Categories
амьдралын-өнгө мэдээ

​Баян-Өлгий аймагт ковидын халдвартай зургаан эх эсэн мэнд амаржжээ

Баян-Өлгий аймагт өнгөрсөн шөнө коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан 6 эх эсэн мэнд амаржжээ.

Тухайн өдөр аймгийн Төрөх тасагт 12 эх, Ковидын эмнэлэгт 6 эх амаржсан байна. Ковидын эмнэлэгт эмчлүүлж байсан эхчүүдийн 2 нь хагалгаагаар, 4 нь төрөх замаар амаржсан байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Данабек “Урд шөнө багийнхан маань маш их ачаалалтай хонолоо. Аймагт “Covid-19″ халдвар маш их нэмэгдэж байна. Харамсалтай нь үүн дотор жирэмсэн ээжүүд болон хүүхдүүд маш их хувь эзэлж байна. Зөвхөн урд шөнө гэхэд Ковидын эмнэлэгт халдвартай 6 эх (4 нь төрөх замаар, 2 нь хагалгаагаар), мөн эрүүл 12 эх Төрөх тасагт эсэн мэнд амаржлаа” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Наймдугаар сарын сүүлчээр цочир хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа нь тус бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Мөн гуравдугаар арав хоногийн эхээр төвийн бүс нутгаар, сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар олон жилийн дунджаас бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилин дунджаас ахиу байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 31–35°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Завхан аймгийн Идэр сумын иргэд ЭМ-ийн төвдөө фургон автомашин, мотоцикл бэлэглэжээ

Завхан аймгийн Идэр сумын ард иргэд 12 хоногийн турш хандивын аян өрнүүлж сумын эрүүл мэндийн төвдөө цоо шинэ Фургон автомашин, мотоцикл бэлэглэлээ.

May be an image of motorcycle and outdoors

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дарханы Хонгор суманд тарвага нутагшуулжээ

Дархан-Уул аймагт тарвага нутагшуулахаар арван монгол тарвагыг Хустайн байгалийн цогцолбор газраас барьж Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт сэргээн нутагшуулжээ.

Тарвага нүхэнд амьдардаг тул цөлжилтөөс сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй. Тиймээс жилээс жилд цөлжиж буй байгалийн доройтлыг багасгах зорилгоор тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулж байна.

Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас ирэх онд монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн зохион байгуулна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутагт ковидын 776 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1286 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 164155 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 544 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 776 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

-Баянхонгор 17,

-Баян-Өлгий 227,

-Булган 23,

-Говь-Алтай 17,

-Говьсүмбэр 25,

-Дархан 83,

-Дундговь 7,

-Дорноговь 10,

-Завхан 25,

-Орхон 35,

-Өвөрхангай 45,

-Өмнөговь 7,

-Төв 57,

-Увс 79,

-Хэнтий 47 тус тус бүртгэгдээд байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Наймдугаар сард төвийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Наймдугаар сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага байх төлөвтэй байгаа нь уг бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Мөн гуравдугаар арав хоногийн эхээр төвийн бүс нутгаар, сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Дорнодын Матад суманд урд шөнө 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дорнод аймгийн Матад суманд шөнийн 01:16 цагийн орчимд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Хүчтэй хөдлөлтийн талаарх мэдээллийг тодруулбал:

  • Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-07-31 01:16:45
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.85 115.62
  • Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 4.8
  • Болсон газар : Дорнод аймгийн Матад сумаас зүүн урд зүгт 26 километрын зайнд боллоо.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн Номгон суманд “Залуучуудын хөгжлийн төв” нээгдлээ

ӨмнөговьНомгон суманд Залуучуудын хөгжлийн төвийн нээлт боллоо.

Тус аймагт хэрэгжиж байгаа эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд уг төвийг байгуулж байгаа юм. Номгон сумын нийт хүн амын 34.0 хувь нь 14-34 насны залуучууд байна. Уг төвөөр дамжуулан төрөөс залуучуудын чиглэлээр баримтлах бодлого, Залуучуудын хөгжлийг дэмжих монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, амьдрах ухаан, зөв хандлагад уриалах ажлыг зохион байгуулж ажиллана. Нээлтийн ажиллагаанд Аймгийн ЗДТГазрын НБХэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, ГБХЗХГазрын дарга Б.Эрдэнэцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн орон нутгийн харилцааны ажилтан Н.Шижиртуяа, сумын удирдлага, залуучуудын төлөөлөл оролцлоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт АИ92 бензиний үнэ 2230 төгрөг болж өсчээ

Баян-Өлгий аймагт өнөөдрөөс бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, АИ92 бензин 1930 төгрөгөөс 2230, А80 бензин 1930 төгрөгөөс 2200 төгрөг, дизель түлш 2200 төгрөгөөр тус тус худалдаалагдаж эхлээд байна.

Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад бензин дунджаар 600 төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 690-740 төгрөгөөр, дизель түлш 330-360 төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт юм.

Шатахууны үнийн өсөлтийг импортлогчид ОХУ-д энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай, Өвөрхангай аймгийн тариаланчид биржтэй хамтран ажиллахыг дэмжжээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам энэ сарын 23, 24-нд Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл Архангай аймгийн Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа. Архангай аймгийн Төвшрүүлэх суманд болсон уулзалтад 10 аж ахуйн нэгжийн төлөөлөл, аймгийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтэн оролцсон. Тариаланчид улаан буудайг биржээр арилжихыг дэмжсэн хандлагатай байсан бөгөөд

  • Брокерын шимтгэлийн 0.1 хувийг цаашид өсгөхгүй байх
  • Буудайны стандартыг дахин тодорхойлох
  • Буудайны цавуулгийг тодорхойлох сайн лаборатори, багажтай байх
  • Урамшуулал өгөхгүй байснаар бодит үнэ тогтох боломжтой зэрэг саналыг хэллээ

Энэ жил Төвшрүүлэх суманд 27 аж ахуйн нэгж, иргэн 5819 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 5294 га-д улаан буудай, 420 га-д ногоон тэжээл, 65 га-д овьёос, 40 га-д арвай тариалсан байна. Энэ сарын 11-нд 500 орчим га талбай мөндөрт цохиулж хорогдол үүсгэсэн гэсэн мэдээллийг тэд өгсөн юм.

Харин Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон уулзалтад 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл, тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн оролцлоо. Тариаланчид биржээр улаан буудай арилжихыг дэмжиж байгаа бөгөөд 3-4 жилийн дараах үнийг урьдчилан мэдэх боломжтой болж, мэдээллийн сан үүсэх нь тэдэнд амар байх тул оролцохоо илэрхийлсэн.

Энэ онд Хархорин суманд 49 аж ахуйн нэгж, иргэд 8.300 га-д улаан буудай, 3230 га-д ногоон тэжээл, 102 га-д овьёос, 12 га-д арвай, нэг га-д эрдэнэ шиш, 100 га-д хүнсний ногоо, 130 га-д төмс тариалсан байна.