Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Зургаан иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Баяр, амралтын өдрүүдэд усны ослын дуудлага эрс нэмэгдээд байна.

Тухайлбал, 2021 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар усны ослын 10 тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатар хотод 2, Сэлэнгэ, Баян-Өлгий, Булган, Хэнтий аймгуудад тус бүр нэг, нийтдээ 6 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Мөн долдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Түүнчлэн гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

  • Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутггийн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Буйр нуурт 1860 иргэн амарч байна

Баяр наадмын энэ өдрүүдэд Буйр нуурын орчимд 362 тээврийн хэрэгсэлтэй 1860 иргэн амарч байгааг Халх гол сумын Онцгой комиссоос мэдээллээ. Нуурын эрэг дагуу дөрвөн отог, жуулчны таван бааз хариуцлагын гэрээ байгуулж, шаардлага хангаснаар аялагчдыг хүлээн авч байгаа аж.

Улаанбаатар хот болон бусад орон нутгаас Дорнодыг зорин ирж буй аялагчдын дийлэнх нь Буйр нуур, Мэнэнгийн тал, Халх гол суманд аялаж амарч байна. Аймгийн МХГ, ЭМГ, Онцгой байдал зэрэг холбогдох байгууллагуудаас хүч нэмэгдүүлсэн ажлын хэсэг Буйр нуур орчимд хяналт зохицуулалт хийж ажиллаж байгаа юм. Ийнхүү хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор коронавируст халдварын тохиолдол буурч байснаа эргэж өсөх хандлагатай байгаа тул иргэдийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд сахихыг анхааруулсаар байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Аймаг, сумдын хязгаарлалт тогтоосон хугацаа болон холбогдох утасны дугаар

Баяр наадмын амралтын өдрүүдэд ихэнх аймаг, сум хөл хориогоо цуцалж, нийслэл болон бусад газраас ирэх иргэдийг нэвтрүүлэх боломжтой болсон.

Өнөөдрийн байдлаар долоон аймгийн 50 гаруй сум нийслэл болон бусад аймаг, сумдаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа юм.

Тодруулбал, Баянхонгор аймгийн 20 сум энэ сарын 15-ныг хүртэл хөл хорио тогтоогоод буй юм. Мөн Говьсүмбэр аймгийн гурван сум долдугаар сарын 20-ныг хүртэл орох, гарах хөдөлгөөнийг нээхгүй болохоо мэдэгдсэн бол Булган аймгийн Баян-Агт сум тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоожээ. Мөн Дорноговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймгуудын зарим сум гаднаас ирж буй иргэдийг хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс аялалд гарахаасаа өмнө очихоор зорьж буй газрынхаа Онцгой комисстой холбоо барьж, хөл хорио тогтоосон эсэхийг нь тодруулах шаардлагатай.

Долдугаар сарын 13-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:

  • Архангай аймаг- 70331111 /АОК/
  • Баян-Өлгий аймаг- 70422483 /АОБГ/
  • Баянхонгор аймаг- Долдугаар сарын 16-ныг хүртэл 20 сум бүгд хязгаарлалт тогтоосон 89920105 /АОБГ/
  • Булган аймаг- Баян агт сум тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоосон 70342430 /АОБГ/
  • Говь-Алтай аймаг- 77480101 /АОБГ/
  • Говьсүмбэр аймаг- Гурван сум долдугаар сарын 20-н хүртэл хязгаарлалт тогтоосон 70543434 /ЗДТГ/
  • Дархан-Уул аймаг- 70371212 /ЗДТГ/
  • Дорнод аймаг- 70582233 /ЗДТГ/
  • Дорноговь аймаг- Наймдугаар сарын 31-нийг хүртэл 14 сум бүгд хязгаарлалт тогтоосон 70521111 /ЗДТГ/
  • Дундговь аймаг- 70592221 /Шуурхай штаб/
  • Завхан аймаг- Гурван суманд долдугаар сарын 18-н хүртэл хяүгаарлалт тогтоосон 70461212 /ЗДТГ/
  • Орхон аймаг- 70350119 /АОБГ/
  • Өвөрхангай аймаг- 7032101
  • Өмнөговь аймаг- 15 сум бүгд долдугаар сарын 20-н хүртэл хязгаарлалт тогтоосон 70530001
  • Сүхбаатар аймаг-70510111 /ЗДТГ/
  • Сэлэнгэ аймаг- Дөрвөн суманд долдугаар сарын 18-ныг хүртэл хязгаарлалт тогтоосон 7036101
  • Төв аймаг- 70273570
  • Увс аймаг- 70452222 /ЗДТГ/
  • Ховд аймаг- 70433801 /АОБГ/
  • Хөвсгөл аймаг- 70381101 /ЗДТГ/
  • Хэнтий аймаг- 7056101 /АОБГ/
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймагт болсон шуурганы улмаас гурван айлын гэр нуржээ

