Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдөр бүх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр бүх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2021 оны 10 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс, Завхан, Говь-Алтай, Дундговь​, Сэлэнгэ аймагт гэмт хэргийн гаралт нэмэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сард бүртгэгдсэн хэрэг бүсчилсан байдлаар нийт 17350 гэмт хэрэг бүртгэгджээ. Орон нутагт Увс, Завхан, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ аймагт гэмт хэргийн гаралт нэмэгдсэн бол бусад аймагт буурсан байна.

Нийслэлд Сонгинохайрхан, Багануур, Хан-Уул дүүрэгт гэмт хэрэг өссөн бол бусад дүүрэгт буурсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10,9 хувиар буурсан үзүүлэлт аж.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас их орж, халтиргаа үүсчээ

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд нойтон цас ихээр орсны улмаас зам мөстөж, халтиргаа гулгаа үүссэн талаар ТЦА-наас мэдээлжээ.

Тиймээс тээврийн хэрэгсэлийн өвлийн дугуй хийж, хурдаа тохируулж, шаардлагагүй тохиолдолд хол зам зорчихгүй байхыг зөвлөж, замын хөдөлгөөнд аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцохын мөн анхаарууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Увс аймгийн Малчин суманд 29 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин суманд 8 мм цас орж, цасны зузаан 29 см болжээ.

Энэ нь өнөөдрийн байдлаар Монгол орны хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон үзүүлэлт болж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар 19 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа аж.

Шөнийн агаарын температурын хувьд, нутгийн баруун хагаст хасах градус, зүүн хагаст нэмэх градустай хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Есөн аймагт 180 сая мод тарьж, ургуулах ажил эхэллээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” компани нэгдэж “Сая тонн-Сая мод” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр замын дагуу 10 сая мод тарьж, ногоон зурвас байгуулах ажлын нээлт 2021 оны аравдугаар сарын 7-ны өдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон яам, аймаг, компанийн удирдлага оролцов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компаниуд 2021-2030 онд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс аймагт 180 сая мод тарьж ургуулах юм.

Нийт модны 32 хувь буюу 57 саяыг нь говийн бүсэд, үлдэх 123 саяыг хувьцаа эзэмшигч бүрийг төлөөлөн ойт хээрийн болон хуурай хээрийн бүс нутгийн цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах болон уул уурхайн нөлөөлөд өртөж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор тарина.

“Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Эрдэнэс Тавантолгой” ХК, ХААИС-ийн Агроэкологийн их сургууль, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Байгальд хөрөнгө оруулах цаг болсон. Гэхдээ мод тариад орхих биш, арчилж тордож ургуулах нь чухал гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.

Тэрбээр нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувийг хамарсан цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалахад уул уурхайн компаниуд идэвх, санаачилгатай оролцож байгаад Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Цөлжилтөд их нэрвэгдсэн аймгийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрт манлайлан оролцохоо Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хэллээ.

Батлан хамгаалах салбарынхан 10 жилийн хугацаанд 22 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Давхардсан тоогоор 150 мянга гаруй хугацаат болон гэрээт алба хаагч хамгийн хүнд гэгдэх байршилд ажиллах юм байна.

Говийн бүсэд мод тарьж, арчилж ургуулахын тулд шинээр худаг гаргахаас гадна Загийн усны хоолой, Цагаан цав гүний усны орд зэргээс усны хэрэглээг хангахаар тооцсоноо ”Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат хэлэв.

“Сая тонн-Сая мод” хөтөлбөрт “Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компани болох Нүүрс баяжуулах үйлдвэр, “Зүүнбаян төмөр зам”, “Гашуунсухайт төмөр зам”, “Тавантолгой түлш”, “Гашуунсухайт автозам” болон Цанхийн уурхайнуудын гэрээгээр туслан гүйцэтгэгчид оролцох юм байна

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймагт өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлалтай

Ирэх өвөл хаврыг өнтэй давах зорилгоор улсын хэмжээнд 1.2 сая тонн хадлан авахаар төлөвлөсөн ч энэ сарын 1-ний байдлаар 800.000 орчим тонн өвс тэжээлийг базаасныг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Түүнчлэн 2021-2022 оны өвөл хаврын улиралд нийт бэлчээрийн 66.7 хувь хүрэлцээтэй, үлдсэн 33,3 хувь нь хүрэлцээ бага тухай Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэллээ. Тэрээр цааш нь ”Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрнэ. Иймээс малчдад аравдугаар сарын сүүлээр өвс тэжээл ханган нийлүүлэх, тус засаг, захиргаанд оновчтой бодлого боловсруулах чиг зүг, заавар зөвлөмж хүргүүлсэн. Малчдын гар дээр худалдан авах өвсний үнэ 9500-10500 төгрөгтэй байна” гэлээ.

2019-2020 оны хувьд Хөвсгөл, Архангай, Завхан аймагт ургамлын гарц байсан ч 10 сарын сүүлээр их хэмжээний цас орсны улмаас бэлчээр цасанд бүрэн дарагдаж, өвөлжилт хүндэрсэн юм. Иймээс өвөлжилт хаваржилтын бэлтгэлээ сайн хангахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Нийт нутгаар зуншлагын байдал 7 дугаар дундаас сайжирч 50 гаруй хувьд хэвийн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу байсан ч наймдугаар сарын сүүлч гэхэд нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 10 гаруй хувьд дунд, 10 хүрэхгүй хувьд буюу Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу байжээ.

Өвөлжилт хаваржилт хүндрэх магадлалтай аймаг сумдын малчид өвсний нөөцөө сайтар базааж, онд орохгүй малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Тариалангийн бүс нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Ургац хураалтын ажил өрнөж байгаа энэ үед тариалангийн бүс нутгаар хүйтэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Тухайлбал, энэ сарын 8-ны өдөр, 9-нд шилжих шөнө, 9-ний өдөр газар тариалангийн бүс нутгуудаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг тариаланчдад онцгойлон анхааруулж байна. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. Харин 7-ны өдрөөс баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хан Хөхийн нуруунаас орж ирсэн бамбаруушийг нутагт нь буцаан тавина

Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр баавгай орж иржээ. Ойролцоогоор нэг настай бамбарууш Увс аймгийн нутагт орших “Хан Хөхийн нуруу”-наас орж ирсэн байх магадлалтай гэж нутгийн иргэд мэдээллээ.

Мэргэжлийн байгууллагын зүгээс эмнэл зүйн үзлэгт хамруулж, ямар нэгэн мал, амьтны халдварт өвчин байгаа эсэхийг тодруулна. Улмаар буцаан нутагт нь буцаан тавих юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав

Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 10 сарын 06-ны 20 цагаас 10 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, говь, тал, хээрийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус байна.