Categories
амьдралын-өнгө мэдээ

ФОТО: Архангай аймгийн Ихтамир сум үерт автжээ

Архангай аймагт сүүлийн гурван өдрийн турш усархаг бороо орсон. Энэ нь байгалийн гамшигт үзэгдэл болж үерлэн мал хуй эндэж, Ихтамирын гүүр гацаанд орсон юм.

Иймээс Архангай аймгийн Ихтамир сумын төрхийг харуулах зургийг хүргэж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Тамирын гол”-ын гүүрийг засварлаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ

Архангай аймагт өчигдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр хүчтэй аадар бороо орж, Тамирын голын гүүрний зарим хэсгийн далан сэтэрч, эвдрэл үүссэн юм. Улмаар орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Архангай азза ТӨХК-тай хамтран засварлаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Мөрөнгөөс Хатгал, Хатгалаас Жанхай орох зам үерлэж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ

Бороо орсны улмаас Мөрөнгөөс Хатгал, Хатгалаас Жанхай орох замын гол, сайруудын усны түвшин ихсэж үерлэн тээврийн хэрэгсэл гарах боломжгүй болсон тул иргэд, жолооч та бүхнийг зорчихгүй байхыг анхааруулж байна.

Одоогоор Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Хатгалаас Жанхай орох замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Мөн Хатгалын Өлхөний сайр үертэй байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж зам, даваа үерийн усанд автагдаж, халтиргаа гулгаа гарч байгаа тул замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерт урссан автомашиныг татаж гаргажээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн “Хунгийн булаг” гэдэг газарт долдугаар сарын 12-ны өдрийн шөнө 23:45 цагийн орчим усархаг аадар бороо орсны улмаас уруйн үерт автомашин урссан тухай дуудлагыг долдугаар сарын 13-ны өдрийн 00:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээж авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 02:00 цагт очиход Баянхонгор аймгаас тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан зургаан зорчигчтой “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин уруйн үерт урсаж онхолдсон байсныг татаж гаргажээ. Жолооч болон зургаан зорчигч нь эсэн мэнд автомашинаасаа гарсан байсан гэдгийг мэдээлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд суманд “Нэг өрх-нэг шинжилгээ” хийгдэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж байна.

Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо.
Хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын 160 төрийн алба хаагч нар гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.
Мөн сумын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамжинд 66 км талбай буюу 396.000 м.кв талбайд халдваргүйтэл хийгдсэн.
Түүнчлэн халдварын тархалтыг хумих зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Замын-Үүд суманд “1 өрх-1 шинжилгээ” аян зохион байгуулагдаж байна.

https://livetv.mn/storage/posts/July2021/OMAcMzM5846gUgCJgXgR-medium.jpg

Улаанбаатар хот болон бусад аймгаас Замын-Үүд сум руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжилнэ.
Замын-Үүд сумын үндсэн оршин суугч, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс хойш нэвтрэхийг зөвшөөрөх ба PCR шинжилгээг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож, 7 хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх юм.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2021 оны долдугаар сарын 11-ний өдрөөс долдугаар сарын 15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.
Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорнод аймагт нийслэл болон бусад аймгаас 4872 иргэн очжээ


Сүүлийн 3 хоногт буюу 2021 оны 07-р сарын 10,11,12-ны өдрүүдэд нийслэл болон бусад аймгаас 1036 автомашин бүхий 4872 зорчигч Хөлөнбуйр постод бүртгүүлэн Дорнод аймагт ирсэн байна.
Халхгол, Буйр нуурын чиглэлд 389 тээврийн хэрэгсэл бүхий 2105 хүн, Баян-Уул, Онон голын чиглэлд 489 тээврийн хэрэгсэлтэй 2036 хүн Улаанбаатар хот, бусад аймаг болон Дорнод аймгийн төв, бусад сумдаас хүрэлцэн очлоо.
Зорчигчдын дийлэнх нь аялагчид байгаа бөгөөд журмын дагуу өрх бүрээс нэг хүүхэд, нэг насанд хүрэгчдээс шинжилгээ авч нэвтрүүлж байгаа болно.
Дээрх 3 хоногийн хугацаанд Хөлөнбуйр, Халхгол, Баян-Уул суман дахь хяналтын цэгүүдэд авсан түргэвчилсэн тест шинжилгээгээр нийт 11 эерэг тохиолдол гарсан ба Эрүүл мэндийн байгууллагуудаас холбогдох хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хараа, Ерөө голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн урьдчилсан мэдээллээр Сэлэнгэ мөрний адаг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байхаар байна.

