, албан бичгийн үндэслэн нэвтрүүлэх/ албан томилолттой /Тухайн байгууллагын томилолт, удирдамжийг үндэслэн/, мөн Улаанбаатар хот, гадны голомттой аймаг орон нутгийн иргэдээс бусад иргэдийг тусгай горимын дагуу, дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрөв.

7. Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан олон хүн төвлөрсөн арга хэмжээ хурал, цуглаан, уулзалт, аливаа баяр ёслол тэмдэглэх, хурдан морь уралдуулах, баяр наадам хийх, сургалт зохион байгуулах соёл, урлагийн уралдаан тэмцээн, аялал, зугаалга хийх, байгууллага, хувь хүмүүсийн хооронд уулзалт төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг байгууллагын дарга удирдлагуудад, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

8. Эрчим хүч, дулаан, усаар хангах, барилга, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, Эмнэлэг, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүх, Прокурор, Өмгөөлөл, Нотариат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудыг тусгай горимоор ажиллуулах бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын 10 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгав.

9. Аймгийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн аж ахуй нэгж, байгууллагын ажилтан алба хаагчдыг тодорхой маршрутын дагуу тухайн байгууллагын үнэмлэх, эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтоор авто замын зорчих хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

10. Захирамжийг хэрэгжүүлэх, иргэд байгууллагад сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны багийн ахлагч, Боловсрол, соёл урлагийн газрын дарга (З.Мөнхтогтох), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол), Эрүүл мэндийн газрын дарга (Р.Гандиймаа), хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүрэг болголоо.

11. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, амны хаалт зүүгээгүй, олон хүн төвлөрүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагын удирдлагууд, иргэдэд зохих хууль ёсны дагуу хариуцлага тооцож ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо.

12. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 06-р сарын 14-ний өдрийн 332 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцов.

13. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын шуурхай штабын дарга (В.Мөнхбат)-д даалгав.