Categories
амьдралын-өнгө мэдээ

Аадар борооны улмаас Цэцэг сумын 18 айл, 10 хүнсний дэлгүүр усанд автжээ

Ховд аймгийн Алтай, Цэцэг суманд усархаг, аадар бороо оржээ. Үүний улмаас Алтай суманд дөрвөн гэр, нэг адуу, нэг автомашин үерийн усанд урссан байна. Мөн Цэцэг сумын нутгаар 15:00-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж таван мм үер буужээ. Тиймээс 18 айлын гэр, 10 хүнсний дэлгүүрийн барилга усанд автсан байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан дуудлагын дагуу ажиллаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Номгон уул орчимд хамгийн их буюу 146.0мм хур тундас оржээ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Номгон уул орчимд хамгийн их буюу 146,0мм хур тундас оржээ.

Тус аймгийн нутагт энэ сарын 24-26-ны өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж ган тайллаа. Аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Баяндалай сумын Номгон уул орчимд 146.0мм, Зүүн сайхан уулын Эхэн түрүү орчимд 142,3мм, Ханбогд сум 124,0мм, Даланзадгад сум 114,0мм, Хүрмэн сум 103,0мм бороо орсон нь хамгийн их хур тундас унасан байна. Гурвантэс суманд 8,4мм бороо орсон нь хамгийн бага хур тундас унажээ. Мэргэжлийн байгууллагын мэдээлж байгаагаар Даланзадгад, Хүрмэн сумдад орсон хур тундас нь агаарын температур, үргэлжилсэн хугацаанаас хамааран аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Ташрамд 2018 оны 07 сарын 27-28-ны өдрүүдэд ийм хэмжээний бүх нутгийг хамарсан бороо орж байсан ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Малд яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Хоёр иргэн малдаа яваад сураггүй болжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн “Шанд” гэдэг газар долдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагийн орчим хоёр хүн мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин 18 настай эмэгтэй Н болон 11 настай эмэгтэй А нарыг эрэн хайх ажиллагааг өнөөдөр буюу долдугаар сарыг 26-ны өдрийн 01:00 цагт эхлүүлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд 10 тарвага нутагшуулжээ

Хустайн байгалийн цогцолбор газраас 10 тарвагыг барьж Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт нутагшуулжээ.

Тарвага нь нүхэнд амьдардаг учраас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй амьтан юм.

Тиймээс жилээс жилд цөлжиж буй байгалийн доройтлыг багасгах зорилгоор ийнхүү тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер бууснаас таван хүн нас баржээ

Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер буусны улмаас таван хүн нас баржээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 07.24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас 7-62 насны дөрвөн хүний цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар 07.24-ний өдрийн 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.25-ны өдрийн 13:30 цагт “3ээгт” ХХК нүүрсний уурхайн жолооч Ц/59 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Угтаалцайдам суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүллээ


Төв аймаг 2021 оныг “Хүний хөгжил – Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Урианы жилийн хүрээнд Угтаалцайдам суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолд Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа оролцлоо. Барилгын ажлыг “Тэнгэрийн долоон од” ХХК барьж байгуулах бөгөөд ирэх 2022 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Гүйцэтгэгч компаний зүгээс барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээ шав тавих ёслолын үеэр мэдэгдлээ.
Угтаалцайдам сумын цэцэрлэг нь 29 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сумын хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 235 хүүхдийн 185 хүүхэд нь тэнхмийн сургалтад хамрагддаг байна. Хуучин цэцэрлэгийн барилга нь 1962 онд 50 хүүхдийн багтаамжтай баригдсан бөгөөд тус шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хамран сургалт 100%-д хүрэх боломжтой болох юм.

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орохыг анхааруулж байна

Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Ёл УАЗ” клубийн залуус амаржих дөхсөн эмэгтэйг үерт боогдсон гэрээс гарган, эмнэлэгт хүргэжээ

Ойрын өдрүүдэд Өмнөговь аймагт хур тундас ихээр орсны улмаас цаг үеийн байдал хүнд байгаа билээ.

Тэгвэл аймгийн “Ёл УАЗ” клубийн залуус АОК-той хамтран авран хамгаалах ажиллагааг явуулсан байна.

Тодруулбал өчигдөр буюу долдугаар сарын 24-ний өдөр 30 гаруй машин үерийн улмаас шаварт суусан байсанн тус клубийн залуус татаж гаргасан байна. Мөн гэртээгээ усанд автаж, гарч чадахгүйд хүрсэн 80 настай эмээг хүүгийн хамт уснаас гаргаж, амаржих дөхсөн жирэмсэн эмэгтэйг үерт хаагдсан гэрээс нь гарган авч, эмнэлэгт хүргэжээ. Жирэмсэн эх эсэн мэнд амаржсан бөгөөд ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж.

Энэ мэт олон айл өрхийн аюулгүй байдлын төлөө, хүний амь нас эд хөрөнгийг хамгаалан ажиллаж байгаа “Ёл Уаз” клубийн хамт олонд Өмнөговь Аймгийн Онцгой Комиссын бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлээд байна.

4 хүн, зогсож буй хүмүүс болон ус гэх мэтийн зураг байж болно

автомашин болон авто зам гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

jeep болон ус гэх мэтийн зураг байж болно

jeep, автомашин болон авто зам гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ЗӨСҮТ, НЭМГ, ХӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС, ДЭМБ-ын төлөөлөл ажиллаж байгаа юм.

Коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийж, орон нутгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах, мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, орон гэртээ орох боломжгүй болсон иргэдэд түр байрлах байр гаргаж өгч байна.

Өнгөрсөн шөнө болон өнөөдрийн орсон усархаг аадар борооны улмаас Даланзадгадын зарим айл өрхүүд усанд автаж байна. Иймд гэртээ байх боломжгүй болсон иргэдийг НХҮГ-ын сувиллын байр болон Политехникийн коллежийн байранд байрлуулахыг Шуурхай штабаас холбогдох хэлтэс, газрын дарга нарт чиглэл өгчээ. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа тул албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажилтан алба хаагчдыг автомашин техник хэрэгсэлтэйгээр дайчлаад байна. Усанд автсан айл өрх, барилга байгууламж, дэд бүтэц шугам сүлжээг гамшгаас хамгаалах ажлуудад хүч нэмэгдүүлж байгаа юм.

Уулнаас буух үерийг хорьсон хуучин далангаас үргэлжлүүлэн шинээр яаралтай далангийн ажлыг эхлүүлээд байсан. Үүний үр дүнд уулын ус аймгийн төвийн хойт талаар урсаж байгаа хэдий ч усархаг борооны улмаас төвдөө нөхцөл байдал хүнд байгааг албаныхан хэлж байна.