Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт энэ сарын 15-наас 10 хоног хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тохиолдол маш ихээр нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-25-ны хооронд буюу 10 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналыг АОК-т танилцуулна гэдгийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэллээ.

Тэрбээр энэ талаар “Мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтээр аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ”гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Сүм, хийдийг удаа дараа тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Сүм, хийдүүдээс бурхан хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд хулгай орж Майдар бурхан гурван ширхэг, Богд зонхов бурхан шавьтайгаа 2 ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан 1 ширхэг, нийт 6 ширхэг бурхад алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж, урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн зургаан удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлжээ.

Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Голуудын үерийн түвшин 5-70 см давжээ

Наймдугаар сарын 09-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Увс нуурын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Дэлгэрмөрөн, Бүгсий, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-70 см давсан байна.

Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 30 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8-р сарын 10-ны өдөр Дэлгэрмөрөн гол болон Сэлэнгэ мөрний адгаар 15-30 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ЭМЯ: Орон нутагт бүртгэгдсэн 985 тохиолдлын 516 нь Баян-Өлгийд илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын 516 тохиолдол бүртгэгджээ байна. Орон нутагт нийт бүртгэгдсэн 985 тохиолдлын 50 орчим хувь зөвхөн тус аймагт илрээд байна.

Үүнээс 20 хүрэхгүй хоногийн өмнө халдварын нийт тохиолдол 300 гаруй байсан Баян-Өлгий аймагт өнөөдөр 3606-д хүрлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Баян-Өлгий аймагт ХӨСҮТ-ийн баг энэ өдрүүдэд ажиллаж байгаа. Тэндээс ирүүлсэн тандалтын багийн мэдээгээр, аймагт хурим найраас гадна аялал жуулчлалыг дагаад хөл хөдөлгөөн их байна. Түүнчлэн вакцинжуулалтын хувь хамгийн бага байгаа” гэж хэлсэн билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл нууранд живсэн хөлгийг татаж гаргахаар ажлын хэсэг Хатгал тосгонд ажиллаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргасан 117-р захирамжаар байгуулагдсан Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд уг ажиллагааг гардан зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян болон МУ-ын Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү, Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан болон холбогдох албаныхан ажиллалаа.

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд аврагч, шумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсан хэмжилтүүдийг хийж, нөхцөл байдлыг үнэлэх, шаардагдах техник хэрэгслийн тооцоо судалгааг гаргана. Мөн БОАЖЯ -ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд шаардлагатай 5-6 цэгт усны дээж авч шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Замын-Үүд”-ийн дулааны станцийг ашиглалтад оруулна

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2015 онд барьж дуусгасан Замын-Үүдийн дулааны станцыг ашиглалтад оруулах талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ мэдэгдсэн байна. Тус суманд баригдсан 90 мегаваттын хүчин чадал бүхий дулааны станц гурван зуухтай бөгөөд дулаан хангамжийн багц ажлын хүрээнд 16 сая орчим долларын өртгөөр боссон юм.

Дулааны станцын хувьд ихээхэн хүчин чадалтай байгууламж бөгөөд зарим тохируулга хийгдээгүй, хэрэглэгч байхгүйн улмаас өнөөг хүртэл ажиллаагүй юм.

Чөлөөт бүсийг нээгээд ашиглалтад оруулбал хөрөнгө оруулагчид нэмэгдэж хэрэглэгч буй болох тухай ч албаныхан өгүүлсэн.

Тиймээс дулааны станцын нэмэлт санхүүжилтыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэж ирэх 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Голуудын усны түвшин 5-80 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 05-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг Хангай нурууны өврийн Завхан арын Идэр, Чулуут, Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Орхон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Бүгсий Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.

Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 56 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Л.Эрдэнэчулуун: Эрээнээс Замын-Үүдэд ирсэн бараа бүтээгдэхүүнээс 12 сорьц эерэг гарсан


Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун

Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн ачаа тээврийг саатуулахгүйн тулд 24 цагийн дотор шинжилгээний хариуг гаргаж буй талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Долдугаар сарын 10-наас хойш өнөөдрийн байдлаар 408 дээж авсан. 2,405 үзүүлэлтээр үзсэн. Эерэг 12 сорьцтой бараа бүтээгдэхүүн гарсан.

Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага Эрээний боомтоор орж ирсэн Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна.

Мөн дээжийг 24 цагийн дотор гаргаж, 12 терминалд байгаа ачааг өдөрт нь хот руу гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулав.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Энэ сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 8-нд нутгийн хойд хэсгээр,
  • 9-нд баруун аймгуудын нутгин зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.