Categories
амьдралын-өнгө мэдээ

“Тэсо” корпорациас Увс аймгийн 19 сумын эмнэлэгт эмнэлгийн машин өглөө

УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийн Тэсо Корпорацийн зүгээс Увс аймгийн 19 сумын эмнэлэгт эмнэлгийн машин өгч байна. Ингэснээр бүх сумд иж бүрэн тоноглосон эмнэлэгийн машинтай болж байна. Автомашины цуваа өчигдөр орой Улаангомд очжээ.

Аймгийн ЗӨНҮС төвийнхэн машин нэг бүрийг ариутгаж, жолоодож ирсэн жолооч нарыг Улаангом руу нэвтрүүлэхгүйгээр нэгдсэн зохион байгуулалтаар буцаажээ. Өнөөдөр буюу долдугаар сарын 02-нд сумын эмнэлэгүүдэд хүлээлгэн өгөх юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороотой

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны долдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг: Наадам зохион байгуулахгүй, төсөв 70.1 сая төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулна

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар захирамжаар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Наадам зохион байгуулах төсөв 70.1 сая төгрөгийг цар тахлын эсрэг бүрэн зарцуулах аж.
Categories
амьдралын-өнгө мэдээ

ХЭҮК: Булган аймгийн Цагдаагийн албан хаагчдад хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд хяналт шалгалт хийж, тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн.

Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байр нь бүхэлдээ орчин нөхцөл муу, нэг хүнд ноогдох талбайн хэмжээ бага, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг, баривчлах байр чанар, стандарт, эруул ахуйн шаардлагыг хангадаггүй тул ажилтан, албан хаагчид болон саатуулагдсан, баривчлагдсан этгээдийн олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон.

Түүнчлэн цагдан хоригдсон иргэдийг баривчлах байрны алба хаагчид хувийн ажилдаа дайчилсан, уртасгасан цагаар ажиллуулсан зэргээр “Баривчлах байрны дотоод журам” зөрчсөн байна. Зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлагыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЦЕГ-ын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод хүргүүлсэн.

Комиссын гишүүний шаардлагын дагуу “Баривчлах байрны дотоод журам” зөрчсөн алба хаагчдад сахилгын шийтгэл ноогдуулж, бусад зөрчлийг арилгуулах чиглэл өгч, арга хэмжээ авч ажилласан тухай ЦЕГ-аас ирүүлсэн хариу албан бичигт дурджээ.

Мөн баривчлах, саатуулах байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шинээр барилга барих зураг төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Наадам зохион байгуулахгүй, наадмын төсвөө цар тахалд зориулна гэдгээ зарласан 10 аймаг

Цар тахлын онц дэгдэлттэй холбоотойгоор
21 амйгаас дараах арван аймаг наадам зохион
байгуулахгүй, наадмын төсвөөр цар тахлын эсрэг
зарцуулна гэдгээ зарлалаа.

Одоогийн байдлаар :

1. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж

2. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал

3. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал

4. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал

5. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн

6. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат

7. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан

8. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил

9. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар наадмаа
цуцалсан бол

10. Булган аймаг өнөөдөр цар тахлын нөхцөл байдлаа
судалж нөхцөл байдлын эрсдлийг тооцсоны дүнд баяр
наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засаг дарга
Б.Ариун-Эрдэнэ гаргалаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутагт халдварын 1048 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2485 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 117963 боллоо.

Өнгөрсөн хоногт батлагдсан халдварын тохиолдлын 1437 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 1048 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 15 хүн халдварын улмаас нас барлаа.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

Эрдэнэт 95,

Дархан 97,

Булган 36,

Баянхонгор 83,

Дорнод 26,

Говь-Алтай 45,

СҮхбаатар 80,

Хөвсгөл 33,

Ховд 75,

Баян-Өлгий 12,

Сэлэнгэ 123,

Завхан 36,

Говьсүмбэр 13,

Увс 29,

Дундговь 16,

Хэнтий 49

Архангай 68

Төв 113

Өвөрхангай 19 бүртгэгдээд байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Наро Банчэн гэгээнтэн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусламж үзүүлэхээр болжээ

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, нутгийн сүсэгтэн олон, Дамбапэлжээлин хийдийн урилгаар Наро Банчэн гэгээнтэн Алтай нутагт очжээ.
Гэгээнтний айлдвар халдвар, хамгааллын дэглэмийн хүрээнд хийгдэх бөгөөд олон хүн нэг дор цугласан үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй юм байна. Түүнчлэн орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сүсэгтэн олонд айлдвараа хүргэх аж. Тэрбээр асрал, энэрэл, бие биенээ гэх сайхан сэтгэлийн ач тус, шүтэн барилдлага, харилцан хамаарлын жам ёсны талаар тайлбарлан айлдвар хүргэж номын авшиг хүртээх ажээ.
Мөн Наро Банчэн гэгээнтэн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт “Ковид-19”-ийн эмчилгээнд зориулж 15000 тун мана 4, норов 7 тан, 500 ширхэг оношлуур хандивлахаас гадна салхи шуурганд нэрвэгдсэн долоон айлын байрны засварт зориулж мөнгөн хандив өгөх зэрэг хүмүүнлэгийн сайн үйлс хийх юм байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

“​Ковид-19”-ийн вакциныг тавт вакцинтай андуурч 5 хүүхдэд тарьжээ

“Ковид-19”-ийн вакциныг тавт вакцинтай андуурч 5 хүүхэд 1 том хүнд хийжээ.


Тодруулбал, 2021 зургадугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд тус сумын ЕБС-ын нэр бүхий 5 хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийж байна гээд “Тавт” вакциныг андуурч тарьжээ.

Эмнэлэгийн эмч ажилчид хүүхдүүдэд буруу вакцин тарьсан гэдгээ мэдмэгц яарч сандарч 29-ний өдөр хүүхдүүдийг буцаан ирүүлж “ковид-19”-ийн эсрэг вакциныг дахин хийсэн байна. Ингээд үндсэндээ нэг өдрийн дотор эдгээр хүүдүүдэд хоёр өөр вакцин хийсэн гэсэн үг.
Хүүхдүүдийн хувьд 10-11-р ангийн сурагчид гэдэг мэдээлэл байгаа юм. Одоогийн байдлаар 2 хүүхдийн гар хөндүүрлэн өвдөж, хавдаад зовиуртай байгаа гэнэ. Тавт вакциныг нярай үе буюу 1, 2, 3 сартай хүүхдэд хийх ёстой вакцин юм байна. Хүүхдүүдийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа мэдэгдэж сургуулийн захиргаанд өргөдөл гаргажээ гэж Ховд.мн-ээс мэдээллээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймаг Монгол Улсын шилдэг аймаг боллоо

Ховд аймаг хууль тогтоомж төрийн бодлого, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, 21 аймгаа тэргүүлж 2020 оны Монгол Улсын шилдэг аймаг болсон.

Тус шагналыг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авчээ.

Тус аймагт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Шинэ ховд” хөтөлбөр хэрэгжин томоохон төслүүд амжилттай үргэлжилж, ажлын байр бий болж байгаа билээ.

Мөн Ховд аймаг 2019-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 290 гаруй бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Найман аймаг баяр наадам зохион байгуулахгүй байхаар шийджээ

Коронавирусийн халдварын тархалт орон нутагт нэмэгдэж байгаатай холбоотойгоор баяр наадамд зарцуулах төсвийг цар тахалтай тэмцэхэд зарцуулахаа зарим аймаг мэдэгдээд буй.

Одоогоор баяр наадам зохион байгуулахгүй гэж мэдэгдсэн найман аймаг байна. Үүнд:

  • Баянхонгор
  • Дархан-Уул
  • Дорнод
  • Орхон
  • Өвөрхангай
  • Сүхбаатар
  • Сэлэнгэ
  • Хэнтий

Баянхонгор аймгийн ИТХ

Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн зургаадугаар сарын 29-ний хурлаар наадам тэмдэглэхгүй байхаар шийджээ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ:

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор болжээ.

Дорнод аймгийн ЗДТГ-аас гаргасан мэдээлэлд:

Дорнод аймаг болон сумдад баяр наадам зохион байгуулахгүй. Наадам тэмдэглэн өнгөрүүлэхэд төсөвлөсөн зардлыг Ковид-19 халдвартай тэмцэх ажилд зарцуулна.

Орхон аймгийн Засаг дарга

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа баяр наадмын төсвөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаа мэдэгдэв.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс

Өвөрхангай аймаг баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга:
Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай Засаг даргын захирамжийг хүчингүй болгосугай хэмээн захирамж гаргасан байна.

Хэнтий аймгийн ЗДТГ:

“Хэнтий аймаг наадам зохион байгуулахгүй. Аймгийн наадмын зардлыг “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд яаралтай хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулна” гэжээ.