Мөн бусад томоохон гол мөрний хувьд ч олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгаа юм. Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас их, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна.

Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

  • Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Хэрлэн голд осолдсон 10 настай хүүгийн цогцсыг олжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багийн Задгай гэх газар Энэ сарын 8-ны өдөр Хэрлэн голд осолдсон 10 настай хүүг эрэн хайж, өчигдөр цогцсыг нь олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, тус голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас 10 настай нэг хүүхэд голд живж, аврах ангийнхан осолдсон газраас зүүн зүгт тав дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж олсон байна.

Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа цаг уурын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа ханган, гол, усны ослоос сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Цагаан хад” суурьшлын бүсийн жолоочдоос халдвар илрэх нь багасжээ

“Цагаан хад” суурьшлын бүсээс БНХАУ-руу гарах нүүрсний экспорт тэг зогсож, 1900 ачаатай тээврийн хэрэгсэл хил гарч чадалгүй сар гаруй гацсан. Учир нь “Цагаан хад” дахь нүүрс тээврийн жолоочдоос коронавирусийн халдвар удаа дараа илэрсэн юм. Энэ байдлыг БНХАУ-ын тал эрсдэл дагуулна гэж үзсэнээр хилээ хаахад хүрсэн. Тиймээс Ханбогд сумын онцгой комиссын шийдвэрээр зургадугаар сарын 23-ны өдрөөс “Цагаан хад”-нд хөл хорио тогтоож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлыг 14 хоногийн хугацаатайгаар зарласан юм.

Ийнхүү Гашуунсухайт боомтын нүүрсний экспортод хүндрэл үүсч, тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж олон мянган жолооч нар ажил, орлогогүй болсон. Хүндрэлийг даван туулах, нүүрсний экспортыг гацаанаас гаргаж, хэвийн үргэлжлүүлэхээр тээврийн 160 гаруй компаниуд нэгдэн “Монгол тээвэр нэгдэл” ийн дэргэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Туул голын усанд живсэн 15 настай хүүгийн цогцсыг олоогүй байна

Энэ долоо хоногоос бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, нийтээрээ ес хоног амрах билээ. Эдгээр өдрүүдэд иргэд аялал, зугаалгаар явах, гол, усанд орохдоо бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахгүйгээс хүүхдүүд гол усанд унах, живэх эндэх эрсдлүүд ихэсдэг. Мөн ялангуяа иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос голд эндэх, осолдох байдлууд эрс нэмэгджээ.

Тухайлбал:

Төв аймгийн Лүн сумын нутагт “Туул” голын усанд 15 настай эрэгтэй С живж нас барсан гэх хэрэг гарчээ. Хэргийг өдгөө Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь усанд сэлж байхдаа хөл алдаж живсэн аж. Алба хаагч нар эрэн хайх ажиллагааг хийж байгаа ч хүүхдийн цогцос олдоогүй байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат 58 настай иргэн Д, 50 настай Н нар нь согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх хэрэг болжээ. Хэргийг өдгөө Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд Сэлэнгэ голын эргээс иргэн Д-ийн цогцсыг олсон ч,“Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэл болон 50 настай эмэгтэй Н-ийг олоогүй байна.

Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.