Өвөрхангай аймагт хүчтэй шуурга болж гурван айлын гэр нурж, сүйджээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Хаяа багийн “Домбоны говь” гэдэг газар хүчтэй түр зуурын шороон шуурга шуурч, хоёр айлын хоёр гэр нуржээ. Шуурганд малчин Б, Б нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн байна. Мөн тус аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Бүрдэн цохиот” гэдэг газар 20-24 м/с хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас тус аймгийн Богд сумын харьяат малчин Д-ийн 4 ханатай гэр нуржээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гол мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна

Сэлэнгэ аймгийн томоохон гол мөрний усны түвшин /олон жилийн дунджаас 77.5 см-ээр их/ үерийн аюултай түвшинг даван үерлэжээ. Ийм нөхцөлд нийслэлээс болон бусад аймаг орон нутгаас ирж гол мөрөн, нуурын эрэг дагуу амарч, зугаалах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Улмаар гол мөрөн, нуурын усанд осолдох, амь насаа алдах тохиолдол гарч байгаа аж. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас дараах мэдээллийг ирүүллээ.

-Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор 301 см, олон жилийн дунджаас 53 см-ээр их, Сүхбаатар сум орчим 449 см, олон жилийн дунджаас 118 см-ээр их

-Орхон голын усны түвшин Орхон сум орчмоор 198 см, олон жилийн дунджаас 27 см-ээр их, Сүхбаатар сум орчмоор 337 см, олон жилийн дунджаас 125 см-ээр их

-Ерөө голын усны түвшин Ерөө сум орчмоор 397 см, олон жилийн дунджаас 94 см-ээр их, Дулаанхан сумаар орчмоор 417 см, олон жилийн дунджаас 142 см-ээр их

-Хараа голын усны түвшин Баянгол сум орчмоор 220 см, олон жилийн дунджаас 46 см-ээр их

-Хүдэр голын усны түвшин Хүдэр сумаар 280 см, олон жилийн дунджаас 61 см-ээр их

-Зэлтэр голын усны түвшин Түшиг сум орчим 291 см, олон жилийн дунджаас 32 см-ээр их байгаа аж. Энэ сарын 14-18-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14-нд ихэнх сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч баруунаас 7-12 м/сек. Бусад хугацаанд салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, 15-наас дулаарч 27-32 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хараа голд сэлж байгаад живсэн 21 настай эрэгтэйг гурав дахь өдрөө эрэн хайж байна

Хараа голын усанд сэлж байгаад живсэн эрэгтэйг гурав дахь өдрөө эрэн хайж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын I багийн Алтанхундагын тохой гэх газарт Хараа голын эрэг дагуу энэ сарын 11-нд зугаалж байсан 17 хүний нэг болох 21 настай эрэгтэй О усанд сэлж байгаад живсэн. Ослын тухай дуулага мэдээлэл тус өдрийн 17:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдэж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.

“Алтанхундагын тохой гэдэг газраас Орхон сумын Энхтал багийн Бүрэнтолгой хүртэл Хараа голын усаар нийт 15 км зайд завиар урсаж, хоёр метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул энэ сарын 13-ны 20:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон. Өнөөдөр буюу долдугаар сарын 14-ний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Хөвсгөл нуур, Хатгал тосгон чиглэлийн сайруудад үер буусны улмаас техник хэрэгсэл урсах эрсдэлтэй хэвээр байна


Усархаг борооны улмаас зарим аймгийн нутагт үер бууж, зам давааны зорчих хэсэг эвдрэн автомашины хөдөлгөөнд саад учруулаад байна.

