Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн Бүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум хогоо ангилдаг болно

Төв аймгийн Бүрэн сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум хогоо ангилдаг болох нь. Тодруулбал, Хоггүй Монгол ТББ GEF SGP Mongolia -гийн дэмжлэгтэйгээр дээрх хоёр суманд прессний машин өгч, хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөгөө хамтран хэрэгжүүлж байна.

Нэг жилийн хугацаанд идэвхтэй ажиллаж дахивараа тушаан, хог хаягдлаа ангилдаг сум болох эхлэлээ бүрэн тавьж чадахгүй бол тус ТББ прессний машинаа буцааж авах аж. Үүнээс гадна боломжийг ашиглаж чадаагүй сумын удирдлагуудын бодит байдлын талаар мэдээлэл хийж баримтжуулан олон нийтэд түгээх юм байна.

нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 10 дугаар сарын 28-ны өдрийн 23:46 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Энэ тухай мэдээллийг 23:52 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хэнтий аймагт хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ

Хэнтий аймаг, Галшар сумын Баянбадрал багийн “Зүүн адаг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:15 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 22:15 цагт очиход орон нутгийн иргэд 300 га талбай шатаж байсныг 21:25 цагт бүрэн унтраасан байжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Замын-Үүд суманд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоов

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

Тэрбээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон Нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай уулзаж, коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдалтай танилцав.

Цар тахлын тархалтаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч сумын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжүүллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Малчид өвс, тэжээлийнхээ 82 хувийг бэлтгээд байна

Өнөөдрийн байдлаар өвс 1.09 сая тонн, сүрэл 3.5 мянган тонн, ногоон тэжээл 82.1 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 16.8 мянган тонн, гар тэжээл 37.1 мянган тонн, дарш 3.2 мянган тонн, хужир, шүү 64.9 мянган тонныг бэлтгэлээ.

Ингэснээр малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээл бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна.
Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 19.5 мянган тонн өвс (47.1 хувь), 2.5 мянган тонн ногоон тэжээл (89.2 хувь), 4.5 мянган тонн тэжээл (30.6 хувь) бэлтгээд байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт ойн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Галыг унтраахаар “Хан Хэнтий” улсын тусгай хамгаалалтай газрын захиргааны ажилтнууд ажиллаж байгаа юм. Түүнчлэн тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дах Гал түймэр унтраах аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 10 дугаар сарын 25-ны өдрийн 05:00 цагт “Атаа гол”-ын чиглэлд хөдөлсөн байна.

Мөн Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Алтан унагат” гэдэг газар хээрийн түймэр гарч, 10 орчим га талбай өртөж шатжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ

Монгол орны бэлчээр, хадлангийн талбай 112 сая га бөгөөд нийт газар нутгийн 74.6 хувийг эзэлдэг. Малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болох бэлчээрийн газар сүүлийн 10 гаруй жилд (2010 оныхыг 2019 оныхтой харьцуулахад) 925 мянган га-аар буурсан дүн гарчээ.

Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр батлагдсан. Энэ хууль орон нутагт долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр малчид албан татвар төлж эхлээд байна.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд малын тоо толгойн албан татвараас бүрдсэн орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж буй. Ингэснээр зун намрын бэлчээрт худаг барьж байгуулах, ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлчээрийг хуваарьтай ашиглах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, хадлангийн талбайг хаших зэрэг ажлуудад хөрөнгө оруулалт хийх, малчид дундын бэлчээрээ ашиглах явдалд илүү хариуцлагатай хандах шинэ бодлого хэрэгжиж эхлээд байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт жимсний чанамлын цех ашиглалтад орлоо

МҮХАҮТ, Германы худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны хамтран хэрэгжүүлж буй “ProValue” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом хотноо жимсний чанамлын цех ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Увс аймгийн Засаг дарга Ч.Чимид, аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Уянга, мэргэжилтэн Э.Тамир, Увс аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Сэржим, “Ус Эрдэнэ жимс” компанийн захирал О.Ганцоож болон чацаргана кластер багийн гишүүд оролцлоо.

Чацарганы кластер баг нь 16 гишүүнтэй. Үүний нэг болох “Ус эрдэнэ жимс” компанийн дэргэд тус цех үйл ажиллагаа явуулах юм. Жимсний чанамлын цехийн дээд хүчин чадал нь өдөрт 10 мянган ширхэг жижиг савлагаа бүхий чанамал үйлдвэрлэх боломжтой. Чацаргана тариалагч кластер багийн гишүүд дундын хоршоог байгуулсан бөгөөд цехийн түүхий эдийг хамтдаа бүрдүүлж, ашгаа орлогоо хуваалцах юм.

Мөн кластер багийн гишүүд “ProValue” төслийн дэмжлэгтэйгээр 16 га талбайг шинээр чацарганы тариалалт хийхээр бэлэн болголоо. Тус талбайг хашаажуулах, усжуулалт болон эрчим хүч татжээ. Тухайлбал, хөрс тэгшлэх, хагалахаас гадна найман худаг гаргасан байна. Ирэх хавар уг талбайд чацарганы тариалалт хийх юм. Увс аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 750 тонн жимс хураан аваад байна.

“ProValue” төсөл нь чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн ур чадвар, арга техникийг сайжруулах, орон нутагт чацарганы нэмүү өртгийн сүлжээг бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. Төсөл 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон удаагийн сургалт, туршлага судлах уулзалт, аяллыг зохион байгуулжээ. Үүний үр дүнд нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, алдагдаад байсан сортын бодлого эргэн сэргэж, чацаргана тариалагч болон үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Монголын сурагчид “HIGASHIKAWA Youth Fest” Олон улсын гэрэл зургийн фестивальд тэргүүллээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид “HIGASHIKAWA Youth Fest” буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д тэргүүллээ.

“Хигашикава фото фестиваль”-ийн хүрээнд Ази, Европын орнуудын дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог “HIGASHIKAWA Youth Fest”-ийн Монгол дахь шалгаруулалтын дүн өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан юм.

Монгол талын шалгаруулалтад нийслэл болон орон нутгийн 12 сургуулийн сурагчид оролцсоноос Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид болох Аманкел Ерханат, Хайнар Ахжол, Бакыт Алирахман нарын “Гэр бүл” сэдвийн цуврал бүтээл шилдгээр шалгарчээ. Улмаар Япон улсын Хоккайдо мужийн Хигашикава хотод болох эцсийн шалгаруулалтад оролцох эрх авсан байна.

Энэ сарын 22-ны өдөр болсон эцсийн шалгаруулалтад БНХАУ, Солонгос, Тайланд, Вьетнам, Узбекистан, Индонези, Австрали, Канад, Латви, Сингапур, Финланд, Монгол, ОХУ, Франц, Лаос, Люксембург, Колумби, Япон зэрэг 18 орны сурагчдын гэрэл зургийн бүтээл оржээ.

Харин Монгол Улсыг төлөөлж оролцсон Дарын цогцолбор сургуулийн сурагчдын багийн “Холбоос”, “Миний хүсэл мөрөөдөл” сэдвийн гэрэл зургууд тэргүүн байрын шагнал хүртсэн байна.






Categories
амьдралын-өнгө мэдээ

Зүүн аймгуудад малын гоц халдварт өвчин бүртгэгджээ

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдээд байна.

Тухайлбал, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт, Бог малын Мялзан өвчин Дундговь, Өмнөговьд аймгуудад бүртгэгдээд байгаа аж. Тиймээс халдварт өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоосон дараах орон нутгаас мах, өвс, тэжээл авахгүй байхыг орон нутгийн мал эмнэлгийн эмч нар анхааруулж байна. Мөн малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ.