Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүдэд өнөөдрөөс эхлэн 19-нийг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж байна.

Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо.

Хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын 160 төрийн алба хаагч нар гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

Мөн сумын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамжинд 66 км талбай буюу 396.000 м.кв талбайд халдваргүйтгэл хийгдсэн.

Түүнчлэн халдварын тархалтыг хумих зорилгоор 2021 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Замын-Үүд суманд “1 өрх-1 шинжилгээ” аян зохион байгуулагдаж байна.

Улаанбаатар хот болон бусад аймгаас Замын-Үүд сум руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжилнэ.

Замын-Үүд сумын үндсэн оршин суугч, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэвтрэхийг зөвшөөрөх ба PCR шинжилгээг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож, долоо хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх юм.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг зөвлөж байна

Баяр наадмын үеэр иргэд гол ус руу орох нь ихэсдэг. Иймээс ЦЕГын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгаас гол усны ослын талаар тодрууллаа.

"Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг зөвлөе"

-Баяр амралтын өдрүүд эхэлж байна. Иргэдэд хандаж юуг сэрэмжлүүлэх вэ?

-Ирэх долоо хоног бүхэлдээ бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, ес хоног амралтын өдрүүд үргэлжилж байна.

Цагдаа болон онцгой байдлын албанаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байна.

-Тухайлбал, усанд осолдох тохиолдол цагдаагийн байгууллагад нэлээд бүртгэгдсэн байна?

-Төв аймгийн нутагт Туул голын усанд 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр 15 настай иргэн живж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Тухайн иргэн усанд сэлж байгаад хөл алдаж живсэн, Онцгой байдлын албаны алба хаагч нар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа, одоогоор хүүхдийн цогцос олдоогүй байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат иргэн 58 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй нар нь долдугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Уг хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад долдугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ голын эргээс иргэн 58 настай иргэний цогцос, тээврийн хэрэгсэл олдсон бол 50 настай иргэний цогцос одоог хүртэл олдоогүй байна.

-Иргэдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд бүү оруулаач ээ гэж дахин сэрэмжлүүлж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Наадмын өдрүүдээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Малчид иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны долдугаар сарын 11-нээс 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Өнөөдрийн /07 дугаар сарын 10-ны/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Арвайхээр-Өлзийт сумын чиглэлийн 60 км авто замын шинэчлэлийн ажилд шалгалт хийлээ

Арвайхээр-Өлзийт сумын чиглэлийн 60 км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа “HKB” ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, байгаль орчин, газрын харилцаа, орчны бохирдлын чиглэлээр шалгалт хийлээ.

Орчны бохирдол, аюултай болон ахуйн хог хаягдлын цуглуулалт, хадгалалт, газар, байгалийн баялаг ашиглалт, орон нутгаас авч ажиллуулж байгаа ажилчдын хөдөлмөрийн гэрээ, ээлжийн болон илүү цагийн цалин хөлсний бодолт, олголт, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг асуудлыг хамруулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэлээ.
Шалгалтаар орчны бохирдол үүсгэсэн, аюултай болон энгийн хог хаягдлыг зориулалтын цэгт хадгалдаггүй, байгалийн баялаг, газар, ашиглах зөвшөөрлийн бичиг баримтын бүрдэл дутуу, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрсдэлтэй ажлын байранд эрүүл мэнд, амь насны даатгалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажлын байрны онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгсэлгүй, олон салаа зам гаргаж хөрс эвдэх, тоосжилт үүсгэдэг зэрэг 32 зөрчил дутагдал илэрснийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө.
Тус 60 км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажилд орон нутгаас 69 иргэн ажиллаж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Наадмын өдрүүдэд орон нутаг зорчих иргэдийн анхааралд

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 10-19-ний өдрийг дуустал Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Ховд, Өмнөговиос бусад аймаг руу хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөнийг нээжээ.
Энэ хугацаанд 30 чиглэлд дараах цагийн хуваарийн дагуу нийтийн тээвэр үйлчлэх юм байна.

Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан цагийн хуваарьт өөрчлөлт орох боломжтойг АТҮТ-өөс мэдээллээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төвөөс баруун урд зүгт 41 км зайд орших Жаргалант-Уул гэдэг газар өчигдөр буюу долдугаар сарын 8-ны 20:00 цагт 3.8 магнитудын хүчээр газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг 20:10 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. Гэвч газар хөдлөлт болсон газар нь Сантмаргац сумаас зүүн хойд зүгт 10 км зайтай тул тус сумын иргэдэд бага мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээллийг Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байна

Энэ сарын 10-19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Амралтын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ялангуяа төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээтэй, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газар, 11, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Харин 9-нд төвийн аймгуудын нутгаар борооны өмнө түр зуур секундэд 20-22 метр, нөөлөг салхины эрсдэл өндөр байна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа цаг уурын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа ханган, гол, усны ослоос сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 32 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.

Тодруулбал, Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр /07.07/ өдрийн 16:00 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэний цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандал /осолдсон газраас 2 км-ын зайтай/-аас олжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Дархан-УБ чиглэлийн шинэ замын 113 км нь бэлэн болоод байна

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай ЗТХ-ийн сайд Л.Халтар болон бусад албаныхан танилцаж байна.

Нийт 204 км замыг АХБ болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа аж.

Төслийн ажил эхлээд хоёр жилийн хугацаа болж байгаа ба хэд хэдэн багц дээр 20-хон хүн ажиллаж байгаа талаар албаны хүн мэдээллээ. Өмнө нь гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНХАУ-ын компани гэрээгээ цуцалсан нь ажлыг хойшлуулах нэг шалтгаан болсон ба шинэ гүйцэтгэгчийг шалгаруулна гэлээ.

113 км нь асфальтан хучилттай болсон ба нэг багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай байгаа, үлдсэн материалаа цар тахлын улмаас оруулж ирж чадахгүй байгаа аж.

Уг нь энэхүү зам дээр 80 км/цаг явах боломжтой ч дэргэд нь замын ажил үргэлжилж байгаа учир 50км, 30 км цагийн хурдыг зөвшөөрөх тэмдэглэгээг тавьж байна гэлээ.

Замын ажлын орчим тоос шороо ихтэй учир ойролцоо амьдарч байгаа иргэдийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа талаар гомдоллоо. Харин албаныхан өдөрт гурван удаа усалдаг ч цаашид усалгааг дахин нэмэхээр төлөвлөж байгаа гэсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймаг PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авна

Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жилийн улсын баяр наадмыг хойшлуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Улмаар аймгуудын наадам ч мөн хойшлохоор болсон юм.

Тэгвэл зарим аймаг наадам, ой тэмдэглэхээр баталсан төсвөө цар тахлын эсрэг зарцуулахаар болсон байна. Тордуулбал, Өмнөговь аймаг наадмын төсвөө PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахад зарцуулахаар болжээ.

Энэ тухай тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.