Categories
амьдралын-өнгө мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар аймагт аянга буусны улмаас түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд аянга буусны улмаас хээрийн түймэр гарч, 10500 га талбай шатаж байсныг цаг алдалгүй унтраажээ.

Тодруулбал, зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Шувалдай” гэдэг газар 18:00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 18:06 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Дуудлагын дагуу аймгийн онцгой, Эрдэнэцагаан сумын гал унтраах, аврах 47-р ангийн алба хаагчид болон Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ-ын ажилтнуудтай хамтран хээрийн түймрийг унтраажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаад буй таван аймаг

Дорнод, Сүхбаатар, Орхон аймаг энэ жил нааадам зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлжээ.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулагдахгүй. Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах болно” хэмээн мэдэгджээ.

Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат коронавируст халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан “Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай” зургаадугаар сарын 3-ны өдрийн захирамжаа хүчингүй болгожээ.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал мөн цар тахлын энэ үед аймгийн хэмжээнд Наадам зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тус аймгийн хувьд наадам зохион байгуулахад 300 сая орчим төгрөг зохион байгуулдаг бөгөөд тус мөнгөнөөс 100 саяар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан байгааг хэлэв.

Түүнчлэн Өвөрхангай, Дархан-Уул аймаг энэ жил наадам зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Орон нутгийн 409 ЭМ-ийн байгууллагад 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны хооронд дархлаажуулалт хийсэн орон нутгийн нийт 409 эрүүл мэндийн байгууллагад 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Самар түүхээр яваад сураггүй алга болсон иргэнийг хайж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг Хагийн хар нуурын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ Багануур дүүргийн харьяат хоёр хүн самар түүхээр зургадугаар сарын 15-ны өдөр явжээ.

Зургадугаар сарын 20-ны өдөр нэг хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 28-ны өдрийн 17:00 цагт онцгой байдлын албанд өгсөн байна. Онцгой болон цагдаагийнхан хамтран эрлийг үргэлжлүүлж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

12 настай унаач хүүхэд мориндоо чирэгдэж, анхан шатны тусламж авч чадаагүйгээс нас баржээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргаад байгаа юм.

Уг зөвлөмжид “цар тахалд хүүхдүүд олноор өртөж, өвчлөл өндөр байгааг дурдахын зэрэгцээ 2021 оны зургадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хайрхан суманд өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдэж, бэртэл гэмтэл авсан тухай цохон тэмдэглэжээ. Одоогоор тухайн хүүхдийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 13-нд Төв аймгийн Аргалант суманд 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, анхан шатны тусламж авч чадаагүйгээс нас барсан зэрэг харамсалтай тохиолдлууд гарсан байна” хэмээн дурдлаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны зургадугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндий, Орхон Сэлэнгийн сав газраар 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Онги гол дээгүүрх хүнд даацын төмөр бетон гүүр ашиглалтад ороход бэлэн боллоо

Төмөр бетон хүнд даацын гүүр барих ажлыг анх 2016 онд сумын Засаг дарга С.Амарсанаа санаачилсан бөгөөд зураг төсөв болон төсөвт суулгах ажлыг ээлжит Засаг дарга Б.Түвшинбаатар хариуцан ажилласан юм.
Сумын нутаг дэвсгэрийг дамнан Онги гол урсдаг бөгөөд хур бороо ихтэй жилүүдэд голын түвшин нэмэгдэж нутгийн малчид сумруу нэвтрэх боломжгүй болж голын цаана автомашинаа тавин явган хүний гүүрээр гарч ирэн хүнс, шатахуун, ахуйн хэрэглээгээ зөөвөрлөдөг байжээ. 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 метрийн урттай төмөр бетон гүүрийг барих ажлын тендер зарлагдаж барилга, гүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЗЗБ” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан.
Уг барилга угсралтын ажил гүйцэтгэгч 2021 оны 06 сард ажлаа дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Барилгын гүйцэтгэлд сумын Засаг даргын захирамжаар Байгаль орчин, мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг болон сумын ИТХ-ын дэргэдэх Хяналтын хороо тогтмол хяналт тавин ажилласан.

авто зам гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймаг: Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газарт автомашин, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газарт автомашин, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ.

Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа “Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Нэгдсэн эмнэлэгт ойрын түргэн тусламжийн тусгай зориулалтын бүрэн тоноглогдсон старикс маркийн хоёр ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө. Цар тахлын энэ үед эрүүл мэндийн салбарт шаардлгатай байсан автомашиныг гардуулан өгсөнд талархал илэрхийлье. Манай эмнэлэг нь УАЗ-469 автомашинаар дуудлагад явж, хэвтрийн өвчтөн тээвэрлэхэд хүнд байлаа. Одоо энэхүү автомашин дотроо хүнд өвчтөнүүддээ хүчилтөрөгчөө өгч, амилуулах, суурь тусламжаа үзүүлэх боломж бүрдлээ. Эрүүл мэндийн салбар, эмч ажилчдын өмнө тулгарч буй асуудлуудыг тухай бүр нь шуурхай шийдвэрлэж өгсөн аймгийн удирдлагад баярлалаа” гэв.

No description available.

Харуул хамгаалалтыг сайжруулах боломж бүрдлээ

Гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газарт мөн тоног төхөөрөмж, автомашиныг хүлээлгэн өглөө.

Улсын чанартай авто зам дагуух хяналтын цэг, төв суурин газрын хөдөлгөөнт эргүүлд зориулан дөрвөн ширхэг автомашин. Хурд хэмжигч гурван ширхэг, нийтийг хамарсан арга хэмжээний үед өргөн зурвасыг хамгаалалтад авахад ашиглах 100 ширхэг хамгаалалтын хайсыг тус Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө. Ингэснээр цар тахлын хүнд үeд иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийг шуурхай хүргэх, харуул хамгаалалтыг сайжруулах боломжийг бүрдүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймаг наадам тэмдэглэхээс татгалзлаа

Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргалаа.

Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын нэгэн хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булганы Дашинчилэн, Сайхан суманд 45.0-46.0 мм хур тунадас оржээ

Хур тунадас өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-46.0 мм бороо, аадар бороо оржээ.

Мөн Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангай, Сэлэнгийн хойд хэсгээр 20.0-46.0 мм орсон бол хамгийн их нь Булганы Дашинчилэн, Сайхан суманд 45.0-46.0 мм, Хөвсгөлийн Тосонцэнгэлд 33.0 мм орсон байна.