Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. Тус аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Өмнөговь аймагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм. Их сургуулийн хотхоныг Даланзадгад хотод 15 га талбайд байгуулахаар төлөвлөснийг аймгийн удирдлагууд танилцууллаа.

Мөн үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд аймагт уул уурхай, төмөр зам, эрчим хүч, барилга, мэдээллийн технологийн салбаруудад бэлтгэх, харьяа сургуулийг байгуулах чиглэлд хамтран ажиллана.

ШУТИС-ийн хувьд харьяа сургууль байгуулж байсан туршлагатай. Хөтөлбөрийн давхардалгүй болгох замаар геологи, уул уурхай, технологийн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх юм. Ингэхдээ орон нутагт суралцах оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох, багш, ажилтны орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Categories
амьдралын-өнгө мэдээ

Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаандаваа багт оршин иргэн Г энэ сарын 14-нд гэрээсээ гараад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэх тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 18-нд гаргасан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт нэг эрэлч нохойтой 18-ны өдрийн 11:20 цагаас эрэх ажиллагааг тус сумын Цагаан даваа багийн “Булган” уул орчмоор нийт 20 км-т зохион байгуулжээ.

Үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:28 цагт түр зогсоож, 19-ний өдөр ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон. 24-ний өдрийн 10:45 цагт ар гэр нь дахин хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт 11:42 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Булган уулын баруун зүүн энгэр, Цагаан давааны зүүн энгэр нийт 45 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт ар гэрийн хүсэлтийг үндэслэн, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын шийдвэрээр эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Өнгөрсөн шөнө 23:46 минутад Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай volcanodiscovery.com цахим хуудас мэдээллээ. Газар хөдлөлтийн төв нь Улаангом хотоос 80 км-ийн зайд, Өмнөговь сумын нутагт байжээ. Ховдын Жаргалант, Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Кызыл хотод чичирхийлэл мэдрэгдсэн тухай иргэд мэдээлжээ.

Газар хөдлөлтийн талаар ОБЕГ-аас одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Монгол орны баруун хязгаар газар хөдлөлтийн идэвхижил өндөртэй бүсэд тооцогддог. Зургаан хоногийн өмнө буюу есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт мөн 4.5 магниутудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөө шөнө Завхан, маргааш өдөр Хөвсгөл, Булганы нутгаар нойтон цас орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завханы нутаг, маргааш өдөр Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас орно.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө болон маргааш өдөртөө нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 09 сарын 24-ний 20 цагаас 09 сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай 7-12 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар 11-16 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 2-7 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2021 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Айлын хот руу баавгай дайрч мал барьжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс 20 гаруй километрийн зайд намаржиж байсан айлын хот руу баавгай дайрч мал барьсан байна. Тодруулбал өчигдөр орой 22 цагийн үед хоттой мал руу баавгай дайрч ямаа барьж идсэн байна.

Цагаан-уул сумаас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч баавгайг дуу чимээ гарган үргээж Хужиртын эх өөд туусан байна. Одоогоор айлын хот руу дахин орохоос сэргийлэн баавгайг ажиглаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д. Даваадорж мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Есдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см орчим буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.

Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Байдраг, Чонохарайх, Баруунтуруун, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу, Улз-Эрээнцав харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см давсан байдалтай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа дадлага сургалт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтаар үргэлжлэн явагдаж байна.

Сургалтад хамрагдаж байгаа хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж, тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм.

Сургалт дадлага энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Тарвага худалдсан, тээвэрлэсэн 26 зөрчил илрүүлжээ

Хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг шалгалтуудыг сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран 7-11 дүгээр сар хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

Өвөр-Хангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан суманд 2021 онд нийт хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 26 зөрчлийг илрүүлж, зөрчил үйлдсэн

Түүнчлэн Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар тарвага агнасан, мах түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг авч хамтран ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

‎гадаа болон ‎"‎تر SHOT ON REDMI 10x QUAD CAMERA‎" гэсэн бичвэр‎‎ гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Баянхонгор аймгийн Богд сума​нд 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны 08:03 цагийн үед Баянхонгор аймгийн Богд суманд газар хөдөллөө.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайд 08:03 цагийн үед5.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.20 100.58
Categories
амьдралын-өнгө мэдээ

99 залуу гэр бүлд гэр бэлэглэлээ

Ховд аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн санаачилгаар байгуулсан “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гаараа дамжуулан “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд өнөөдөр Ховд аймгийн 17 сумын төлөөлөл 99 залуу гэр бүлд таван ханатай гэр бэлэглэж байна.

Ховд аймгийн тухайд нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Харин хөдөөгийн сумдын хүн амын 30-40 гаруй хувь нь мөн залуучууд байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу энэ 99 өрхийг сонгосон аж.

Ийнхүү шинэ гэртэй болсон айл өрхүүд нь орлого багатай ч амьдралын идэвх, хүсэл тэмүүлэл өндөртэй, баялаг бүтээгч, хөдөлмөрч залуучуудын төлөөлөл гэдгээрээ онцлогтой.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ нь өнгөрсөн 2011 онд Ховд аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “80 жил 80 гэр” төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд 80 айл өрхөд шинэ гэр өгч, бодит дэмжлэг үзүүлж байсан бол ийнхүү 10 жилийн дараа тус ажлыг үргэлжлүүлж 99 айлын амьдралд баяр баясал нэмсэн сайхан түүхийг бүтээсэн гэж нутгийн иргэд хэлж буй юм.