Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймгийн зарим сум цахилгаангүй байна

Цасан шуурганы улмаас Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамын 287 дугаар тулгуур хугарчээ. Улмаар тус аймгийн Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болсон байна. Одоогоор гэмтлийг засварлахаар инженер техникийн ажилтнууд ажиллаж буй бөгөөд цахилгаан ирээгүй байгаа аж.

Энэ талаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Релей хамгаалалтын албаны дарга П.Давааням “Баруун аймгуудад өчигдрөөс эхлэн хүчтэй шороон шуургатай байна. Шуурганы улмаас өнөөдөр орон нутгийн цагаар 11:00 цагийн орчимд цахилгаан тасарсан. Манай инженер техникийн ажилтнууд агаарын шугамын үзлэг хийгээд, дамжуулах багана унасныг 13:00 цагийн орчимд мэдлээ. Одоогоор Гэмтлийг засварлахаар ажиллаж буй учир айл өрх, албан байгууллагууд цахилгаангүй байна. Харин нэгдүгээр зэргийн хэрэглэгчид болох сумын эмнэлэг, Онцгой байдлын газар дотоод нөөцөө ашиглаж байна” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймгийн Хангай суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Хангай суманд газар хөдөлжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрын зайд өнөөдөр буюу оны арваннэгдүгээр сарын 3-ны 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Өнгөрсөн хоногт зургаан аймагт “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна


Өнгөрсөн хоногт дотоодод “COVID-19”-ийн халдвар Улаанбаатарт 690-ээр, орон нутагт 331-ээр нэмэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд PCR шинжилгээгээр батлагдах халдварын тохиолдол буурч байна.

Орон нутагт илэрсэн тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл Дархан-Уул, Орхон аймагт хамгийн олон буюу 47-53 тохиолдол илэрчээ.

Харин Говь-Алтай, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс гээд нийт зургаан аймагт халдвар бүртгэгдээгүй бол бусад аймагт 4-45 тохиолдол бүртгэгджээ.

Түүнээс гадна Говь-Алтай, Увс, Завханд хоёр хоног, Дундговьд гурван хоног халдварыхн тохиолдол илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 198,985, орон нутагт 162,127 халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, 4-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 03-07 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорноговь аймгийн хэмжээнд ургацаа хурааж дуусчээ

Энэ онд Дорноговь аймгийн хэмжээнд 130 тариаланч тариалалт хийж ургац хураалтаа зуун хувь хурааж аваад байна.

Говь нутгийн тариаланчид 19 га-гаас 119.8 тонн төмс, 45 га-аас 279.5 тонн хүнсний ногоо, 32 га-аас 59.5 тонн малын тэжээл тус тус хураан авчээ.

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад ашигт таримлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна хэмээн албаныхан онцлов.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 12.5 мянган га талбай шатжээ

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн Үүдийн жаран гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж түймрийг унтраасан байна. Уг гал түймэрт 12500 га эрүүл талбай шатаж, хохирол амссан байна.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замыг нээлээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын санаачилгаар Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажилласан. Энэхүү зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэх юм.

Авто замыг улсын төсвийн 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, 800 м явган хүний зам, 5 км дугуйн замтай, мөн 4 цэгт явган хүний гарц, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой барьсан гэдгийг гүйцэтгэгч компани онцоллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянгол сумынхан шинэ Соёлын төвтэй боллоо

Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн Баянгол суманд шинэ Соёлын төв барьж ашиглалтад оруулаад байна. Хоёр давхар, 24 өрөөтэй, 250 хүний суудалтай уг барилгын ажлыг “Тэрхийн ундраа” ХХК барьж гүйцэтгэжээ.

Баянгол сумын Соёлын төв 1978 онд баригдсан бөгөөд өдгөө хуучирч, соёл, урлагаар иргэдэд үйлчлэх боломж хязгаарлагдмал болсон тул шинэ барилгатай болгох ажлыг УИХ-ын гишүүн С.Чинзориг 2019 оноос хөөцөлдөж эхлүүлсэн аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймагт хээрийн түймэр дэгдэж, 4500 га талбай шатжээ

Хээрийн түймэр дэгдэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Усан хөл гэдэг газарт хээрийн түймэр гарсан байна. Уг дуудлагыг ОБГ-т аравдугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, бүрэн унтраасан.

Сүхбаатар аймагт гарсан энэ түймрээс 4500 га талбай шатжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Есдүгээр сард Завханы Цэцэн-Уул суманд 17.6 хэм хүрч хүйтэрсэн байна

2021 оны есүгээр сарын байдлаар Монгол Улсад агаарын үнэмлэхүй температурыг авч үзвэл Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 33.8 градуст хүрч хамгийн их халсан бол Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 17.6 хэмд хүрч хүйтэрсэн байна

ЦУОШГ-ын мэдээгээр есдүгээр сард хур тунадасны нийлбэр хэмжээ Хэнтий аймгийн Дадал суманд 110.5мм-д хүрсэн нь хамгийн их хуртай байсан үзүүлэлт аж. Харин хамгийн их салхины хурд мөн хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 29 м/с хүрсэн байна.