Categories
амьдралын-өнгө мэдээ

Гашуунсухайтад чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлэлийн түншлэлээр байгууллаа

Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминалыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 236 км зайд буюу тус боомтын зурвас газар болох нийт 30 га талбайд байгууллаа. Гучин га талбайн хөрсийг хуулж нягтруулан, 20 см-ийн зузаантай хоёр үе том, жижиг ширхэглэгтэй хайрган хучилт хийж нягтаршуулжээ. Мөн гаалийн хяналтын бүс, хилийн цэргийн хашаа барьж, ариутгалын төхөөрөмж суурилуулан, талбайн гэрэлтүүлгийг шийджээ.

Түүнчлэн цэвэр, бохир усны шугам хоолой, нөөцийн сав, ус цэвэршүүлэх төхөөрөмж, бага оврын цэвэрлэх байгууламж барьж, 40 метрийн урттай, 250 тоннын даацтай, дөрвөн ширхэг электрон авто жин операторын байрны хамт угсарч суурилуулжээ.

Энэхүү бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн 430 хүн хоёр сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Манай эдийн засаг экспортын орлогоос ихээхэн хамааралтай учраас цар тахлын сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой ажлуудыг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал УУХҮЯ 2020 оны арваннэгдүгээр сард Боомтын зөвлөлд чингэлэгт тээврийн терминал байгуулах санал оруулж, арванхоёрдугаар сарын сүүлээр Шивээхүрэн боомтод нэмэлт гарц барих асуудлыг хөндөж хэрэгжүүлсэн юм.

Энэ ажлууд судалгааны түвшинд хэрэгжиж, улмаар Засгийн газрын 185 дугаар тогтоол гарснаар хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах шийдвэр гарч, шуурхай хэрэгжүүлэх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгажээ. Цар тахлаас үл хамаарч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарц нь хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэгт тээврийн терминал байгуулах хэмээн үзэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд яаралтай байгуулахаар болж, нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулж эхэлсэн.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгийн зарим нутгаар бэлчээрийн даац хэтэрчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргажээ.

Нийт нутгийн 80 орчим хувьд буюу:

  • Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим нутгаар сайн,
  • Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу,
  • бусад нутгаар дунд буюу зуншлага оройтсон, ургамал гандаж хатсан байдалтай байна гэх тооцоолол гарчээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрсэн байна.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан сумдад Баян-Өлгий аймгийн Булган, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумд, 3-5 дахин хэтэрч гарсан сумдад Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Увс аймгийн Сагил, Ховд, Завхан, Төв аймгийн Баяндэлгэр сумд орж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг аймгийн төвөөс баруун зүгт 216 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т орших Бүйлсэн багийн Бага номгоны-Ар гэдэг газарт есдүгээр сарын 5-ны 15:00 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ мэдээллийг мөн өдрийн 15:06 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.

Газар хөдлөлтийн талаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Бүйлсэн багийн Засаг даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй” гэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орхон голд живсэн иргэнийг эрэн хайж байна

Булган аймгийн Орхон сумын нутаг аймгийн төвөөс 92 км, сумын төвөөс 114 км-т орших Халиун багийн нутаг Уушгийн гарам гэх газарт наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живжээ. Энэ дуудлагыг есдүгээр сарын 2-ны 20:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Орхон аймгийн харьяат 44 настай, эрэгтэй Л наймдугаар сарын 31-ний өдөр “Хово” загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суужээ. Есдүгээр сарын 2-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн байна. Аврагчид Уушгийн гарам хэмээх газраас зүүн зүгт Зүйлийн гол гэдэг газар хүртэл 15 км-т хоёр удаа завиар урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоогоод байсан. Эрлийн ажлыг өчигдрөөс /2021.9.4/ дахин эхлүүлсэн гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Махны чиглэлийн малын дуудлага худалдаа болно

Дархан-Уул аймагт малын дуудлага худалдааг энэ сарын 10-нд /2021.09.10/ зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авсан лимузин, ангус үүлдэрийн 176 үхэр, нарийн ноостой меринос үүлдрийн 350 хонийг борлуулах юм. Эдгээр үхэр нь махны чиглэлийн үүлдэр дундаа хамгийн арчилгаа багатай, хамгийн үр өгөөжтэй үүлдэр аж.

Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох үйл ажиллагааны үеэр дуудлага худалдаа болохоос гадна борлуулах үхэр, хонины арчилгаа, маллагаа, технологийн чиглэлийн сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөх юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймагт дуудлагын такси үйлчилгээг нэвтрүүлнэ

Такси үйлчилгээний шинэ үйлчилгээг нэвтрүүлээд байгаа UBCab компаний төлөөлөл өчигдөр аймгийн Засаг даргатай уулзаж, Архангайд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зөвшилцжээ.

UBCab компаний захирал Н.Отгонбаяр “Манай компани УБ-т 400 мянган хэрэглэгчтэй, 5000 гаруй жолоочтой. Хэрэглэгч, жолооч нар утсандаа UBCab аппликэйшнийг татаад түүгээрээ дуудлага өгдөг энгийн энэ үйлчилгээг Архангайд нэвтрүүлэхээр боллоо.

Аймагт хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, зах дээр зогсдог хүмүүс бүртгүүлээрэй. Ирэх 7 хоногт албан ёсоор нээлтээ хийж, 7 хоногийн турш аймгийн төвийнхөнд үнэгүй такси үйлчилгээ эрхлэх боломжийг олгоно.

Энэ үйлчилгээ нэвтэрснээр таксины жолооч нар зам дээр гараа өргөсөн “мөөг түүхгүй”, дандаа дуудлагаар явна гэсэн үг. Орон нутгийн тарифт нийцүүлээд жолооч нартайгаа зөвшилцөнө, хэрэглэгчдийн саналыг авна.

Манай үйлчилгэ Ховдод маш амжилттай хэрэгжсэн. 40 гаруй жолооч бүртгэлтэй байна. Хоногт 30 мянган төгрөг олдог байсан бол 150 мянгыг олж байна.

Техникийн дэвшлээр давуу байдлыг бий болгож байгаа энэ үйлчилгээ маань такси гэхээсээ илүү машинтай бүх хүнд давхар орлого олох боломжийг олгож байгаа юм” гэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөө шөнө Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 хэм давж, цочир хүйтэрнэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орж, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 хэм давж, цочир хүйтэрнэ.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 09 сарын 04-ний 20 цагаас 09 сарын 05-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нуурууудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 6-11 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, хүйтэн хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр дулаахан, бусад нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ын хүчин чадлыг өргөтгөлөө

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд өргөтгөл, шинэчлэлийн томоохон төсөл хэрэгжиж байгаагүй юм.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус улсын Засгийн газраас олгосон 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэхүү өргөтгөл шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

No description available.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсч байгаа энэ үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын трубингенератор ашиглалтад орсноор энэхүү өсөлтийн тодорхой хувийг нөхөх боломж бүрдэж буйгаараа онцгой ач холбогдолтой гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орхон аймагт дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон сургуулийн хана, шал цөмөрчээ

Орхон аймгийн 17-р сургуулийн хана,тааз, шал цөмөрч аюултай нөхцөл байдал үүсжээ. 2017 онд ашиглалтад орсон уг барилгад хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин засвар үйлчилгээ хийсээр иржээ. Гэвч өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас хана тааз, шөл цөмөрч 280 хүүхдийн цогцолбор сургууль цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Одоогоор тус сургуулийн үйл ажиллагааг зогсоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа тухай erdenetlife цахим хуудсанд мэдээлжээ.

Дөрөвхөн жилийн настай барилга барьсан “Урагшлах”ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн тухай сургуулийн удирдлага хэллээ.

Зураг нээх Зураг нээх Зураг нээх

Categories
амьдралын-өнгө мэдээ

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ.Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийсэн байна. Төмрийн хүдэр дундах нэг ширхэг хуванцар тагтай саванд 41 ширхэг капсултай үл мэдэгдэх нунтаг зүйл байжээ.