Тухайлбал, Архангай аймгийн Өндөр Улаан, Ихтамир сумын нутагт долдугаар сарын 12-ны 22:00 цаг орчимд их хэмжээний хүчтэй аадар бороо орсон.

Үүний улмаас замын зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай АЗЗА ТӨХК өчигдөр засварлаж дуусган, зам давааг саадгүй болгосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

Түүнчлэн их хэмжээний усархаг борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хөвсгөл нуур, Хатгал тосгон чиглэлийн сайруудад үер бууж, техник хэрэгсэл урсах эрсдэлтэй хэвээр байгааг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүллээ.

Иймд амрагчид анхаарал болгоомжтой байж мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу хөдөлгөөнд оролцохыг тус захиргаанаас анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Аялахаар төлөвлөж буй аймгуудын өнөөгийн нөхцөл байдлын мэдээлэл

Коронавирусийн халдварын тархалт ихтэй байгаа энэ цаг үед үүд хаалгаа барьсан долоон аймгийн 60 орчим сум байна. Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, агаар салхинд гаран, дархлаагаа сэргээхийг хүсэж байгаа бол очих гэж буй аймгийнхаа мэдээлэлтэй бүрэн танилцах нь зүйтэй.

1. ЯВАХ ЧИГЛЭЛИЙНХЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАХ

Явахыг хүссэн аймгийнхаа Засаг даргын тамгын газрын албаны сайт, сайт дээрх холбоо барих утасны дугаар, албан ёсны Фэйсбүүк хуудсаас тухайн аймагт хөл хорио тогтоосон эсэх, Улаанбаатар болон бусад аймгуудаас иргэдийг нэвтрүүлж байгаа эсэхийг тодруулж мэдээлэл авахыг зөвлөж байна.

Зарим аймгийн бүх сумдад хөл хорио тогтоож, зөвхөн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй байгаа бол зарим нь тодорхой сумдад хязгаарлалт тогтоожээ.

Долдугаар сарын 12-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:

Аймаг

Хязгаарлалт тогтоосон сумд Хязгаарлалт тогтоосон хугацаа Мэдээлэл авах хуудас Аяллын сайт
1 Архангай Архангайн есөн гайхамшиг
2 Баян-Өлгий
3 Баянхонгор 20 сум бүгд 7 сарын 15 хүртэл Баянхонгор аймгийн гадаад харилцаа, аялал жуулчлалын алба
4 Булган Баян-Агт тодорхойгүй
5 Говь-Алтай Говь-Алтай аймгийн аялал жуулчлал
6 Говьсүмбэр 3 сум 7 сарын 20 хүртэл Говьсүмбэр аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд
7 Дархан-Уул
8 Дорнод Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны сайт
9 Дорноговь 14 сум бүгд 8 сарын 31 хүртэл
10

Дундговь

Аяллын маршрут
11 Завхан 3 сум буюу Сантмаргад, Идэр, Шилүүстэй Сантмаргад-7 сарын 13, Идэр, Шилүүстэй-7 сарын 18
12 Орхон
13 Өвөрхангай Орхон голын хөндийн аялал жуулчлалын маршрут
14 Өмнөговь 15 сум бүгд 7 сарын 20 хүртэл

Өмнөговь аймагт аялах аяллын маршрут

15 Сүхбаатар
16 Сэлэнгэ 4 сум буюу Орхон, Ерөө, Түшиг, Сант Орхон, Түшиг 7 сарын 15 хүртэл, Сант 7 сарын 17, Ерөө 7 сарын 18 хүртэл
17 Төв
18 Увс
19 Ховд Аяллын маршрут
20 Хөвсгөл
21 Хэнтий
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Нийслэлд өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хэнтий аймгийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай, аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 14-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2021 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи долдугаар сарын 17, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Энэ сарын 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст хална.