Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд сумаас Улаанбаатарт суралцдаг оюутнууд нэгдсэн журмаар нийтийн тээвэрт сууна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссоос Улаанбаатарт суралцдаг тус сумын оюутан залуусыг нэгдсэн журмаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахаар болжээ.

Оюутан сурагчдыг энэ сарын 20-ноос 25-ны хооронд зорчуулах бөгөөд зорчих бүртгэлийг сумын ЗДТГ зохион байгуулж, эмнэлгийн ажилтнууд түргэвчилсэн тестээр шинжилгээ авна.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан гэж сумын Онцгой комисоос мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хэнтий аймаг орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламжтай боллоо

Хэнтий аймгийн Чингис хаан хотын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дууслаа. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх барих ажил хийгдэж байгаа юм.

Энэхүү төслийн үр дүнд Хэнтий аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ.
Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж, амжилттай ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цэвэрлэх байгууламж барих жишиг болж байна.
Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэхүү шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хэнтий-Ус” ОНӨААТҮГ-ын 20-25 инженер, техникийн ажилчдыг мэргэшүүлэх онолын болон практик сургалтад хамруулаад байна.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Комфорт Импэкс” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, ийнхүү хүлээлгэн өгч байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймагт хүссэн газраа ногоо худалдаалах боломжтой боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

  • Коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны төвийг аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тогтмол ажиллуулах,
  • Могойн аюулаас урьдчилан сэргийлж, тандалт үзлэг зохион байгуулах,
  • “Ногоон Дархан” дэд хөтөлбөрийн хүрээнд шарилжийг үргэлжлүүлэн устгаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
  • Аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүйгээр ажиллах боломж олгох.
  • Шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд хүссэн газраа худалдаалах боломжтой. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх
  • Шинэ, хуучин Дарханыг холбосон магистрал замын хоёр дахь ээлжийн 1.1 км автозамд гэрлэн дохио байршуулах,
  • 2021 оны 08 дугаар сарын 25-ны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг болох тойргийн замын хөдөлгөөнийг нээх төлөвлөлт, шийдвэрийг Аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргасан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймаг өнөөдрөөс эхлэн энэ сарын 24-нийг хүртэл хөл хорио тогтоолоо

Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавируст халдвар /ковид-19/-ын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн 5 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл “Маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн байна.

Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн наймдугаар сарын 24-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоож, нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймагт Захиргааны зөрчил буурчээ

Сэлэнгэ аймгийн Статистик мэдээгээр оны эхний 7 сарын байдлаар нийт 331 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар буурчээ.

Аймгийн хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн 27.8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас иргэн болон байгууллагад нийт 988.1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар өссөн аж. Энэхүү учирсан хохирлоос 388.1 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлөлт 39.3 хувьтай байгаа гэнэ. Бүртгэгдсэн гэмт хэргийн 21.1 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 45.9 хувь нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 8.5 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг байгаа аж. Харин аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Түүнч гарч буй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 29.3 хувь нь малын хулгай аж. Энэхүү малын хулгайн гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 25.6 хувь буурсан байна. мөн аймгийн хэмжээнд энэ оны байдлаар 559 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Эрүүлжүүлэгдсэн хүний нь хувьд мөн 29.4 хувь буурсан аж. Түүнчлэн энэ онд 7718 захиргааны зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 28.0 хувиар буурсан байгаа ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Маргаашнаас Баян-Өлгий аймаг руу орох хөдөлгөөнийг хязгаарлана

Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тус аймаг руу руу орох хөдөлгөөнийг маргааш буюу наймдугаар сарын 15-нд хязгаарлана.

Тодруулбал, Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй хэмээн үзэж, халдварын эрсдэлийг бууруулах, хүн амын дунд тандалт судалгаа хийх, халдварын голомтыг тогтоох зорилгоор наймдугаар сарын 15-ны 06:00 цагаас наймдугаар сарын 24-ний 22:00 цаг хүртэл аймгийн нутаг дэвсгэрт орох хөдөлгөөнийг түр хаахаар болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдвар хамгийн их бүртгэгдэв

Коронавирусийн халдварын 1402 тохиолдол өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдэсний 950 нь орон нутгийн халдвар байна.

Аймгуудаас халдвар хамгийн өндөр байгаа нь Баян-Өлгий, Дархан-Уул аймаг хэвээр байна. Баян-Өлгийд 222 хүн шинээр өвчилнөөр тус аймгийн халдварын батлагдсан тохиолдол 4,999 болсон. Иймд тус аймаг маргаашнаас буюу наймдугаар сарын 15-наас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэр гаргаад буй.

Дархан-Уул аймгийн тухайд 159 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 6222 боллоо. Харин Өвөрхангай аймагт нэмж хүн өвчлөөгүй байна.

Орон нутагт халдварын тоо нэмэгдсэн нь аймгуудын удирдлагуудтай холбоотой болохыг ЭМЯ өчигдөр мэдээлсэн. Ялангуяа, бүсийн наадам зохион байгуулж байгаа аймгуудад халдвар эрчимжиж, хүүхдүүд эрсдэлд орж байгааг хэлсэн.

Бүсийн наадам зохион байгуулсан Ховд аймагт л гэхэд өнгөрсөн 24 цагт 111 хүн шинээр өвчилж, нийт батлагдсан тохиолдол нь 3071 болоод байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутагт бүртгэгдсэн 1110 тохиолдлын 276 нь Баян-Өлгий аймагт илэрсэн

Сүүлийн 24 цагийн дотор 1453 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Үүний 343 нь нийслэл Улаанбаатар хотод, үлдсэн 1110 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Архангай 27
  • Баянхонгор 37
  • Баян-Өлгий 276
  • Булган 23
  • Говь-Алтай 16
  • Говьсүмбэр 31
  • Дархан 54
  • Дорноговь 20
  • Дорнод 18
  • Дундговь 17
  • Завхан 179
  • Орхон 71
  • Өмнөговь 12
  • Өвөрхангай 59
  • Сэлэнгэ 59
  • Сүхбаатар 31
  • Төв 17
  • Увс 41
  • Хэнтий 45
  • Ховд 118
  • Хөвсгөл 59 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-наас хязгаарлана

Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 15-наас 24-нийг хүртэл тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын захирамжаар хаасан аж.

Сүүлийн өдрүүдэд тус аймаг дах халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 276 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь орон нутаг дах хамгийн өндөр тохиолдол болж байна. Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий аймаг руу иргэд ирэхээр зорчих болсон, хурим найр их хийсэнтэй холбоотойгоор халдвар ихээр тарсан гэж ЭМЯ-наас үзэж буй юм. Аймгийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн зургаан оюутан Беларусь улсад тэтгэлгээр суралцахаар болжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Беларусь улсын Жодина хоттой 2016 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Жодина хотын Техникийн коллежид Өмнөговийн оюутнуудыг тэтгэлгээр элсүүлэн сургах ажлыг “Юнайтад Белаз Машинера” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Ташрамд дуулгахад, дээрх Хамтын ажиллагааны хүрээнд тэтгэлгээр сургах ажлыг зохион байгуулснаар 2020 онд таван оюутан, 2021 онд хоёр оюутан төгсч ирээд Өмнөговь аймгийн Гурвантэс, Цогтцэций суманд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.