Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өнөөдөр буюу долдугаар сарын 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Ханх сумаас баруун урд зүгт 31 км зайд 15:35 цагийн орчим 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна

Хүснэгт:

Газар хөдлөлтийн хүч ба мэдрэгдэлт

Балл

Тайлбар

Магнитуд

Тайлбар

I

Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ.

2.5

Зөвхөн багажид бичигдэнэ

II

Маш тайван орчинд хүмүүс анзаарна

III

Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ

3.5

Мэдэгдэм сул газар хөдлөлт

IV

Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино

V

Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ.

VI

Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ.

4.5

Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт

VII

Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүсэж шавар нь ховхорч унана.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаан хад суурьшлын бүсэд байгаа бүх иргэнийг PCR шинжилгээнд хамруулж байна

Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрэх 2 шалган нэвтрүүлэх цэг дээр шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгууллаа. Мөн ХӨСҮТ-өөс тархвар судлаач 2 эмчийг татан авч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулж буй юм.

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг ногоон бүс болгох зорилгоор ачаа тээврийн Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд тус суурьшлын бүсэд ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ПСР шинжилгээний явуулын таван баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж, ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байранд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байгаа юм.

Ханбогд сумын Хайрхан багийн төвд 6 цагт 150 сорьцонд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори 24 цагаар ажилладаг. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0131 дүгээр анги, Автотээврийн төвөөс хяналтын 26 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 5 чиглэлд 124 албан хаагч хоёр ээлжээр 24 цагаар автотээврийн болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Загастайн давааны замыг нээжээ

Загастайн давааны зорчих хэсгийг өнөөдөр нээнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

“Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам барилгын ажил 90 гаруй хувьтай байна. Тус авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СССС” ХХК, гүйцэтгэгчээр үндэсний “Түм Арвижих”, “Арж роуд” компаниуд ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Загастайн давааны хатуу хучилттай авто зам барилгын ажлын явцтай танилцаж, зорчих хэсгийг яаралтай нээх чиглэлийг уржигдар өгсөн байгаа. Борооны улмаас замын барилгын ажил хоёр хоног саатсан. Түр зам гаргах боломжгүй хэсэгт үлдсэн 800 метр замын асфальтан хучилтыг сүүлийн хоёр өдөр хийгээд байна. Мөн зарим хэсэгт шинээр түр зам гаргахаар боллоо.

Ингэснээр зорчих хэсгийг 2021 оны 07 сарын 20-ны өдөр нээхээр шийдвэрлэсэн. Иргэд давааны хясаатай хоёр хэсэгт түр замаар зорчино. Гүйцэтгэгч компаниуд гэрээний дагуу тус замыг 2021 оны 10 дугаар сард бүрэн дуусгахаар эрчимтэй ажиллаж байна” гэв.



Categories
амьдралын-өнгө мэдээ

Бага түргэний хүрхрээнээс нэг хүний цогцос олджээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар 12 хүн зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон.

Орон нутгийн Онцгой байдлын алба энэ тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны 16.15 цагт хүлээн авчээ. Эрэн хайх ажиллагааг 16-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 19-ний өдрийн 18.45 цагт “Бага түргэний хүрээ гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усан дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс хүлээн авчээ.

Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсэг, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 22.00 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Сүүн Залаа” бяслагийн үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнүүд гарч эхэлжээ

Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь “Сүүн Залаа” бяслагийн үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнүүд гарч эхлээд байна.

Сарлагийн сүү үнэхээр давуу талтайг тэр тусмаа Тариат нутгийн сарлагийн сүүний чанар сайн байгаа аж. Эрлийз, монгол үнээний 700 литр сүүнээс гаргаж авдаг бяслагийг сарлагийн 400 литр сүүнээс гаргаж авч байна.

Бөөрөлжүүт багийн төвтэй ойр орчимд нутаглаж байгаа малчдыг “Сүүн Залаа” үйлдвэрээ дэмжиж үнээ, ямааны сүүгээ өгөхийг уриалж байгаа аж. Үйлдвэрт Тариат сумын зургаан боловсон хүчин ажиллаж байна. Нутгийн брэнд гаргах үйлдвэрүүдээ дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарцтай болох зорилгыг нутгийн удирдлагууд тавьж байгаа юм.



Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баянбулаг, Гурвансайхан, Баруунсайхан, Хан-Уул, Цагаанбулаг багуудад долдугаар сарын 18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар бороо /22 мм/ орсны улмаас 19 гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ.

Энэ тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын газар 18-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийхан мөн өдрийн 16:00 цагаас мөн сарын 19-ний өдрийн 03:00 хооронд 10 тонн уруйн үерийн усыг мотопомпоор соруулж, ус зайлуулах 2 метр шуудуу татаж, 4 метр автозамыг сэтэлж үерийн усыг урсгах ажлуудыг хийсэн байна.

Arslan.mn - Мэдээний хаан

Өмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээӨмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээӨмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа осолдсон иргэдийг хайж байна

Сэлэнгэ

Сэлэнгэ мөрний эрэг дээр 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй болжээ. Энэ тухай дуудлага Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 09-ний өдөр аймгийн онцгой байдлын хэлтэст иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 22:10 цаг хүртэл иргэн 50 настай эмэгтэй Н-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ сарын 17-ны байдлаар 4 бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг тус сумын Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул хүртэл 4 завиар 21 км-т 2 удаа, нийт 84 км-т. Хоёрдугаар бүлэг Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул гэдэг газар хүртэл нийт 40 км-т явганаар болон автомашинтай хайсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоожээ. Иймээс аврагчид өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна

Өмнөговь аймагт бороо орж, хэд хэдэн газар үерт автаад байна. Шинээр тавьсан авто замуудын ус зайлуулах хоолой чанарын шаардлага хангаагүйн улмаас айл өрхүүд болон барилга байшин усанд автжээ.

Зам сэтлэх хүртэл яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байгаа тухай оршин суугчид гомдол гаргаж байна.

Аймгийн Онцгой комиссын гишүүд газар дээр нь ажиллаж гүйцэтгэгч компаниудтай холбогдон шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Төөрсөн охины ээж хилчдэд талархал илэрхийллээ

Дорнод аймагт 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр тус аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар Ульхан сууринд аялж зугаалах зорилгоор ирсэн тус аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авчээ.

Улмаар харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн талаар бид мэдээлсэн.

Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалсан байна. Ульхан суурин нь улсын хилээс 830 м зайд байрладаг юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говьсүмбэр аймагт “Бэлчээр хамгаалах улирал аян” эхэлжээ

Тусгай хамгаалалттай газрын экосистемийг хамгаалах, тухайн газар нутгийн бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор “Бэлчээр хамгаалах улирал аян” Говьсүмбэр аймагт эхэлжээ.

Сүмбэр сумын ЗДТГ, ХХААГ, БОАЖГ санаачлан малчдын бэлчээр ашиглалтын бүлэг, бэлчээр хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран тусгай хамгаалалттай газрын ойролцоох 24.3 га бэлчээрийг чөлөөлүүлж, чөлөөлсөн бэлчээрийг хамгаалах, сайжруулах, зохистой ашиглах ажлыг эхэлсэн аж.

Албаныхны хэлж буйгаар малчид бог малд хоёр хонь, нэг ямаа гэсэн харьцаатай малаа өсгөх нь тусгай хамгаалалттай газрын эко системийг хамгаалахад эерэг нөлөөтэй гэж үзжээ.