Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт 78 айл усанд автжээ

Завхан аймгийн Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан Prius маркийн автомашин онхолдож нэг хүн амиа алдсан байна. Ослын улмаас аймгийн харьяат иргэн 27 настай Б нь машины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг онцгой байдлын алба хаагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр орон нутагт өчигдөр /2021.08.26/дөрвөн хүн нас барж, нэг хүн гэмтсэн бол нийслэлд хоёр хүн бэртжээ. Тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 252 дуудлага бүртгэгджээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завджээ

  • Онцгой байдлын албан хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохоор завдсан иргэнийг аварчээ. Тодруулбал, 35 настай эрэгтэй А нь гэр бүлийн маргаанаас болж цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг буулгаж, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн байна.
  • Архангай аймгийн Өлзийт сумын нутаг, Орхон голд малчин М-ийн 370 толгой бог мал боогдсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 10:10 цагийн үед аймгийн Онцгой байдлын газкарт бүртгэгджээ. Алба хаагчид голын усанд боогдсон 300 хурга, 70 ишиг, нийт 370 толгой бог малыг аюулгүй газарт гаргаж, айлд нь хүлээлгэн өгчээ. Аврах ажиллагаа дөрвөн цаг 30 минут үргэлжилсэн байна.
  • Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас Баян-Өлгий аймагт 78 айл усанд автсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр орой 21:40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Алба хаагчид далан сэтэрсэн байсныг шороогоор нөхөж, аюулгүй болгосон байна.

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн усны осол, байгаль цаг уурын аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага мэдээллээс гадна төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тухайлбал, сураггүй болсноос хойш нэг сар өнгөрч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Чингэлтэй дүүргийн харьяат 32 настай эрэгтэй Н өнгөрсөн долдугаар сарын 19-нд Зүрх-Уул зуслангийн орчмоос алга болсон билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр өглөө Булган аймгийн Баян-Агт сумаас зүүн урд зүгт 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлт наймдугаар сарын 27-ны 04:06:15 цагийн орчимд тус сумаас зүүн урд зүгт 23 километрын зайнд болсон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
2021 оны наймдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймагт өчигдөр 3.6 болон 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр Өмнөговь аймагт гурван удаагийн газар хөдлөлт болжээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай сумын Засаг дарга мэдээлсэн байна.

Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” хэмээх газар 18:11 цагт 3.6, Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Сэврэй сумын нутагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бол Баян-Овоо сумынх бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүйг сумын Засаг даргын орлогч мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2021 оны 08 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөөдөр Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно

Өнөөдөр Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно.

Тодруулбал нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Завхан аймгийн Түдэвтэй суманд тарваган тахлын шинж тэмдэг илэрч, хөл хорио тогтоов

Завхан аймгийн Түдэвтэй суманд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн тул 2021 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 19 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай хатуу хөл хорио тогтоожээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд энджээ

Тээврийн цагдаагийн албанд өчигдөр /2021.08.23/ 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 206 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтсэний нэг нь хүүхэд байжээ. Харин 79 согтуу жолоочийг илрүүлсний 55 нь нийслэлд, орон нутагт 24 бүртгэгдэв.

Энэ оны эхний долдугаар сарын байдлаар зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9766 байна. Ослын улмаас улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115, орон нутагт 106 хүүхэд гэмтэж бэртжээ. Ноцтой нь 28 хүүхдийн амь хохирсноос нийслэлд долоо, орон нутагт 21 хүүхдийн амь зам тээврийн ослын улмаас хохирсон байна. Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байдлыг харвал эцэг эх, харгалзах хүмүүсийн хараа хяналтгүй хариуцлагагүй байдал, тээврийн хэрэгсэлд авч явахдаа хамгаалах бүс, хамгаалалтын хэрэгсэлгүй, зориулалтын суудалд тээвэрлэж явдгүйгээс гэмтэж бэртэх цаашлаад амь хохирох байдал их гарч байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд өчигдөр 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр Хөвсгөл аймагт дахин газар хөдөлжээ.

Тодруулбал, Наймдугаар сарын 23-ны 16:39 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас баруун зүгт 84 километрын зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 50.80 98.04