Categories
амьдралын-өнгө мэдээ

“Хангай-21” хамтарсан дадлага сургууль Архангай аймагт болно

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран “Хангай-21” хамтарсан дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 12-24-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан хамтарсан дадлага сургуулийн ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрээнд гацсан ачааг галт тэргээр тээвэрлэж эхэлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд ажиллаж байна. Тус багийг ажил хүлээж авах үед өдөрт импортоор 100 машин орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар улсын хилээр орж ирэх тээврийн хэрэгсэл 190 болж нэмэгджээ. Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдаад байсан 50 мянган тонн ачааны 30 гаруй мянгыг нь татан аваад байгаа аж. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг энэ сардаа багтаан татаж авахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд ачааг авто тээвэр болон галт тэргээр тээвэрлэж эхэлсэн байна. “Өнөөдөр л гэхэд БНХАУ-ын Эрээн боомтоос 69 вагон ачаа орж ирнэ” гэж Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх мэдээллээ. Улсын их баяр, наадмын өдрүүдэд хил хаагдсан үеэр нийт 42 галт тэргээр ачаа бараа татан авч байсан бол одоо 69 хүртэлх галт тэрэг явах боломжийг ийн бүрдүүлжээ.

Дашрамд дурдахад, Засгийн газраас томилсон ажлын баг үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаа тээврийн жолооч нартай уулзалт хийж, 700 жолоочтой хариуцлагын гэрээ байгуулан, ачаа тээврийн дээд үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж буй юм. Эрээн хотын цагдаагийн газар, манай улсын тагнуул, цагдаагийн байгууллагууд ачаа тээвэр, үнэ тарифтай холбоотой асуудлаар хамтран ажиллаж, давхар хяналт тавьж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ


Экологийн цагдаагын албанаас Төв аймгийн Эрдэнэ сумын тав дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх гэзэрт “Эрдэнэ олово” нөхөрлөл нь хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийн дагуу таслан зогсоох зорилгоор наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Төв аймгийн Эрдэнэ сумын тав дугаар багын нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ Олово” нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй талбайд энэ оны найм дугаар сарын 17-ны өдрийн 19.00 цагт очиж ажиллахад тус нөхөрлөл нь 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргатай Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолын зөрчиж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 1/16 дугаартай гэрээ байгуулж техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.

Тус хэрэгт холбогдуулан 10 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Г.Байгальцэцэг

Categories
амьдралын-өнгө мэдээ

Тариаланчдын анхааралд: Энэ сарын сүүлийн 10 хоногт хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр наймдугаар сарын сүүлийн 10 хоногийн эхэн болон төгсгөлөөр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул тариаланчдад дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна.

1. Болц дутуу байгаа таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих бэлтгэл хангах.
2. Төмс, хүнсний ногоог хураах явцад хөлдөж, хайрагдахаас хамгаалах хучлага бэлтгэхийг зөвлөж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж, сэтэрчээ

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж, сэтэрсэн тул Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумаас Мөрөн сум руу орох хөдөлгөөнийг хязгаарласан талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Голын үерээс иргэдийг аюулгүй гарган авлаа

Голын үерээс иргэдийг аюулгүй гарган авлаа.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул баг “Цахир” гэх газарт голын ойролцоо нутаглаж байсан дөрвөн айл үерийн усанд автсан дуудлага мэдээлэл сумын онцгой комисст иржээ. Дуудлагын дагуу өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар түргэн шуурхай ажиллаж 0-11 насны дөхвөн хүүхэд, 22-33 насны хоёр эмэгтэйг үерийн уснаас аюулгүй гарган авч, ажиллаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

мод болон ус гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон ус гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон ус гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгийд ЭЕШ-аас 750-800 оноо авсан хүүхдүүдийг 500 мянган төгрөгөөр шагнана

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-22-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулна.

Тухайн шалгалтад Баян-Өлгий аймгаас 1449 хүүхэд орохоор бүртгүүлжээ. Үүнээс 407 нь өмнөх жилүүдэд бүрэн дунд сургууль төгссөн бол 1042 нь энэ жилийн төгсөгчид байна.

Шалгалтыг Өлгийн сумын лаборатори 2 дугаар сургуульд зохион байгуулах ба оролцогчид иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь зэрэг 4 төрлийн бичиг баримтыг өөртэйгөө хамт авч орох аж.

Тус аймгийн хувьд ЭЕШ-аас өндөр оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшийг нь мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай.

Тухайлбал, аймгийн ИТХ-ын 2021 оны ээлжит ІІІ хуралдаанаар баталсан “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр ІІ”-ийн дагуу бэлтгэсэн сурагч нь ЭЕШ-аас 800 оноо авсан багшийг 1 сая төгрөгөөр, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр хүүхэд тус бүрээр тооцож шагнана.

Харин 750-800 оноо авсан хүүхдийг 500 мянган төгрөгөөр урамшуулах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Ховд аймагт “Дельта” вирусийн 11 тохиолдол бүртгэгдлээ

Баян-Өлгий аймагт “дельта” вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн вирус орж ирсэн эсэхийг илрүүлэх зорилгоор БОЭТ коронавирусийн халдвартай 50 иргэний сорьцыг энэ сарын 15-ны өдөр ХӨСҮТ-рүү явуулсан байна.

Эхний ээлжинд 20 сорьцоос шинжилгээ авахад 11-ээс нь “дельта” вирус илэрчээ. Үлдсэн 30 сорьцын хариу хүлээгдэж байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Гэнэтийн үер ус, аянга цахилгаанаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2021 оны наймдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Иргэдийн болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 116 удаагийн усны ослын тохиолдол гарч, 109 хүн амь насаа алдсан байна. Үүний 76 нь том хүн, 26 нь хүүхэд байгаа юм.

Иймд:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.