Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймагт сагсан бөмбөгийн 3х3 талбай ашиглалтад орлоо

Төв аймгийн Зуунмод хотноо сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбай ашиглалтад орсноор хүүхэд залуусын зорьж очиж тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар нэгээр нэмэгдлээ.

Уг талбайг Хаан банк бүтээн байгуулсан бөгөөд 30 жилийнхээ ойн хүрээнд ийнхүү бэлэг барьжээ. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт ч ийм жишиг талбай байгуулж өгөх аж.

Төв аймгийн хүүхэд залуус спортоор, тэр дундаа сагсан бөмбөгөөр сонирхон хичээллэх дуртай. Улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож ирсэн.

Тухайлбал, насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн “Төв ургац” баг нь лигийн тэмцээнд жил бүр амжилттай оролцож, дэд байрт шалгарч байсан бол өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ баг нь улс, бүсийн наадмаас алт, мөнгөн медаль хүртээд байна.

Үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багт тус аймгаас ОУХМ Д.Дэлгэрням, спортын мастер А.Батхуяг нар тоглодог. Мөн түүнээс гадна Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, гавьяат тамирчин Ц.Шаравжамцын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн жил бүр зохион байгуулагдаж, 80-90 баг оролцон, ширүүхэн өрсөлддөг гэхээр сагсан бөмбөгийн спорт тус аймагт нэлээд өндөр хөгжсөнийг илтгэж буй.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам​ 916 км зам туулаад байна

Хилчин бүсгүйн тэсвэр хатуужлыг үзүүлэх зорилгоор Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл гүйхээр замдаа гарсан.

Тэрээр 40 дэх өдрөө гүйж Т.Рэнцэнбадам 916 км зам туулан Дархан-Уул аймагт иржээ.

Замынхаа 90 гаруй хувийг амжилттай туулаад байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймагт маргаашнаас хөл хорио тогтооно

Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж, есдүгээр сарын 10-ны өглөө 06:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болжээ.

Ингэхдээ дараахь зохицуулалтыг хийжээ.

-Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.

-Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.

-Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.

-Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.

-Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.

-Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК. www.smartgobi.com системээр зөвшөөрөл өгнө.

-Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.

-Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.

-Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянхонгорт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 километрын зайнд 3,8 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар өнөөдөр 10:16:02 цагт болсон байна.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.49 100.32

Урд шөнө мөн Төв аймгийн сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд 00:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд болсон.

Өчигдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т орших Оргот гэдэг газарт 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Урагшлах” ХХК мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2017 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын хана цуурч, шал нь суулт өгсөн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр гүйцэтгэгч компанийн буруугаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн гэж үзжээ. Харин гүйцэтгэгч буюу “Урагшлах” компани уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар болсон байна.

Өмнө нь 2018 оны хоёрдугаар сарын 27-нд , 2019 оны есдүгээр сарын 2-нд мөн барилгын техникд хяналт хийж,ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийн талаар мэргэжлийн хяналтын байгуулалгаас дүгнэлт гаргаж байсан. Тус дүгнэлтийн хэрэгжилт хангалтгүй байна гэжээ.

Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч есдүгээр сарын 3-нд тус барилгын талаарх дүгнэлтдээ:

  • Барилгын нэгдүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон хана сууснаас нурах нөхцөл үүссэн
  • Барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж, буурь хөрсөнд суулт үүсгэсэн
  • Аяган суурийг хийхдээ “Барилгын газар шороо ба буурь суурийн ажил”-д заасны дагуу гүйцэтгээгүйгээс нэгдүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн гээд барилгын тухай хуулийн дагуу барилгын гүйцэтгэгч “Урагшлах” ХХК өөрийн хөрөнгөөр засвар хийхийг тусгажээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар Орхон аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс тодруулахад гүйцэтгэгч компани улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хоёр газраас санал авсан гэлээ. Ингэхдээ зардлаа 50/50 хувиар хувааж төлөх бөгөөд одоогоор хэр хэмжээний зардал гарах нь тодорхойгүй байгааг хэллээ.

Орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөг зарцуулан сургууль, цэцэрлэгийн өргөтгөл цогцолбор барьсан ч ийнхүү таван жилийн нүүр үзэлгүй ашиглах боломжгүй болж хүүхдүүд цахимаар хичээллэж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар есдүгээр сарын 07-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 08:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дарханы 16 цэцэрлэгт “Covid-19” илэрч, цахимаар хичээллэж эхлэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341500 сурагч суралцах статистик бий. Үүнээс нэгдүгээр ангид элсэх 40330 сурагч, 694 цэцэрлэгт 114908 хүүхэд хамрагдаж байгаа билээ.

Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, сургуулийн өмнөх боловсролд 4-5 насны хүүхдийг хамруулж, нэг ангид дээд тал нь 25 хүртэлх хүүхэд хичээллэнэ. Хичээл цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр орно. Хэрэв цэцэрлэгийн аль нэг бүлэгт халдварын тохиолдол бүртгэгдвэл тухайн бүлгийг тусгаарлах юм.

Цэцэрлэгийн нэг давхарт болон гурваас дээш ангид халдвар батлагдвал тухайн цэцэрлэгийн танхимын сургалтыг тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Харин 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэж авахгүй. Учир нь хуульд сургуулийн өмнөх боловсролыг 4-5 насанд олгоно гэж заасан байдаг.

Дархан-Уул аймагт өнөөдөр (2021.09.07)-ийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ирц 90 хувь, цэцэрлэгийн хүүхдийн ирц 43 хувьтай байна. Covid-19 илэрсний улмаас 16 цэцэрлэгийн 24 бүлэг цахим сургалтад шилжээд байна гэж тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Аврагчид таван иргэний амь насыг авран хамгааллаа

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам” гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 05-нд ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ.

Аврагчид уснаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 5 / 3 том хүн, 2 хүүхэд /9 сартай жирэмсэн эх, 3-7 насны хүүхдүүд / иргэнийг аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өглөө.

Аврах ажиллагаа явуулахад “Ховд” голын усны урсгалын хурд 2,5 м/с, гүн нь 1,5 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байжээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

5-1.jpeg

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2021 оны 09 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно.

Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар​ аймгийн Түмэнцогт сумын нийтийн байранд гал гарчээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнөө өглөөний 10 цагийн орчимд нийтийн байранд гал гарчээ. Одоогоор галын шалтгаан нөхцөл болоод хохирлын хэмжээг тогтоохоор аймгийн ОБГ, ЦГ-ын бие бүрэлдэхүүн ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Тус байр нь хуучны модон барилга байсан учир гал богино хугацаанд газар авч, бүхэлдээ шатжээ. Урьдчилсан байдлаар 10 гаруй өрх орон оронгүй болоод байгаа аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг галын нэгдсэн дүгнэлтийн дараа танилцуулна гэв.